Данүри лавлах төв(олон соёлт гэр бүлд зориулсан нэгдсэн мэдээллийн утасны лавлах төв), Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, Гадаадын ажилчдыг дэмжих төв зэрэг байгууллагууд Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн эдгээрээс гадна орон нутаг болон ард иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг гадаад иргэдийг дэмжих байгууллага ч бас бий. Гадаад иргэд ихээр оршин суудаг Гёнги аймаг, Ансан хотод Гадаад иргэдэд үйлчлэх төв байгуулагдаж олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн хорооны Иргэдэд үйлчлэх төв, орон нутгийн соёлын ордон гэх зэрэг солонгос иргэдэд үйлчилдэг байгууллагууд ч мөн гадаад иргэдэд зориулсан үйлчилгээг явуулдаг болоод байна.
Ангилал | Агуулга |
---|---|
Нийтлэг үйлчилгээ |
|
Гэнэтийн тусламж хэрэгтэй болсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зөвлөгөө өгч яаралтай тусламж үзүүлэх байгууллагуудтай холбох |
|
Ахуй амьдралд хэрэгтэй мэдээлэл өгнө |
|
Энгийн болон гурвалсан орчуулгын үйлчилгээ |
|
Хотын нэр | Төлөөлөх утасны дугаар | Орон нутаг бүрээрх шууд холбогдох утас |
---|---|---|
Сөүл | ☎1577-1366 | 1577-1366 |
Гёнги аймгийн Сүвонь хот | 031-257-1841 | |
Дэжонь хот | 042-488-2979 | |
Гванжү хот | 062-366-1366 | |
Бүсань хот | 051-508-1366 | |
Хойд Гёнсан аймгийн Гүми хот | 054-457-1366 | |
Хойд Жолла аймгийн Жоньжү хот | 063-237-1366 |
Олон соёлт гэр бүлийг дэмжих төв нь олон соёлт гэр бүлийг солонгосын нийгэмд дасан зохицоход туслах зорилготой байгууллага юм. Тус байгууллагаас гэр бүлийн гишүүдийн харилцааг сайжруулахад тус дөхөм болох олныг хамарсан сургалт(гэр бүл, хүйсийн тэгш байдал, хүний эрхийн сургалт хөтөлбөр), солонгос хэлний сургалт, гэрийн сургалт, хүүхдийн хэлний хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулахаас гадна төрөл бүрийн зөвлөгөө өгөх, мэдээлэл хүргэх, гэрлэсэн цагаач иргэдэд зориулан аман болон бичгийн орчуулга хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. 2022 оны байдлаар улсын хэмжээнд нийт 231 төв үйл ажиллагаа явуулж байна.
Ангилал | Нийтлэг шаардлага | Сонгон суралцах (жишээ) | Тэмдэглэл |
---|---|---|---|
Гэр бүл |
|
|
Жил бүр Заавал суралцах 14 цаг, Сонгон суралцах 26 цаг ба түүнээс дээш (Хос хэлтэй дасгалжуулагч томилох төв нь 160-аас дээш цагийг хоёр хэлээр ярьдаг орчныг бүтээх хөтөлбөрийг санал болгохыг шаардлага болгосон) |
Жендерийн тэгш байдал ба хүний эрх |
|
|
20-иос дээш цаг явагддаг |
Нийгмийн нэгтгэл |
|
- | E-Saeil системтэй холбоотой ажлын сүлжээний бүртгэл, Сэил төвийн холбоос (10 гаруй тохиолдол) |
|
|
15-аас дээш цаг явагддаг (Сайн дурынханд зориулсан 4 цагийн суурь боловсрол багтсан) | |
Зөвлөгөө өгөх | Гэр бүлийн зөвлөгөө |
|
Жилд 80 гаруй уулзалт зохион байгуулдаг |
Мөн Олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс ажиллуулдаг олон соёлт гэр бүлд зориулсан дараах тусгай хөтөлбөрүүд байдаг.
