Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Гэр бүл, аж амьдрал, ахуй соёл

  • Home
  • Солонгосчуудын аж амьдрал ба ахуй соёл
  • Гэр бүл, аж амьдрал, ахуй соёл

Гэр бүл, аж амьдрал, ахуй соёл

01Солонгос гэр бүлийн онцлог

Солонгосын гэр бүлийн амьдрал өөр бусад орноос ялгаатай өвөрмөц онцлогтой байдаг. Энэхүү онцлог ялгааг сайтар ойлгож мэдэх юм бол Солонгос гэр бүлд зохицон амьдрахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл учрахгүй бөгөөд Солонгосын соёлд суралцахад тус нэмэр болдог. Гэр бүлийн соёл нь тухайн айл өрх, орон нутгаас хамаарч өөр өөр байдаг. Солонгосчууд эрт үеэс Күнзийн соёлын нөлөөн дор амьдарч ирсэн. Тиймээс Солонгос гэр бүлийн соёлд Күнзийн соёлтой бусад улс орнуудтай төстэй тал байх боловч улс орны үсрэнгүй үйлвэрлэлийн хөгжлийг дагаад Солонгосын гэр бүлийн соёл ч бас өөрчлөгдөн хувьсаж байна.

(1)Гэр бүлийн харилцаа

  • Гэр бүлийн гишүүн нэг бүрийн аз жаргалыг эрхэмлэхийн зэрэгцээ гэр бүлийн доторх эв найрыг ч бас эрхэм чухалд тооцдог.
  • Гэрийн дотор ах захаа хүндлэх ёс дэгийг эрхэмлэн дагадаг. Эцэг эх, өвөө, эмээ, төрөл төрөгсөд, ахмад настнуудыг хүндэтгэн дээдлэх ёсны тухай ойлголтыг гэрийн хүмүүжилээр олгодог.
  • Насанд хүрсэн үр хүүхэд нь өндөр настай эцэг, эхтэйгээ хамт амьдран асарч тэтгэх тохиолдол байдаг ч эцэг эх нь ганцаараа бие даан амьдрахыг мөн хань ижилтэйгээ хамт үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийг хүсэх хандлага нэмэгдэж байна.
  • Нийгмийн олон янзын байдал, ухамсрын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй хүчин зүйлийн нөлөөгөөр гэр бүлийн байдал ч олон янз болж байна. Өрх толгойлсон эх, эцэг, эмээ, өвөө нь хамт амьдардаг гэр бүл, олон соёлт гэр бүл, үрчлэгдсэн гэр бүл, дахин хамтын амьдрал зохиосон гэр бүл, 1 ам бүлтэй өрх гэх мэт олон хэлбэрийн гэр бүлийн талаарх хувь хүн, нийгмийн хандлага нэмэгдэж байна.

(2)Эхнэр нөхрийн харилцаа

  • Эхнэр нөхрийн хоорондын харилцаа чухал хэдий ч нэг талаар эцэг эхдээ үр хүүхэд нь байх, нөгөө талаар үр хүүхэддээ эцэг эх нь байх үүргээ нэн чухалчилдаг
  • Гэр бүлийн талаарх асуудлыг эхнэр, нөхөр харилцан зөвшилцөж шийдвэрийг хамтдаа гаргаж, хүйсийн эрх тэгш бүхий гэр бүлийг бий болгох, хүүхдээ асрах, гэрийн ажилд туслах хариуцлагыг ухамсарлах байдал нэмэгдэж байна.
  • Эхнэр нөхөр хоорондын харилцааны сэтгэл ханамж өндөр байх тусам хүүхэд хамтдаа асрах талаар сэтгэл ханамж өндөр байх тусам эхнэр нөхрийн харилцааны талаарх нийт сэтгэл ханамж өндөр гардаг. Эхнэр нөхөр хоорондын харилцааны сэтгэл ханамж өндөр байх тусам хүүхэд хамтдаа асрах талаар сэтгэл ханамж өндөр байх тусам эхнэр нөхрийн харилцааны талаарх нийт сэтгэл ханамж өндөр гардаг.

(3)Гэр бүлийн амьдралд дасан зохицох

Гэрлэснээр гэр бүлийн харилцаа, амьдралын хэв маяг, үзэл бодол өөр хүнтэй хамт амьдрах болдог. Тиймээс гэр бүлийн амьдралын талаарх үзэл бодлын ялгааг даван туулах нь гэрлэлтийн эхэн үед маш чухал юм. Тэс өөр соёлтой хоёр хүн гэрлэх тохиолдолд гэр бүлийн амьдралын талаарх үзэл бодлын ялгаа их гарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Эхнэр нөхрийн үзэл бодлын ялгаанаас үүдэн гэр бүлийн амьдралд бэрхшээлтэй зүйл тулгарах нь дамжиггүй. Тиймээс дараах аргыг зөвлөж байна.


