Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Гадаад иргэн хилээр нэвтрэх·оршин суух

  • Home
  • Оршин суух зөвшөөрөл авах, иргэний харьяалалтай болох
  • Гадаад иргэн хилээр нэвтрэх·оршин суух

Гадаад иргэн хилээр нэвтрэх·оршин суух

01Паспортын хүчинтэй хугацаа болон визний хугацааг шалгах

Гадаад улсын иргэн нь БНСУ-ын хэлээр нэвтрэх гэж байгаа тохиолдолд өөрийн орноос олгосон хүчин төгөлдөр гадаад паспорт болон БНСУ-ын Хууль зүйн яамны сайдын олгосон визтэй байх ёстой. Харин БНСУ-тай визийн хөнгөлөлтийн гэрээ байгуулсан буюу визгүй зорчихыг зөвшөөрсөн улс орны иргэн визгүйгээр хил нэвтэрч болно. Гадаад паспорт болон визний хүчинтэй хугацааг шалган нягталж хэвшвэл хожим БНСУ-д оршин суух хугацааг сунгах зэрэг асуудал бий болсон үед хүндрэл учрахгүй гэдгийг анхаарна уу.

Паспорт

Гадаад паспорт нь таны иргэний харьяалал, хувь хүний мэдээллийг багтаасан биеийн байцаалт учир заавал биедээ авч явах ёстой.

  • 여권 이미지
Солонгосын хилээр нэвтрэх виз
  • Визний ангилал: Солонгост ирсэн зорилгыг мэдэх боломжтой. (Гэрлэсэн цагаач иргэн : Визний ангилал F-6)
  • Хилээр нэвтэрсэн гэсэн дардас бүхий он сар өдөр нь Солонгост ирсэн өдөр юм. Хилээр нэвтэрсний дараах өдрөөс эхлэн оршин суух хугацааг тооцдог.
  • Оршин суух хугацаа нь визний ангиллаас хамааран харилцан адилгүй байх бөгөөд оршин суух хугацаа дуусахаас өмнө(Солонгосын хилээр орж ирснээс хойш 90 өдрийн дотор) гадаад иргэний бүртгэл хийлгэх, оршин суух хугацаагаа сунгуулах хэрэгтэй(Визний ангилал, оршин суух хугацаагаа сунгуулах болсон шалтгаанд үндэслэн хугацааг сунгах эсэхийг шийднэ).
  • Оршин суух хугацааны доор байгаа хүчинтэй хугацаа визний хүчинтэй хугацааг илэрхийлнэ.
  • 대한민국 사증발급확인서 양식
Гадаад иргэний үнэмлэх
  • 외국인 등록증 앞면
    < Гадаад иргэний үнэмлэхний урд тал >
  • 영주증 앞면
    < Байнгын оршин суух үнэмлэхний урд тал >
  • 외국국적동포 국내거소신고증 앞면
    < Гадаадын иргэншилтэй солонгос үндэстний Солонгост оршин суух үнэмлэхний урд тал >
Урд тал
  • Үнэмлэхний нэр
    • (солонгосоор) Гадаад иргэний үнэмлэх(англиар) RESIDENCE CARD
    • (солонгосоор) Байнгын оршин суух үнэмлэх(англиар) PERMANENT RESIDENT CARD
    • (солонгосоор) Гадаадын иргэншилтэй солонгос үндэстний Солонгост оршин суух үнэмлэх(англиар) OVERSEAS KOREAN RESIDENT CARD
  • Гадаад иргэний бүртгэлийн дугаар: ○○○○○○-○○○○○○○ загвараар тэмдэглэсэн байна.
  • Хүйс : эрэгтэйг M, эмэгтэйг F гэж тэмдэглэнэ.
  • Овог нэр : Гадаад паспортон дээрх англи хэлээр бичсэн овог, нэрийг бичнэ.
  • Иргэний харьяалал : Харьяалалыг англи хэл дээр бичиж тэмдэглэнэ.
  • Визний ангилал : Гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын 12-р зүйлд заасны дагуу визний ангилалыг тэмдэглэнэ.(Гэрлэсэн цагаач иргэн : Визний ангилал F-6)
  • Олгосон газар : Солонгос болон англи хэлээр тэмдэглэнэ.
  • 외국인등록증 뒷면
    < Гадаад иргэний үнэмлэхний ар тал >
  • 영주증 뒷면
    < Байнгын оршин суух үнэмлэхний ар тал >
  • 외국국적동포 국내거소신고증 뒷면
    < Гадаадын иргэншилтэй солонгос үндэстний Солонгост оршин суух үнэмлэхний ард тал >
Ар тал
Оршин суух хугацаа
  • Зөвшөөрөл олгосон өдөр : суух зөвшөөрөл хүссэний дагуу оршин суух зөвшөөрөл олгосон огноо
  • Дуусах өдөр : Оршин суух хугацаа дуусах өдрийг хэлнэ.
    • Байнга оршин суух виз (F-5)-тэй тохиолдолд ‘хүчинтэй байх хугацаа’ гэсэн тэмдэглэгээ хийх ба хүчинтэй хугацаа нь олгосон өдрөөс хойш 10 жил байна.
  • Зөвшөөрөл олгосон газар : Зөвшөөрөл олгосон газрыг ‘Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба) гэсэн бичгийг нь орхиод ‘Сөүл’, ‘Бүсань’ гэх зэргээр тэмдэглэнэ.