Ангилал | Агуулга |
---|---|
Тусгай зорилгот солонгос хэлний сургалт | Эрэлтэд нийцүүлсэн, хэрэглээний солонгос хэлний хөтөлбөрт орон нутгийн эрэлтийг тусгасан 7 сургалт(Хүүхдийн хичээлд туслах, ажилд орох бэлтгэл, нутгийн соёлын үйл ажиллагаа, цагаач хүүхдийн topik шалгалтны унших/ сонсох/бичих) явуулах |
Явуулын сургалтын үйлчилгээ |
|
Болсон явдалд хяналт хийх | Гэр бүлийн хүчирхийлэл·салалт зэрэг олон соёлт гэр бүлийн төвөгтэй олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сэтгэлзүй, сэтгэл санааны тогтвортой байдал болон бие даах чадавхийг бэхжүүлэхэд туслах |
Аман бичгийн орчуулгийн үйлчилгээ | Солонгос хэлэнд тааруу гэрлэсэн цагаачийн гэр бүл, нийгмийн харилцаанд нь туслахын тулд аман, бичгийн орчуулгийн үйлчилгээ үзүүлэх |
Олон соёлт гэр бүлийн хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих | Олон соёлт гэр бүлийн хүүхдийн хэл ярианы хөгжлийн байдлыг дүгнэж хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд хэл ярианы сургалт явуулж, эцэг эхэд нь сургалтын аргыг өвлүүлэх |
Хос хэлээр ярих орчныг бүрдүүлэх хөтөлбөр | Олон соёлт гэр бүлийн хүүхэд бага наснаасаа эхлэн хос хэлээр ярих орчныг бүрдүүлэх(хос хэл эцэг эхийн сургалт, эцэг эх-хүүхдийн харилцан үйлчлэлийн хөтөлбөр, хос хэл ашиглалтын хөтөлбөр, гэр бүлийн сургалт) |
Олон соёлт гэр бүлийг дэмжих төв нь бүх орон нутагт ажилладаг бөгөөд Данүри лавлах төв ☎1577-1366 дугаарын утсанд залгаж хамгийн ойр Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн утсыг заалган аваарай. Ихэвчлэн 09:00~18:00 хүртэл ажилладаг.(10-р бүлэг. Хавсралтаас харна уу.)
Өсвөр насны цагаач иргэдийг дэмжих сангийн “Мүжигэ” төв нь Өсвөр насны хүүхдийг хамгаалах, дэмжих тухай хуулийн 18-р зүйлд заасны дагуу өсвөр насны цагаач хүүхэд(Хойд Солонгосын дүрвэгч хүүхэд, эцэг/эхээ дагаж Солонгост ирсэн хүүхэд, олон соёлт гэр бүлийн хүүхэд)-ийг дэмжих байгууллага бөгөөд уг хуулийн 30-р зүйлд заасны дагуу өсвөр насны хүүхдийг дэмжих төвийн хувьд тэднийг Солонгост суурьших, сурах болон бие даах чадварыг нь сайжруулахын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. (*Өсвөр насны цагаач хүүхэд гэдэгт эцэг эхийн аль 1 нь мөн өөрөө Солонгосоос бусад улс оронд төрсөн, Солонгост төрөөд гадаадад өссөн хүүхдийг хэлэх ба олон төрлийн шалтгаанаар Солонгост цагаачилж ирсэн өсвөр насныхныг хамруулан ойлгоно).