  • Хоёр биенийхээ эх нутгийн гэр бүлийн соёлыг аль болох ойлгохыг хичээх
  • Гэр бүлийн хүн болон хадам эцэг эхээсээ гэр бүлийн уламжлалын талаар асуух
  • Гэр бүлийн амьдралд тулгарч буй хүндрэлүүдийг харилцан ярилцаж шийдвэрлэх
  • Ганцаараа бүхнийг шийдэх гэж оролдолгүй эргэн тойрныхоо хүмүүсээс тусламж хүсэх
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх Данүри лавлах төв (☎1577-1366)-д хандах
  • Та дээрх аргын аль нэгнээр асуудлаа шийдэж чадаагүй бол мэргэжлийн зөвлөгчид хандах шаардлагатай бөгөөд Данүри лавлах төв (☎1577-1366) тусламж аваарай

02Хэл ба зан заншил

Солонгост бусад оронд байдаггүй хэлний онцлог гэвэл хүнийг дуудах нэр нь дуудаж байгаа хүн нь хэн бэ гэдгээс шалтгаалж өөр өөр байна. Мөн цэвэр солонгос хэлний үг ханз үгтэй холилдон хэрэглэгддэг. Тиймээс хүнийг буруу дуудах юм уу нэрлэх юм бол ёс журамгүй хүнд тооцогддог тул анхаарах хэрэгтэй. Хучин буюу ‘Дуудах’ гэдэг нь хүнийг шууд дуудахыг хэлэх ба жичин буюу ‘Заан дуудах’ гэдэг нь хүнийг бусдад хэлэхийг хэлэх бол энэ хоёрыг үгийг бүгдийг нь хэлэхэд чинху буюу ‘Заан дуудах’ гэж хэлдэг.

(1)Хүндэтгэлийн ба энгийн үг хэллэг

Солонгос хэлэнд харилцагч хүнийхээ нас, тухайн хүнтэй ойр дотно харилцаатай эсэх, нийгэмд эзлэх байр суурь зэргээс хамааран харилцан адилгүй үг хэллэг хэрэглэдэг. Харилцагч хүнээ хүндэтгэх хүндэтгэлийн үг, мөн хүндэтгэлийн бус энгийн үг хэллэг ч бас байдаг.

  • Харилцагч хүн нь ахмад настай эсвэл өөрөөс нь өндөр албан тушаалтай тохиолдолд, мөн албан ажлын байранд хүндэтгэлийн үг хэрэглэнэ.
  • Харилцагч хүн нь найз нөхөр нь юм уу, өөрөөс нь нас бага, мөн бага насны хүүхэд байгаа тохиолдолд энгийн үг хэллэгийг хэрэглэнэ.
    Жишээ)
    Паб могда (Энгийн хэллэг) / Жинжи жабсүшида (Хүндэтгэлийн хэллэг)
    Гумаво (Энгийн хэллэг) / Гамса дримнида (Хүндэтгэлийн хэллэг)
    Жаль исо (Энгийн хэллэг) / Аннёнхи гэшибшиу (Хүндэтгэлийн хэллэг)

03Гэр бүлийн амьдралд дурсаж тэмдэглэж байх өдөр

Амьдралд төрөх, үхэх, гэрлэх гээд олон үйл явдлууд тохиолддог. Эдгээр нь хувь хүн төдийгүй тухайн гэр бүлд маш чухал үйл явдлууд тул эдгээрийг хамтдаа баярлан тэмдэглэж, гашуудан үддэг ёс заншилтай

(1)Төрсөн өдрийн баяр

  • Зуу дахь өдрийн баяр : Солонгост хүүхэд төрсний зуу дахь өдрийг онцгойлон тэмдэглэдэг. Зуу дахь өдрийн баярын зоогоор жигнэсэн тутрагын боорцог, улаан буурцагаар хийсэн сүсү гёндань, далайн байцааны шөл зэргийг бэлтгэдэг ба хүүхэддээ шинэ ганган хувцас өмсгөн баяр хүргэдэг.
  • Нэг насны ой: Хүүхдийг төрсний дараа нэг жил болсон анхны төрсөн өдөр нь хамаатан садан, ойр дотныхныгоо урин нэг насны ойн найрыг хийдэг байна. Хүүхдэд солонгосын үндэсний хувцас буюу ханбуг өмсүүлэн нэг насны ойн баярын ширээг засдаг байна. Уламжлал ёсоор бол цагаан элсэн чихэр, сунпён догыг бэлдэн өрж хүүхдийн эрүүл энх аз жаргалыг бэлгэдэх ба өрж тавьсан зүйлээс хүүхэд алийг нь түрүүлж барьж авахыг хардаг онцгой ёслол үйлддэг бөгөөд ерөөлийн үгийг бэлгийн хамт өгдөг байна. Орчин үед зоогийн газарт нэг насны баярын ширээг бэлтгэн ирэх тохиолдол ч бий.
  • Төрсөн өдөр : Жилдээ нэг удаа тохиох энэ өдрийг Солонгосоор “Сэн-иль” гэдэг. Ахмад настай хүний төрсөн өдрийг хүндэтгэж “Сэн-шинь” гэж хэлдэг. Солонгос уламжлал ёсоор төрсөн өдрийнхөө өглөө далайн байцааны шөл хийж уудаг. Гэр бүлийнхээ боломж бололцооноос хамааран амттан хоол бэлдэж ойр дотныхоо төрөл садан, найз нөхдөө урьдаг. Зочид төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнд хэрэгцээт зүйлийг бэлэглэх юмуу бэлэн мөнгө өгдөг байна.
  • 현대식 돌상차림
    < Нэг насны ойн орчин үеийн ширээ засалт >

