Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Орон байр

  • Home
  • Солонгосчуудын аж амьдрал ба ахуй соёл
  • Орон байр

Орон байр

01Орон сууцны төрөл

Солонгост нэг айлын орон сууц, нийтийн угсармал орон сууц, офистел, олон айлын орон сууц зэрэг янз бүрийн хэлбэрийн орон сууц бий. Сүүлийн үед хотод амьдарч буй солонгосчууд илүү тав тухтай амьдрахын тулд угсармал орон сууц зэрэг нийтийн орон сууцанд амьдрахыг илүүд үздэг байна. Солонгосчууд хувийн орон сууцтай байхыг ихэд чухалчилдаг. Солонгост орон сууц маш үнэтэй бөгөөд хөдөөний байрнаас хотын байр хавьгүй илүү үнэтэй байдаг

02Орон сууц худалдан авах буюу түрээсийн гэрээ байгуулах

(1)Орон сууц худалдан авах

Орон сууцыг худалдан авахдаа байршил хийгээд зүг чиг, зам тээврийн ая тухтай байдал, орчны тохижилт зэргийг сайтар шинжих хэрэгтэй. Худалдан авах гэж буй орон сууцаа сонгосны дараа тухайн орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг гаргуулж аван эзэмших эрх нь хүчинтэй эсэх, тус байрыг барьцаанд тавьсан эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэснээр хожим хүндрэлтэй байдалд орохоос сэргийлнэ. Хамгийн сүүлд нь орон сууц худалдан авах гэрээг үйлдэхдээ шаардлагатай заалтуудыг нарийн тодорхой оруулах хэрэгтэй. Ингэх нь хожим ямар нэгэн хохирол амсахаас хамгаалж чадна.

(2)Бүтэн барьцаатай түрээсийн байр

Солонгос хэлээр “Жонсэ” гэдэг бөгөөд зөвхөн Солонгост л байдаг түрээсийн өвөрмөц хэлбэр юм. Байрны эзэнд тодорхой хэмжээний мөнгийг барьцаа болгон өгч, тодорхой хугацааны турш тухайн байранд оршин сууж байгаад гэрээний хугацаа дуусвал барьцааны мөнгөө эргүүлж авна. Нэг хэсгээр(1 давхар эсвэл 1-2 өрөө)нь болон бүхэл бүтэн байрыг тэр чигээр нь ч түрээслэн авч болно. Байрыг бүтнээр нь түрээслэх тохиолдолд барьцааны мөнгө байрны үнийн 40-80%-тай тэнцдэг. Байр түрээслэх гэрээний хугацаа нь ихэвчлэн 2 жил(офистел 1 жил) байдаг бөгөөд түрээслэгч тал эхэлж гэрээгээ цуцлаагүй тохиолдолд байрны эзэн тухайн 2 жилийн дотор гэрээгээ цуцлах эрхгүй гэсэн заалт хуулинд байдаг. Өөрөөр хэлбэл, “Орон байр түрээслэх тухай хуулийн” дагуу орон сууц хөлслөгч 1 жилийн гэрээ хийсэн байсан ч гэлээ хэрэв өөрөө хүсвэл 2 жилийн турш тухайн байранд амьдрах эрхтэй.

(3)Хагас барьцаатай түрээсийн байр

Орон сууцны зах зээлд түгжигдмэл байдал үргэлжлэн, хадгаламжийн хүү бага хэвээр байгаагаас болж түрээслэгчид өмнө бүтэн барьцаатай түрээслэдэг байсан байрны бүтэн барьцааны нэг хэсгийг сарын түрээс болгоод сар бүр түрээсийн мөнгө авдаг хэлбэр сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа бөгөөд 10 байрны 3 нь ийм хагас барьцаатай түрээсний байр гэж үзэхэд болно. Өөрөөр хэлбэл бүтэн барьцааны нэмэгдсэн үнийг сарын түрээсэнд шилжүүлэн тооцож (ихэнхдээ банкны хадгаламжийн хүүгээс 2 дахин их) авдаг болсон. Жишээлбэл 300 саяын бүтэн барьцаа 2 жилийн дотор 400 сая болж өсөх тохиолдолд өссөн 100 сая воныг сарын түрээсэнд шилжүүлэн тооцож 300 сая воны барьцаан дээр сар бүр 400~600 мянган воны түрээс авч байна.

Түрээсийн бүтэн барьцааны мөнгийг буцаан авах барьцааны даатгал

Бүтэн барьцаатайгаар байр түрээслэгч нь барьцааны мөнгөө буцаан олж авч чадахгүй байх тохиолдол гарч болзошгүй гэж үзэж орон сууц, хотын баталгааны корпораци(HUG, www.khug.or.kr) сайтын ‘Бүтэн барьцааны мөнгийг буцаан авах баталгааны даатгал‘-д даатгуулж болно.

(4)Сарын түрээсийн байр

Солонгосоор “Волсэ” гэдэг бөгөөд тодорхой хэмжээний барьцаа төлөхийн зэрэгцээ сар бүр түрээсийн төлбөр төлдөг түрээсийн хэлбэр юм. Нэг ижил байрны хувьд барьцааны мөнгөний хэмжээ нь бүтэн түрээснийхээс хямд байдаг. Гэрээ байгуулах үедээ байрны эзэнтэй сайн ярилцаж тохиролцож чадвал барьцаа болон сарын түрээсийн хэмжээг. зохицуулж болно. Барьцааны мөнгө их бол түрээсийн хэмжээ багасч, барьцааны мөнгө бага бол сарын түрээсийн мөнгө тэр хэмжээгээр ихэсдэг. Сарын түрээс нь өрөөний том жижиг, тоо хэмжээ, тоноглол зэргээс хамаарч бага зэрэг ялгаатай байдаг. Бүтэн барьцаатай түрээсийн байр болон сарын түрээсийн байр хөлслөх гэрээнд бусад ахуйн хэрэгцээний хангамжийн зардал (цахилгаан, ус, газ, телефон утас, интернэт, телевиз г.м) багтдаггүй учир үүнийг түрээслэгч өөрөө төлөх ёстой.

