01Хөдөлмөрийн стандарттай холбоотой тогтолцоонууд
(1)Хөдөлмөрийн гэрээ
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн хөлс, тогтоосон ажлын цаг, амралт, цалинтай чөлөө, ажлын байр, шилжүүлсэн ажил, ажил эхлэх, дуусах цаг, завсарлага гэх мэтийг ажилтанд тухайлан зааж өгөх ёстой. Тодруулбал, ажилчдад цалин хөлс, тогтоосон ажлын цаг, амралт, цалинтай чөлөө зэргийг тусгасан баримт бичгийг өгөх ёстой.
(2)Хуулиар хамгаалагдсан хөдөлмөрийн харилцаа
- 5-аас дээш ажилчинтай ажлын байранд уг хууль үйлчлэнэ.
- 4-өөс доош ажилчинтай ажлын байранд хөдөлмөрийн хуулийн зөвхөн зарим заалт үйлчлэнэ.
- Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн хэрэгжилтийн тухай тогтоолын 1-р хавсралтыг үзнэ үү
(3)Цалингийн төлбөр
- Ажил олгогч нь сард нэгээс доошгүй удаа цалингийн хэмжээг бүрэн хэмжээгээр шууд бэлнээр төлөх ёстой.
- Илүү цагаар ажилласан, шөнийн цагаар ажилласан, амралтын ажлын хөлсийг нэмж төлөх ёстой.
- Мөн ажилчдад цалин олгохдоо нийт олсон цалин, цалингийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн дүнг агуулсан цалингийн тайлан гаргах ёстой.
Цалин өгөөгүй гэх мэт мэдээлсэн хэргийг шийдвэрлэх журам
Үлдсэн цалин, ажлаас халагдсаны тэтгэмжийг төлөөгүй, ажил олгогч, менежерийн халдлагад өртөх, олон цагаар ажиллах, албадан ажиллуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд тухайн ажлын байрны харьяалах хөдөлмөрийн албанд өргөдөл гаргаж болно. (Лавлагаа: Хэрэглэгчдэд үйлчлэх төв ☎1350)
(4)Ажлаас халагдах
Ажил олгогч нь ажилтныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах боломжгүй бөгөөд хэрэв ажилтан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бол ажлаас халагдсан өдрөөс хойш 3 сарын дотор тухайн мужийн хөдөлмөрийн харилцааны хороонд үндэслэлгүй халагдсны тэтгэмжийн талаар өргөдөл гаргаж болно.
(5)Ажлаас халах тухай мэдэгдэл
Хэрэв ажилтны тасралтгүй ажилласан хугацаа 3 сараас бага бол байгалийн гамшиг, нийтийн эмх замбараагүй байдал болон бусад зайлшгүй шалтгаанаар бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон, эсвэл тухайн ажилтан үйл ажиллагаанд санаатайгаар ихээхэн хэмжээний хохирол учруулсан, эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны тушаалд зааснаас бусад тохиолдолд ажил олгогч нь ажилтнаа ажлаас халах тухайгаа 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой бөгөөд хэрэв 30 хоногийн өмнө мэдэгдээгүй бол ажил олгогч нь 30-аас доошгүй хоногийн энгийн цалин хөлсийг төлөх ёстой.
(6)Ажлын цаг
- Хөдөлмөрийн стандартын тухай хуульд зааснаар 5-аас доошгүй ажилтантай ажлын байранд долоо хоногийн ажлын цаг нь завсарлагагүйгээр 40 цаг, өдрийн ажлын цаг нь завсарлагагүйгээр 8 цагаас хэтэрч болохгүй.
(7)Амралтын цаг
- Амралтын цаг нь хөдөлмөрийн 4 цаг тутамд 30 минут, хөдөлмөрийн 8 цаг тутамд 1 цагаас доошгүй байна.
- Ажилчин өөрийн амралтын цагаа чөлөөтэй ашиглах эрхтэй бөгөөд ажил олгогч амралтын цагийн мөнгө олгохгүй байж болно.
(8)Илүү цагаар ажиллах, шөнийн цагаар ажиллах, амралтын өдөр ажиллах
- Хөдөлмөрийн хуулийн дагуу долоо хоногт 40 цаг, өдөрт 8 цагаас илүү ажиллавал илүү цагаар ажиллах гэнэ.
- Шөнийн цагаар ажиллах тохиолдолд үндсэн цалингйн хэмжээнээс 1.5 дахин цалин авна.