Зүйл | Агуулга |
---|---|
Олон талт соёл бүхий залууст зориулсан боловсролын дэмжлэгийн үйл ажиллагаа Солонгон сургууль |
|
Карьер хөгжлийн хөтөлбөр |
|
Хойд Солонгосоос дүрвэж ирсэн өсвөр насныханд зориулсан нийгмийн удиртгал хөтөлбөр |
|
Зөвлөн туслах, орон нутагт холбогдох хөтөлбөрүүд Танд зориулсан мэдээлэл ☎ 02-722-2585 |
|
Зөвлөгөө өгөх орчуулагчдыг дэмжих |
|
Олон талт соёл бүхий залуусын нийгэм, сэтгэл зүйн хувьд дасан зохицох индекс |
|
Олон талт соёл бүхий залуусыг дэмжих хүний нөөцийг хөгжүүлэх нь |
|
Залуусын олон талт соёлын мэдрэмжийг дээшлүүлэх хөтөлбөр “Dagagam” |
|
Нэр | Гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төв (☎1577-0071) |
---|---|
Хаяг | Гёнги аймаг, Ансань хот, Данвонь дүүрэг, Гужань 2-гил, 16 Эмералд билдин 3 |
Ажиллах цаг | Жилийн турш амралтгүйгээр (09:00~18:00)
|
Зөвлөгөө өгөх хэл | Солонгос хэл, хятад хэл, вьетнам хэл, тагалог хэл(филиппин), англи хэл, тайланд хэл, индонези хэл, шриланк хэл, монгол хэл, узбек хэл, кхмер хэл (камбож), бангладеш хэл, урду хэл (пакистан), непал хэл, берм хэл, мьянма хэл, киргиз хэл, зүүн тимор гэсэн 17 хэлээр зөвлөгөө өгдөг. |
Зөвлөгөөний агуулга | Гадаадын ажилчин болон ажил олгогчдод тохиолдож байгаа зовлон бэрхшээлийг арилгахад туслах, солонгос дахь амьдрал болон ажилдаа дасахад хэрэгцээтэй мэдээллээр зөвлөгөө өгөх |
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)(Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)-ын хаяг, утасны дугаарыг хавсралтаас үзнэ үү) нь гадаадын болон дотоодын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрэх буюу гарахад шалган байцаах, гадаад иргэдэд виз олгохыг зөвшөөрсөн бичиг олгох, гадаад иргэдийг бүртгэх, тэднийг Солонгос улсад амьдрах визийн хугацааг сунгах, визийн ангилалыг солих, оршин суухтай холбоотой хууль дүрэм зорчиж байгаа эсэхийг шалгах, Солонгос улсын харьяат болгох, дүрвэгсэдийн асуудлыг зохицуулах гадаад иргэдийн Солонгос улсад оршин суухтай холбоотой бүхий л асуудлыг хариуцдаг. Цагаач иргэдийг тогтвортой оршин суухад туслах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Нийгмийн нэгдсэн хөтөлбөр, Солонгост ирээд удаагүй байгаа цагаач иргэдэд зориулсан хөтөлбөр, Олон улсын гэрлэлтийн талаар танилцуулах хөтөлбөр зэрэг олон төрлийн сургалт, мэдээллийн хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж байна.
Солонгос улс нь мэдээлэл харилцаа өндөр хөгжсөн орон бөгөөд интернэтийн цахим хуудсаар дамжуулан ахуй амьдралдаа шаардлагатай бүхий л төрлийн мэдээллийг олж авах боломжтойгоос гадна интернэт хичээлийн тусламжтайгаар солонгосын нийгэм ба соёлын тухай ойлгон мэдэж, солонгос хэл сурч болно. Ялангуяа гадаадын иргэдэд үйлчлэх байгууллагын цахим хуудсууд олон улс үндэстний хэлээр бүтээгдсэн байдаг тул ашиглахад дөхөмтэй байдаг.