Галсэ буюу жилийн түрээстэй байр

Солонгост оршин сууж буй гадаад иргэд болон олон соёлт гэр бүлийнхэнд байр хөлслүүлэхдээ сарынх нь түрээсний мөнгийг 1-3 жилээр урьдчилан авдаг байрны эзэд хааяа таардаг. Ингэж жилээр нь урьдчилан авахыг “Галсэ” гэж нэрлэдэг байна. (Жэжү арлынхан дээр үеэс сарын түрээсний мөнгийг нэг жилээр урьдчилан авсаар иржээ. Энэ нь нэлээн түгээмэл арга юм.

(5)Дотуур байр

Компани болон сургуулиас бэлдэж өгдөг байрыг хэлнэ. Гадаадад хөрөнгө оруулагч дадлагажигч(D-3 визтэй) болон хөдөлмөрийн гэрээгээр мэргэжлийн ажил эрхлэхээр ирсэн ажилчинг(E-9 визтэй) компаниас нь орон байраар хангадаг. Гэхдээ ажиллуулж байгаа компани нь гэрээт ажилчдыг заавал орон байраар хангах үүрэг хүлээдэггүй.

(6)Байр хөлслөхдөө анхаарах зүйлс

Солонгост байр олох, хөлслөх олон янзын арга бий. Гудамжинд наасан зарын дагуу өөрийн биеэр очиж уулзан хөлсөлж болохын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлах газраар зуучлуулан хөлсөлж бас болдог. Зуучлуулан олох арга нь хамгийн өргөн дэлгэрсэн арга юм. Үл хөдлөх хөрөнгө зуучлах газрын зуучлагчид хүссэн хэмжээтэй байрыг, хүссэн газар, хүссэн өртгөөр тань олж өгөх ба түрээсийн гэрээ байгуулахад хэрэгтэй бичиг баримтыг бүрдүүлж өгдөг. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраар зуучлуулсан тохиолдолд тухайн сууцны үнэ өртөгөөс шалтгаалан хуулиар заасан зуучлалын хураамжийг төлөх хэрэгтэй байдаг тул интернетээр урьдчилан зуучлалын хураамжийг мэдэх нь зүйтэй.

  • Үл хөдлөх хөрөнгө зуучлах газрын үйлчилгээний хөлсийг байрны түрээсний тодорхой хувь байхаар тогтоосон байдаг. Хэт их хэмжээний хөлс нэхсэн тохиолдолд хот, сум, дүүргийн захиргааны Зуучлалын хууль бус ажиллагааг мэдэгдэх төвд хандан гомдол мэдүүлж болно.

(7)Гэрээ

Гэрээ байгуулах хүн

Гэрээг нь гэрийн эзэнтэй хийх хэрэгтэй. Гэрээнд амьдран суух хугацаа, байрны барьцааны мөнгө, сарын түрээс гэх мэт бичигдээстэй байна. Гэхдээ заавал гэрийн эзэнтэй шууд гэрээ хийлгүйгээр урьд нь амьдарч байсан түрээслэгчтэй гэрээ хийсний дараа тэр хүндээ байрны барьцааны мөнгөө өгөх тохиолдол ч бий. Энэ тохиолдолд, хэрвээ гэрийн эзэн тэрхүү гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл барьцааны мөнгийг эргүүлэн авах боломжгүй. Тиймээс гэрээг хийхдээ заавал тухайн байрны эзэмшигч нь хэн бэ гэдгийг шалган эзэмшигч, эзэмшигчийн итгэмжлэсэн хүн гэсэн (тамга болон итгэмжлэл)-ийг шалгаж үзсэний дараагаар гэрээ хийх хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаан дээрээс тус орон сууцны эзэмшигч хэн болохыг мэдэж болно. Уг лавлагааг интернэтээс хэвлэн авах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг анх гэрээний мөнгө төлөхдөө, үлдэгдэл мөнгөнөөс дундуур нь хэсэгчлэн төлөхдөө, үлдэгдэл мөнгийг барагдуулан төлөхийн өмнө тус тус дахин шалгах нь зүйтэй.

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Гэрээ байгуулахаас өмнө үл хөдлөх хөрөнгийн лавлагааг үзэж шалгах нь орох гэж байгаа байрныхаа янз байдалтай танилцахаас илүү чухал зүйл юм. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд байрны эзний нэр, хаяг, байрны талбайн хэмжээ, бүтэц, байрны эзний өртэй эсэх зэргийг бичиж оруулсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг ихэнхдээ бүртгэлийн албан дээр биеэр очилгүй голдуу интернет(www.iros.go.kr, Дээд шүүхийн интернет гм) -ээс авч болдог. Яаж авахыг сайн мэдэхгүй бол танил солонгос хүмүүстээ хэлж авхуулаарай.

Төлбөрийн хэмжээ ба төлөх арга

Гэрээний мөнгийг хэд байхыг тусгайлан хуульчилаагүй ч ерөнхийдөө барьцааны мөнгөний 10% байдаг. Барьцаа мөнгө 2,000,000 вон гэж бодоход гэрээний хийхэд 200,000 вон болно. Үлдсэн 1,800,000 воноос нэгээхэн хэсгийг байрандаа орохын өмнө өдөр товлон тушааж, үлдсэнийг нь байрандаа орох өдрөө өгдөг. Байрандаа орох өдрөө үлдэгдэл мөнгийг нэг мөсөн төлөх тохиолдол ч бий. Мөнгөний баримтыг заавал хадгалж байгаарай.

