Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Нярай хүүхдийн эрүүл мэнд

  • Home
  • Жирэмслэлт ба хүүхэд бойжуулах
  • Нярай хүүхдийн эрүүл мэнд

Нярай хүүхдийн эрүүл мэнд

Нярай хүүхдийн биеийн өсөлт хөгжил маш идэвхтэй явагдах боловч нөгөөтэйгүүр биеийн эсэргүүцэх чадвар багасч өвчинд амархан өртдөг. Энэ үед эрүүл мэндийн төвийн нярай хүүхдийн эрүүл мэндийн хяналтанд зайлшгүй хамрагдаж урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх тарилга үнэгүй байдаг.

01Хүүхдийн өсөлт хөгжлийн үе шат

(1)Биеийн жин

Төрөх үедээ 3 кг бол 6 сартайд нь энэ жин 2 дахин нэмэгдэх(6 кг) ба 1 настайд нь 3 дахин нэмэгдэнэ(9 кг).

(2)Биеийн өндөр

Төрөх үедээ 50 см бол 1 настайд нь энэ хэмжээ 1.5 дахин өснө(75 см).

(3)Биеийн хөгжил

신체발달 표 : 개월수 별 신체발달을 포함한 표입니다.
4 сар Толгойгоо дааж эхэлнэ. Хэвтээ байдлаас хоёр тийшээгээ биеэ эргүүлж чаддаг болно.
5 сар Эргэж хөрвөөж чадна. ( Элгээрээ хэвтэж байснаа нуруугаар эргэж хэвтнэ.)
6 сар Дээшээ харж хэвтэж байгаад дороо хөрвөөн элгээрээ хэвтэж чаддаг болох ба хоёр гар дээрээ биеэ дааж өндийдөг болно.
7 сар Бусдын тусламжтайгаар суудаг болно.
8 сар Ганцаараа суудаг болно.
9 сар Мөлхөнө.
10 сар Юм түшиж босно.
12 сар Юм түшиж явна.
Мэдэхэд илүүдэхгүй
Хүүхэд өсгөж бойжуулах талаарх зөрчилдөөн

Хүүхдээ өсгөж бойжуулах явцад хүүхдээ хэрхэн өсгөх тал дээр томчуудын хооронд маргаан үүсч болно. Иймэрхүү маргаан Солонгос гэр бүлд хадам эцэг эх болон залуу гэр бүлийн хооронд байнга тохиолддог. Тиймээс хадам эцэг эхтэйгээ сайн ярилцаж маргаантай байдлаас гарах нь чухал юм.

Хүүхэд өсгөж бойжуулах талаарх зөрчилдөөний жишээ
  • Хоол унд болон сүүг нь хүүхдийн хүссэн үед нь өгнө. ↔ Тодорхой цагийн хуваариар хооллоно.
  • Мяраалаг байсан нь дээр тул сайн хооллох хэрэгтэй ↔ Тохиромжтой хэмжээгээр хооллох хэрэгтэй.
  • Уйлагнаад байвал үүрч аргадах ёстой. ↔ Дандаа үүрээд байх юм бол муу зан сурна.
  • Хүйтэн сүү хүүхдийн гэдсэнд сайн. ↔ Хэт хүйтэн хоол ходоодонд муу.

02Урьдчилан сэргийлэх тарилга

Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж уг өвчний дархлаатай болгохын тулд хүүхдэд уг тарилгыг хийдэг.

