Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Асуулт хариулт

  • Home
  • Хавсралт
  • Асуулт хариулт

Асуулт хариулт

Солонгосын амьдралд дасан зохицоход тусалдаг тусламж үйлчилгээнд хамрагдмаар байна.
Солонгост дасан зохицоход хүндрэлтэй байгаа олон соёлт гэр бүлүүдэд зориулсан олон соёлт гэр бүлийг дэмжих 231 төв гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, хэл ярианы хөтөлбөрүүдийг явуулдаг. Тус төвүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс асууна уу *Данури дуудлагын төв (утас №1577-1366) эсвэл Данури порталын (www.liveinkorea.kr) бүс нутгийн Олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс лавлана уу 
Би утсаар хуулийн зөвлөгөө авахыг хүсч байна. Тусламж авч болох уу?
Олон соёлт гэр бүлийн мэдээллийн нэгдсэн лавлах төвөөс(Данүри лавлах төв ☎1577- 1366) Солонгосын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран хуулийн зөвлөгөө авахыг хүссэн хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг. Мөн гэнэтийн аюул тохиолдсон үед шуурхай тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, Солонгост ажиллаж амьдрахад шаардлагатай бүх төрлийн зөвлөгөө өгөх, өдөр тутмын амьдралд хэрэгтэй орчуулга, гурвалсан орчуулгыг 13 хэлээр(солонгос хэл, англи хэл, хятад хэл, вьетнам хэл, тагалог(филиппин) хэл, камбож(кхмер) хэл, монгол хэл, орос хэл, япон хэл, тайланд хэл, лаос хэл, үзбек хэл, непал хэл) хийж үйлчилнэ. Та утсан дээрээ ☎1577-1366 дугаарыг хадгалаад, хүссэн үедээ шаардлагатай мэдээллээ авч байгаарай.
Олон соёлт гэр бүлд үзүүлдэг дэмжлэг туслалцааны талаарх мэдээллийг нэг газраас авмаар байна.
Олон соёлт гэр бүл болон гэрлэсэн цагаач иргэдэд хэрэгтэй төрөл бүрийн мэдээллийг та “Danuri” цахим хуудаснаас авч болно. Олон соёлын чиг хандлага, Олон соёлт гэр бүлийг дэмжих төвийн талаарх мэдээлэл, олон соёлтой холбоотой байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг 13 хэлээр хүргэж байна. Интернэтэд нэвтэрсний дараа ‘www.liveinkorea.kr‘ хаягаар хайлт хийж үзээрэй. “Үзэх дуртай цахим
  • 다누리
Хүүхдээ солонгос хэлээр ч, ээжийнхээ төрөлх хэлээр ч сайн ярьдаг болгомоор байна.
Бага наснаасаа ээжийнхээ төрөлх хэлтэй танилцаж, сурч эзэмшвэл ээжтэйгээ улам дотно болохоос гадна хос хэлээр харилцаж чаддаг чадварлаг нэгэн болох боломжтой юм. Олон соёлт гэр бүлийн хүүхдэд гэр бүл дотроо хос хэлээр харилцах орчинг бүрдүүлж өгснөөр хүүхэд бие хүн болон төлөвшиж, улмаар глобал боловсон хүчин болон өсөн торних юм. Олон соёлт гэр бүлийг дэмжих төвүүд дээр хос хэлээр харилцах орчин бүрдүүлэх хөтөлбөр, эцэг эхэд зориулсан хөтөлбөр зохион байгуулдаг тул оршин сууж буй газрынхаа харьяа төвүүдээс энэ хөтөлбөрийн тухай мэдээллийг авч хамрагдаарай. (Лавлах утас : Данүри лавлах төв ☎1577-1366)
Өсвөр насны цагаач хүүхдүүд болон олон соёлт гэр бүлийн өсвөр насны хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага байгууллага байдаг уу?
Тиймээ, байдаг. “Солонго” Өсвөр насны хүүхдийн төв нь 9-24 насны өсвөр насны цагаач хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн хөтөлбөрийг орон нутгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тус төв нь Солонгос улсад оршин суух, суурьшин амьдрах, сурч боловсрох, ажил мэргэжлээ сонгох, ажилд орох зэрэг бүх төрлийн мэдээллийг хүргэхээс гадна зөвлөгөө өгч сэтгэл заслын эмчилгээнд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өөртөө хэрэгтэй мэдээ мэдээллийг авахыг хүсвэл ☎02-733-7587 утас руу залгаарай. Өсвөр насны цагаач хүүхдүүдийг сургадаг Олон соёлын бэлтгэл сургууль гэж бас бий.
Ажилд орохтой холбоотой мэдээлэл авмаар байна.
Солонгос улсад тогтвортой суурьшиж, амьдралд дасан зохицоход нь туслахын тулд “Эмэгтэйчүүдийн шинэ ажлын төв” (☎1544-1199) нь гэр бүлтэй цагаач эмэгтэйчүүдийг дадлага, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулдаг. Нэмж дурдахад Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний систем (☎1350, www.work24.go.kr) гэрлэлтийн цагаачдыг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллээр хангаж, тэдэнд ашигтай ажил олоход нь тусалдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Danuri порталаас (www.liveinkorea.kr) авна уу.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан ямар үйлчилгээ байдаг вэ?
Бүх жирэмсэн эмэгтэйчүүд(гэрлэсэн цагаач иргэдийг оролцуулаад) Эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдана. Эрүүл мэндийн төвд бүртгүүлвэл амаржихийн өмнөх шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй хийлгэнэ. Мөн жирэмсний үе тус бүрд тохируулан төмөр болон фолийн хүчлийг үнэ төлбөргүй өгдөг. Оршин сууж буй газрынхаа харьяа Эрүүл мэндийн төвд очиж жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлдэг үйлчилгээ болон тэдэнд зориулан зохион байгуулдаг сургалт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар мэдэхийг хүсэж байна
Солонгосын эрүүл мэндийн даатгалын шимтгэл тухайн даатгал төлөгчийн орлого болон эд хөрөнгөний хэмжээнээс хамаарч харилцан адилгүй тогтоогддог. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүр төлнө. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар өвдөх буюу амаржих үедээ хямд үнээр эмнэлэгт үзүүлж үйлчлүүлэх боломжтой болно. Мөн эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах эрхтэй болно. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, тавигдах шаардлага, хөнгөлөлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын ☎1577-1000 дугаартай утас, мөн гадаад хэл(англи, хятад, вьетнам)-ээр зөвлөгөө өгөх ☎033-811-2000 утаснаас лавлан мэдэх боломжтой.
Олон соёлт гэр бүлд зориулсан орон сууцны тусгай хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл!!
Иргэдийн дундах орон сууцны сугалаанд оролцохгүйгээр олон соёлт гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх хөтөлбөр байдаг. Эхнэр, нөхөртэйгээ 3 ба түүнээс дээш жил амьдарсан олон соёлт гэр бүлийн аль ч гишүүн уг хөтөлбөрт хамрагдах боломжтой боловч Олон соёлт гэр бүлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн эрх бүхий аль ч гишүүн орон сууцтай байж болохгүй. Түүнчлэн, хүсэлт гаргагч нь орон сууцны хүсэлтийн данс нээлгэж, 6 сарын хугацаанд 6-аас доошгүй удаа хадгаламжиндаа мөнгө хийх ёстой. Орон сууцны борлуулалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл хотын захиргаа (хот, улс, дүүрэг) вэб сайтад зочилно уу.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”