Гэрээнд зайлшгүй тэмдэглэх зүйлс
  • Байрны хаяг (үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд тэмдэглэгдсэн хаяг болон гэрээнд
  • Урьдчилгаа мөнгөний хэмжээ (барьцаа болон сарын түрээсийн төлбөр)
  • Урьдчилгаа, хэсэгчлэн төлөх төлбөр, үлдэгдэл төлбөрийн хэмжээ ба төлөх хугацаа(барьцааны 10%-ийг урьдчилгаа хэлбэрээр өгөх нь найдвартай.)
  • Гэрээний хүчинтэй хугацаа
  • Байрны эзэн болон түрээслэгчийн гарын үсэг, тамга, хурууны хээ

(8)Түрээсийн хугацаа дуусах, барьцаагаа эргүүлж авах

Гэрээний хугацаа дуусахаас өмнө нүүх шаардлагатай үе хааяа тохиолддог. Энэ тохиолдолд байрны эзэн барьцаа мөнгийг эргүүлж өгөнгөө үлдсэн хугацааны сарын түрээсийг суутгаж ч болох юм. Ойролцоогоор барьцааны мөнгө 2 сая, сарын түрээс 150,000 воны байранд амьдарч байгаад гэрээ дуусахаас 3 сарын өмнө нүүхээр боллоо гэж бодъё. Шинээр түрээслэх хүн нь тодорхой болвол ямар ч асуудал үүсэхгүй ч, тэгээгүй тохиолдолд гэрийн эзэн байрны барьцааны мөнгөнөөс, үлдсэн 3 сарын сарын түрээс 450,000 вон (150,000х3 сар)-ыг хасан 155,000 воныг л эргүүлэн өгөхөд хууль зөрчлөө гэж хэлэх боломжгүй юм. Харин гэрээний хугацаа дуусч, дуусгавар болсон өдрөөс өмнө дор хаяж 1 сарын өмнө нүүнэ гэдгээ хэлсэн хэдий ч шинэ түрээслэгч олдоогүй гэсэн шалтгаанаар барьцааны мөнгийг өгөхгүй байх явдал бол хууль бус үйлдэлд тооцогдоно. Энэ тохиолдолд иргэний шүүхэд гомдол гарган шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө буцаан авах боломжтой. Гэвч шүүхийн шат дамжлага төвөгтэй, ажил явдал ихтэй байдаг тул хэрвээ ийм явдал тохиолдвол зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх байгууллага(www.klac.or.kr, Солонгосын Хууль зүйн туслалцаа үзүүлэх корпораци)-д хандах нь зүйтэй.

Гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө заавал хийх зүйлс

Байрны эзэнд гэрээний хугацаагаа сунгах эсэх, нүүх эсэхээ тодорхой хэлэх хэрэгтэй. Тухайлан хэлж ярихгүй байх тохиолдолд гэрээний хугацаа автоматаар сунгагддаг. Олон хүмүүс үүний талаар мэдэхгүйгээс болж хохирдог тул анхаарч, мартахгүй байх хэрэгтэй.

Байр хувиараа түрээслэх буюу түрээслүүлэхийн давуу болон сул тал
Байр хувиараа түрээслэх буюу түрээслүүлэх зайлшгүй шаардлага гарсан үед мэдэж байх ёстой зүйлс.

Зарим олон соёлт гэр бүл зардлаа хэмнэхийн тулд байраа хувиараа түрээслэх буюу түрээслүүлэхийг хичээдэг. Энэ нь нэг талаар зардал хэмнэх боломжтой ч олон янзын эрсдэл дагуулдаг. Байр түрээслэх гэж байгаа хүн заран дээр хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ бичдэг. Хэрвээ ганцаараа амьдардаг эмэгтэй бол хувийн мэдээллээ бичихгүй байсан нь дээр. Байрыг тань үзэхээр очиж буй хүн тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч юм уу үл хөдлөх хөрөнгө зуучилдаг газрын ажилтантай хамт очихгүй тул байраа түрээслэх зар гаргасан хүн гэмт хэргийн хохирогч болох магадлалатай. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар дамжуулан байр хөлслөх үед зуучлагч нь тус байрны эвдрэл гэмтлийг шалгаж, энэ талаар түрээслэх гэж байгаа хүнд тайлбарлаж өгдөг. Харин зуучлагчаар зуучлуулааагүй тохиолдолд түрээслэгч өөрөө л тухайн байрны эд хэрэгсэл, тоног төхөөрөмж эвдрэл сааталтай эсэхийг шалгах ёстой. Жишээлбэл сантехник, ахуйн хий, гэрэл цахилгааны шугам эвдрэлгүй эсэх, коридорын мэдрэгчтэй гэрэл бүрэн бүтэн эсэхийг шалгана. Хувиараа байр түрээслэх үед үл хөдлөх хөрөнгө зуучлах газарт 100.000 орчим вон төлж гэрээ бичүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь гэрээг таны өмнөөс боловсруулж өгч байгаа хэрэг болохоос биш таны байр түрээслэх харилцаанд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Байрыг хувиараа түрээсэлснээс үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар хандаарай.