(1)Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхийн өмнө анхаарах зүйлс/span>

  • Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа өдөр эрүүл мэндийн талаар нь сайн мэддэг эцэг, эх хүүхдээ авч явж вакцин хийлгэнэ.
  • Хүүхдээ урьдчилан усанд оруулж цэвэрхэн хувцас өмсгөнө.
  • Тарилга хийх магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдийн мэдээлэлтэй танилцаж, өөрийн гэрээс ойрхон эмнэлэгт тарилга хийлгэнэ.
  • Удаан хугацаагаар хүлээхгүйн тулд урьдаас цаг авч захиалга өгөх хэрэгтэй.
  • Тарилга хийлгэхээр хүлээх хугацаанд хүүхдэд ус сайн уулгаж, тайван байлгана.
  • Тарилга хийлгэх өмнө бие нь зовиуртай эсвэл архаг өвчтэй бол эмчид энэ тухай заавал хэлнэ.
  • Тарилга хийлгэсний дараа бэрхшээл хүндрэл гарахад эмнэлэгт очих хангалттай цаг байхаар болж өгвөл үдээс өмнө тарилгыг хийлгэнэ.
  • Хүүхдийн вакцин хийлгэх өдрийг мэдэж, вакцин хийсэн тухай тэмдэглэлийг харахын тулд урьдчилан сэргийлэх вакциний тэмдэглэлийн дэвтэртэй байна.
    • Урьдчилан сэргээлийх вакциний тэмдэглэл нь цахим системд бүртгэгдэж байгаа тул цахим бүртгэлд бүрэн орсон эсэхийг шалгаж, урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх зааврыг дагахад зориулагдсан.

(2)Урьдчилан сэргийлэх тариа хийлгэсний дараа анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэсний дараа вакцинжуулалтын төвд 20-30 минутын турш ямар нэгэн сөрөг хариу урвал илрэх эсэхийг ажиглана.
  • Тарилга хийлгэх өдөр хүүхдийг ядраахгүй ба тарилга хийлгэснээс хойш 2-3 өдөр хүүхдийн биеийг анхааралтай ажиглана.
  • Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсний дараа тарьсан газар хөндүүрлэх, улаанаар туурах, хавдах, булчингаар өвдөх, халуурах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл энэ нь тарилга хийлгэсний дараа хэсэг зуур байж болох ч ихэнхидээ 1-2 өдөрт хэвийн болдог.
  • Тарилга хийлгэсний дараа өндөр хэмтэй халуурах, амьсгал давчдах, биеэр юм туурах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй эмчид үзүүлнэ.
    • Хүүхэд уйлагнаад, хөхөө сайн идэхгүй зэрэг ердийн үеийн байдлаас өөр байвал эмчид хандана..
  • Тарилга хийлгэсэн газрыг цэвэрхэн байлгах хэрэгтэй.

03Бага насны хүүхдэд заавал хийлгэх урьдчилан сэргийлэх тарилга

(1)Хүүхдийн дархлаажуулалтыг дэмжих үндэсний хөтөлбөр

12 хүртэлх насны хүүхдийн 18 нэр төрлийн вакцины зардлйг бүрэн хангаснаар вакцинжуулалтын хувь, вакцинд хамрагдах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн.

