01Автобус
Солонгост хот доторх болон хот хоорондын, мөн хурдны автобус гэж байдаг. Хот хоорондын болон хурдны
автобусаар үйлчлүүлэхдээ тасалбараа урьдчилан авах хэрэгтэй. Автобусанд суухын өмнө хөдлөх цаг, явах
чиглэлийг нь лавлаж заншаарай.
(1)Хот хоорондын автобус
Хот доторх автобус
- Автобусны төлбөрөө бэлэн мөнгөөр төлөх юм уу тээврийн хэрэгслийн картыг хэрэглэдэг. Tээврийн
хэрэгслийн картыг автобусны буудлын ойр орчмын худалдааны цэгүүдээс худалдан авах боломжтой юм. Тээврийн
картыг хамгийн дээд тал нь 50,000 вон хамгийн доод тал нь 1,000 воноор цэнэглэж ашиглах боломжтой.
- Сүүлийн үед зээлийн картыг дараа төлбөртэй тээврийн карт болгон ашиглах явдал
дэлгэрч байна
- Уг картаар тооцоо хийхэд унааны зардал тодорхой хэмжээгээр хямдардаг. Мөн автобус метрог
сольж суух тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг.
Хот доторх автобусны төлбөр ба онцлог(ердийн төлбөр)
시내버스 요금 표 : 구분, 교통카드 요금, 현금 요금을 포함한 표입니다.
Ангилал |
Карт |
Бэлэн мөнгө |
Ердийн хотын автобус |
1,500 вон |
1,500 вон |
Суудлын автобус |
3,000 вон |
3,000 вон |
Тосгоны автобус |
1,200 вон |
1,200 вон |
- Дээрх хүснэгтэнд Сөүл хотын бүс нутагт бэлэн мөнгөөр төлбөр хийх үнийг тусгав. Бүс нутаг
тус бүр үнэ болон үйлчилгээ нь өөр өөр байж болох тул тухайн хот дүүргийн Зам тээврийн мэдээллийн цахим
хуудаснаас лавлана уу.
Мэдэхэд илүүдэхгүй
Сөүлийн хот доторх автобус
-
- Төв шугамын автобус
- Автобусны төв шугамыг дагаж Сөүл орчимд болон Сөүл хот дотор явна.
-
- Туслах шугамын автобус
- Сөүл хотын гол метроны буудал, автобусын буудал хооронд явдаг.
-
- Нийслэл, хот хоорондын автобус
- Сөүл хот, дагуул хотуудын хооронд явдаг тусгай зэрэглэлийн автобус.
-
- Тойрох автобус
- Сөүл хот доторх гол метроны буудал төдийгүй худалдаа, аялал жуулчлалын төв, дэлгүүр
хоршоотой газруудаар зогсдог.
-
- Тосгоны автобус
- Төмөр замын буудал, нийслэл, хот хоорондын автобусны гол зогсоол, угсармал орон сууцын
хороолол болон бусад газруудын хооронд явдаг жижиг оврын автобус.
-
- М автобус(Хот хоорондын буухиа автобус)
- Нийслэл хот орчмын бүсийн замын түгжрэлийг арилгаж, ажилд очих болон тарах цагийг хэмнэхийн
тулд эхний болон сүүлийн зогсоолоос 5 км доторх 4-өөс дээшгүй тооны зогсоолд л зогсоно.
Дамжин суух систем(Автобусанд суух буюу буухдаа карт уншигч төхөөрөмжинд
тээврийн картаа хүргэнэ.)
Метро явдаг бүх хотуудад энэ систем нэвтэрсэн бөгөөд автобус дамжих юм уу автобуснаас метронд дамжин
суух үед төлбөр нь явсан зайнаас хамаарч тооцогддог хямдралын систем юм. Жишээлбэл унаа сольж
суулгүйгээр бэлэн мөнгөө төлөөд автобусанд дамжиж суувал, автобусанд суух болгондоо унааны мөнгийг
төлнө.