2009 онд байрыг хувиараа түрээслэх буюу түрээслүүлэх 50 орчим интернэт кафе ажиллаж байсан бол одоо тус тоо 100 болтлоо нэмэгдэж, 1,1 сая гишүүдтэй болсон байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралд ороод байгаа ч түүнээс үл хамааран энэ төрлийн кафены тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ мэт кафе болон цахим хуудсаар дамжуулан сард дунджаар 100,000 байрыг түрээслэх буюу түрээслүүлэх арилжаа явагдсан гэсэн судалгаа байдаг. Бүтэн барьцаатай түрээсийн байр болон сарын түрээсийн байрыг хувиараа түрээслэх явдал ийнхүү нэмэгдсэн нь эдгээр байруудтай холбоотой мэдээлэл интернэтэд хангалттай хэмжээгээр байдаг болсноос үүдэлтэй юм. Өмнө нь интернэтээс зөвхөн нэг өрөө байр, офистелийн мэдээллийг л авч болдог байсан. Мөн ихэнх хэрэглэгчид нь их дээд сургуулийн оюутнууд, эсвэл ганцаараа амьдардаг албан хаагчид байлаа. Харин саяхнаас 2-3 өрөө бүхий олон айлын сууц, нэг айлын сууц, нийтийн угсармал орон сууц, офистел, орчин үеийн хувийн орон сууц, дэлгүүр гуанз, офисын байрыг хүртэл хувь хүмүүс шууд түрээслэх буюу түрээслүүлдэг болж байна. Гэвч ийнхүү хувиараа байр түрээслэх нь өмнө нь байрны гэрээ хийж үзээгүй, амьдралын туршлагагүй хүмүүсийг эрсдэлд оруулах аюултай тул аль болох үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраар үйлчлүүлэх хэрэгтэй. Учир нь сүүлийн үед маш олон янзын аргаар түрээслэгчийг луйварддаг болсон. Үүнд , байраа дуудлага худалдаагаар орохоос өмнө бүтэн барьцаатай түрээслүүлэх юм уу, өөрийн түрээсэлсэн байрыг өөр хүнд давхар түрээслүүлэх зэрэг хэрэг гарч байна. Ялангуяа бүтэн барьцаатай түрээсийн байр юм уу сарын түрээсийн байрыг түрээслэхдээ заавал ч үгүй зуучлагч байгууллагаар дамжуулж гэрээ хийхгүй бол их хэмжээгээр хохирох аюултай. Энэ мэтээр хохирогчдын дийлэнх нь нийгмийн амьдралд дөнгөж хөл тавьж буй хүмүүс, үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтын талаар мэдлэггүй хүмүүс байдаг. Интернет нээлттэй худалдааг мэддэг боловч үл хөдлөх хөрөнгийн худалдааны талаар мэдлэг дутмаг тохиолдолд аль болох хямдыг харж яваад байрны хуурамч эзэнтэй гэрээ хийх, мөн байрнаас гарахдаа их хэмжээний засварын мөнгө төлөх шаардлагатай болох ч тохиолдол гардаг. Мөн зах зээлийн үнэ мэдэхгүйгээс бол зах зээлийн үнээс өндөр үнээр гэрээ хийх явдал ч гардаг. Тиймээс давхар түрээс мэтээс болж хохирсон тохиолдолд хуулийн тусламж үйлчилгээ авч болох үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн зуучлалын төвөөр үйлчлүүлэх нь хамгийн найдвартай арга юм. Зуучлалын хөлс хэмнэх гэж байгаад бүр их хохирол амсч, цаг хугацаа мөнгөө гарздаж болохыг санаарай.

03Орон сууцжуулах хөтөлбөр

Олон соёлт гэр бүлийнхнийг орон байртай болох боломжоор хангахын тулд тусгай хөнгөлөлт үзүүлдэг. Энэ нь энгийн хүмүүстэй өрсөлдөхгүйгээр орон байрыг худалдан авах боломжийг олгох тогтолцоо юм.

(1)Хүсэлт гаргаж буй хүнд тавигдах болзол

  • 「Олон соёлт гэр бүлийг дэмжих хууль」-ийн 2-р зүйлд заасны дагуу олон соёлт гэр бүлийн гишүүнээр 3-аас дээш жил нэг хаяг дээр амьдарсан байх ёстой.
  • Орон байр худалдан авах гэрээ хийх гэж байгаа иргэн төдийгүй тухайн гэр бүлийн гишүүд бүгд орон сууц эзэмшдэггүй байх ёстой
  • Орон сууц лизингээр худалдан авах данс нээлгээд 6-аас дээш сар болсон байх, сар бүр буюу нийт 6-аас дээш удаа гэрээт хугацаандаа мөнгөө хийсэн байх ёстой.

(2)Хүсэлт гаргах арга

  • Хэрвээ ямар орон сууц худалдан авахаа тогтсон бол тухайн орон сууцыг худалдах гэж байгаа аж ахуйн нэгжээс зарласан хугацаанд багтаан орон сууц худалдан авах хүсэлтээ гаргана.
  • Орон сууц худалдах зарыг өдөр тутмын сонин, оршин сууж буй газрынхаа засаг захиргааны байгууллагын (хот, сум, дүүргийн) цахим хуудас, Апарт Тү Юү цахим хуудаснаас (a href="https://www.applyhome.co.kr/" target="_blank">www.applyhome.co.kr) аваарай.
Орон сууцны захиалга?

Энэ нь захиалгатай холбогдуулан хадгаламжид үндэслэж зохих шаардлага хангасан хүнд орон сууц захиалах эрх олгох тогтолцоог хэлнэ. Орон сууц нь улсаас хөнгөлөлтөөр олгодог орон сууц, хувийн хэвшлийн орон сууц, дунд хэмжээний орон сууц гэж ангилагдах ба орон сууц худалдан авах хүсэлтэй хүмүүс тухайн сууцны төрлөөс шалтгаалан орон сууцанд орох зохих эрхийг авахын тулд холбогдох хадгаламж(захиалгын хугацаат хадгаламж, захиалгын хугацаагүй хадгаламж, захиалгын төлбөр, орон сууцны захиалгын нэгдсэн хадгаламж)-тай байх хэрэгтэй. Мөн орон байргүй байсан хугацаа, захиалгын хадгаламжид мөнгө төлсөн байдал, хадгаламжийн нийт дүн зэрэг давуу байдлаар нь сууц захиалагчийг сонгох эсвэл зохих шаардлагад нийцэх оноог өгч хамгийн өндөр оноотой захиалагчийг сонгож байр захиалгын эрх өгөх арга байдаг.

04Цахилгаан

(1)220V вольт

Солонгосын цахилгааны залгуурын цахилгаан хүчдэл ихэвчлэн 220 вольт байдаг. Хэрэв цахилгаан хэрэгсэл 110 вольтын зориулалттай бол залгуурыг 220 вольтоос 110 вольтоор бууруулж өгдөг хувиргагч трансформатор хэрэгтэй.