Хамрах хүрээ болон тарилга хийх байгууллага
  • Хамрах хүрээ : 12-оос доош насны хүүхэд
  • Вакцин үнэгүй хийдэг байгууллага : Эрүүл мэндийн газар болон улсаас заасан эмнэлгийн байгууллага
    Оршин суугчийн бүртгэлийн дугаар эсвэл гадаадын иргэний бүртгэлийн дугаартай хүмүүс (түүний дотор чөлөөлөгдсөн хүмүүс) нийгмийн эрүүл мэндийн төв эсвэл ойролцоох томилогдсон эмнэлгийн байгууллагад үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой. Солонгос улсад 3 сараас дээш хугацаагаар оршин суусан, гадаадын иргэнээр бүртгүүлээгүй гадаадын иргэд (асран хамгаалагчийн хамт) иргэний үнэмлэхтэйгээ (паспорт гэх мэт) харьяа улсын эрүүл мэндийн төвд очиж, нийгмийн эрүүл мэндийн төв, томилогдсон эмнэлгийн байгууллагад вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдах болон вакцины түр дугаар авах боломжтой.
    • Томилогдсон эмнэлгийн байгууллагуудыг вакцинжуулалтын туслах вэбсайтаас (https://nip.kdca.go.kr) шалгаж болно.
Хүүхдэд хийлгэх урьдчилан сэргийлэх вакцин(2020)
어린이 표준예방접종 일정 표 : 구분, 대상감염병, 백신종류, 횟수, 연령을 포함한 표입니다.
ангилал Бага насны хүүхдэд заавал хийлгэх урьдчилан сэргийлэх тарилга Вакциний төрөл Хэдэн удаа Төрөх үед 4 долоо хоногийн дотор 1сар 2сар 4сар 6сар 12сар 15сар 18сар 19~
23сар
24~
35сар
4нас 6 нас 11 нас 12 нас
Улсаас хийх урьдчилан сэргийлэх вакцин Элэгний В вирус HepB 3 1дэх 2дэх 3дэх
Сүрьеэ BCG(арьсан доогуур) 1 1дэх
Сахуу, татран, хөхүүл ханиад DTaP 5 1дэх 2дэх 3дэх 4дэх 5дэх
Tdap/Td 1 6дэх
Халдварт саа IPV 4 1дэх 2дэх 3дэх 4дэх
Хемоплюс инфлюенза В Hib 4 1дэх 2дэх 3дэх 4дэх
Ротавирусын халдвар RV1 2 1дэх 2дэх
RV5 3 1дэх 2дэх 3дэх
Уушигны үрэвсэл PCV 4 1дэх 2дэх 3дэх 4дэх
PPSV - Өндөр эрсдэлтэй бүлэгт хийнэ
Улаанбурхан, гахай хавдар, улаан эсэргэнэ MMR 2 1дэх 2дэх
Салхин цэцэг VAR 1 1дэх
Элэгний А вирус HepA 2 1~2дэх
Япон тархины үрэвсэл IJEV(амьгүй нянгийн вакцин) 5 1~2дэх 3дэх 4дэх 5дэх
LJEV(амьд вакцин) 2 1дэх 2дэх
хүний ​​хөхөнцөр вирусын халдвар HPV 2 1~2дэх
Инфлуэнза IIV - Жил бүр тариулна
Бусад урьдчилан сэргийлэх вакцин Сүрьеэ BCG(арьсаар дамжих) 1 1дэх
  • DTaP, IPV, Hib вакциныг вакцинжуулалтын хуваариас хамааран DTaP-IPV эсвэл DTaP-IPV/Hib хосолсон вакцин хэлбэрээр хийж болно.
  • 1) Вакцинжуулалтын үндэсний аян: Санал болгож буй заавал хийлгэх вакцинжуулалтаар дамжуулан тухайн улс “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай” хуулийн дагуу вакцинжуулалтад хамрагдах халдварт өвчнийг тодорхойлж, вакцинжуулалтын стандарт, аргачлалыг тогтоож, түүнд үндэслэн санхүүгийн эх үүсвэр, дэмжлэг үзүүлдэг.
    2) Бусад урьдчилан сэргийлэх вакцин : Урьдчилан сэргийлэх вакцин хийх шаардлагатай халдварт өвчин болон заасан халдварт өвчнөөс бусад халдварт өвчний хувьд ердийн эмнэлэгт үнэ төлбөртэйгээр хийх урьдчилан сэргийлэх вакцин юм.
Нийтийн үйлчилгээ
  • Урьдчилан сэргийлэх вакцины жагсаалтыг харах
    Вакцинжуулалтын туслах вэб сайт (https://nip.kdca.go.kr) нь вакцинжуулалттай холбоотой олон төрлийн мэдээллийг агуулсан бөгөөд та хүүхдийнхээ вакцинжуулалтын түүхийг шалгах боломжтой*.
    • Вакцинжуулалтын туслах вэб сайтын гишүүнээр бүртгүүлсний дараа та хүүхдийнхээ мэдээллийг бүртгүүлэх шаардлагатай.
    • Вакцинжуулалтын туслах вэб сайт руу нэвтэрч орох → Вакцинжуулалтын менежмент → Хүүхдийн вакцинжуулалтын менежмент → Хүүхдийн мэдээллийг бүртгэх → Хүүхдийн вакцинжуулалтын түүхийг шалгах
  • Үнэгүй урьдчилан сэргийлэх тарилгын тодорхойлолт гаргуулж авах
    Та вакцинжуулалтын гэрчилгээг (Солонгос, Англи хэл) вакцинжуулалтын туслах вэбсайтаас авах (хэвлэх) боломжтой.
    • Урьдчилан сэргийлэх тарилгын тодорхойлолт авахад хувь хүн нь мөн эсэхийг шалгана.
  • Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэхийг мэдэгдэх мессежийн үйлчилгээ
    Энэ үйлчилгээ нь хүлээн авагчдад дараагийн вакцинжуулалтын хуваариа хянахад нь туслах зорилготой. Та вакцинжуулалтын хуваарийг бөглөхдөө гар утсандаа зурвас хүлээн авахыг зөвшөөрснөөр вакцинжуулалтын хуваарьт үндэслэн урьдчилан мэдэгдэл, хийгдээгүй вакцинжуулалтын талаарх зурвасыг хүлээн авах боломжтой. Олон хэлээр зурвасын үйлчилгээг авахыг хүсвэл эрүүл мэндийн төв эсвэл вакцинжуулалтын байгууллагаас тухайн хэлээ хүсэх ёстой. Энэ тохиолдолд та тухайн хэлээр зурвас хүлээн авах гар утасны дугаарыг нэмж бүртгүүлэх боломжтой.
    • Хэрэв та олон хэл дээрх зурвасын үйлчилгээ авах гар утасны дугаараа нэмэхгүй бол одоогийн бүртгэлтэй дугаар руу илгээгдэх болно.
    • Гадаад хэлээр үйлчилгээ үзүүлэх(12 хэл) : Непал, лаос, орос, монгол, вьетнам, англи, узбек, япон, хятад, камбож, тайланд, филиппин хэл