Харин тээврийн картаар 10 км дотор автобус юм уу метронд сольж суухад мөнгө нэмж төлөхгүй
байж болно. 10 км-ээс дээш явсан тохиолдолд 5 км тутамд 100 вон нэмж төлөгдөнө. Бүс нутаг бүрт өөр
өөр төлбөрийн хөнгөлөлт үйлчилдэг. Унаанаас бууснаас хойш 30 минутын дотор дараах унаанд дамжин суух
үед энэхүү хөнгөлөлт үйлчилнэ.(Оройн 9 цагаас маргааш өглөөний 7 цагийн хооронд 1 цаг)
(2)Хот хоорондын болон хурдны автобус
Хот хоорондын болон хурдны автобусаар үйлчлүүлэх
- Нилээн хол зайтай хот суурин газар руу явах үед хот хоорондын болон хурдны автобусанд
суудаг. Энэ автобусаар үйлчлүүлэхийн тулд терминал (тээврийн товчоон) дээр очих хэрэгтэй.
- Орон нутгийн автобус нь олон хотуудаар дамждаг учраас хурдны автобусыг бодоход цаг их
зарцуулагддаг.
- Хурдны автобус зөвхөн зорьсон чиглэлийн хотод л зогсдог ба дотор нь энгийн, дээд зэрэглэлийн
автобус гэж ангилдаг. Дээд зэрэглэлийн автобусны суудал хоорондын зай өргөн учир тав тухтай зорчих боломжтой
бол тансаг зэрэглэлийн хурдны автобус суудал нь илүү өргөн мөн ширээтэй ба суудал бүрийн өмнө монитор
байрлуулсан байдаг тул кино, телевизийн нэвтрүүлэг зэргийг үзэх боломжтой. Үнийн хувьд тансаг зэрэглэлийн
автобус хамгийн үнэтэй бөгөөд дараагаар нь дээд зэрэглэлийн автобус орох ба энгийн автобус хамгийн хямд
үнэтэй байдаг.
Гол хотуудын автобусны терминал
Хот хоорондын болон хурдны автобусанд суухад тухайн газрын автобусны терминал руу явах хэрэгтэй. Кобус буюу
хурдны автобусны билет захиалгийн сайт(www.kobus. co.kr), хот хоорондын автобусны билет захиалгийн сайт(www.kobus.co.kr)-аас тээврийн мэдээлэл, зорчих
тасалбар захиалгийн мэдээллийг авч болно.
주요도시 버스 터미널 표 : 터미널 이름, 전화번호를 포함한 표입니다.
Терминал |
Утас |
Терминал/th> |
Утас |
Сөүл хотын Гёнбү шугамын хурдны автобусны терминал |
1688-4700 |
Со Дэгү хурдны автобусны терминал |
1666-2600 |
Дун Сөүл терминал |
1688-5979 |
Үлсань хурдны автобусны терминал |
1688-7797 |
Хунам шугамын төв терминал |
02-6282-0114 |
Ганнөн хурдны автобусны терминал |
033-641-3184 |
Санбун хот хоорондын автобусны терминал |
02-323-5885 |
Сугчу хурдны автобусны терминал |
033-631-3181 |
Сөүл намбү терминал |
1688-0540 |
Чүнчонь хурдны автобусны терминал |
033-256-1571 |
Сүвон нэгдсэн автобусны терминал |
1688-5455 |
Чонжү хот хоорондын нэгдсэн автобусны терминал |
1688-4321 |
Инчон нэгдсэн терминал |
1666-7114 |
Мугпу автобусны Терминал |
1544-6886 |
Ансан автобусны терминал |
1666-1837 |
Жонжү хурдны автобусны терминал |
063-277-1572 |
Өижонбү автобусны терминал |
1688-0314 |
Гуанжү автобусны нэгдсэн терминал |
062-360-8114 |
Дэжонь автобусны терминал |
1577-2259 |
Ёосү хот хоорондын автобусны терминал |
1666-6977 |
Чонань нэгдсэн терминал |
041-640-6400 |
Бүсань автобусны нэгдсэн терминал |
1577-9956 |
Дун Дэгү терминал |
1666-3700 |
Масань хурдны автобусны терминал |
1688-3110 |
02Метро
Сөүл болон нийслэл хот орчим, Бусань, Дэгү, Гуанжү, Дэжонь хотуудад метро ажиллаж байна. Нийслэл хот орчим
метроны 9 шугам, Инчоны 1-р шугам, Бүндансон, Шинбүндансон, Гёны Жүнансон, Нисэх онгоцны буудлын төмөр зам
зэрэг шугамууд үйлчилж байна. Шугам тус бүрийг өөр өөр өнгөөр, Сөүлийн хамгийн захын хот, дагуул хотыг
хүртэл холбосон зогсоолуудыг тэмдэглэсэн байдаг.