(1)Богино хугацаагаар оршин суугч(B, C төрлийн виз – Дээд тал нь 90 хоног)

Визэн дээр тэмдэглэгдсэн хугацаа нь БНСУ-ын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн тус улсад оршин суух боломжтой хугацааг заана.

(2)Удаан хугацаагаар оршин суух болон байнгын оршин суугч: Гадаад иргэний үнэмлэхтэй хүн, гадаадын иргэншилтэй солонгос үндэстний оршин суух үнэмлэхтэй хүн, байнгын оршин суух үнэмлэхтэй хүн

Гадаад иргэний үнэмлэхний ард оршин суух зөвшөөрөгдсөн/хүчинтэй хугацаа (огноо) болон дуусах огноог бичдэг бөгөөд та хуулийн дагуу хугацаа дуусахаас өмнө оршин суух хугацааг сунгахын тулд хүчинтэй виз мэдүүлэх ёстой. (Байнгын оршин суугчийн картыг хүчинтэй байх хугацаанд дахин авах шаардлагатай)

02Гадаад иргэний бүртгэл

(1)Гадаад иргэний бүртгэл хийлгэх шаардлагатай иргэн ба хугацаа

Солонгос улсын хилээр нэвтрээд 90 хоногоос дээш оршин суух гадаад иргэн нь 90 хоногийн дотор гадаад иргэний бүртгэлийг хийлгэх ёстой.

  • Солонгост оршин суух хугацаандаа оршин суух виз авах, мөн визний ангиллаа өөрчлөх зөвшөөрөл авсан тохиолдолд оршин суух виз авах, мөн визний ангилал өөрчлөхөд гадаад иргэний бүртгэл давхар хийгддэг.

(2)Бүрдүүлэх бичиг баримт

Бүрдүүлэх ерөнхий бичиг баримт
  • Гадаад паспорт(+Эх хувь, хуулбар)
  • Бүртгэлийн нэгдсэн анкет(Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба, томилгоот алба ) иргэдэд үйлчлэх танхимд 34 дугаарт маягт тавьсан байдаг .)
  • Гадаад паспортны зориулалттай өнгөт цээж зураг (3.5 см x 4.5 см) 1 ширхэг
    • 6 сарын дотор, цагаан фонтой, эгц урдаас нь авсан цээж зураг
  • Үнэмлэх олголтын хураамж 30.000 вон(бэлнээр тушаана)
  • Оршин суугаа газрыг нотлох бичиг баримт
    (Оршин суух зөвшөөрлийн ангилалаас хамаарч бүрдүүлэх бичиг баримт нь өөр байдаг тул Гадаад иргэдийн нэгдсэн мэдээлийн төвийн 1345 дугаараас тодруулна уу.)

