Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Ахлах сургуулийн боловсрол

  • Home
  • Хүүхдийн боловсрол
  • Ахлах сургуулийн боловсрол

Ахлах сургуулийн боловсрол

Ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр 3 жил үргэлжилдэг. Дунд сургуулиа төгссөн эсвэл мэргэшлийн шалгалт гэх мэт дунд сургуулийн төгсөгчтэй тэнцэх шалгалтанд тэнцсэн хүмүүс ахлах сургуульд элсэх боломжтой. Сургуулийг ерөнхий ахлах сургууль, тусгай зориулалтын ахлах сургууль, мэргэжлийн ахлах сургууль, хувийн ахлах сургууль гэж дөрвөн төрөлд хуваадаг. Сурагч сонгох арга нь си (хот), до (муж), сургуулийн төрлөөс хамааран өөр өөр байдаг. Боловсролын зардлын ачааллыг хөнгөвчлөхийн тулд ахлах сургуулийн элсэлтийн төлбөр/сургалт, сургуулийн үйл ажиллагааг дэмжих төлбөр, сурах бичгийн зардлыг багтаасан ахлах сургуулийн үнэ төлбөргүй боловсролыг 2020 оноос хоёр болон гуравдугаар ангийнханд хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 он гэхэд бүх ангид хэрэгжүүлнэ. Гэхдээ сургуулийн захирал нь элсэлтийн болон сургалтын төлбөрийг тогтоодог зарим хувийн сургууль (бие даасан хувийн ахлах сургууль, зарим тусгай зориулалтын ахлах сургууль гэх мэт) нь үнэ төлбөргүй боловсролд хамаарахгүй ч санхүүгийн бэрхшээлтэй гэр бүлийн сурагчид дэмжлэг, сургалтын төлбөрийн тэтгэмж авах боломжтой.

01Боловсролын агуулга

Ахлах сургууль нь дунд сургуулийн боловсролын үр дүнд суурилан сурагчийн сонирхол, зан чанарт тохирох мэргэжлийг олж ертөнцтэй харилцах иргэний хувьд чадвараа хөгжүүлэхэд голчлон анхаардаг. 1 цагийн хичээл 50 минут бөгөөд сурагчид сурах хичээл(бүлэг) нь эх хэл, тоо, англи хэл, солоносын түүх, нийгэм(түүх/ёс суртахуун багтсан), шинжлэх ухаан, биеийн тамир, урлаг, технологи, гэр бүл/2 дахь гадаад хэл/ ханз/ерөнхий эрдэм болно. Хичээл нь нийтлэг үзэх хичээл ба сонгож үзэх хичээл гэж ангилагдах ба сурагч сонгон суралцах хичээлээс өөрийн сурахыг хүссэн хичээлийг сонгоно. Бүтээлч танин мэдэхүйн үйл ажиллагаа нь хичээлээс гадна үйл ажиллагаа бөгөөд сурагчид чөлөөт үйл ажиллагаа, дугуйлангийн үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагаа, ирээдүйн мэргэжлээ сонгох үйл ажиллагаанд өөрийн сайн дураар оролцох болдог. Энэ мэт үйл ажиллагаагаар дамжуулан сурагчийн авьяас билиг, далд чадварыг хөгжүүлж нийгмийн ухамсрыг төлөвшүүлнэ.