(2)Жирэмсний үед элэгний B төрлийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөр

Энэ төсөл нь гепатит В-тэй эхээс төрсөн нярайд гепатит В вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүний үр дүнг баталгаажуулахын тулд хийсэн эсрэгтөрөгч, эсрэгбиеийн шинжилгээний зардлыг бүрэн хангадаг.

  • Перинаталь халдвар: Төрөхийн өмнөх ба дараах хугацаанд (жирэмсний 29 долоо хоногоос төрснөөс хойш 1 долоо хоног хүртэл) эхээс хүүхдэд дамждаг.
Хамрах хүрээ, хөтөлбөрт хамрагдах арга
  • Хамрах хүрээ : Гепатит В-ийн гадаргуугийн антиген (HBsAg) болон гепатитын В вирусын эрт илрэх антиген (HBeAg) эерэг үзүүлэлттэй төрсөн эхээс төрсөн нярай
  • Төрсөн эмнэлэгтээ тухайн төрсөн эх өөрийн гепатит В вриусын шинжилгээний хариу ба хөтөблөрт оролцохын тулд хувийн мэдээлэл ашиглахыг зөвшөөрснөөр хөтөлбөрт хамрагдана.
    • Зөвшөөрлийг бичихдээ гепатит В вирусын вакцин болон шинжилгээ хийлгэх өдрийн талаар мэдээлэх мессеж үйлчилгээг авах хүсэлт гаргасан тохиолдолд мессежээр мэдээлэл авах боломжтой.
Дэмжлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл :
①Иммуноглобулин, ②Гепатит В-ийн вакцинжуулалт, ③Эсрэгтөрөгч/эсрэгбие тоолох шинжилгээний зардлыг хангах
  • Вируст гепатит В-ийн үндсэн вакцин хийлгэсний дараа (1-3-р) анхны эсрэгтөрөгч/эсрэгбиеийн шинжилгээний үр дүнгээс хамаарч дахин вакцинжуулалт (3 хүртэл удаа) болон дахин шинжилгээг (2 хүртэл удаа) хангадаг.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах өдөр
  • (Төрсний дараа шууд (12 цагийн дотор)) Дархлааны глобулин ба гепатит В-ийн анхан шатны вакцинжуулалт.
    • 2 кг-аас бага жинтэй, дутуу төрсөн нярайд үндсэн вакцинжуулалтыг нийт 4 удаа (1, 2, 6 сар хүртэл) хийх шаардлагатай.
  • (1 сартай) Гепатит В-ийн 2 дахь вакцинжуулалт
  • (6 сартай) Гепатит В-ийн 3 дахь вакцинжуулалт
  • (9-15 сартай) Гепатитын В эсрэгтөрөгч ба эсрэгбиеийн анхны тоон шинжилгээ
    • Шинжилгээний хариуны дагуу дахин вакцинжуулалт, дахин шинжилгээг хийдэг.

