01Бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх, боловсрол олгох
Бага насны хүүхдүүд бага сургуульд элсэн суралцахаас өмнө, ясли, цэцэрлэгт сурч хүмүүжих эрхтэй.
(1)Ясли, цэцэрлэг
- 0-5 насны хүүхдийг асран хүмүүжүүлдэг байгууллагыг ясли гэнэ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нь Бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх тухай хуулийн 10-р зүйлд(яслийн төрөл) үндэслэн тийнхүү заасан байдаг.
- Хүүхэд асрах үйлчилгээний цагийн хуваарь ажлын өдрүүдэд 07:30-19:30 цагийн хооронд байдаг. Тухайн байгууллагаас хамааран оройн уртасгасан цагаар хүүхэд асрах, 24 цагийн асрах үйлчилгээг мөн үзүүлдэг.
- Ясли нь бага насны хүүхдийг эрүүл энх, өв тэгш хүмүүжилтэй хүн болон өсөж бойжиход шаардлагатай бие бялдар, нийгэм, хэл, танин мэдэхүйн, оюун санааны цогц мэдлэг олгохыг зорилгоо болгодог.
- Хүүхэд асран харах хугацаа, хүүхдийн нас, хүүхэд асрах байгууллагын төрөл зэргээс хамаараад сар тутмын хүүхэд асран харах зардал харилцан адилгүй байна. Төрөөс 0-2 насны (Олон соёлт гэр бүлийг мөн хамруулаад) цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд өгдөг тусламж нь тухайн хүүхдийн наснаас хамаараад 364,000~499,000 вон байна. Төрөөс 3-5 насны (Олон соёлт гэр бүлийг мөн хамруулаад) нийтлэг Нури сургалтын дагуу сургуульд хамрагдаж байгаа хүүхдэд өгдөг тусламж нь сард 280,000 вон, 12 буюу түүнээс доош насны сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өгдөг тусламж нь 532,000 вон байна.
(2)Цэцэрлэг
- Цэцэрлэг нь 3~5 настай хүүхдүүдийн явдаг сургууль гэсэн үг юм.
- Үндсэн сургалтын хөтөлбөр болон хичээлийн дараах сургалт нь ихэнхдээ 09:00~17:00 цагийн хооронд үргэлжилдэг. Цэцэрлэгийн нөхцөл бололцооноос хамаарч эцэг эх нь хоёулаа ажилладаг хүүхдүүдэд зориулан 07:00-22:00 цаг хүртэл сунгасан цагаан ажиллах нь ч бий.
- Цэцэрлэг нь хүүхдүүдийг эрүүл бие саруул ухаантай иргэн болгон өсгөн бойжуулахыг гол зорилгоо болгох бөгөөд биеийн тамираар хичээллэж эрүүл энх байх, бусадтай ойлголцох, нийгмийн харилцаанд орох, урлагийг ойлгож мэдрэх, байгальтай харьцах зэрэг 5 салбарын хичээлээр сургалтаа явуулдаг. Ихэвчлэн өөрсдийн биеэр хийж үзэж танин мэдэх нэгдсэн сргалт хэлбэрээр сургалтаа явуулдаг.
- Улсын болон нийтийн цэцэрлэгт хүмүүждэг 3~5 насны хүүхдэд улсаас сар бүр 100,000 вон, хувийн цэцэрлэгт хүмүүждэг хүүхдэд сарын 280,000 воны тэтгэмж олгодог.
Мэдэхэд илүүдэхгүй
Олон соёлт гэр бүлийн хүүхдийн бодлого хэрэгжүүлдэг сургууль(цэцэрлэг)
Олон соёлт гэр бүлийн хүүхдийн бодлого хэрэгжүүлдэг сургууль(цэцэрлэг)-иар магадлан итгэмжлэгдсэн цэцэглэгт Нүри хөтөлбөрийн дагуу хүүхдэд зориулсан хэлний болон суурь сургалт мөн ба эцэг эх хүүхдүүдэд зориулж олон орны соёлтой танилцах сургалтын хөтөлбөрийг явуулдаг. Орон даяар 131 цэцэрлэг(2018 оны байдлаар) олон соёлт гэр бүлийн хүүхдийн бодлого хэрэгжүүлдэг сургууль(цэцэрлэг)-иар заан товлогдон үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд хот мужийн боловсролын газрын болон олон соёлт сургалтын портал (www.edu4mc.or.kr)-аас оршин суугаа газрынхаа Олон соёлт гэр бүлийн хүүхдийн бодлого хэрэгжүүлдэг сургууль(цэцэрлэг)-ийн мэдээллийг авч болно.