  • 트랜스
    < Трансформатор >

(2)Цахилгаан тусгаарлагч

Бүх орон байранд цахилгааны улмаас гардаг гал түймрээс урьдчилан сэргийлдэг цахилгаан тусгаарлагч гэж хамгаалах төхөөрөмж байдаг. Цахилгаан хэрэглээний хэмжээ хэт их байх юм уу, цахилгаан гүйдэлд асуудал гарвал унтраалга автоматаар унтарч, цахилгаан тасардаг. Энэ төхөөрөмж хэвийн ажиллахгүй үед аюул гарч болзошгүй байдаг тул шинээр байр хөлслөхдөө цахилгаан тусгаарлагч нь хэвийн ажиллаж байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Шалгах арга нь тун амархан. Гал хамгаалагчийн шалгах товчлуур(улаан өнгөтэй, богино холбооны тусгаарлагч нь ногоон өнгөтэй)-ыг дарж үзэхэд болно. Унтраалга доошоо бууж байвал хэвийн, буухгүй байвал хэвийн бус гэсэн үг юм.

  • 누전차단기
    < Гал хамгаалагч >

05Ус

Өвлийн улиралд ундны усны хоолой, тоолуур хөлдснөөс ус ашиглах боломжгүй болох явдал заримдаа гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарна уу.

  • Ус хэмжигчийн хамгаалалтын хавхлага дотор ус гоожиж байгаа эсэхийг, мөн бойлуур халуунаа барьж байгаа эсэхийг шалгана. Ямар нэг өөрчлөлт гарвал даруй арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Өрхүүдийн хаалга хооронд тагтан коридороор холбогдсон нийтийн угсармал орон сууц, угсармал байшин зэргийн усны тоолуурын хайрцаг гаднаа ил байдаг тул гадуур нь хамгаалалтын бүрхүүл уут углах юм уу хөлдөхөөс хамгаалах хэрэгсэл ашиглах хэрэгтэй. Мөн удаан хугацаагаар байраа эзгүй орхих тохиолдолд юм уу дүн өвлийн шөнөөр крантны усаа бага зэрэг гоожуулах юм бол хөлдөхөөс сэргийлж болдог.
  • Усны тоолуур хөлдсөн бол эхлээд бүлээн ус гоожуулаад аажмаар халуун ус гоожуулан гэсгээх юм бол усны тоолуурын шил хагарахаас сэргийлж чадна.

06Ахуйн хий

(1)Ахуйн хэрэглээний газ(LPG, төвийн шугаманд холбогдсон газ)

Хийн хоолойны хаалтыг нээсний дараа плиткаа асаана. Хэрэглэж дуусмагцаа хийн хоолойг заавал хаана. LPG газ, хотын газыг ашиглахдаа газны аюулгүй байдлыг шалгаж байх нь их чухал Газ алдаж байна уу гэдгийг шалгая гэвэл гал тогоонд хэрэглэдэг угаагч шингэнийг 1:1 устай хольсны дараа гуурс холбодог хэсэгт түрхэж үзнэ. Ямар ч өөрчлөлтгүй бол хэвийн, хөөс гарвал газ алдагдаж байна гэсэн үг учраас шууд засах хэрэгтэй.
Төвийн шугаманд холбогдсон газ ашигладаг айлд 6 сард нэг удаа газны компаниас аюулгүйн шалгалт хийхээр ирдэг(хэрэглэсэн хэрэглээг сар бүр бүртгэнэ). Энэ үед аль болох гадагш гаралгүйгээр гэртээ байж байгаад газны аюулгүй эсэхийг заавал үзүүлж шалгуулаарай. Гал тогооны газны хэрэгслийг буруу ашиглавал том аюул осолд хүргэх тохиолдол их байдаг. Газрыг ашиглаж дууссаны дараа гал унтарсан эсэхийг ямагт шалгаж, голын цоргыг сайн хааж байхыг зуршил болгох хэрэгтэй

  • 취사용 가스 사용의 예
    < Гал тогоонд хэрэглэдэг газ >

(2)Шахмал хий

Зөөврийн зориулалттай плиткэнд энэхүү газыг хэрэглэдэг. Газыг буруу хийснээс болж хий алдагдах нь олонтоо тул галын хэмжээ бага байх юм уу газ үнэртэж байвал даруй шалгаж үзэх хэрэгтэй. Бутаны хийн лаазыг хаяхдаа, эхлээд хогийн саванд хийхээс өмнө агааржуулалт сайтай гадаа талбайд цоолоод орхино.

  • 부탄가스버너
    < Зөөврийн газан плитка >
  • 부탄가스
    < Савтай газ >

(3)Газны ослоос урьдчилан сэргийлэх

Ихэнх газны осол газны тоног төхөөрөмжийн ашиглалтанд анхаарал тавиагүйгээс болж хий алдах явдлаас үүдэлтэй байдаг. Газанд угаартах, дэлбэрэх зэрэг ослуудыг энд дурдаж болно. Хий алдагдаж байгаа эсэхийг шалгаж үзээд алдагдаж байгаа нь илэрэх л юм бол тэр даруй доорх арга хэмжээг аваарай.

  • Газны хоолойг түгжинэ.
  • Цонх, хаалгаа бүгдийг онгойлгож агаар оруулна.
  • Цахилгааны оч үсэрхэд газ дэлбэрдэг тул энэ үед цахилгаан хэрэгслийг огт хэрэглэж болохгүй.
  • Газ түгээдэг төв газартай холбоо барьж шалгуулна
  • 가스 새는 것을 확인할 수 있는 비누 거품 바르기
    < Газ алдагдаж байгаа эсэхийг хөөс түрхэн шалгаж болдог >

07Халаалт

Ихэнх айлуудад суурилагдсан байдаг ердийн халаалтын төхөөрөмж бөгөөд шалны доор халуун усны хоолой суурилуулан халуун усыг эргэлтэд оруулснаар өдөр тутмын амьдралд хэрэгцээт халуун усаар хангадаг.