02Ахлах сургуулийн төрөл

고등학교 유형: 고등학교 유형을 포함한 표입니다.
(1)
Энгийн ахлах сургууль
Олон төрлийн салбарын ердийн боловсролыг олгодог ахлах сургуулийн хэлнэ. Ахлах сургууль дундаа хамгийн их хувийг эзэлдэг ба бүс нутгаасаа шалтгаалан интернетээр бүртгэн ерөнхий дүн нь сургуулий н захирал шалгаж авдаг байна.
(2)
Тусгай ахлах сургууль
Тусгай зориулалтын ахлах сургууль нь тусгай чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн боловсрол олгох зорилготой. Эдгээр ахлах сургуулиудад шинжлэх ухааны авъяас чадварыг хөгжүүлэх шинжлэх ухааны ахлах сургууль (шинжлэх ухааны ахлах сургууль), гадаад хэлний мэдлэгтэй дэлхийн авъяас чадварыг хөгжүүлэх гадаад хэлний болон олон улсын ахлах сургууль (гадаад хэлний ахлах сургууль, олон улсын ахлах сургууль, олон улсын гадаад хэлний ахлах сургууль), тамирчдыг дэмжих биеийн тамирын ахлах сургуулиуд (Биеийн тамирын ахлах сургууль), үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой тусгайлсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ахлах сургуулиуд (үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг хангах ахлах сургууль) багтдаг. Сурагчдыг дүн, багшийн захидал, ярилцлага, практик шалгалтын оноонд үндэслэн сурагчийн бие даан суралцах арга барилаар нь үнэлж, сонгон шалгаруулдаг. Тодруулбал, шинжлэх ухааны ахлах сургууль, гадаад хэлний ахлах сургууль, олон улсын ахлах сургууль, олон улсын гадаад хэлний ахлах сургуулиуд элсэлтийн квотынхоо 20 гаруй хувийг нийгмийн ухамсарт дэмжлэг шаардлагатай сурагчдад чиглэсэн нийгмийн нэгдлийн шалгаруулалтаар сонгон шалгаруулдаг.
(3)
Мэргэшүүлэх ахлах сургууль
Авьяас болон чадамжаараа төстэй сурагчдыг тусгай салбарын боловсон хүчин болгон бэлтгэх сургалт, мөн байгаль дээрх дадлага ажил, туршилт судалгаа голлосон сургалтыг мэргэжлийн түвшинд явуулдаг ахлах сургуулийг мэргэшүүлэх ахлах сургууль гэнэ. Хэл шинжлэл, тоо бодлого, англи хэл, нийгэм гэх мэт ерөнхий мэдлэгийн хичээлээс гадна газар тариалан, аж үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, далайн бүтээгдэхүүн, далайн тээвэр, үйлдвэр үйлчилгээ гэх мэт сургуулийн онцлогын дагуу олон төрлийн мэргэжлийг эзэмших боломжтой юм. Сурагчдыг хичээлийн дүн, ярилцлага, ур чадварын шалгалтаар шалгаруулж авдаг.
(4)
Бие даасан ахлах сургууль
Бусад сургуультай харьцуулахад сургууль болон сургалтын явцыг чөлөөтэйгээр явуулж болдог ахлах сургуулийг хэлнэ. Сургуулийн удирдлагад эрх мэдэл, хариуцлагын аль алиныг олгодог бөгөөд сургууль тус бүр төрөл бүрийн, онцгой хөтөлбөрийн дагуу хичээллэдэг. Хэлбэрийн хувьд ‘Бие даасан олон нийтийн ахлах сургууль’, ‘Бие даасан хувийн ахлах сургууль’ гэж бий. Зарим Бие даасан олон нийтийн ахлах сургууль нь элсэлтээ компьютерээр сугалаа сугалуулах аргаар явуулдаг бол зарим нь хичээлийн дүнгээр шалгаруулан авдаг. Хувийн ахлах сургууль нь хувийн хэрэг, багшийн тодорхойлолт, ярилцлага, зэрэг тухай сурагчийн бие даан суралцах чадварыг үнэлж болох шалгуурын тусламжтайгаар шалгаруулж авдаг.
Тодруулбал, хувийн хэвшлийн ахлах сургуулиуд элсэлтийн квотынхоо 20 гаруй хувийг нийгмийн ухамсарт дэмжлэг шаардлагатай сурагчдад чиглэсэн нийгмийн нэгдлийн шалгаруулалтаар сонгодог бөгөөд 2025 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хувийн ахлах сургуулиуд улсын хэмжээнд элсэлт авахдаа элсэлтийн квотын 20-иос дээш хувийг харьяалах ахлах сургуулийн харьяа дүүргийн дунд ангид суралцаж буй сурагчдаас сонгоно.

03Сурагчид үзүүлэх нийгмийн халамж

  • Сурагчид олгох тэтгэлэг, үзүүлэх хөнгөлөлт нь орон нутаг, төрлөөс хамаарч харилцан адилгүй байдаг.