Метро өглөө, орой зам түгжрэх үеэр 2-3 минутын зайтай,
бусад цагт 4~6 минутын зайтай явдаг.
(1)Тасалбар ба үйлчилгээний төлбөр
승차권과 요금 표 : 구분, 교통카드 요금, 1회용 교통카드 요금을 포함한 표입니다.
Ангилал |
Тээврийн карт |
Нэг удаагийн карт |
Том хүн |
1,400вон |
Тээврийн картны үнэ дээр 100 вон нэмэгдэнэ. |
Өсвөр насныхан |
800вон |
Энгийн 1 удаагийн тасалбар |
Хүүхэд |
500вон |
Тээврийн картаар хийх төлбөртэй адил |
- Хүснэгтэд нийслэлийн нутаг дэвсгэрт 10 км-ээс бага зайд явахад төлөх хураамжыг тусгасан.
Үйлчилгээ болон төлбөр нь бүс нутаг бүрт ялгаатай байж болно. Тиймээс метро тус бүрийн мэдээлэлтэй танилцъя
гэвэл тухайн метро компаний цахим хуудас руу орж үзнэ үү.
(2)Үйлчилгээний заавар
- 1 удаагийн тасалбарын үндсэн үнэ нь 1,250 вон (10-аас доош километрт 1 удаагийн тээврийн
карт хэрэглэдэг) бөгөөд явсан зайнаас хамаарч төлбөр нэмэгддэг.
- Өглөө 5 цаг 30 минутаас эхлэн шөнө дунд хүртэл явна.
- Метроны чиглэл, шугамыг заасан зургууд буудал бүр дээр хэд хэдэн газар хадсан байдаг. Мөн
авч явахад хялбар зургийг метроны буудал бүрт байх иргэдэд үйлчлэх төвөөс үнэгүй авч болно.
- Метро бүхий хот, орон нутагт тээврийн хэрэгслийн төлбөрийн карт ашиглан автобус, метронд
сольж суухдаа хямдрал эдлэх боломжтой. Тухайн орон нутгаас хамааран хямдралын хэмжээ харилцан адилгүй байна.
- Бэлэн мөнгөөр тасалбар аван зорчиж болох хэдий ч энэ тохиолдолд үнэ нь хямдардаггүй тул
тээврийн хэрэгслийн төлбөрийн карт ашиглах нь илүү тохиромжтой. Мөнгө хүрэхгүй үед та автобусны буудлын
тасалбарын албанаас бэлэн мөнгөөр авах юм уу эсвэл тээврийн карт цэвэрлэгч машиныг ашиглаж болно.
Мэдэхэд илүүдэхгүй
Тасалбар түгээгч автомат машин ашиглах заавар
- 1Тээврийн карт цэнэглэх, 1 удаагийн
тасалбар авах, үнэгүй тасалбар авахын аль хүссэнээ сонгоно.
- 2Зорчих чиглэл (төлбөр)-ээ
сонгоно.
- 3Авах гэж байгаа тасалбарынхаа тоог
дарна.
- 4Мөнгөө хийнэ.
- 1-удаагийн тасалбар худалдаж авах үед тасалбарын үнээс гадна барьцааны 500 вон
хэрэгтэй бөгөөд энэ 500 воныг метроноос буусны дараа барьцаа буцааж авах автоматаас авна. 1 удаагийн
зорчих тасалбарын барьцаа мөнгөний хэмжээ, хэлбэр нутаг бүрт ялгаатай байж болно.
-
< Автомат худалдагч төхөөрөмж >
Хүүхэд хөхүүлэх өрөө
Сөүл, Бүсан, Дэгү, Инчон, Гванжү, Дэжон зэрэг том хотуудын метро, галт тэрэгний зогсоолуудад ‘Аги
Саранбан‘, ‘Агивуа Оммага Хэнбугхан Бан‘ зэрэг нэртэй хүүхэд хөхүүлэх өрөө байдаг.
- Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн газрын метроны байгууллага, галт тэрэгний сайт
зэргээс авна уу
(3)Метроны шугамны зураг
Эхний болон сүүлийн метроны явах цаг, метроны зогсоолууд, метроны цагийн хуваарь мөн хамгийн богино замыг
мэдэхийг хүсвэл дараах бүлэгт дурдсан бүс нутаг бүрийн метроны компаний цахим хуудсаар зочилно уу.
03Такси
Такси бол 24 цагаар үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгсэл юм. Таксины дээд талд олон өнгийн гэрлэн тэмдэг
хадаастай байдаг тул суудлын машин дундаас амархан танигдана. Таксинд суухын тулд таксины зогсоол дээр
хүлээх юм уу эсвэл замын хажуунаас гараа өргөн зогсоож болно. Утсаар дуудлагын жолоочийг дуудъя гэвэл
таксины төлбөрөөс гадна тусдаа хураамж (1,000вон)-ыг төлөх ёстой байдаг. Солонгосын бүс нутаг бүр янз бүрийн
дуудлагын таксины компаниуд үйл ажиллагаа явуулдаг.
(1)Ердийн такси
3-4 хүн сууж явж болох ба төлбөр хэмжигчтэй. Солонгост бүс нутаг болгонд олон олон дуудлагын такси компаниуд
үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн үнэ бүс нутгаар ялгаатай байдаг, гэхдээ ихэвчлэн 4800 вон (Сөүлд,
1.6-оос дээш км) байдаг. 00:00~04:00 цаг хүртэл шөнийн тариф нь шатахууны төлбөр төлөгдөх ба нийт төлбөр 20%
төлбөр нэмэгдэнэ.(2024 оны 4 сарын байдлаар)
(2)Дээд зэрэглэлийн такси
2000куб цилиндрээс дээш моторын хүчин чадалтай дээд зэргийн такси юм. Үүний үндсэн өртгө нь 7000 вон (Сөүл, 3
км-с илүү) байдаг ба энгийн таксинаас өндөр үнэтэй байдаг. Мөн шөнө ч суусан, хол ч явсан төлбөрий н
хөнгөлөлт гэж бай хгүй.
(3)Том оврын такси (дуудлагын такси)
Ачаа ихтэй болон олуулаа явж байгаа үед энэ таксинд суугаад тав тухтай явж болно. Дээд тал нь 9 хүн сууж
болох энэ такси нь дуудлагын системтэй холбогдсон байдаг тул утсаар хэзээ ч хаанаас ч дуудан үйлчлүүлж
болно. Үндсэн өртөг 7000 вон нь тансаг зэрэглэлийн такситай адилхан байдаг боловч төлбөрөө жолооч, зорчигч
хоорондоо тохиролцож болох юм.
04Хувийн тэрэг
Хувийн хэрэгцээнд унадаг машин тэрэг нь жижиг оврын хөнгөн тэрэгнээс авахуулаад маш олон төрөл байдаг бөгөөд
тэдгээр нь хэдэн сая воноос хэдэн арван сая хүртэл үнэтэй байна
Жолооны үнэмлэх
- 1Жолооны сургалтанд суух : Жолооны
сургалтыг жолооны шалгалтын төв болон жолооны сургалт явуулдаг мэргэжлийн курс дамжаанууд зохион
байгуулдаг.
- 2Эрүүл мэндийн үзлэг(Үзлэгийн хураамж
тусдаа)
- 3Онолын шалгалтанд бүртгүүлэх
학과점수 표 : 필요한 서류, 수수료를 포함한 표입니다.
Шаардлагатай бичиг баримт |
Хураамж |
Өргөдөл(6 с арын дотор авахуулсан паспортны зориулалттай өнгөт зураг 3 хувь), иргэний
үнэмлэх (биеийн байцаалтын хүлээн зөвшөөрөх хүрээнд) |
10000 вон (Мотоцикл бол 8000 вон) |
- 4Дүрмийн шалгалт (※Онолын хичээлд
бүртгүүлэхийн өмнө зам тээврийн аюулгүй байдлын тухай сургалтыг дүүргэсэн байх ёстой) :Бэлтгэсэн
40 асуултын дагуу шалгалт авна.