(3)Солонгос иргэнтэй гэрлэсэн гадаад иргэн

Дээрх дурдсанаас гадна Солонгос эхнэр/нөхрийн дараах баримт бичиг шаардлагатай :

  • Гэрлэлтийн баталгаа (дэлгэрэнгүй)
  • Оршин суух бүртгэлийн хуулбар
  • (Хүүхэдтэй бол) Хүүхдийн гэр бүлийн хамаарлын гэрчилгээ
    • Өргөдөл гаргаснаас 3 сарын дотор олгогдсон байх
  • Түр оршин суугаа газрын гэрчилгээ
    • Бүртгэл хийх хураамж 30,000 вон (бэлнээр) + оршин суух хугацааг сунгуулах хураамж 30,000 вон
      • Сүрьеэгийн халдвартай эсэхээ шалгуулах шаардлагатай улсаас ирж буй хүмүүс гэрчилгээ авахын тулд шинжилгээнийхээ хариуг өгөх ёстой. (2020 оны 4 сарын байдлаар)
      • Цагаачлан ирэгсдийг эрт нийцүүлэх хөтөлбөрийг дүүргэсэн гадаадын иргэдэд 2 жилийн оршин суух эрхийг олгох болно.

(4)Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх, үнэмлэх авах

Гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх, үнэмлэх шинээр буюу дахин авахдаа оршин сууж буй газар болон ажлын газрын

Гадаад иргэний үнэмлэх авах

Гадаад иргэний үнэмлэхийг гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ойролцоогоор 3 дээш долоо хоногийн дараа хүлээн авдаг. Үнэмлэхээ Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)-т биеэр ирж авч болно. Мөн газар дээр нь шуудангаар хүргүүлэх захиалга хийн төлбөрөө төлөх юм бол оршин сууж буй газар тань хүргэж өгнө.

(5)Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам

Гадаад иргэний үнэмлэх нь тухайн гадаад иргэний биеийн байцаалт болох учир заавал биедээ авч явах хэрэгтэй.

Гадаадын иргэний бүртгэлийн картыг дахин олгох: дараах тохиолдолд гадаадын иргэд нь өөрийн гадаадын иргэний бүртгэлийн картыг дахин гаргуулахаар холбогдох Цагаачлалын алба эсхүл Гадаадын иргэн харьяатын газарт (эсхүл салбарт) хандах хэрэгтэй.
  • Гадаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд
  • Гадаад иргэний үнэмлэх нь хуучирч элэгдсэн тохиолдолд
  • Нэмэлт тэмдэглэгээ хийх зайгүй болсон тохиолдолд
  • Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, иргэний харьяалал нь өөрчлөгдсөн бол
Бүрдүүлэх бичиг баримт
  • Гадаад паспорт
  • Бүртгэлийн нэгдсэн анкет
  • Өнгөт цээж зураг (3.5 см x 4.5 см) 1 ширхэг
  • Үнэмлэх олголтын хураамж: 30,000 вон
  • Гадаад иргэний үнэмлэхийг буцаан тушаах : Дараах тохиолдолд гадаад иргэний үнэмлэхийг буцааж өгнө
구비서류 : 반납해야 하는 경우, 반납시기 및 제출서류를 포함한 표입니다.
Буцааж тушаах тохиолдол Буцааж тушаах хугацаа Хавсаргах бичиг баримт
БНСУ-аас бүр мөсөн гарч явж байгаа тохиолдолд Тус улсаас гарахдаа зөвхөн нисэх онгоцны буудал дээр Байхгүй
БНСУ-ын харьяат болох тохиолдолд Солонгосын иргэний бүртгэлд бүртгүүлснээс хойш 30 хоногийн дотор Гадаад иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх олгохыг хүссэн өргөдөл өгсөн тухай тодорхойлолт(иргэний үнэмлэх), үндсэн тодорхойлолт
Нас барсан тохиолдолд Нас барснаас хойш 30 хоногийн дотор(эхнэр/ нөхөр эцэг эх, ах дүү гм) Гадаад иргэний үнэмлэх, нас барсан тухай тодорхойлолт, задлан шинжилгээний бичиг, нас барсныг гэрчлэх бусад бичиг баримт

03Оршин суух хугацаа сунгах

(1)Оршин суух хугацаа сунгуулах шаардлагатай гадаадын иргэн ба сунгах хугацаа

Солонгос улсад одоогийн оршин суух хугацаанаасаа илүү хугацаагаар үргэжлүүлэн амьдрах гэж буй гадаадын иргэн нь оршин суух хугацаагаа сунгуулах хэрэгтэй. Ингэхдээ одоогийн оршин суух хугацаа дуусахаас 4 сарын өмнөөс сунгуулна. Дуусах өдөр өнгөрсний дараа сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд торгууль төлнө.