02Хүүхэд асрах төлбөр, нялх хүүхдийн сургалтын төлбөр, эцэг эхийн тэтгэмж, гэрээр хүүхэд асрах тэтгэмжид үзүүлэх дэмжлэг
Бага сургуульд орохоос өмнө нярай болон бага насны хүүхдүүд (5 хүртэлх насны) өдөр өнжүүлэх төв (5 нас хүртэл) эсвэл цэцэрлэгт (3-5 нас хүртэл) хамрагдах боломжтой бөгөөд төрөөс хүүхэд асаргаа эсвэл сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Хүүхэд асрах төв, цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдэд эцэг эхийн тэтгэмж (бэлэн мөнгө), гэртээ хүүхэд асрах тэтгэмж олгодог бөгөөд энэ нь хүүхэд асрах зардлын ачааллыг бууруулдаг.
(1)Яслийн төлбөр
Ясли нь 0~5 насны хүүхдийг асран хүмүүжүүлэх газар юм. Хүүхэд нь яслид явдаг бол улсаас яслийнх нь төлбөрийг олгодог.
Хамрагдах нөхцөл
Ясли, цэцэрлэгт явдаг 0~5 насны хүүхэд дараах ангилалд багтвал улсаас төлбөрийн хөнгөлөлт олгоно
- Тухайн хүүхдийн гэр бүлийн орлогоос үл хамаараад төрөөс цэцэрлэгт хамрагдаж байгаа 0-2 насны хүүхдэд (Олон соёлт гэр бүлийг мөн хамруулаад) олгох тусламжийн хэмжээ түүний наснаас хамаараад 364,000~499,000 вон байна. Төрөөс 3-5 насны (Олон соёлт гэр бүлийг мөн хамруулаад) нийтлэг Нури сургалтын дагуу сургуульд хамрагдаж байгаа хүүхдэд өгдөг тусламж нь сард 280,000 вон, 12 буюу түүнээс доош насны сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд өгдөг тусламж нь 532,000 вон байна.
지원 대상 표 : 구분, 지원단가, 장애아보육료, 비고를 포함한 표입니다. Ангилал | Тэтгэмжийн дүн | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлбөр | Тайлбар |
0 насны хүүхдийн төлбөр | 499,000 | 532,000 | - |
1 настай хүүхдийн төлбөр | 439,000 |
2 настай хүүхдийн төлбөр | 364,000 |
3~5 настай хүүхдийн төлбөр | 280,000 |
- 2020 оны 3 сараас эхлэн хүүхэд асрах, харах үйл ажиллагааг дэмжих системийг шинэчилснээр үндсэн хүүхэд харах, асрах(07:30~16:00) төлбөрийг улсаас хариуцан нэмэлтээр хүүхэд өнжүүлэх шаардлагатай бага насны хүүхдийг илүү цагаар харах асрах үйлчилгээг ашиглахад 1 цаг бүрт илүү цагын хүүхэд өнжүүлсний төлбөрт дэмжлэг үзүүлнэ
- Тав хүртэлх насны нийгмийн халамжийн карт (бүртгэлийн сертификат) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тухайн өрхийн орлогоос үл хамаараад хүүхэд хамгааллын халамж олгоно. Үүний адилаар 3-5 настай, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шалтгаантай хүмүүст зориулсан тусгай боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай боловсролыг хүртэх шаардлагатай гэж дүгнэгдсэн хүүхдэд мөн адил үл хамаарна. Түүнчлэн эмчийн гаргаж өгсөн оношоор хөгжлийн бэрхшээлийн зэрэг тогтоогдохгүй байж болох боловч эмчийн хөгжлийн бэрхшээлийн талаарх дүгнэлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах захирамж (Хавсралт 1)-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний төрөл, шалгуур, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шалтгаантай хүмүүст зориулсан тусгай боловсролын тухай хуулийг хэрэгжилтийг хангах захирамжид заасан сургалтын тусгай хэрэгцээт хүүхдийг сонгох стандарт (Хавсралт)-ын дагуу хүлээн зөвшөөрөгдөх ёстой.