(1)Бойлер

Эдгээрт шахмал түлш ашигладаг шахмал түлшний бойлер, тос ашигладаг тосон бойлер, шингэрүүлсэн хий хэрэглэдэг хийн бойлер, төвийн шугаманд холбогдсон хийн бойлер орно. Шахмал түлшний бойлер хямд үнэтэй ч түлшийг цаг тухайд нь сольж байх ёстой учир ашиглахад төвөгтэй байдаг. Тосон бойлер болон хийн бойлер зардал ихтэйн дээр тос, хий дуусах бүрт захиалах хэрэгтэй болдог муу тал бий. Эдгээрээс хэрэглэхэд хамгийн хамгийн тохиромжтой нь төвийн шугаманд холбогдсон бойлер болно. Хотын төвөөс хангадаг хий нь шугаман хоолойгоор дамжин айл өрх бүрт түгээгддэг тул ахуйн хэрэгцээнд болон халаалтын аль алинд хэрэглэж болно. Үнэ ч хямд байдаг. Байр хайхдаа газ нь төвийн шугаманд холбогддог эсэхийг асууж тодруулаарай. Төвийн шугаманд холбогдсон байрны сарын түрээс бага зэрэг үнэтэй байдаг хэдий ч халаалтын зардал хэмнэх бололцоотой юм.

(2)Цахилгаан халаагуур цахилгаан гудас

Цахилгаан зуух болон цахилгаан дэвсгэрийг дулаацуулах зорилгоор их хэрэглэдэг. Гэвч цахилгаан их зарцуулдгаас тогны мөнгө их гарч, мөн цахилгаан соронзон долгион ихээр ялгаруулдаг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Цахилгаан зуух болон цахилгаан дэвсгэрийг удаан хугацаагаар асаалттай байлгах нь гал гарах эрсдэл бий болгодог тул анхаарна уу.

(3)Хийн халаагуур

Хийн халаагуурыг өрөө, ажлын байрыг халуун дулаан байлгах зориулалтаар их хэрэглэдэг. Хийн халаагуураа асаалттай нь орхиж унтахаас болгоомжилоорой. Унтаж байхдаа хүчил төрөгчийн дутагдалд орж осолдох аюултай гэдгийг байнга сана. Бас өрөө байраа байнга агааржуулж байхаа мартуузай.

08Харилцаа холбоо

(1)Суурин утас

Суурин утас тавиулахыг хүсвэл, утас тавиулах хүсэлт хүлээн авдаг 100 (KT), 106(SK бродбанд) дугаарууд руу шууд залгаарай. Солонгосын хаанаас ч залгасан болох бөгөөд шууд лавлах төвтэй холбогдоно. Утасны төлбөрөө сар бүр банк руу явахгүйгээр хадгаламжийн дансны автомат шилжүүлгийн аргаар, эсвэл интернетээр (www.giro.or.kr ☎1577-5500) төлж болно.

  • SK бродбанд: 106 дугаарт шууд залгаж солонгос хэлээр зөвлөгөө авах боломжтой. Зөвлөгчтэй холбогдсоны дараа англи болон хятад хэлээр мөн зөвлөгөө авч болно.
  • KT: 100дугаарт шууд залгаж солонгос хэлээр зөвлөгөө авах боломжтой. KT гадаад иргэдэд үйлчлэх төвийн 1588-8448 дугаарт шууд залгаж англи, хятад, япон хэлээр зөвлөгөө авч болно.

(2)Гар утас

Ихэнх гадаад иргэдэд лизингээр гар утас худалддаггүй. Тиймээс бэлэн мөнгөөр худалдаж авах л боломжтой. Гадаад иргэний үнэмлэхтэй хүн өөрийн нэрээр гар утасны дугаар худалдан авч болох хэдий ч үнэмлэхгүй бол боломжгүй. Ийм тохиолдолд картны утас буюу ярих төлбөрөө урьдчилан төлдөг гар утсыг ихэвчлэн худалдаж авдаг.

Утасны гол оператор компаниуд

Тодорхой хэмжээний мөнгөөр цэнэглэгдсэн картыг худалдан авсны дараа гар утсандаа тухайн картны дугаарыг оруулж тэр хэмжээгээр нь ярьж болдог энэ утас ердийн гар утсыг бодвол бүртгэлийн хураамж, суурь хураамж байхгүй ч гэсэн ярианы төлбөр нь нэлээн үнэтэй. Картны утас хэрэглэе гэвэл 1 сард дор хаяж 10,000 воноор цэнэглэх хэрэгтэй. Утасны төлбөр 10,000 воны дотор гарсан ч дараагийн сард үлдэгдэл нэгжийг хэрэглэх боломжгүй байдаг. Гар утасны үнэ бүтээгдэхүүнээсээ шалтгаалаад олон янз байдаг. Гар утсыг гадаад ажилчид олноороо ажилладаг үйлдвэрийн орчимд байх дэлгүүр, гадаад хүнсний барааны дэлгүүр, шуудан(Борлуулалтын боломж нь бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг. ☎1588-1300 дугаараас лавлах шаардлагатай) утасны оператор компаний утас борлуулах дэлгүүрүүдээс худалдан авч болно.

Мэдэхэд илүүдэхгүй
Зар сурталчилгааны дуудлага/мессеж

Гар утсыг хэрэглэж байхад зарын агуулгатай дуудлага юм уу зурвас нилээдгүй ирдэг билээ. Гэхдээ өөртөө заавал хэрэгтэй дуудлага биш л бол зүгээр тоохгүй байсан нь дээр. Учир нь сонирхолдоо хөтлөгдөн хамаагүй ярьж байгаад утасны тань төлбөр төсөөлж байгаагүй их хэмжээний мөнгө гарах юм уу ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй. Ялангуяа насанд хүрсэн хүмүүст зориулсан зар юм уу мессеж ирвэл хамаагүй хариу бичиж болохгүй.