(3)Хүний хөхний толгойн хавдрын вирус(HPV)-ын халдварын үндэсний урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг дэмжих төсөл

Хүний хөхний толгойн хавдрын вирус(цаашид HPV гэх)-ын халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэснээр HPV-гийн халдвараас үүдэлтэй* умайн хүзүүний хорт хавдар, хошного бэлгийн замын хавдар, толгой хүзүүний хавдар зэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.
HPV-гийн вакциныг хамгийн их үр дүнтэй болгохын тулд HPV-гийн халдварын хамгийн том шалтгаан болох бэлгийн харьцаанд орохоос өмнө вакциныг хийлгэж дуусгах нь чухал байдаг.
Бие махбод, сэтгэл санааны хувьд томоохон өөрчлөлтүүд гардаг амьдралын шилжих үе болох 12 настай шилжилтийн өсвөр насны охидод бид мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөгөө өгч, HPV-гийн вакцинжуулалтын үйлчилгээ хамтад нь үзүүлж, эрүүл саруул эмэгтэй хүн болон өсөж төлөвшихөд нь тусалдаг.

  • Умайн хүзүүний хавдрын 90%, хошного бэлгийн замын хавдар, ам залгиурын эрхтний хавдрын 70% нь HPV-ийн халдвараас үүдэлтэй.
Дэмжлэг үзүүлэх бүлэг
  • 12~17 насны эмэгтэй өсвөр насныхан
  • 18~26 насны эмэгтэйчүүд (орлогын эх үүсгэвэрт суурилсан дэмжлэг*)
    • Үндэсний амьжиргааны аюулгүй байдлын тухай хуулийн дагуу халамжийн үндсэн орлого болон дараагийн доод бүлэгт хамрагдагчид ( стандарт дундаж орлогын 50% ба түүнээс бага)
Хангалтын мэдээлэл:
  • (Нийтлэг) Хүний хөхөнцөр вирусын (ХХВ) халдварын вакцинжуулалт 2-3 удаа
    • Вакцинжуулалтын тоо нь анхны вакцин хийлгэсэн наснаас хамаарч өөр өөр байна: (14 нас хүртэл) 2 удаа, (15-аас дээш настай) 3 удаа
  • (12 настай) Бэлгийн өсөлт, хөгжил, анхны сарын тэмдэгтэй холбоотой эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
Хангах вакцинууд:
Гардасил (HPV4), Cervarix (HPV2)
  • Гардасил 9 ороогүй болно

(4)Үндэсний томуугийн эсрэг вакцинжуулалтыг дэмжих төсөл

Томуугийн халдварын хүндрэл ихтэй эрсдэлт бүлэгт багтдаг өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн өвчлөлийн ачааллыг бууруулах, томуугийн вакцинжуулалтын түвшинг сайжруулах, вакцинжуулалтын зардлыг бүрэн хангаж байна.

Хангалтын нөхцөл:
6 сараас 13 нас хүртэлх насны хүүхдүүд
Хангалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:
Томуугийн эсрэг вакцинжуулалтын 1 тарилга
  • Хэрэв 9-өөс доош насны хүүхэд томуугийн эсрэг вакциныг анх удаа хийлгэж байгаа бол дор хаяж 4 долоо хоногийн зайтай 2 тун тарина.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”