(2)Оршин суух хугацаа сунгах ажлын үе шат

    Хүсэлт гаргах(Хүсэлт гаргагч)
    Бүртгэх (Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан ажилтан)
    Шалгах (Шаардлагатай бол газар дээр нь очиж шалгана)
    Зөвшөөрөл өгөх эсэх (Шийдэх)
    Зөвшөөрсөн эсэхийг цахим системд оруулах болон тэмдэглэх
    Паспорт зэргийг олгох (Гадаад хүн)

(3)Бүрдүүлэх бичиг баримт

  • Бүртгэлийн нэгдсэн анкет
  • Оршин суух зөвшөөрлийн ангилал тус бүрд хамаарах хавсралт бичиг баримт
  • Оршин суугаа газрыг нотлох бичиг баримт
  • Хураамж : 60,000 вон (Солонгос хүнтэй гэрлэсэн гадаад иргэн( F-6) визтэй бол 30,000 вон)
Гэрлэсэн цагаачдын хувьд шаардагдах баримт бичиг
  • Солонгос хүнтэй гэрлэсэн тухай гэрлэлтийн гэрчилгээ (дэлгэрэнгүй)
  • Солонгос эхнэр/нөхрийн оршин суух бүртгэлийн хуулбар
  • (Хүүхэдтэй бол) Хүүхдийн гэр бүлийн хамаарлын гэрчилгээ
  • Түр оршин суугаа газрын гэрчилгээ (Зөвхөн Солонгос эхнэр/нөхөр болон түүний эхнэр/нөхөр нь өөр газар оршин суудаг бол хэрэгтэй) Цагаачлалын албаны даргын зүгээс өргөдөл хүлээн авах, үнэлэх явцад шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичгийг нэмэлтээр шаардаж болно.
  • Оршин суух шалгуураас хамаараас баримт бичгүүд өөр байж болно. Цагаачлалын албаны холбогдох дугаар болох ☎ 1345 руу залгаж шалгана уу.

04Оршин суух зөвшөөрлийн ангилал солих

(1)Оршин суух зөвшөөрлийн ангилал солиулах шаардлагатай иргэн ба солиулах

БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэн одоогийн оршин сууж буй зөвшөөрлийн дагуу явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоож өөр ангилалд хамаарах үйл ажиллагаа явуулах гэж буй тохиолдолд тухайн үйл ажиллагааг явуулж эхлэхээс өмнө харьяа Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба, томилгоот алба)-аас зөвшөөрөл авна.

  • Богино хугацаагаар, багаараа аялаж яваа(C-3-2) визтэй гадаад иргэний визийн ангилалыг Солонгост солихгүй.
  • Хэлний бэлтгэлд (D-4) сурч дуусгасныхаа дараа дээд сургуульд дэвшин сурах тохиолдолд (D-2) виз болгоно.
  • Солонгост өөр ангиллын визээр(90 хоногоос доош хугацаагаар оршин суух визтэй хүн, хууль бусаар оршин суугч үүнд хамаарахгүй) амьдарч байсан гадаадын иргэн солонгос иргэнтэй гэрлэж өөрийн визээ гэрлэлтийн виз(F-6) болгон солих гэж байгаа тохиолдолд

(2)Бүрдүүлэх бичиг баримт

  • Бүртгэлийн нэгдсэн анкет, стандарт цээж зураг 1 хувь
  • Паспорт ба гадаад иргэний үнэмлэх(гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд)
  • Оршин суух зөвшөөрлийн ангилал тус бүрт хамаарах нэмэлт бичиг баримт
  • Визний ангилал өөрчлөх хураамж 100,000 вон(Үнэмлэх олголтын хураамж 30,000 вон тусдаа)
    • Байнгын оршин суух(F-5) ангилал өөрчлөх тохиолдолд 200.000 вон (Байнгын оршин суух үнэмлэх олголтын хураамж 30.000 вон тусдаа)

