Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Олон соёлт гэр бүл · гадаад иргэдэд зориулсан үйлчилгээ

  • Home
  • Олон соёлт гэр бүл · гадаад иргэдэд зориулсан үйлчилгээ
  • Олон соёлт гэр бүл · гадаад иргэдэд зориулсан үйлчилгээ

Олон соёлт гэр бүл · гадаад иргэдэд зориулсан үйлчилгээ

Олон соёлт гэр бүл, гадаад иргэдийг Солонгост амьдрахад нь туслах зорилгоор Солонгосын Засгийн Газар болон холбогдох байгууллагууд солонгос хэлний сургалт, солонгос соёлын сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг зохион байгуулж байна. Тэр дундаа солонгос хэл сайн мэдэхгүй, солонгосын соёл сайн мэдэхгүйгээс солонгос хүмүүстэй харьцахад хүндрэлтэй байгаа Солонгост ирээд удаагүй гадаадын иргэдэд туслах байгууллагад хандвал өөрт хэрэгтэй олон янзын тусламж үйлчилгээг авах боломжтой юм.

01Солонгос хэлний сургалт

Солонгост ажиллаж амьдрах, солонгос соёлыг ойлгож мэдэхийн тулд солонгос хэлийг сурах хэрэгтэй. Солонгост гадаадын иргэд солонгос хэлийг үнэ төлбөргүй сурч болох олон байгууллагууд байдаг. Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, Гадаадын ажилчдыг дэмжих төв, Солонгос хэлний сургууль гэх зэрэг гадаад хүмүүст зориулсан солонгос хэлний сургалт явуулдаг байгууллагуудыг энд дурдаж болно.

02Солонгос соёл, ахуй амьдралын талаарх сургалт

Соёл, ахуй амьдралын хэв маягийн ялгаанаас үүдэлтэй хүндрэлүүдийг хөнгөвчлөхийн тулд гадаад иргэдэд зориулан солонгосын аж амьдрал, ахуй соёлд суралцах дараах сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Олон үндэстний соёлтой танилцах сургалт, хууль зүйн болон хүний эрхийн сургалт, гэрлэлт ба гэр бүлийн тухай ойлголт, Солонгосын нийгэмд дасан зохицох сургалт зэрэг нь хичээл, дадлага гэсэн хэлбэрээр явагддаг.

03Интернэт, мэдээлэл зүйн сургалт

Солонгосын ихэнх айл өрхүүд компьютер хэрэглэдэг бөгөөд интернэтийн хэрэглээ өндөр хөгжсөн улс юм. Интернэт ашиглан олон төрлийн мэдээллийг олж авах боломжтой бөгөөд, банкаар үйлчлүүлэх болон албаны бусад ажлыг бүтээх явцыг хөнгөвчилж өгдөг сайн талтай. Тиймээс Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, Гадаадын ажилчдыг дэмжих төв зэрэг байгууллагууд интернэт, мэдээлэл зүйн сургалтыг эрхлэн явуулдаг бөгөөд энд интернэтээр мэдээлэл хайж ашиглах, төрөл бүрийн программ ашиглах аргыг заадаг.

04Зөвлөгөө

Солонгост оршин сууж буй гадаадын иргэдийн тулгамдсан асуудлыг сонсож түүнийг шийдвэрлэх аргыг заан өгч, мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулж байна.(Гэр бүлийн асуудалтай холбоотой зөвлөгөө, ажил эрхлэлттэй холбоотой зөвлөгөө, Солонгост оршин суухтай холбоотой зөвлөгөө, хуулийн зөвлөгөө гэх мэт)

  • Мөн мэргэжил олгох, ажилд ороход туслах сургалт зохион байгуулдаг, аман болон бичгийн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг олон соёлт гэр бүл болон гадаад иргэдийг дэмжих байгууллагууд бий. Тэдгээр байгууллагаас хэрэгжүүлдэг хөтөлбөрийг доорх бүлгээс уншиж танилцаад хүссэн байгууллагадаа хандан үйлчлүүлэх боломжтой.
  • Дэлгэрэнгүй агуулгыг арын хуудасны ‘Олон соёл гэр бүл, гадаадын иргэдийг дэмжих байгууллага’ хэсгээс харна уу.

