Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Шуурхай тусламжийн хөтөлбөр

  • Home
  • Нийгмийн хамгааллын тогтолцоо
  • Шуурхай тусламжийн хөтөлбөр

Шуурхай тусламжийн хөтөлбөр

Солонгос улсын иргэд гэнэтийн хямралын улмаас амьжиргаанд нь хүндрэл учирвал амьжиргааны зардал гэх мэт түр зуурын дэмжлэг авах боломжтой. Захирамжийн дагуу гадаадын иргэд энэ системийн хүрээнд дэмжлэг авах боломжтой.

01Яаралтай халамжийн дэмжлэг авах хүсэлт гаргах эрхтэй болоход гадаадын оршин суугчдаас шаардах шаардлага

  1. 1БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон бөгөөд одоо хамт амьдарч байгаа гадаадын иргэн
  2. 2Солонгос улсын иргэншилтэй хүүхдээ асарч байгаа, солонгос улсын иргэн эхнэр/нөхрөөсөө салсан эсвэл эхнэр/нөхөр нь нас барсан хүн.
  3. 3「Цагаачлалын хууль」-ийн 2-2-т заасанчлан дүрвэгч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн
  4. 4Бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймэр, гэмт хэрэг болон байгалийн гамшигт өртөж хохирсон иргэн
  5. 5Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаас шуурхай тусламж шаардлагатай гэж үзсэн дараах хүмүүс
    • Өөрийн буруутай үйлдэл биш байгалийн гамшиг мэтэд өртөж хохирсон хүн
    • 「Цагаачлалын хууль」-ийн 2-3-т заасан цагаач иргэн
    • Хууль зүйн сайдын хүлээн зөвшөөрсөн тусгай хувь нийлүүлэгч

02Хамрах хүрээ

Яаралтай халамжийн дэмжлэг нь гэнэтийн хямралын улмаас амьжиргаагаа залгуулж чадахгүй байгаа гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ нь ① хямралд орсон (доорх 9 шалтгааны 1-ийн улмаас) эсвэл орлого, хөрөнгө гэх мэт нөхцөлд нийцсэн өрхүүдэд чиглэдэг.

(1)Гэнэтийн хүнд явдал

  1. 1Орлогын эх үүсвэр ологч нь нас барах, гэрээсээ явах, сураггүй алга болох, шоронд хоригдох зэрэг шалтгаанаар орлогогүй болох тохиолдолд
  2. 2Хүндээр өвчилсөн эсвэл гэмтэж бэртсэн тохиолдолд
  3. 3Гэр бүлийн гишүүн нь тухайн иргэнийг асран хамгаалалгүй хаяж орхисон, хулгайлсан, хүчирхийлсэн тохиолдолд
  4. 4Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн гишүүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд
  5. 5Гал түймэр зэргээс болж амьдарч байсан орон гэр, байшиндаа амьдрах боломжгүй болсон тохиолдолд
  6. 6Өрхийн гол орлого олдог хүн болон нэмэлт орлого олдог хүн нь бизнесээ хаах, завсарлах болсон бол, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг газарт нь гал гарснаар бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон бол
  7. 7Өрхийн гол орлого олдог мөн нэмэлт орлого олдог гишүүн бодит орлогын үүсвэргүй болсон тохиолдолд
  8. 8Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны сайдын тогтоолоор орон нутгийн журамд заасан шалтгаан үүссэн тохиолдолд
  9. 9Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тогтоосон, мэдэгдсэн бусад тохиолдлуудад: ① Үндсэн тэжээгчээс салах; ② Нийтийн үйлчилгээ тасрах; ③ Хорих ангиас суллагдах; ④ Гэр бүл нь хайхрамжгүй хандаж, хаясан, амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа гэх мэт шалтгааны улмаас орон гэргүй болох; ⑤ Амьжиргааны асуудалтай тулгарсан гэж холбогдох хэлтсээс (агентлагаас) санал болгосон хүн; ⑥ Бусдын гэмт хэргийн улмаас байшин, барилгад амьдрахад хүндрэлтэй байгаа тул оршин суугаа газраа нүүлгэн шилжүүлэх

(2)Орлого, хөрөнгийн жишиг нөхцөл

  • Орлого : Жишиг дундаж орлогын 75%-иас доош(2024 оны байдлаар)
Орлого
Ам бүлийн тоо 1 ам бүл 2 ам бүл 3 ам бүл 4 ам бүл 5 ам бүл 6 ам бүл
Вон/сард 1,671,334 2,761,957 3,535,992 4,297,434 5,021,801 5,713,777
  • 7 ба түүнээс дээш гишүүнтэй гэр бүлийн дундаж орлого нь нэмэлт хүн бүрд 672,468 воноор нэмэгддэг
  • Хөрөнгийн жишиг : Том хот(241,000,000 вон), Жижиг, дунд хот(152,000,000 вон), тосгон(130,000,000 вон)
  • Санхүүгийн хөрөнгийн шалгуур: Өрхийн гишүүн бүрийн өдөр тутмын амьжиргааг хангахад шаардагдах мөнгөн дүн (амьжиргааг дэмжих нөөц сан) дээр 6 сая вон хүртэлх мөнгөн дүн нэмэгдэнэ (гэхдээ орон сууцны хөнгөлөлтөд өрхийн гишүүн тус бүрийн санхүүгийн хөрөнгийн хэмжээнд 2 сая вон хүртэлх мөнгөн дүн нэмсэн)
금융재산기준 : 가구원수, 1인, 2인, 3인, 4인, 5인, 6인을 포함한 표입니다.
Өрхийн гишүүдийн тоо 1 хүн 2 хүн 3 хүн 4 хүн 5 хүн 6 хүн
Дүн (мянган вон) 8,228 9,682 10,714 11,729 12,695 13,618

03Хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх

  • Яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд оршин суугаа газрынхаа бүртгэлийн дагуу өөрийн хот, Гун (муж), Гу (дүүрэг), юп/ мён/донг (хотхон)-ын халамжийн төв (Нийтийн үйлчилгээний төв) рүү эсвэл Эрүүл мэнд, Халамжийн зөвлөгөө өгөх төв (☎ 129) рүү залгана уу.
  • Төрийн албан хаагчид газар дээр нь судалгаа хийж, халамжийн дэмжлэгийг эхлээд үзүүлэн, дараа нь дэмжлэгийн шалгуурыг хангасан эсэхийг шалгана. Хэрэв нөхцөл байдал хямралын хэмжээнд очоогүй эсвэл хүсэлт гаргагч дэмжлэг авах шаардлагыг хангаагүй бол тэтгэмжийг зогсоож, хөрөнгийг бүхэлд нь буцааж өгөхийг шаардаж болно.
  • Яаралтай халамжийн дэмжлэг дууссаны дараа ч онцгой байдлын нөхцөл байдал сайжрахгүй бол өөр улс орны холбогдох систем эсвэл хувийн хэвшлийн халамжийн хөтөлбөрийг тэтгэмж авагчид санал болгож болно
Шуурхай тусламж үзүүлэх дараалал
  • Шуурхай тусламж хүсэх
  • нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаххот, сум, дүүргийн тамгын газрын дарга(холбогдох ажилтан)
  • орлого, хөрөнгийг судлахорлого ба хөрөнгийн судалгаа
  • судалгааны хэсэг дүгнэлт гаргах• шуурхай тусламж олгох ажлын комисс(иргэд ба албан хаагч хамтарсан)
    •нөхцөл шаардлага хангаагүй бол тусламжийг зогсоох, эргүүлэн төлүүлэх
  • гаргасан дүгнэлтийн дагуу арга хэмжээ авахулсын болон иргэний байгууллагын холбогдох нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулах
эрүүл мэнд нийгмийн халамжийн лавлах төв (☎129)
хүсэлт гаргагч
хот, сум, дүүргийн тамгын газрын дарга

04Тусламжийн агуулга(Том хотуудад 4 гишүүнтэй гэр бүлд/сар)

Амьжиргааны дэмжлэг (1,508,600 вон), орон сууцны дэмжлэг (662,500 вон), халамжийн байгууламж ашиглахад үзүүлэх дэмжлэг (1,494,100 вон), эмнэлгийн дэмжлэг (3 сая вон/ тохиолдол)

  • Бусад нэмэлт дэмжлэгт боловсролын төлбөрийн дэмжлэг, түлшний зардал (10-р сараас 3-р сар), төрөлтийн зардал, оршуулгын зардал, цахилгааны төлбөр гэх мэт орно.
Яаралтай халамжийн амьжиргааны дэмжлэгийн сан (2024 оны байдлаар)
(нэгж: Вон/сар)
Амьжиргааны стандарт
Гэр бүлийн гишүүдийн тоо 1 2 3 4 5 6
Дэмжлэг үзүүлэх дүн(Вон/сар) 713,100 1,178,400 1,508,600 1,833,500 2,142,600 2,437,800
  • Дэмжлэгийн дүн өрхийн гишүүдийн тооноос хамаарч өөр өөр байна.
Солонгос иргэнтэй гэр бүл болж 1 хүүхэдтэй болсон юм. Гэтэл нөхөр маань гэнэт нас барчихлаа. Эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байна. Тусламж дэмжлэг авч болох болов уу?

Хэрэв та хүүхэд (Солонгос иргэншилтэй) асрах, амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа бол Эрүүл мэнд, халамжийн зөвлөгөөний төв (утас 129) болон хот, гүн (муж), гу (дүүрэг)-ийн захиргаа эсвэл оршин суугаа газрынхаа юп/ мён/ донг (хотхон) Олон нийтийн төвд хандаж халамжийн зөвлөгөө аваарай
Яаралтай халамжийн дэмжлэг авах хүсэлт гаргах үед хариуцсан төрийн албан хаагч тухайн айлд очиж нөхцөл байдлыг шалгаж, шаардлагатай  дэмжлэгийг цаг алдалгүй тогтооно. Хүсэлт гаргагч өрх яаралтай дэмжлэг авах эрхтэй болсон бол тодорхой хугацаанд дэмжлэг авах боломжтой. Хэрэв танд солонгос хэлээр харилцахад хүндрэлтэй байгаа бол Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн орчуулга, хэлмэрчийн үйлчилгээг ашиглах эсвэл солонгос найзынхаа тусламжийг авах боломжтой. Та шаардлага хангасан бол амьжиргааны үндсэн дэмжлэг авах боломжтой болно

สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”