Хүсэлт гаргах
Асран хамгаалагч (эцэг эх, эсхүл бусад асран хамгаалагч) нь өөрийн оршин суугаа газрын eup, myeon, эсхүл dong нийгмийн үйлчилгээний төвд очиж эсхүл онлайнаар халамжийн цахим хуудас Bokjiro (www.bokjiro.go.kr)-т зочилж өргөдөл гаргаж болно. Гэхдээ бүртгэлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь уг халамжид бүртгүүлэх хүсэлтэй бол заавал биечлэн ирэх ёстойг анхаарна уу. (онлайн өргөдөл гаргах боломжгүй)
Эцэг эх
Хүсэлт гаргах
Сум, баг, хорооны ИҮ Төв
Сонгон
шалгаруулах
Эцэг эх
Яслийн
төлбөр төлөх
Ясли
Бэлтгэх бичиг баримт
Нийгмийн халамжийн тэтгэмж (нийгмийн үйлчилгээ) хүсэлтийн (өөрчлөлт) маягт, уртасгасан асрамжид хамрагдах болсон шалтгааны талаарх тайлбар захидал, уртасгасан асрамжид хамрагдах шалтгаан тус бүрийг нотлох баримт бичиг, I-Haengbok картын хүсэлт, хувийн зээлийн мэдээлэлд нэвтрэх эрх.
Эрх бүхий хүмүүст Иргэний аз жаргалын карт олгодог бөгөөд үүнийг хүүхэд асрах зардлаа төлөхөд ашиглах боломжтой (төрийн тэтгэмжийх картын дансанд шууд байршуулдаг)
(2)Хүүхдийн боловсролын зардлын тэтгэмж
Хамрагдах хүмүүс
지원 대상 표 : 연령, 구분, 지원범위를 포함한 표입니다. Нас | Ангилал | Хамрах хүрээ |
Төрсөн оноороо 3~5 нас | Сургалтын төлбөр | Улс·нийт·хувийн цэцэрлэгт явдаг, бүх давхрагын 3~5 настай хүүхдэд өрхийн орлогын түвшингээс үл хамааран олгоно. |
Хичээлийн дараах сургалтын төлбөр | Цэцэрлэгийн хичээлийн дараа зааж буй сургалтанд оролцож буй хүүхдэд (Өдөрт үндсэн хичээлийн цагтай нийлээд 8 цаг байх (Эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд 7 цаг байх) олгоно. |
- БНСУ-ын иргэншилгүй хүүхдэд, хүүхдийн боловсролын зардлын тэтгэмж олгохгүй. (дүрвэгсэдийн хүүхдэд олгохыг зөвшөөрнө)
Тэтгэмжийн хэмжээ
지원 금액 표 : 구분, 연령, 지원액을 포함한 표입니다. Ангилал | Нас | Олгох мөнгө(сар) |
Улс•нийтийн цэцэрлэг | Хувийн цэцэрлэг |
Хүүхдийн сургалтын төлбөр | 5 нас | 60,000 | 240,000 |
4 нас |
3 нас |
Хичээлийн дараах сургалтын төлбөр | 3~5 нас | 50,000 | 70,000 |
Тэтгэмж олгох үе шат
- (Хүсэлт гаргах) Асран хамгаалагч нь хүүхдийн оршин сууж буй газрын суурин, баг, хорооны Иргэдэд үйлчлэх төвд очиж хүсэлт гаргах юм уу, интернэтээр хүсэлт гаргах боломжтой.(www.bokjiro.go.kr) цахим хуудас руу орж цахим өргөдөл бөглөнө. (Шийдвэрлэх) Тэтгэмжид хамрагдах хүүхдийн төрсөн он сар өдрийг шалган үзнэ. (Тэтгэмж олгох) Тэтгэмжид хамрагдсан гэр бүл хувиасаа төлөх ёстой мөнгийг яслид тушаах
- Төлбөрийн картаар(Аи-Хэнбуг карт) тэтгэмжид хамрагдсаныг баталгаажуулах, тэтгэмжийн хэмжээг шалгах, тэтгэмж хүсэх
(3)Эцэг эхийн тэтгэмжийн дэмжлэг
Эцэг эхийн тэтгэмжийг хүүхэд төрүүлэх, асран хүмүүжүүлсний улмаас алдсан орлогыг нөхөх, мөн асран хамгаалагчийн асаргаа чухал ач холбогдолтой хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон бага насны хүүхдийн асрамжинд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог.
