Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Эрүүл мэндийн тэтгэмжийн тогтолцоо

  • Home
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  • Эрүүл мэндийн тэтгэмжийн тогтолцоо

Эрүүл мэндийн тэтгэмжийн тогтолцоо

Эдийн засгийн хувьд бага орлоготой гэр бүлд зориулж өвдөх·гэмтэж бэртэх·төрөх зэрэгт шаардагдах эмнэлэгийн зардлыг улсаас олгодог тогтолцоог эрүүл мэндийн тэтгэмжийн тогтолцоо гэж нэрлэдэг. Зарчмын хувьд гадаадын иргэн эрүүл мэндийн тэтгэмж авах ёсгүй боловч Амьжиргааны баталгаажих доод түвшинг хангах хуулийн дагуу зарим тохиолдолд гадаад хүнд тус тэтгэмжийг авах эрх үүсдэг. Эрүүл мэндийн тэтгэмж авах шаардлага хангасан иргэн өвдсөн, гэмтсэн, амаржсаны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол улсаас тухайн эмчилгээнийх нь зардлыг тухайн эмнэлэгт олгодог.

01Хамрагдах хүн

Амьжиргааны доод түвшинг баталгаажуулах хуулийн дагуу эмчилгээний тэтгэмжид хамрагддаг бүх иргэд(гадаадын иргэд бас хамаарна) эрүүл мэндийн тусламжийн хөнгөлөлт эдлэнэ.

적용대상 표 : 1종 수급권자, 2종 수급권자를 포함한 표입니다.
1-р групп 2-р групп
- Үндэсний суурь амьжиргааны баталгааг хүртэгчдээс орлого олдог ажилгүй өрх
- Орон гэргүй өвчтөн
- Бусад хуульд хамрагдсан хүмүүсээс орлого олдог ажилгүй өрх (гамшигт нэрвэгдэгсэд, бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний гавъяат/ ахмад дайчид, биет бус соёлын өвийн эзэд, Хойд Солонгосоос дүрвэгсэд, 5-р сарын 18-ны ардчилсан хөдөлгөөнд оролцогсод, үрчлэгдсэн хүүхдүүд (18-аас доош насны) , орон гэргүй хүмүүс гэх мэт)
- Үндэсний амьжиргааны баталгааг хүртэгчдээс хөдөлмөр эрхлэх чадвартай өрхүүд
- Бусад хууль тогтоомжид хамаарах ажил эрхлэх боломжтой өрхүүд

02Хувь хүн өөрөө төлөх төлбөр

Эрүүл мэндийн тэтгэмж хүртдэг хүн ч бас эмчилгээний зардлын тодорхой хэсгийг өөрөө төлнө.

본인부담금 표 : 구분, 1종 수급권자, 2종 수급권자를 포함한 표입니다.
Ангилал 1-р групп 2-р групп
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх Эмчилгээний зардлыг 100 % хөнгөлнө. Эмчилгээний зардлын 10%
Амбултороор эмчлүүлэх 1-р шатны ЭМБ (1,000 вон), эмнэлэг, нэгдсэн эмнэлэг (1,500 вон), Дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг(2000 вон) 1-р шатны ЭМБ (1,000 вон), эмнэлэг, нэгдсэн эмнэлэг (эмнэлгийн зардлын 15%), Дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг (эмнэлгийн зардлын 15%)
Эмийн сан Эмийн сан 500 вон(Эмийн жор 1 ш) Эмийн сан 500 вон(Эмийн жор 1 ш)
  • Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, халамжийн зөвлөгөө өгөх төв рүү (☎129) бүсийн кодгүйгээр залгаж, эсвэл хот, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан ажилтан эсвэл тус си (хот)/мён/донг(дүүрэг)-ийн засаг захиргааны халамжийн төвийн халамжийн багийн ажилтантай холбогдож авна уу.

03Эрүүл мэндийн тэтгэмж авах үе шат

Эрүүл мэндийн тэтгэмж авах иргэн эхлээд нэгдүгээр шатны эмнэлэгийн байгууллагад хандан эрүүл мэндийн тэтгэмж авах хүсэлтээ гаргана. Үүний дараа 2 болон 3 дахь шатны эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ шат дараалан гаргах боломжтой. (хамаарахгүй тохиолдол бас бий)

  • 1-р шат
    Эрүүл мэндийн төв, жижиг эмнэлэг (Эрүүл мэндийн төв, эмчилгээ үйлчилгээний төв)
  • Эрүүл мэндийн тэтгэмж авах өргөдөл Тэтгэмж буцаан олгох
  • 2-р шат
    Эмнэлэг, нэгдсэн эмнэлэг
  • Эрүүл мэндийн тэтгэмж авах өргөдөл Тэтгэмж буцаан олгох
  • 3-р шат
    3-р түвшний дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”