05Оршин суух зөвшөөрлөөс гадуур үйл ажиллагаа эрхлэх

(1)Хамрагдах хүн ба хугацаа

Солонгос улсад 91 өдрөөс дээш хугацаагаар оршин сууж(Богино хугацаагаар буюу 90 хоногийн визтэй хүмүүсээс бусад) буй гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн ангилалаа хэвээр хадгалахын зэрэгцээ өөр ангилалд хамаатай үйл ажиллагаа эрхлэх гэж буй тохиолдолд тухайн үйл ажиллагааг эхлэхийн өмнө оршин суух зөвшөөрлийн ангилалд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг заавал авна.

  • Сурах (D-2) визтэй болон хэлний бэлтгэл(D-4-1,D-4-7) визтэй бөгөөд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтнаас тодорхойлолт авсан байх ёстой (Тусгайлан дэлгэрэнгүй шаардлага заасан байгаа тул ☎1345 руу утасдаж лавлана уу)
    • Хэлний бэлтгэлд явдаг бол Солонгост ирсэн өдрөөс хойш 6 сарын дараа зөвшөөрөл олгогдоно.
  • Шашны(D-6) үйл ажиллагаа явуулж буй хүн тухайн байгууллагын харьяа байгууллагад хичээл заах (E-1) гэж буй бол

Гэрлэсэн цагаач иргэн(F-6) ажил хийхэд хязгаарлалт тавьдаггүй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх эрх нь чөлөөтэй. Тусад нь ажил хийх зөвшөөрөл авах шаардлагагүй. Хэдий ажил хийх нь чөлөөтэй ч гэсэн Солонгос улсын хууль дүрмийн дагуу тухайн ажлыг хийх мэргэжлийн чадвар, тавигдсан нөхцлийг хангасан байх шаардлагатай..

(2)Бүрдүүлэх бичиг баримт

  • Бүртгэлийн нэгдсэн анкет
  • Паспорт болон гадаад иргэний үнэмлэх(гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд)
  • Оршин суух зөвшөөрлийн ангилал тус бүрт хамаарах нэмэлт бичиг баримт
  • Хураамж : 120,000 вон(Их сургуульд сурах(D-2) виз, хэлний төвд сурах(D-4) визтэй тохиолдолд хураамж төлөхгүй)

06Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл

(1)Хамрагдах хүн

  • Солонгос улсад 91өдрөөс дээш оршин суухаар гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн хүн
  • Солонгос дахь гадаад улсын элчин сайдын яам, олон улсын байгууллагын ажилтан, түүний гэр бүл, Солонгосын Засгийн Газартай хийсэн гэрээний дагуу ажиллаж буй гадаад харилцааны ажилтан, консултай эн тэнцүү тусгай эрх болон албан тушаалтай хүмүүс ба түүний гэр бүл гэх мэт гадаад иргэний бүртгэлээс чөлөөлөгдсөн хүн

(2)Хугацаа

  • 1 удаа хилээр нэвтэрч болох зөвшөөрөл : Дээд тал нь 1 жилийн хугацаатай
  • 2-оос дээш удаа хилээр олон дахин нэвтэрч болох зөвшөөрөл: Дээд тал нь 2 жилийн хугацаатай

(3)Дахин хилээр нэвтрэх зөвшөөрлийн бичгээс чөлөөлөгдөх ба бусад

  • A-1~A-3 болон гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн гадаадын иргэн(бүх визний ангилал) хилээр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн дотор буцаж хилээр орж ирэх тохиолдолд дахин хилээр нэвтрэх зөвшөөрөл авахаас чөлөөлнө(оршин суугаа хугацаа нь 1 жилээс бага үлдсэн тохиолдолд тухайн хүчинтэй хугацаа хүртэл чөлөөлнө.)
  • F-5(байнгын оршин суугч) визтэй иргэн хилээр гарсан өдрөөс эхлэн 2 жилийн дотор дахин хилээр нэвтрэх тохиолдолд хилээр нэвтрэх зөвшөөрөл авахаас чөлөөлнө.

