Залуучууд солилцоогоор дамжуулан олон улсын хамтын ажиллагааг дэлгэрүүлэх, дэлхийн манлайлагчдыг төрүүлэхийн тулд Солонгос улсын Засгийн газраас залуучуудыг олон улсын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцуулдаг ба эдгээр үйл ажиллагаанд олон соёлт гэр бүлүүдийг оролцуулахыг дэмждэг юм.
Хөтөлбөр | Шалгуур | Хугацаа | Агуулга |
---|---|---|---|
Олон улсын залуучууд солилцоо | 16-24 насны залуучууд | 10 өдөр | Гэрээт орнуудын залуустай солилцоо хийх, залуучуудын байгууллагуудаар зочлох, соёлын практик үйл ажиллагаа явуулах зэргээр солонгос залуусын бусад соёлыг ойлгох чадварыг сайжруулах. |
Хилийн чанад дахь залуусын сайн дурын “Мөрөөдөл, хайрд шилж” бүлэг | 15-24 насны залуучууд | 9 хоногийн дотор
| Залуучуудыг өөрийн чадавхиа таньж мэдэхэд туслах, хилийн чанад дахь сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар дэлхийн хэмжээнд өөрийн чадавхиа бэхжүүлэхэд нь тусалж хөгжүүлэх |
“Залуучуудыг дэлхийн манлайлагчид болоход нь дэмжих нь” Олон улсын залуучуудын оролцооны бага хурлын бүлэг | 15-24 насны залуучууд | 3 өдөр орчим
| НҮБ-ын 3 дугаар хороо, гадаадын улсуудаас ирсэн төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг хийх зэргээр олон улсын хурал зөвлөгөөнд Солонгосыг төлөөлж ажиллах |
Олон соёлт гэр бүлийн хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих хөтөлбөр нь олон соёлт гэр бүлийн хүүхдүүдийн өөрийншлийг сэргээх, нийгэмших байдлыг сайжруулах, манлайлах чадварыг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжилтэй танилцах зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг явуулж эрүүл өсч хөгжихөд нь дэмжих болон эцэг эх, хүүхдийн харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулж байна. Мөн орон нутгийн холбогдон байгууллагуудтай холбоо тогтоон олон соёлт гэр бүлийн хүүхэд ба эцэг эхэд системтэй цогц үйлчилгээг үзүүлдэг. Үүгээр дамжуулан олон соёлт гэр бүлийн хүүхэд улсын өрсөлдөх чадварт хувь нэмэр оруулах хүн болж хөгжихөд нь Солонгосын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл өрх, олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна.
Эрүүл гэр бүл-Олон соёлт гэр бүлийг дэмжих төв