Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Түргэн тусламжийн анхан шатны мэдэгдэхүүн

  • Home
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  • Түргэн тусламжийн анхан шатны мэдэгдэхүүн

Түргэн тусламжийн анхан шатны мэдэгдэхүүн

Осол аваар гарсан үед тусламжийг зөв шуурхай хүргэж чадвал өвчтөний зовиурыг багасгахаас гадна өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. Анхан шатны шуурхай тусламжийг үзүүлсний дараа 119(түргэн тусламжийн утас) руу утасдан эмнэлэгт хүргэх хэрэгтэй.

  • 눈에 이물질이 들어갔을 때
    (1) Нүдэнд юм орсон үед
    Нүдний хүүхэн харааг хөдөлгөвөл шарх улам гүнзгийрэх тул хөндөхгүй байх хэрэгтэй. Нүдэнд юм орсон үед гаргаж авах гэсний хэрэггүй. Юм орсон нүдээ бинтээр ороож тагласны дараа 2 нүдээ анина. Тэгээд эмнэлэгт яаралтай очих хэрэгтэй.
  • 이가 빠졌을 때
    (2) Шүд унасан үед
    Шүдийг унасан ормонд нь болгоомжтойгоор дахин хийгээд эмнэлэгт очих хэрэгтэй. Хэрэв унасан шүдийг эргүүлж хийх боломжгүй бол өвчтөний аман дотор юм уу бүлээн сүүнд хийж байлгана. Унасан шүдийг хэт их цэвэрлэх муу.
  • 코피가 날 때
    (3) Хамраас цус гарсан үед
    Юун түрүүнд толгойгоо урагшаа бөхийлгөн амьсгаа авангаа хамрын ясны доод хэсгийг барина. 10 минут хэртэй өнгөрсөн ч цус тогтохгүй бол шууд эмнэлэгт очих хэрэгтэй. Цус тогтсоны дараа бас нэг хэсэг толгойгоо урагш бөхийлгөнө. Бүлээн усаар хамар амныхаа эргэн тойрныг арчиж цэвэрлээд гадны ямар нэг нөлөөллөөс зайлсхийх хэрэгтэй.
  • 화상을 입었을 때
    (4) Түлэгдсэн үед
    Их түлэгдсэн үед нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байдаг бөгөөд юуны өмнө шархтай хэсгийг цэвэр бинтээр ороосны дараа өвчтний амьсгалын байдлыг ажина. Тэгээд эмнэлэгт яаралтай очих хэрэгтэй. Бага зэрэг түлэгдсэн үед шархтай хэсгийн хувцасыг хайчаар хайчлан хүйтэн ус гоожуулан дор хаяж 20 минут байлгаж хөргөх хэрэгтэй. Шархтай хэсгийг огт үрж болохгүй. Цэврүүг бас хагалж болохгүй. Шархтай хэсэг дээрээ вазелин түрхлэг тос, нян устгах тосон түрхлэг түрхэх нь зүйтэй. Харин шархны байдал ноцтой үед зөвхөн тосон түрхлэгээр эмчилэх нь учир дутагдалтай. Шархтай хэсгийг зүрхнээсээ дээш өргөж байлгавал өвчин намддаг.
  • 감전되었을 때
    (5) Цахилгаан хүчдэлд цохиулсан үед
    Цахилгаан гүйдэлтэй эд зүйлсийг даруй салгаж унтраана. Унтраах боломжгүй газар бол цахилгаан дамжуулдаггүй хувцастай хүн цахилгаан дамждаггүй хэрэгсэлийн тусламжтайгаар цахилгаан эд зүйлийг хүнээс салгана. Ингэсний дараа цахилгаан хүчдэлд цохиулсан хүн ухаантай эсэхийг үзнэ. Хэрэв ухаангүй байвал амьсгал судасны цохилтыг нь шалгаж үзнэ. Амьсгал нь зогссон байвал хиймэл амьсгал хийх болон зүрхний массаж хийнэ. Цахилгаан хүчдэлд цохиулбал хүний дотоод эрхтэнд өөрчлөлт ордог тул даруй түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
  • 일사병·열사병
    (6) Нарны хордлого
    Нарны хордлого бол толгой хүзүүний хэсэгт нарны туяа шууд, хэт их туссанаас бий болдог. Нэг үгээр биед хураагдсан халууныг гадагшлуулж чадахгүй үед үүсдэг өвчин гэж болно. Ийм тохиолдолд өвчтөнийг сүүдэртэй сэрүүхэн газарт аваачих хэрэгтэй. Юуны өмнө хувцсыг нь тайлж нойтон алчуур даавуугаар өвчтөнийг хучаад сэнс болон дэвүүрээр сэрүүцүүлж байгаад эмнэлэгт яаралтай хүргэнэ.
  • 질식
    (7) Амьсгаа боогдох, багтрах үед
    Амьсгаа авах боломжгүй болохыг амьсгаа боогдох гэдэг. Энэ үед толгой хойш гэдийн, нүдний эргэн тойрон бүлтийж бүр ноцтой тохиолдолд нүүр хөхөрдөг. Ийм үед өвчтөнийг агаартай газар луу шилжүүлэх хэрэгтэй. Өвчтөн ухаан алдсан байсан ч амьсгаатай байвал доош нь харуулж хэвтүүлээд амьсгал нь жигдэртэл байлгах хэрэгтэй. Хэрэв, бүр амьсгалахгүй байх юм уу амьсгаа авахад хүндрэлтэй байвал хиймэл амьсгаа хийх хэрэгтэй. Тэгээд ч сайжрахгүй бол эмнэлэг рүү явах хэрэгтэй.
  • 뼈가 부러졌을 때
    (8) Яс хугарсан үед
    Ясны холбоос үе мултарч товойх юм уу, яс хугарч арьсаа нэвтлэн гарч ирсэн тохиолдолд шархтай хэсгийг ариутган хөдөлгөөнгүй болгосны дараа түргэн тусламж дуудна. Шархтай хэсгийг огт хөдөлгөж болгохгүй бөгөөд дэр, гудас ивж хөлийг зүрхнээс дээш байрлуулах хэрэгтэй. Шагай мултарсан үед өвчтэй хэсгийг сунадаг самбайгаар ороож хөдөлгөөнийг багасгавал хавдар нь бууна. Өвчинг намдаахад мөсөн жин үр дүнтэй.
  • 손가락이 잘렸을 때
    (9) Хуруугаа тасалсан үед
    Тасарсан хурууг дахин наах бололцоотой байдаг тул осолд орсны дараа анхны тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэх хэрэгтэй. Юуны өмнө шархтай хэсгийг дарж цусыг тогтоогоод гарыг зүрхнээс дээш байлгана. Тасарсан хурууг бинтэнд сайтар ороогоод мөстэй гялгар уутанд хийж яаралтай эмнэлэг рүү явах хэрэгтэй. Тайрсан хэсэгт хамаагүй гар хүрч болохгүй.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”