- Бүртгүүлэх боломжтой хэл: Солонгос хэл болон бусад 3 хэл (англи, хятад, вьетнам)
- 5Жолооны шалгалтанд бүртгүүлэх:
Бичгийн шалгалтанд тэнцсэн, мөн жолооны шалгалтанд унасан хүн өгнө.
기능접수 표 : 필요한 서류, 수수료를 포함한 표입니다.
Шаардлагатай бичиг баримт |
Хураамж |
Шалгалтын хуудас, иргэний үнэмлэх, өөр хүн орондоо явуулж бүртгүүлэх бол тухайн хүний
биеийн байцаалт, өөрийн (итгэмжлэгчийн) итгэмжлэлийг хавсаргана. ※ Өөр хүн орондоо
явуулж бүртгүүлэх бол тухайн хүний биеийн байцаалт, өөрийн (итгэмжлэгчийн) итгэмжлэлийг
хавсаргана. |
- Энгийн 1 болон 2-р ангилалын тэрэг 25,000 вон
- 1-р ангилалын том оврын, тусгай тээврийн хэрэгсэл 25,000 вон
- Хоёр дугуйтай моторт тээврийн хэрэгсэл 10,000 вон
- 2-р ангилалын бага оврын тээврийн хэрэгсэл 14,000 вон
|
- 6Жолооны шалгалт : Сургалтын зам дээр
машин жолоодон олон төрлийн үйлдэл хийдэг шалгалт өгдөг.
- 7Жолооны дадлагын үнэмлэх : Энгийн 1
болон 2-р ангиллын жолооны үнэмлэх авах тохиолдолд сургалтын зам дээрх жолооны шалгалтад тэнцэх
юм бол хотын зам дээр жолооны дадлага хийж болох дадлагын үнэмлэх олгодог.
- 8Хотын жолооны шалгалтанд бүртгүүлэх
: Жолооны дадлагын үнэмлэхтэй бол зам дээр хангалттай дадлага хийсний дараа хотын зам дээрх
жолооны шалгалтад бүртгүүлэх болон шалгалтыг өгнө.
- 9Хотын жолооны шалгалт : Товлосон
өдөр шалгалтын газар ирж, хотын замаар явах жолооны шалгалт өгнө.
- 10Жолооны үнэмлэх : Хотын жолооны
шалгалтад тэнцэх юм бол төрөл тус бүрээр (том оврын 1-р төрөл, энгийн 1-р төрөл, тусгай 1-р
төрөл, энгийн 2-р төрөл, бага оврын 2-р төрөл, моторт тээврийн хэрэгсэлийн 2-р төрөл) нь үнэмлэх
олгодог.
Гадаад жолооны үнэмлэхийг солонгос жолооны үнэмлэхээр солих
Гадаадын эрх бүхий байгууллагаас олгосон жолооны үнэмлэхийг өөрийн орны элчин сайдын яамны
баталгаажуулсан бичгээр баталгаажуулсан тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт оруулан дүрмийн шалгалт авч
солонгос жолооны үнэмлэх олгодог. Гадаад жолооны үнэмлэх нь хугацаа нь дуусаагүй, албан ёсны үнэмлэх
байх ёстой бөгөөд, түр үнэмлэх, жолооны дадлагын үнэмлэх, жолоодох эрхийн гэрчилгээ зэрэг албан бус
баримт бичгийг солонгос жолооны үнэмлэхээ сольж өгөхгүй
- Үнэмлэх солиулах газар: Жолооны шалгалтын бүх төв
- 2023 оны 11-р сарын 22-ны өдөр Үндэсний цагдаагийн газраас зарласан хүлээн
зөвшөөрөгдсөн улсуудын жагсаалт
- Солонгос жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улс гэж ямар улсыг хэлдэг вэ?
Солонгос жолооны үнэмлэхтэй тохиолдолд шалгалт авахгүйгээр шууд өөрийн орны жолооны үнэмлэх гаргаж
өгдөг улс. Хонг Конг, Тайвань, Гуам гэх мэт бие даасан жолооны үнэмлэхний системтэй улсууд энэ
ангилалд багтдаг. Цагдаагийн газраас зарласны дараа тухайн орны жолооны үнэмлэх шууд олгох журамд
өөрчлөлт гарсан бол шинэ журмыг мөрдөнө.