05Цагаач эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх

  • Эмэгтэйчүүдэд солонгос хэлээр зөвлөгөө өгдөг шуурхай дуудлагын утас ☎1366
  • Гадаад хэлээр зөвлөгөө өгдөг Данүри лавлах төв ☎1577-1366
Хүчирхийлэлд өртсөн цагаач эмэгтэйчүүдийг дэмжих байгууллагууд
Хүчирхийлэлд өртсөн цагаач эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр(Улсын хэмжээнд нийт 28 газарт)
  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн наймааны хохирогч болсон цагаач эмэгтэйчүүд(тэдний хүүхэд)-ийг түр хугацаанд хамгаалах, зөвлөгөө өгөх, эмнэлэг, хууль зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
  • Хаалттай обьект бөгөөд ☎1577-1366, ☎1366 утсаар болон цагдаагийн газарт хандан эхэлж зөвлөгөө авсны дараа байрлана.
Хүчирхийлэлд өртсөн цагаач эмэгтэйчүүд байрлах байр(Улсын хэмжээнд нийт 4 газарт)
  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн наймааны хохирогч болсон цагаач эмэгтэйчүүд болон тэдний хүүхдийг байраар хангана
  • Түрээсийн сууцанд түрүүлж орох эрх олгоно
Хүчирхийлэлд өртсөн цагаач эмэгтэйчүүдийг бие даахад туслах төв(Сөүлд 1 газарт)
  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн наймааны хохирогч болсон цагаач эмэгтэйчүүдийг бие даахад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ
  • Мэргэжил технологийн сургалт, дадлага, ажилд ороход зуучлах гм
Хүчирхийлэлд өртсөн цагаач эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв(Солонгосын хэмжээнд 9 газар)
  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл зэрэг хүчирхийлэлд өртсөн цагаач эмэгтэй болон хүүхдэд нь зөвлөгөө өгч, аман болон бичгийн орчуулгийн үйлчилгээ үзүүлнэ.
Хэбараги төв
  • Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн наймааны хохирогч цагаач эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, эмнэлэг хууль зүй, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ(365 өдөр 24 цагаар)
  • Хүчирхийлэл, аюулд өртөхөд өөрийгөө хамгаалах чадвартай болоход дэмжиж тусална
Бэлгийн хүчирхийллийн талаар зөвлөгөө өгөх газар, бэлгийн хүчирхийллийн хохирогчид зөвлөгөө өгөх газар
  • Аюулд өртсөн үед болон цаашид тогтмол зөвлөгөө өгөх, хууль зүйн үнэгүй дэмжлэг туслалцаа үзүүлнэ
  • Мөрдөн байцаах байгууллагын мөрдөн байцаалт ба шүүхэд гэрчээр байцаагдахад дагалдана
  • Эмнэлгийн байгууллага болон орон нутгийн хохирогчдийг хамгаалах байгууллагатай холбож өгнө
Солонгосын Хууль зүйн туслалцаа үзүүлэх агентлаг
  • Хүчирхийллийн хохирогчтой холбоотой хууль зүйн зөвлөгөө, эрүү, иргэний хэрэг, гэр бүлийн хэргийн зарга, өмгөөллийн туслалцаа үзүүлнэ
Цагаач эмэгтэйчүүдэд хамаарах гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
1Бие махбодын хүчирхийлэл
  • Физик хүч ашиглан бусдын бие махбодыг гэмтээх
  • Түлхэх, цохих, хутга мэс ашиглах
2Хэл, сэтгэл санааны хүчирхийлэл
  • Үг хэлээр бусдыг элдвээр хэлэх, сэтгэлийг нь шархлуулах,
  • Хатуу ширүүн үг хэлэх, хараал хэлэх, зэмлэх, тохуурхах, үл тоомсорлох, хүйтэн хөндий хандах
3Бэлгийн хүчирхийлэл
  • Эсрэг тал нь бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байхад хүчээр бэлгийн харилцаанд оруулах
  • Хүчээр бэлгийн харилцаанд орох, хүчээр үргүйдүүлэх, зулбуулах, болзох явцад бэлгийн хүчирхийлэл хийх, дижитал(кибер) бэлгийн хүчирхийлэл
4Эдийн засгийн хүчирхийлэл
  • Эдийн засгийн эрх мэдэлтэй тал нь эсрэг талдаа буюу гэр бүлийн хүндээ эдийн засгийн бие даасан эрхийг өгөхгүй байх
  • Өөрийн орлогыг хязгаарлуулах тохиолдолд, ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, амьжиргааны зардал өгөхгүй байх

Эмэгтэйчүүдэд солонгос хэлээр зөвлөгөө өгдөг шуурхай дуудлагын утас☎1366

Гадаад хэлээр зөвлөгөө өгдөг Данүри лавлах төв☎1577-1366

Цагдаад мэдэгдэх☎112

สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”