Вэбсайтын хаяг | Байгууллага | Үйлчилгээ | |
---|---|---|---|
Хамтран зохион байгуулдаг | |||
Данүри (Олон соёлт гэр бүлийг дэмжих портал) | www.liveinkorea.kr | Солонгосын Эрүүл гэр бүлийн хөгжлийн хүрээлэн | Солонгост амьдрахад хэрэгтэй мэдээлэл, сургалтын мэдээлэл, төвүүдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, материалийн булан, олон соёлын тухай мэдээ, вэбзин, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн наймаа зэрэг аюулд өртсөн цагаач эмэгтэйчүүдэд өөрийн орны хэлээр нь зөвлөгөө өгөх болон |
Хай Кориа (Гадаад иргэдэд зориулсан цахим засаглалын портал) | www.hikorea.go.kr | Хууль зүйн яам | Цагаачлал, түр оршин суух, иргэншил, ажил эрхлэлт, хөрөнгө оруулалт, амьдрах тав тух гэх мэт мэдээлэл, оршин суухтай холбоотой иргэний цахим өргөдлийн үйлчилгээ, цагаачлалын албанд очих цаг авах үйлчилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээ гэх мэт. |
Олон соёлт хайрцаг | www.kidsnfm.go.kr | Үндэсний угсаатны музей | Улс орнуудын соёлын танилцуулга |
Амьдралд хэрэгтэй хууль тогтоомжийн мэдээлэл | www.easylaw.go.kr/CSM | Хууль зүйн газар | Солонгос иргэнтэй гэрлэсэн гадаад хүн, виз, гадаад паспорт, аж үйлдвэрийн ослын даатгал, гадаад ажилчдын жолооны үнэмлэх, нүүх, байр түрээслэх, түрээслүүлэх, санхүүгийн гүйлгээ зэрэг ахуй амьдралд хэрэгтэй хууль тогтоомжийн мэдээллийг 12 орны хэлээр хүргэдэг |
korea.net | www.korea.net | Гадаадын соёлын сурталчилгааны хүрээлэн | Солонгосын мэдээ, эдийн засаг, түүх, соёл, аялал жуулчлалын мэдээлэл хүргэдэг |
Засаглал 24 | www.gov.kr | Засаг захиргаа, аюулгүй байдлын яам | Онлайн гэрчилгээ олгох үйлчилгээ, боловсрол, зөвлөгөө өгөх зэрэг Солонгосын засгийн газраас олгодог олон төрлийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. |
VisitKorea | www.visitkorea.or.kr | Солонгосын Аялал жуулчлалын корпораци | Солонгосын аялал жуулчлалын газрууд, баяр наадам, хоолны газар, буудлуудын мэдээлэл |
Дүри Ан | www.ebsd.co.kr | EBS | Солонгос хэл, соёлыг сурч болох сургалтын хөтөлбөр болон EBS олон соёлын контентоор хангадаг |
Нүри Сэжун дамжаа | nuri.iksi.or.kr/front/main/main.do | Сэжун Хакдан сан | Солонгос хэл, соёлын онлайн сургалтын сайт |
Үндэсний Эрүүл мэндийн даатгалын газар | www.nhis.or.kr | Үндэсний Эрүүл мэндийн даатгалын газар | Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, ач холбогдлын талаар танилцуулж холбогдох мэдээлэл хүргэдэг |
KBS World Radio | world.kbs.co.kr | KBS | Олон хэл дээрх мэдээ хүргэж, боловсрол, урлаг уран сайхны хөтөлбөр танилцуулдаг |
Сөүл хот Хан Үльтари | www.mcfamily.or.kr | Сөүл хот | Сөүл хотын олон соёлт гэр бүлийг дэмжих хөтөлбөр, солонгос хэлний сургалт, ажил эрхлэлт ажлын дадлага, нийтийн тээврийн мэдээллээр хангадаг |
Сөүл хот Глобал төв | global.seoul.go.kr | Сөүл хотын гадаад иргэдийн өргөдөл гомдол хүсэлт хүлээж авах төв, гадаад иргэдийн ахуй амьдралыг дэмжих үйлчилгээ, гадаад иргэний жолооны үнэмлэх гаргах, татварын зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлдэг | |
Ансан хотын олон соёлыг дэмжих төв | global.iansan.net | Гёнги муж Ансан хот | Ансан хотын гадаад иргэдийн төв болон олон соёлт гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, 8 хэлээрх вэбзин, солонгос хэлний сургалт, орчуулга, зөвлөгөө, эмнэлэг, хууль зүйн мэдээлэл хүргэдэг |
Чүннам Даүллим | www.dawoolim.net | Чүнчоннам муж | Солонгост оршин суух болон Чүннамд амьдрахад хэрэгтэй мэдээллийг хүргэдэг (Төвийн мэдээлэл, Солонгост амьдрахад туслах газрын авлага, өдөр тутмын үг хэллэг) |
Үндэсний тэтгэврийн даатгалын газар | www.nps.or.kr | Үндэсний тэтгэврийн даатгалын газар | Үндэсний тэтгэврийн даатгалд даатгуулах, мэдэгдэх, даатгалын шимтгэл төлөх арга болон бусад мэдээллийг өгдөг |
Мобайл нэр | Хариуцсан байгууллага | Агуулга | Үйлчилгээ |
---|---|---|---|
Данүри (Danuri) |
Солонгосын Эрүүл гэр бүлийн хөгжлийн хүрээлэн | Солонгост амьдрахад туслах гарын авлага, Солонгос дахь Олон соёлт гэр бүлийг дэмжих төвүүдийн мэдээлэл, яаралтай үед холбогдох утасны жагсаалт | Андройд , IOS |
共ZONE | Хуульзүйн яам Гадаадын иргэн харьяатын бодлогын төв | Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын алба болон Солонгосын Цагаачлалын албанаас нийтэлсэн мэдээллийн товхимол нь ирэх/явах үеийн визний бодлого, цагаачлалын бодлого, цагаачлалын алба, түүний үүргийн танилцуулга, Солонгост оршин сууж буй гадаад иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгдөг. | Андройд , IOS |
Ахуй амьдралд хэрэгтэй хууль тогтоомжийн мэдээлэл | Хууль зүйн газар | Солонгос иргэнтэй гэрлэсэн хүн : виз, гадаад паспорт, аж үйлдвэрийн ослын даатгал, гадаад ажилчдын жолооны үнэмлэх, нүүх, байр түрээслэх, түрээслүүлэх, санхүүгийн гүйлгээ зэрэг ахуй амьдралд хэрэгтэй хууль тогтоомжийн мэдээллийг 12 орны хэлээр хүргэдэг | m.easylaw.go.kr/ MOM |
My Seoul | Сөүл хот | Гадаад иргэн, олон соёлт гэр бүлд зориулсан захиргааны мэдээлэл, ажил эрхлэлтийн мэдээлэл, солонгос хэлний сургалтын тухай мэдээлэл, олон хэлээр чаатлах, олон улсын дуудлага, яаралтай үед хэрэгтэй газруудын утасны дугаар, цалин хөлс тооцон бодох, Дасан дуудлагын төвийн мэдээлэл | Андройд , IOS |
Олон соёлт Аз жаргалын скэйч | Бүсан хот | Солонгост амьдрахад хэрэгтэй мэдээлэл, солонгос хэлний сургалтын тухай мэдээлэл, ажил эрхлэлтийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх байгууллагуудын мэдээлэл, хөтөлбөр танилцуулга, Бүсан хотын олон соёлт гэр бүлийг дэмжих төв, глобал төвийн мэдээлэл | Андройд , IOS |
KBS World Radio | KBS | 11 орны хэлээр мэдээ, мэдээлэл, урлаг уран сайхан, Солонгостой холбоотой бусад хөтөлбөрийг текст болон бичлэгээр үзүүлнэ | Андройд , IOS |
Яаралтай тусламжийн апп/Засаг захиргаа, аюулгүй байдлын яам | Захиргаа, Аюулгүй байдлын яам | Солонгост оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан гамшгийн аюулгүй байдлын мэдээллийн үйлчилгээ | Андройд , IOS |