Бүсийн код

Солонгост бүс нутгийн 17 дугаар байдаг. Нэг бүс дотор утсаар ярих бол утасны дугаараа л хийхэд болох боловч, өөр бүсийн утас руу залгахдаа эхлээд бүсийн кодыг хийсний дараа утасны дугаараа оруулна. Жишээлбэл Сөүл дотор ярихдаа утасны дугаараа оруулж ярьсан бол, Сөүлээс Бүсань руу залгахдаа Бүсаний бүсийн код 051-ийг дарсны дараа утасны дугаараа оруулна.

지역번호 표 : 지역, 번호를 포함한 표입니다.
Бүс Код Бүс Код Бүс Код Бүс Код
Сөүл 02 Дэжонь 042 Чүнбүг 043 Жонбүг 055
Бүсань 051 Үлсань 052 Чүннам 041 Жэжү 064
Дэгү 053 Сэжун 044 Гёнбүг 063
Инчонь 032 Гёнги 031 Жоннам 061
Гуанжү 062 Ганвонь 033 Гёнбүг 054

(3)Таксфон

Таксфон утас хэрэглэе гэвэл зоосон мөнгө юм уу карт хэрэгтэй. Цагаа зөв сонгож чадвал олон улс руу хямдаар ярьж болох юм. Хот доторх суурин утас руу ярихад 180 секунд тутам 70 вон гар утас руу ярихад 38 секунд тутам 70 воны төлбөр гардаг.

  • 공중전화(카드전화)
    < Таксфон(карт хэрэглэдэг) >
  • 공중전화(IC카드 및 동전 이용)
    < Таксфон(IC карт болон зоосон мөнгө хэрэглэдэг) >

(4)Яаралтай дуудлага хийх ба дуудлага хүлээн авагч нь төлбөр төлөх яриа

Бүх таксфон утсанд яаралтай үед хэрэглэх зориулалттай улаан өнгийн товчлуур байдаг. Карт болон зоосон мөнгө байхгүй үед уг товчлуурыг дарж гэмт хэрэг, гал түймэрийн тухай мэдээлж бас тусламж хүсэж болно. Заавал цээжлэх ёстой утасны дугаарууд:

Гэмт хэрэг : улаан өнгийн товчлуур+112, Гал түймэр : улаан өнгийн товчлуур+119

Зоосон мөнгө болон карт байхгүй үед дуудлага хүлээн авагч нь төлбөр төлөх дуудлага “коллект кол” ийн үйлчилгээг авч болно. Энэ тохиолдолд дуудлага хүлээн авагчийн тань утасны төлбөр дээр таны хийсэн дуудлаганы төлбөр нэмэгдэж тооцогддог. Ийм дуудлагын үнэ ердийн ярианы төлбөрөөс бага зэрэг үнэтэй байдаг. Улс дотор ашиглах арга: ‘Шуурхай товчлуур гэсэн товчлуур+1541+эсрэг талын этгээдийн утасны дугаар#’

  • 긴급통화 버튼

(5)Олон улсын яриа

Гадаад улс руу интернэтээр болон олон улсын ярианы картаар ярих нь хямд төсөр тусдаг. Олон улсын ярианы картыг гадаадынхан олноороо үйлчлүүлдэг дэлгүүр болон 24 цагын дэлгүүрүүдэд худалдаалдаг.

Солонгос > Гадаад
  • Энгийн утас руу залгах
    • Солонгосоос Америкийн LA руу залгах тохиолдолд
    • Гадаад руу ярих үйлчилгээний дугаар
    • улсын дугаар(Америк) 1
    • бүсийн дугаар (LA)213
    • утасны дугаар 123-4567
  • Гар утас · интернэт утас руу залгах
    • Солонгосоос Японы 080-123-4567 дугаартай гар утас руу залгах тохиолдолд
    • Гадаад руу ярих үйлчилгээний дугаар
    • улсын дугаар (Япон) 81
    • гар утасны дугаар 80-123-4567
Гадаад > Солонгос
  • Энгийн утас руу залгах
    • Гадаадаас Солонгосын Сөүл дэх 123-4567 дугаар луу залгах тохиолдолд
    • Гадаад руу ярих үйлчилгээний дугаар
    • улсын дугаар(Солонгос) 82
    • бүсийн дугаар (Сөүл) 2
    • утасны дугаар 123-4567
  • Гар утас · интернэт утас руу залгах
    • Гадаадаас Солонгосын 010-123-4567 дугаартай гар утас руу залгах тохиолдолд
    • Гадаад руу ярих үйлчилгээний дугаар
    • улсын дугаар (Япон) 82
    • гар утасны дугаар10-123-4567
  • Бүсийн дугаар болон утасны дугаарын өмнө ‘0’ байх тохиолдолд ‘0’-г нь дарахгүй.
Мэдэхэд илүүдэхгүй
Гадаад руу хямд ярих арга

Гадаад руу хийх дуудлага нь дотоодын ярианы төлбөрөөс хамаагүй үнэтэй байдаг. Шөнийн цагаар болон олон нийтийн амралтын өдөр ярианы төлбөр хямдардаг тул энэ хугацааг зөв ашиглах юм бол ярианы төлбөрөө хэмнэх боломжтой. Улс бүхэн, утасны компани тус бүр ярианы төлбөр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг учир ярианы төлбөрийн талаарх мэдээллийг урьдчилан олж авах хэрэгтэй. Сүүлийн үед ухаалаг утсаар үнэгүй ярьж болох аппликэйшны тусламжтайгаар олон улс руу ярих боломжтой болсон.