(1)Бага орлоготой бага, дунд, ахлах сургуулийн сурагчид олгох сургалтын тэтгэлэг

Хамрагдах хүн
  • Боловсролын үйл ажиллагаа, сургалтын төлбөр, элсэлтийн хураамжийг орон нутгийн нийгмийн төвд амьжиргааны баталгаанд хамрагдах эрх бүхий хүн эсвэл өрх толгойлсон гэр бүлийн сурагчаар бүртгүүлж дэмжлэг авдаг сурагчид
  • Харьяа суурин, багийн захиргаа, хорооны Иргэдэд үйлчлэх төвөөс доод түвшингийн амьжиргаатай гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн сурагч. (амжиргааны түвшнөөс доогуур орлоготой өрх)
  • Гэр бүлийн орлого, хөрөнгө нь дундаж орлогын 50% ~ 60%-ийн орлоготой өрхийн сурагчид (хот, муж, боловсролын зардлын төрлөөр ялгаатай) 
  • Тэтгэлэг авах өргөдөл гаргасан ч орлого, өмч хөрөнгийн судалгаагаар шаардлага хангаагүй ч эдийн засгийн хүндрэлээс үүдэн сургалтын зардлын тэтгэлэг хэрэгтэй гэж сургуулийн захирал санал болгосон бага орлоготой өрхийн хүүхэд.
Үзүүлэх тусламж дэмжлэг
  • (Ахлах сургуулийн сургалтын төлбөр) Ахлах сургуулийн элсэлтийн хураамж, сургалтын төлбөр болон сургуулийн үйл ажиллагааг дэмжих зардлыг олгоно.
  • (Хоолны мөнгө) Бага, дунд, ахлах сургуулийн өдрийн хоолны мөнгийг бүрэн хариуцна. (Жилд 180 удаагийн хоол, үнэгүй хоол олгодог бүс нутгаас бусад газар)
  • (Сургуулийн дараах эрхийн бичгийн хөтөлбөр) Хамгийн ихдээ бага/дунд/ахлах ангийн сурагчдад хичээлийн дараа хувийн боловсролын институт/академиудад хамрагдахад жил бүр 600000 воны санхүүжилт
  • (Сургалт мэдээлэлжүүлэлт) Интернет ашигласны төлбөр болгон сард 17,600 вон олгох бөгөөд бага орлоготой айлд суурин компьютер нэг ширхэгийг олгоно.
지원항목 표 : 대상자, 기초수급자, 법정 한부모, 법정 차상위, 소득·재산조회자, 학교장 추천 별 학비 지원여부를 포함한 표입니다.
Хамрагдах хүн Амьжиргаа баталгаажуулах тэтгэмж авдаг хүн Өрх толгойлсон эцэг/эх Доод түвшингийн амьжиргаатай иргэн Орлого, эд хөрөнгийн хэмжээ нь магадлагдсан иргэн Сургуулийн захирал санал болгосон
Ахлах сургуулийн төлбөр
Хоолны мөнгө
Хичээлийн дараах сургалтын төлбөр
Интернет·PC
  • ○ : Өргөдөл гаргасан тохиолдолд 100%-ийн тэтгэмж авна
    △ : Өргөдөл гаргасан тохиолдолд тодорхой жишгийн дагуу хянан хэлэлцсэний дараа дэмжлэг үзүүлэх эсэхийг шийднэ
  • Сургалтын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг суурин,баг, хорооны иргэдэд үйлчлэх төв болон сургалтын төлбөрийн вон клик систэм ашиглаж авч болно.
    ( Лавлах утас : Сургалтын төлбөрийн тэтгэмжийн зөвлөгөө өгөх төв 1544-9654)
Бүрдүүлэх бичиг баримт
제출서류 표 : 대상자, 제출서류를 포함한 표입니다.
Хамрагдах хүн Бүрдүүлэх бичиг баримт
Амьжиргаа баталгаажуулах тэтгэмж авдаг хүн, өрх толгойлсон эцэг/эх бүхий гэр бүлийн хүүхэд(хуулиар баталгаажуулсан), доод түвшний амьжиргаатай өрхийн хүүхэд(хуулиар баталгаажуулсан), орлого эд хөрөнгийн хэмжээ нь магадлагдсан хүн
  1. 1Тэтгэмж авах тухай хүсэлт
  2. 2Орлого хөрөнгийн мэдүүлэг
  3. 3Санхүүгийн мэдээллийг шалгахыг зөвшөөрсөн бичиг
  4. 4Орлого, хөрөнгийг нотлох баримт бичиг
Сургуулийн захирлын санал болгосон сурагч
  1. 1Анги даасан(хариуцсан ажилтан) багшийн санал, тодорхойлолт
  2. 2Бусад хавсралт бичиг баримт(өртэй/нас барсан/ажилгүй/ дампуурсан/гэрлэлтээ цуцлуулсан гэдгийг нотлох)
  • Тодорхойлолтыг хариуцсан ажилтан буюу анги даасан багш бичиж өгнө.
Хүсэлт гаргах журам
  • Бүртгэл жил бүрийн 3-р сарын эхээр явагддаг (Сургууль бүр сургуулийн мэдээллийн товхимолоор дамжуулан хүсэлтийн удирдамжийг илгээх болно).
  • Сурагчийн эцэг эх суурин, баг, хорооныхоо Иргэдэд үйлчлэх төв дээр очих буюу интернэт(Бокжиро сайт, Боловсролын зардал нэг товшилтын аппликейшний систем)-ээр сургалтын төлбөрийн дэмжлэг авахыг хүссэн өргөдлөө гаргах бөгөөд тухайн өрхийн орлого, хөрөнгийг шалгасан шалгалтын хариуг үндэслэн дэмжлэг үзүүлэх сурагчийг сургуулиас сонгоно.
    • Сургууль, сургалтын төлбөрийг дэмжлэг авахаар сонгогдсон сурагчийг төлбөрийг бүрэн чөлөөлнө.
  • Өргөдөл гаргана
    Сурагчийн эцэг эх
  • Бүртгэнэ
    Суурин, баг, хороо болон интернэт (Халамжийн яам Хэйнбуг e эм)
  • Орлого, хөрөнгийг шалгана
    Хот, сум, дүүрэг (Нийгмийн халамжийн яамны Хэнбуг Иөм)
  • Сурагчийг сонгоно
    Сургууль (Найс)
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”