- Дэмжлэгийн нөхцөл :
- 1 хүртэлх насны хүүхдүүд
- Дэмжлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл :
- 1 нас хүрээгүй хүүхдэд сард 1 сая вон, 1 настай хүүхдэд сард 500,000 вон
- Төлбөрийн арга :
- Хүүхдийг гэрээр хүмүүжүүлэхэд зориулсан бэлэн мөнгө, өдөр өнжүүлэх, бүтэн цагийн хүүхэд асрах газар ашиглах эрхийн бичиг.
- Эрхийн бичгийн дэмжлэгийн хэмжээ нь эцэг эхийн тэтгэмжийн мөнгөнөөс бага байвал зөрүүг бэлэн мөнгөөр нөхөн олгоно.
- Өргөдөл :
- Эцэг эх/асран хамгаалагчид нялх, бага насны хүүхдийн засаг захиргааны халамжийн төвд (олон нийтийн төв) очиж эсвэл онлайнаар (www.bokjiro.go.kr эсвэл “Bokjiro” гар утасны аппликейшнээр дамжуулан) өргөдөл гаргаж болно.
(4)Хүүхэд гэрээр харсны мөнгөн тэтгэмж
- Дэмжлэгийн нөхцөл :
- Бага сургуульд орохоосоо өмнө өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, бүтэн өдрийн хүүхэд асрах үйлчилгээнд хамрагддаггүй 24-86 сартай хүүхдүүд (23 сар хүртэлх насны хүүхдэд эцэг эхийн тэтгэмж олгодог)
- Солонгосын харьяалалгүй нярайн хувьд гэрт нь асрах дэмжлэгийн олговор олгогдохгүй болно. (цагаачдын хувьд хамаарахгүй.)
Тэтгэмжийн хэмжээ
- Хүүхэд асрах тэтгэмж: 24~85 сар (сард 100,000 вон)
- Орон нутгийн хүүхэд асрах тэтгэмж: 24-35 сар (сард 156,000 вон), 36-47 сар (сард 129,000 вон), 48-85 сар (сард 100,000 вон)
- Тариалан, загас агнуур эрхэлдэг хөдөө орон нутгийнханд зориулсан хүүхэд харсны тэтгэмж: 12 хүртлэх сартай хүүхэд(сард 200,000 вон), 12-24 хүртлэх сартай хүүхэд(сард 177,000 вон), 24-36 хүртлэх сартай хүүхэд(сард 156,000 вон), 36-48 хүртлэх сартай хүүхэд(сард 129,000 вон), 48~86 хүртлэх сартай хүүхэд(сард 100,000 вон)
지원 금액 표 : 연령 별 양육수당, 농어촌 양육수당, 장애아동 양육수당을 포함한 표입니다. сартай | Хүүхэд асрах тэтгэмж | сартай | Орон нутгийн хүүхэд асрах тэтгэмж | сартай | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх тэтгэмж |
24~85 сартай | 100,000 | 24~35 сартай | 156,000 | 24~35 сартай | 200,000 |
36~47 сартай | 129,000 | 36~85 сартай | 100,000 |
48~85 сартай | 100,000 |
- Бага сургуульд орох жилийн 2 сар хүртэл олгогдоно
- Тэтгэмж олгох өдөр :
- Сар бүрийн 25-ны өдөр (тус өдөр нь амралтынөдөр эсвэл баяр ёслолын өдөр таарвал өмнөх өдөр нь олгоно)
Олгох арга
- Бэлэн мөнгөөр олгох(хүүхэд болон эцэг эхийн банкны дансанд хийнэ)
- Тухайн хүүхдийн эцэг эх нь хүүхэд асран хүмүүжүүлэх төслийн хүрээнд( тэтгэмжийн хүрээнд) багтаж буй тохиолдолд
- Хот, сум, хороон дарга тухайн дансыг ашиглаж болно гэдгийг баталгаажуулсны дараа тэтгэмжийн мөнгийг данс руу шилжүүлнэ.
Хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тэтгэмж олгох арга
- Сарын 15-наас өмнө нүүсэн бол (15-ны өдөр хүртэл) : Шинээр нүүж очсон хот, сум, дүүргийн даргын шийдвэрээр олгоно.
- Сарын 16-наас хойш нүүсэн бол(16-ны өдрөөс эхлэн) : Хуучин амьдарч байсан хот, сум, дүүргийн даргын шийдвэрээр олгоно
Хүүхэд гэрээр асарсны мөнгөн тэтгэмжинд хамрагдсан бол тэтгэмж авах өргөдөл гаргасан өдрөөс, тухайн хүүхэд бага сургуульд орох насанд хүрэх жилийн 2 дугаар сар хүртэл тэтгэмж олгоно. Сүүлийн сарын тэтгэмжийг олгохдоо өдрөөр тооцохгүй бүтэн сараар нь тооцож олгоно.
- Тэтгэмж авах хугацаа тооцох: Хүүхдийн төрсөн жил + 7 дахь жилийн 2 дугаар сар хүртэл
Сонгох хэмжүүр
- Гагцхүү хөгжлийн бэрхшээлийн бүртгэлтэй хүүхэд мөн газар тариалан ба загасны аж ахуйн тосгоны хүүхдийн мөнгө нь уг газрыг зөвшөөргдсөн хэмжээнд таарч байгаа тохиолдолд олгох болно.
선정기준 표 : 구분, 양육수당, 농어촌양육수당, 장애아동양육수당을 포함한 표입니다. Ангилал | Хүүхэд гэрээр харсны мөнгөн тэтгэмж | Тариалан, загас агнуур эрхэлдэг хөдөө орон нутгийнханд зориулсан тэтгэмж | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асрах тэтгэмж |
Тавигдах нөхцөлШаардлагатай баримт бичгүүд | Эцэг эх болон хүүхдийн нэрээр нээлгэсэн хадгаламжийн дэвтрийн хуулбар | Тариалан, загас агнуур эрхэлдэг хөдөө орон нутгийн гэр бүлийн хүүхэд (Тариалангийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлсэн тодорхойлолт) | Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх" |
Хүсэлт гаргах
- Хүүхдийн асран хамгаалагч нь оршин суугаа газрынхаа юп, мён, донг, (хотхоны) олон нийтийн үйлчилгээний төвд эсвэл онлайнаар хүсэлт гаргаж болно. (www.bokjiro.go.kr )
(5)Хүүхдийн тэтгэмж
7-гоос доошны насны хүүхэд өсгөхөд гарах зардлыг хөнгөвчилж, хүүхдийн үндсэн эрх ашиг ба халамжийг нэмэгдүүлэхэд тусална.
- Хамрагдах хүрээ :
- 7-гоос доош насны хүүхэд(0~83 сар)-д олгоно.
- Тэтгэмжийн хэмжээ :
- 1 хүүхдэд сард 100.000 вон олгоно.
- Орон нутгийн захирагч(Энэ тогтоолоор тогтоосон тохиолдолд орон нутгийн мөнгөн дэвсгэртээр олгох боломжтой)
- Хүүхэд 90-ээс дээш хоногоор гадаадад байх тохиолдолд тэтгэмж олгохгүй
Тэтгэмж авах хүсэлт гаргах арга
- Асран хамгаалагч болон итгэмжлэгдэгч нь хүүхдийн иргэний үнэмлэх дээрх хаяг буюу оршин суугаа газарт хамаарах хороо хорины Иргэдийн төвд хүсэлт гаргана.
- Богжиру сайт болон гар утасны аппликейшнаас онлайнаар хүсэлт гаргах боломжтой(online.bokjiro.go.kr)
- Онлайн хүсэлтийг зөвхөн хүүхдийн асран хамгаалагч болох эцэг эх нь л гаргах боломжтой ба бусад асран хамгаалагчын хувьд заавал биечлэн ирж хүсэлт гаргана
- Хүсэлт гаргах хугацаа :
- Төрсний бүртгэл хийлгэсний дараа хэзээ ч хүсэлт гаргаж болно.
- Төрсөн өдөртэй нийлээд 60 өдрийн дотор хүүхдийн тэтгэмж авах хүсэлт гаргахад төрсөн өдөр нь хамаарах сараас тооцож олгоно.