국제전화 국제번호 : 국가, 국가번호를 포함한 표입니다.
Улс Улсын код Улс Улсын код Улс Улсын код Улс Улсын код
Нигери 234 Вьетнам 84 Ирак 964 Киргизстан 996
Непал 977 Бразил 55 Иран 98 Тайланд 66
Герман 49 Судан 249 Египт 20 Турк 90
Лаос 856 Шриланка 94 Энэтхэг 91 Пакистан 92
Орос 7 Сири 963 Индонез 62 Перу 51
Малайз 60 Сингапур 65 Япон 81 Филиппин 63
Мексик 52 Аргентин 54 Хятад 86 Австрали 61
Монгол 976 Ангол 244 Чили 56 Хонконг홍콩 852
Америк/Канад 1 Англи 593 Казахстан 7
Мьянмар 95 Эквадор 44 Камбож 855
Бангладеш 880 Узбекстан 998 Колумбиа 57

(6)Кабелийн телевиз, интернэт

Солонгосын олон нийтийн телевизийн өргөн нэвтрүүлэг(KBS, MBC, SBS) телевизийн нэгдсэн нэвтрүүлэг, кабель, бүс нутгийн утсан кабелийн телевизийн нэвтрүүлэг, хиймэл дагуулын нэвтрүүлэг(Sky Life) гэх мэт олон төрлийн нэвтрүүлгийн сувгууд бий. Сүүлийн жилүүдэд интернетэд суурилсан IPTV ихэд дэлгэрээд байна. Зарим бүс нутгийн утсан кабелийн телевиз болон IPTV компаниуд өндөр хурдтай интернет үйлчилгээг хамт санал болгодог. Кабель болон интернет үйлчилгээг багцаар нь сонговол бусад компаниас хамаагүй хямд өртөгөөр тавьж өгдөг. Зөвхөн интернэт ашиглах гэж байгаа бол харилцаа холбооны компани тус бүр бага сага үнийн зөрөөтэй байдаг тул сайтар харьцуулж үзэсний дараа шийдвэрээ гаргаарай. Гэртээ интернэт холбуулахад хүндрэлтэй бол хэрэгцээтэй үедээ интернэт кафенд очиж үйлчлүүлж болно. Интернэт кафе 24 цагийн турш ажилладаг бөгөөд 1 цагт 1,500~2,000 воны үнэтэй байдаг.

09Хог хаягдал

Хогоо хаяхдаа дахин боловсруулан ашиглаж болох хогноос бусдыг ердийн хог гэж ялган хог хаягдлын зориулалтын уутанд хийж хаяна.

(1)Энгийн хог хаягдал

Хоолны хог хаягдал, дахин боловсруулах бүтээгдэхүүнээс бусад ердийн хогыг ялган хогны зориулалтын уутанд хийж хаяна.

Мэдэхэд илүүдэхгүй
쓰레기 봉투

Хогийн уут Хогийн уутыг ойрхон супермаркет юм уу хямдралтай дэлгүүрээс авч болно. Мөн дүүрэг бүрт энгийн хог хаядаг уут, хоолны үлдэгдэл хаядаг уут өнгө өнгөөр тусдаа байдаг учраас заавал шалгаж үзэн худалдаж авна. Ердийн хогны уут зориулалтаасаа хамааран 1, 2, 5, 10, 20, 30, 50, 60, 75, 100 литрийн хэмжээтэй байдаг. Хоолны хаягдал ойр ойрхон хаягддаг тул 2-5 литрийн хэмжээтэй жижиг уут байдаг. Зарим газар хоолны хаягдлыг тусгай хогын саванд хаяхыг шаарддаг ба энэ мэтчилэн тухайн амьдарч байгаа газраас хамаарч хоолны хаягдыг хаяж ангилах арга өөр өөр байдаг тул энэ талаар хөршөөсөө асуух нь зүйтэй. Хогийн уут нь дүүрэг, орон нутаг бүр өөр өөр байдаг тул сольж хэрэглэж болохгүй.

  • 쓰레기봉투

(2)Хоолны хаягдал

Орон сууцны талбайнаас хамаарч, хог хаягдалаа ялгах, хүнсний хог хаягдлыг хогийн уутанд хийх, эсвэл нэг удаагийн хүнсний хог хаягдлын саванд тавидаг. Хот, сум, дүүрэг бүр хоолны хог хаягдал хаях журам гарган мөрддөг.

(3)Дахин боловсруулах хог хаягдал

Дахин боловсруулан ашиглаж болох хогонд цаас, шилэн сав, төмөр, гялгар цаас, баглаа боодол(Гурвалжин хэлбэрийн дахин ашиглах тэмдэглэгээ дотор PP, OTHER, LDPE зэрэг ангилан ялгах тэмдэг тавьсан тохиолдолд), хуванцар(хуванцар сав, хөөсөнцөр(EPS), сав баглааны хөөсөнцөр, бусад хуванцар сав(тараг, угаалгын бодисны сав гм) орно. Ундааны сав, лааз зэргийг доторхыг хатаасны дараа хаяна.

(4)Том овортой хог

Хэрэглэхээ больсон тавилга юм уу цахилгаан бараа гэх мэт эзэлхүүн ихтэй том хогнуудыг хорооны Иргэдэд үйлчлэх төвөөс тусгай наалт авч наан гэрийнхээ урд талд тавьдаг. Тусгай наалтын үнэ нь том хогны төрөл хийгээд эзэлхүүнээс шалтгаалан өөр өөр байна. Зарим бүс нутагт уг наалтыг тодорхой нэг дэлгүүр(супермаркет г.м)-т худалдаалах нь бий. Нийтийн угсармал орон сууцанд амьдардаг иргэд орон сууц ашиглалтын конторт зохих төлбөрийг нь төлчихвөл конторыхон хаяж өгдөг.

Хог хаях хүсэлтийг интернетээр гаргах

Дүүрийн цахим хуудсанд интернэтээр бүртгүүлж хогны наалт худалдан авах боломжтой.

สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”