(4)Шаардлагатай бичиг баримт

  • Бүртгэлийн нэгдсэн анкет
  • Гадаад паспорт мөн гадаад иргэний үнэмлэх (гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд)
  • Хураамж - 1 удаагийнх : 30,000 вон, олон удаагийнх : 50,000 вон

(5)Хилээр дахин нэвтрэх зөвшөөрлийн хугацааг сунгах

Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл аваад хилээр гарсан гадаадын иргэн нь зөвшөөрөгдсөн хугацааны дотор орж ирж чадахгүй тохиолдолд зөвшөөрөгдсөн хугацааны дотор мөн чөлөөлөгдсөн хугацаанд тухайн улсад байгаа БНСУ-ын ЭСЯ буюу Консулын газарт очиж тухайн визээ сунгуулж болно. Зөвшөөрөгдсөн хугацааны дотор хилээр нэвтэрч чадаагүй бол БНСУ-д оршин суух виз нь хүчингүй болно.

07Гадаад иргэний заавал мэдүүлэх зүйлсPoint!

Гадаад иргэний бүртгэл хийлгэсэн гадаадын иргэн дараах нөхцөл байдал үүсэх тохиолдолд тухайн нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 15 өдрийн дотор оршин суугаа газар болон ажлын газрыг хамрах Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)-т мэдэгдэх үүрэгтэй ба тус журмыг зөрчвөл тодорхой хэмжээний торгууль төлөх ёстой болохоос гадна, Солонгос улсад оршин суухтай холбоотой хүндрэл учирч болохыг анхаарна уу.

(1)Мэдэгдэх шалтгаан

Гадаад иргэний бүртгэлд бүртгэлтэй гадаадын иргэн нь дараах тохиолдолд харгалзах өдрөөс 15 хоногийн дотор оршин сууж буй газар болон ажлын газрын харьяа хамрах Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)-т бүртгэлтэй холбогдсон мэдээлэлд өөрчлөлт орсон тухай мэдэгдэнэ.

  • Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, улсын харьяалал өөрчлөгдөх тохиолдолд
  • Паспортын дугаар, олгогдсон өдөр, хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд
  • D-1, D-2, D-4~D-9 визтэй иргэний харьяалагддаг байгууллага нь өөрчлөгдөх буюу(байгууллагын нэр нь өөрчлөгдсөн тохиолдлыг мөн тооцно) нэмэгдэх
  • D-10 визтэй иргэний дадлага эхлэх хугацаа болон дадлага хийх байгууллага өөрчлөгдөх (байгууллагын нэр нь өөрчлөгдсөн тохиолдлыг мөн тооцно)
  • H-2 визтэй иргэн ямар нэг хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид анх удаа ажиллах тохиолдолд ажиллаж эхэлснийг батлах
  • H-2 визтэй иргэн ямар нэг хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж байгаа бол тухайн хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн өөрчлөлт, нэрийн өөрчлөлт
  • Оршин суух газарт өөрчлөлт орсон тохиолдолд

(2)Бүрдүүлэх бичиг баримт

  • Бүртгэлийн нэгдсэн анкет
  • Паспорт болон гадаад иргэний үнэмлэх
  • Өөрчлөлт орсныг батлах бичиг баримт(Оршин суух газар өөрчлөгдсөн бол түүнийг батлах бичиг баримт)
Мэдэхэд илүүдэхгүй!
Хорио цээр гэж юу вэ? (Амьтан ургамлын хорио цээр)

Гадаадын мал амьтны гаралтай халдварт өвчин болон ургамлын хортон шавьж зэргийг Солонгост орж ирэхээс сэргийлэхийн тулд дотоодын нисэх онгоцны буудал, боомтоор нэвтрэхийн өмнө хорио цээрийн шалгалт хийнэ. Хилээр нэвтрэхдээ хилээр оруулах хориотой хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн авч яваагаа мэдэгдээгүй тохиолдолд торгууль ногдуулах, Солонгосын хилээр нэвтрэхийг хориглох зэрэг арга хэмжээ авна