(2)Хурим (гэрлэх ёслол)

Уламжлалт хуримын ёслол болон орчин үеийн гэрлэх ёслол гэж бий. Уламжлалт хуримын ёслол нь орчин үед бараг байхгүй болж ихэнх нь орчин үеийнхээр өөрчлөгдөж байна. Орчин цагт хуримын ёслолыг гэрлэх ёслолын ордон, зочид буудал, сүм, хийдэд хүртэл үйлддэг болсон аж. Нөхөр болох хүн ч гоёлын хослол, гэргий болох эмэгтэй нь ч хуримын даашинз өмсч гэрлэх ёслол хийдэг. Орчин үеийн маягаар гэрлэх ёслол хийсэн ч хосууд 2 талын эцэг эх, хамаатан саданд албан ёсоор мэндчилэхдээ уламжлалт хуримын аргаар хийдэг. Үүнийг “пэбэг” гэж нэрлэдэг.

(3)Жар·далан насны ойн баяр(урт наслахын ерөөн тэмдэглэдэг баяр)

  • 60 насны ойн баяр : 60 нас(солонгос насаар 61) хүрсэн өдөр тэмдэглэдэг баярыг ийнхүү нэрлэдэг. Хүмүүс өндөр насалдаггүй, эрт нас бардаг байсан эрт дээр үед үр хүүхэд нь эцэг эхийгээ урт удаан, эрүүл энх амьдраарай гэж баяр хүргэн найр наадам хийдэг байжээ. Харин өндөр насладаг болсон өнөө үед энэ өдрийг маш товчхон баяр хүргэж ёслоод л өнгөрдөг болсон. Өмнө нь голдуу найр наадам хийдэг байсан бол орчин үед аялалаар явуулах юм уу бэлэн мөнгө бэлгэлдэг болжээ.
  • 70 насны ойн баяр : 70 нас(солонгос насаар 71) хүрсэн өдөр тэмдэглэдэг баярыг ийнхүү нэрлэдэг Ойр дотныхоо хүмүүсийг урих бөгөөд бусад төрсөн өдрөөс илүү том найр хийж бэлэг өгдөг

(4)Оршуулга

Оршуулгын ёслолыг Солонгос хэлээр “жаннэ” гэдэг. Нас барсан хүний гэр бүлийнхэн гашуудлын хувцас(санбуг) өмсөж талийгаачид оршуулгын хувцас(сү-и) өмсгөдөг. Настай хүмүүсийг амьд сэрүүн байхад нь энэхүү сү-и хувцсыг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Санбуг гашуудлын хувцас нь тухайн гэр бүл, орон нутгаасаа хамааран ялгаатай байдаг. Маалингаар хийсэн хувцас өмсдөг айл байдаг ч ихэвчлэн хар, цагаан өнгийн хувцас өмсдөг. Гашуудал илэрхийлэхээр* очиж байгаа хүн гял цял хувцас аль болох өмсөхөөс зайлсхийж хар, цагаан өнгийн хувцас өмсөх нь зохимжтой. Эмгэнэл илэрхийлэхдээ тухайн оршуулах ёслолын үед даган мөрдөж буй заншлын дагуу даган үйлдэнэ. Мөн өөрийнхөө боломж бололцоонд тааруулан буяны мөнгө өгдөг.

  • Мүньсан: Талийгчийн гэр бүлд гашуудал илэрхийлэхээр очих

(5)Тахил өргөх зан үйл

Нас барсан эцэг эхийгээ дурсдаг ёслолыг талийгаачийг нас барсан өдөр эсхүл өмнөх өдрийн орой үйлддэг бөгөөд ёслол үйлдэх арга нь олон янз байдаг. Ёслолд оролцогчид энгийн даруу хувцаслаж, талийгаачийг сэтгэлдээ дурсдаг. Гэхдээ тухайн гэр бүлийн соёл, хувь хүний шашин шүтлэгээс шалтгаалан өөр байх тохиолдол бий.

  • Гижэса: Өвөг дээдэс нь нас барсан өдрийн шөнө үйлддэг тахилга ба ихэвчлэн өөрөөсөө дээш 2 үеийн өвөгт тахил өргөдөг
  • Чарэ: Энэ тахилын ёслолыг үндэсний уламжлалт тэмдэглэлт өдөр буюу цагаан сар, ханш нээх өдөр, ургацын баярын үеэр өвөг дээдэстээ зориулан үйлддэг.
  • 기제사
    < Тахилын ширээ >
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”