- Амралтын өдөр ажиллах гэдэг нь хуульд заасан ажлын 8 цагаар ажиллахад үндсэн цалингаас 1.5 дахин, 8 цагаас хэтрүүлж жиллавал үндсэн цалингаас 2 дахин цалин авахаар заасан.(2018.3.20-ны хуулиар өөрчлөлт орсон)
- Харилцан тохиролцсоны үндсэнд сунгасан ажлын цаг нь долоо хоног бүрт 12 цагаас хэтрэхгүй байна.
(9)Ээлжээр ажиллах
- 24 цагийн тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн хувьд ажилчдаа хоёр болон гурван ээлжээр хуваан ажиллуулахыг ээлжээр ажиллах гэнэ.
- Ээлжээр ажилладаг үйлдвэрт ажилчид нэг нэг долоо хоногоор өдрийн болон шөнийн ээлжинд солигдон гардаг
- Мөн өдөр, шөнийн ээлж анхнаасаа тус тусдаа байдаг үйлдвэр ч бий.
(10)Хөдөлмөр эрхлэлтийн дүрэм
- 10-аас доошгүй бүтэн цагийн ажилтантай аж ахуйн нэгжүүд хөдөлмөр эрхлэлтийн дүрмийг ажилчдад уншихад хялбар байхаар эмхэтгэх ёстой. Үүнд ажлын цаг, завсарлага, ажилтай холбоотой асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой асуудлууд орно.
02Цалингийн доод хэмжээний тогтолцоо
Хөдөлмөр эрхлэгч үндсэн амьжиргаагаа залгуулахын тулд хуулиар заасан хэмжээний доод хэмжээний цалин авахад үүнийг үүнийг цалингийн доод хэмжээний цалин гэнэ.
- Энэ нь ажилчдыг ажиллуулдаг бүх бизнес эсвэл ажлын байранд хамаарна.
- 2024 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 9,860 вон, өдөрт 78,880 вон (ажлын 8 цагт үндэслэсэн) байна.
- Хөдөлмөрийн хуулиар бүх хөдөлмөр эрхлэгчид цалингийн доод хэмжээ үйлчилнэ.
03Ажлаас гарсны тэтгэмжийн тогтолцоо
Ажил эрхлэгч 1-ээс дээш жил тогтвортой ажилласан тохиолдолд ажлаас гарсны тэтгэмж авна
- Ажлаас гарсны тэтгэмж авахын тулд хөдөлмөрийн хуулиар заасан ажил эрхлэгч байх ёстой.
- Хэрэв долоо хоногт тогтоосон ажлын цагийн дундаж нь дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд 15 цагаас бага байвал ажлаас халагдсаны тэтгэмжийн тогтолцоонд хамаарахгүй.
04Авч чадаагүй цалин хөлсийг нөхөж олгох тогтолцоо
Ажил олгогч дампуурсны улмаас цалин, тэтгэвэр авах боломжгүй болсон ажилчдад дараах баталгаа байна.
- Сүүлийн 3 сарын цалин: Ажлаас гарсан эсвэл ажил үүргээ дуусгавар болгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд ажилласан хөдөлмөрийн хөлсний олгох үндэслэл болсон бүх цалин.
- Сүүлийн 3 сарын чөлөөний тэтгэмж: Чөлөө авсан эсвэл ажил үүргээ дуусгавар болгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд олгох тэтгэмж.
- Жирэмсний амралтын сүүлийн 3 сарын тэтгэмж: Амралтаа авсан эсвэл ажил үүргээ дуусгавар болгосон өдрөөс хойш 3 сарын жирэмсний амралтын хугацаанд олгох тэтгэмж.
- Сүүлийн 3 жилийн ажлаас гарсны тэтгэмж : Ажлаас гарсан өдрөөс хойш 3 жилийн ажлаас гарсны хуулиар заасан тэтгэмж (90 өдрийн дундаж тэтгэмж)
- Сүүлийн 3 сарын хугацаанд төлсөн цалингаас хугацаа хэтэрсэн цалин, амралтын тэтгэмжийг олгоход хамаарахгүй (эсвэл ажил үүргийн бус тэтгэмж, албан тушаалд эрхэлж буй тохиолдолд нэхэмжлэл, өргөдөл гэх мэт эсэргүүцлийн огноог үндэслэн хугацаа хэтэрсэн цалингийн сүүлийн өдрийг буцаан хэрэглэх замаар тооцсон жирэмсний амралтын үеийн цалин