Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Хувийн мэдээллийг хамгаалах тухай

  • Home
  • Хавсралт
  • Хувийн мэдээллийг хамгаалах тухай

Хувийн мэдээллийг хамгаалах тухай

(1)Хувийн мэдээллийн тодорхойлолт

Хувийн мэдээлэл нь амьд хүний тухай мэдээлэл бөгөөд тухайн хүнийг нэр, оршин суугчийн бүртгэлийн дугаар, паспортын дугаар, гадаадын иргэний бүртгэлийн дугаар зэрэг бусад мэдээлэлтэй хослуулан таних боломжийг олгодог.

(2)Хувийн мэдээллийн төрөл ба утга

  1. 1 Хувийн мэдээлэл
    • Ерөнхий мэдээлэл: Нэр, оршин суугчийн бүртгэлийн дугаар, хаяг, холбоо барих мэдээлэл, төрсөн он сар өдөр, төрсөн газар, хүйс гэх мэт.
    • Гэр бүлийн мэдээлэл: Гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл гэх мэт.
  2. 2 Биеийн мэдээлэл
    • Биеийн мэдээлэл: Нүүрний онцлог шинж, солонгон бүрхэвч, дуу хоолой, генетикийн мэдээлэл, хурууны хээ, өндөр, жин гэх мэт.
    • Эмнэлгийн/Эрүүл мэндийн мэдээлэл: Эрүүл мэндийн байдал зэрэг биеийн үзлэгийн мэдээлэл, эмнэлгийн бичиг баримт, биеийн хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлийн түвшин, өвчний түүх, цусны бүлэг, IQ, мансууруулах бодисын шинжилгээ гэх мэт.
  3. 3 Сэтгэл зүйн мэдээлэл
    Үзэл баримтлал, шашин шүтлэг, үнэт зүйл, улс төрийн нам/ эвлэлийн гишүүнчлэл, үйл ажиллагааны түүх гэх мэт.
  4. 4 Нийгмийн мэдээлэл
    Боловсрол, сурлагын дүн, хувийн хэрэг, цэргийн алба хаасан байдал, цэргийн дугаар, цол, цэргээс чөлөөлөгдсөн төрөл, алба хаасан анги, эрхэлдэг ажил, ажил олгогч, ажлын байр, ажлын үнэлгээний бүртгэл, гэмт хэргийн бүртгэл, шүүх хуралдааны тэмдэглэл, торгуулийн түүх гэх мэт.
  5. 5 Хөрөнгийн мэдээлэл
    Цалингийн хэмжээ, хүүгийн орлого, бизнесийн орлого, зээлийн картын дугаар, дансны дугаар, зээлийн үнэлгээний мэдээлэл, орон сууц өмчлөл, газар өмчлөл, хувийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр, барилга гэх мэт.

(3)Хувийн мэдээллийг хамгаалах арга

  1. 1 Нууц үгээ бусад этгээд таахад бэрх болгох, тогтмол сольж байх
    • Гишүүнээр бүртгүүлэхдээ 8 болон түүнээс дээш үсгийг 3 болон түүнээс дээш орон бүхий тоо, тусгай тэмдэгтийн нийлэмжээс бүрдсэн байхаар тохируулах.
    • Нууц үгээ дор хаяж 3 сард нэг удаа тогтмол солих, адилхан нууц үг өөр вэбсайтад ашиглахаас зайлсхийх.
  2. 2 Хувийн мэдээллээ бусдад дамжуулах юмуу сошиал орчинд хэт их дэлгэхгүй байх
    • Өөрийн нэвтрэх нэр, нууц дугаар, иргэний дугаар зэрэг хувийн мэдээллийг дэлгэхгүй байхад анхаарч найз болон бусад хүмүүст өгөхгүй байх
    • Өөрийн сошиал орчинд утасны дугаар, байршлын мэдээлэл, хаяг зэргийг хувийн мэдээллийг тавихгүй байх
    • Хэрэв гишүүнээр элсэх, азийн бүтээгдэхүүн авах шалтгаанаар хувийн мэдээлллээ өгөх тохиолдолд хувийн мэдээлэл ашигласан цар хүрээ, хугацаа, зорилго зэргийг анхааралтай уншиж байх.
  3. 3 Эх сурвалж тодорхойгүй мессеж, мэйл зэргийн интернет хаяг(URL) руу орж үзэхгүй байх
    • Мессеж мэйлээр хавсаргасан программаар хувийн мэдээллийг авч гэмт хэрэгт ашиглах магадлалтай. Эх сурвалж тодорхойгүй мессеж юмуу мэйл авах тохиолдолд хавсаргасан файлыг татаж авах юмуу URL руу орж үзэхгүй байх.
    • Сэжигтэй санагдсан мессеж болон мэйлийг нээж үзэлгүй шууд устгаж байх.
  4. 4 Худалдан авалт хийхдээ хувийн мэдээллийг хамгаалахдаа анхаарах
    • Худалдан авалт хийхэд интернет банкны үйлчилгээний нэвтрэх нэр, зөвшөөрөл зэргийг хакердаж санхүүгийн хохиролд учруулдаг явдал их гардаг. Санхүүтэй холбоотой хувийн мэдээллийг өгөх болон ашиглахдаа их анхааралтай байх хэрэгтэй.
    • Худалдан авалт хийхдээ кредит картын дугаар зэрэг санхүүгийн мэдээллээ хадгалах тохиолдолд нууц дугаартай болгож болж өгвөл нийтийн компьютер ашиглахгүй байх.
  5. 5 Солонгос улсын хуулийн дагуу 14-өөс доош насны хүүхдийн хувийн мэдээллийг зөвхөн тэдний хууль ёсны төлөөлөгч (асран хамгаалагч)-ийн зөвшөөрөлтэйгээр цуглуулж болно. Асран хамгаалагч нь хүүхдийн хувийн мэдээллийг шаарддаг үйлчилгээний агууламж, хувийн мэдээллийг ашиглах хүрээг баталгаажуулах ёстой.
  6. 6 Хувийн мэдээллийн талаар лавлах бол 118 дуудлагын төв рүү залгаарай.
    Хувийн мэдээллээ хакердуулах, спам зэрэг кибер асуудлын талаар 118 руу залгаарай. (өдрийн 24 цаг, жилийн 365 өдөр ажилладаг)

(4)Хувийн мэдээллээ хамгаалах боловсролын талаарх мэдээлэл

  • Хэрэв хувийн мэдээллийн тухай ойлголт, мэдээллийг хамгаалах аргуудын талаар сургалт хэрэгтэй бол “Хувийн мэдээллийн порталын (www.privacy.go.kr)” цахим сургалтад хамрагдана уу.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”