  • “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг авч яваа бол аялагчийн тээшийн мэдүүлэгт энэ талаар заавал мэдүүлж бөглөх ба нисэх онгоцны буудал, боомтын дэргэдэх Хөдөө аж ахуй, мал аж ахуйн хорио цээрийн албанд мэдэгдэх хэрэгтэй”.
Шалгах дараалал
  • Солонгост ирэх(Нисэх онгоцны буудал, боомт, шуудан)
  • Хилийн шалгалт
  • Гаалийн мэдүүлэг бөглөх
  • Амьтан ургамал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний шалгалт : Хорио цээрийн шалгалтын зөвшөөрсөн хариу гарсан тохиолдолд л гаалиар гаргах болно.
  • Гаалийн шалгалт
  • Хилээр нэвтрэх
Амьтан мал аж ахуйн бүтээгдэхүүний шалгалт
  • Хилээр оруулах хориотой мал аж ахуйн бүтээгдэхүүн(Хилээр оруулсан мал амьтны хорио цээрт хамаарах эд зүйлийн талаар мэдэгдээгүй тохиолдолд дээд тал нь 10 сая воны торгууль ногдуулах ба гадаадын иргэн бол Солонгосын хилээр нэвтрэхийг хориглох, оршин суух хугацааг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авна)
    1. 1Мах, боловсруулсан махан бүтээгдэхүүн: Үхрийн мах, гахайн мах, тахиа, нугас, зайдас, утсан гахайн мах, жерки, чанасан мах гэх мэт.
    2. 2Өндөг, боловсруулсан өндгөн бүтээгдэхүүн : Тахианы өндөг, шувууны өндөг, өндөгний цагаан, өндөгний нунтаг
    3. 3Тэжээвэр амьтны тэжээл, хоол хүнс
Хилээр оруулаагүй бүтээгдэхүүнүүд
  • 소시지
    < Зайдас >
  • 햄
    < Хиам >
  • 육포
    < Хатаасан мах >
  • 힘줄
    < Малын шөрмөс >
  • 순대
    < Гахайн гэдэс >
  • 장조림
    < Даршилсан мах >
  • 닭발
    < Тахианы хөл >
  • 말린고기
    < Хатаасан мах >
  • 만두
    < Бууз >
Ургамал •хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хорио цээр
  • Хилээр оруулах хориотой бүтээгдэхүүн
    1. 1Манго, банана, алим, лийр, апельсин, лайм, авокадо, ногоон вандуй, өргөст хэмх, улаан лооль зэрэг ногоо жимс
    2. 2Чихэрлэг төмс, төмс, ма зэрэг ногоо ба хальстай хушга\
    3. 3Шороо болон шороотой ургамал, амьд шавьж, хогийн ургамлын үрсэлгээ
  • 망고
    < манго >
  • 라임
    < райм >
  • 사과, 귤
    < алим, мандарин >
  • 오렌지
    < апельсин >
  • 바나나
    < банана >
  • 풋콩, 토마토, 고추
    < ногоон вандуй, улаан лооль, улаан чинжүү >
  • 고구마, 감자
    < чихэрлэг төмс, төмс >
  • 흙부착 식물
    < хөрстэй ургамал >
  • 살아있는 곤충
    < амьд шавьж >
Ургамал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, шуудангаар авчрахад авах урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

Үр (үр), суулгац (суулгалт/тайралт орно), булцуу зэрэг тариалах, үржүүлэх ургамлын экспортлогч улсаас олгосон ургамлын эрүүл ахуйн (ургамлын хорио цээрийн) гэрчилгээг ирүүлнэ. Хэрэв ургамал эрүүл ахуйн (ургамлын хорио цээрийн) гэрчилгээгүй бол импортлохыг хориглоно (2019 оны есдүгээр сараас эхлэн).

  • Дэлгэрэнгүй мэдээллийг Газар тариалан, Ой, Хөдөө Аж Ахуйн Хорио Цээрийн төв(www.qia.go.kr-)- өөс лавлана уу(054-912-1000 болон 032-740-2661,2077).
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”