(6)Хүүхэд харах үйлчилгээний хөтөлбөр
Эцэг эх нь хоёулаа ажилладаг гэр бүлийн 12-оос доош насны хүүхдийг гэрт нь очиж хардаг хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр эцэг эхчүүдийн хүнд ачаанаас хөнгөлж, цэцэрлэг яслид хамрагдаж чадахгүй үлдсэн хүүхдүүдийг асран халамжилж, боловсрол олгох зорилготой улсаас хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
Хамрагдах хүн
- БНСУ-ын иргэншилтэй 3 сараас дээш 12-оос доош насны хүүхэд
Хэрэгжүүлэгч байгууллага
- Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг үзүүлдэг 228 байгууллага
Хөтөлбөрийн агуулга
- Цагийн болон цогц хэлбэрийн хүүхэд харах үйлчилгээ: 3-аас дээш сартай~12-оос доош настай хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах болон бэтгэл хангахад туслах, эцэг эхийг нь иртэл түр харах, тоглуулах, бэлдсэн хоолыг өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Цогц хэлбэрийн хүүхэд харах үйлчилгээнд гэрийн ажилд туслах үйлчилгээ багтдаг
- Бага насны хүүхдэд зориулсан бүтэн өдрийн•асран бойжуулах үйлчилгээ : 3-аас дээш~ 36-аас доош сартай бага насны хүүхдийг бүтэн өдрийн турш харах үйлчилгээ.
- Өвчний халдвартай хүүхдэд үзүүлэх тусгай тусламж үйлчилгээ: 3 сартайгаас 12 нас хүртэлх насны хүүхдийг халдварт өвчний улмаас гэрт нь хамгаалах зорилготой эмнэлгийн тээвэрлэлт, асаргаа сувилгааны тусгай дэмжлэг.
Үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргах арга
Үйлчилгээг авах хүсэлт гаргах(Хүсэлт гаргасан хүний нэр дээрх Гүгмин Хэйнбуг карт гаргуулах)
-
Засгийн газраас өгөх тэтгэмжид хамрагдахгүй хүн
-
Гишүүнээр элсэх
Хүүхэд харахад туслах хөтөлбөрийн цахим хуудас(idolbom.go.kr)-д гишүүнээр элссний дараа жинхэнэ гишүүн болох хүсэлт тавина
-
Жинхэнэ гишүүн болохыг зөвшөөрөх (Холбогдох үйлчилгээг үзүүлэх байгууллага)
-
Засгийн газрын тэтгэмжид хамрагдагч
-
Хорооны иргэдэд үйлчлэх төвд биеэр очих
Хүүхдийн иргэний бүртгэлийн харьяа суурин, баг, хорооны иргэдэл үйлчлэх төвд өөрийн биеэр очиж улсаас тэтгэлэг авах хүсэлт гаргана. Эцэг эх хоёулаа ажлын газрын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан мөн өрх толгойлсон эцэг эх бүхий гэр бүл бол Бугжиру (www.bokjiro.go.kr) цахим хуудаснаас Засгийн газрын тэтгэлэг авах хүсэлт гаргах боломжтой.
-
Хариуг мэдэгдэх(Шуудан болон мессеж ээр авах)
-
Гишүүнээр элсэх
Хүүхэд харахад туслах хөтөлбөрийн сайт(idolbom.go.kr)-д гишүүнээр элссний дараа жинхэнэ гишүүн болох хүсэлт гаргана
-
Үйлчилгээ авах хүсэлт гаргах
Цахим хуудаснаа хүссэн өдөр цагаа бүртгүүлэн үйлчилгээ авах боломжтой.
-
Төлбөр төлөх
Гүгмин Хэйнбуг карт ашиглан өөрийн төлөх ёстой төлбөрийг төлнө.
*Тусгай данс ашиглагч үйлчилгээг ашиглахаас 1 өдрийн өмнө өөрийн төлөх төлбөрийг төлөх тусгай данс руу шилжүүлнэ
-
Үйлчилгээг ашиглах
- Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хамгийн ойрын хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас лавлах буюу Хүүхэд харах үйлчилгээний цахим хуудаснаас (idolbom.go.kr) үзэж болно. Мөн Danuri Helpline 1577-1366 утсаар лавлан мэдэж болно