- Солонгос жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг орноос жолооны үнэмлэх авсан
бол зөвхөн зрүүл мэндийн үзлэгт орно.
- Солонгосын жолооны үнэмлэхэд хүлээн зөвшөөрөгдөөгүй улсаас олгосон үнэмлэх:
ур чадварын шалгалт, дүрмийн шалгалт (олон сонголттой, 40 асуулт) Солонгос, англи, хятад,
вьетнам хэлээр өгөх боломжтой
- АНУ-ын Орегон, Айдахо мужууд хүлээн зөвшөөрөгдсөн улсад багтдаг
боловч эдгээр мужуудын оршин суугчид шалгалт өгөх шаардлагатай
- Шаардлагатай бичиг баримтууд
구비서류 표 : 구분, 인정국가, 불인정국가를 포함한 표입니다.
Ангилал |
Хүлээн зөвшөөрдөг улс |
Хүлээн зөвшөөрдөггүй улс |
Гадаад хүн / гадаадад цагаачилсан хүн |
- Гадаад жолооны үнэмлэх эх хувь
- Гадаад паспорт : Хилээр орж гарсан тэмдэглэл бүхий паспорт
- Гадаад иргэний үнэмлэх ( Гадаад улсын харьяат солонгос угсаатай
иргэн нь Солонгос улсад амьдарч байгааг баталсан тодорхойлолт)
- 6 сарын дотор авахуулсан өнгөт зураг 3 хувь (Зөвшөөрөгдсөн
хэмжээтэй )
- Үнэмлэхийг элчин сайдын яамнаас баталгаажуулсан баримт, апостиль
гэрчилгээ
- Хилээр орж гарсан тухай тодорхойлолт(Төрсөн оноос эхлээд
өнөөдрийг хүртэл бүх тэмдэглэл)
- Хураамж : 8,000 вон(Эмнэлгийн үзлэгийн төлбөр тусдаа)
|
- Гадаад жолооны үнэмлэх эх хувь
- Гадаад паспорт эх хувь : Хилээр орж гарсан тэмдэглэл бүхий
паспорт
- Гадаад иргэний үнэмлэх эх хувь ( Гадаад улсын харьяат солонгос
угсаатай иргэн нь Солонгос улсад амьдарч байгааг баталсан тодорхойлолт)
- 6 сарын дотор авахуулсан өнгөт зураг 3 хувь (Зөвшөөрөгдсөн
хэмжээтэй )
- Үнэмлэхийг элчин сайдын яамнаас баталгаажуулсан баримт, ,
апостиль гэрчилгээ
- Хилээр орж гарсан тухай тодорхойлолт(Төрсөн оноос эхлээд
өнөөдрийг хүртэл бүх тэмдэглэл)
- Хураамж : 8,000 вон(Эмнэлгийн үзлэгийн төлбөр тусдаа)
|
구비서류 표 : 구분, 인정국가, 불인정국가를 포함한 표입니다.
Ангилал |
Хүлээн зөвшөөрдөг улс |
Хүлээн зөвшөөрдөггүй улс |
Солонгосын уугуул, байнга оршин суугч |
- Гадаад жолооны үнэмлэх
- Гадаад паспорт эх хувь : Паспортод хилээр орж гарсан, тэмдэглэл
зэрэг үнэмлэх гаргасан улсад 90-ээс дээш өдөр оршин суух тодорхойлолттой байх
хэрэгтэй
- Иргэний үнэмлэх эх хувь (Гадаад улсын харьяат солонгос угсаатай
иргэн нь Солонгос улсад амьдарч байгааг баталсан тодорхойлолт)
- 6 сарын дотор авахуулсан өнгөт зураг 3 хувь
- Үнэмлэхийг элчин сайдын яамнаас баталгаажуулсан баримт, апостиль
гэрчилгээ
- Хилээр орж гарсан тухай тодорхойлолт (Төрсөн оноос эхлээд
өнөөдрийг хүртэл бүх тэмдэглэл)
- Хураамж : 8,000 вон(Эмнэлгийн үзлэгийн төлбөр тусдаа)
|
- Гадаад жолооны үнэмлэх эх хувь
- Гадаад паспорт эх хувь : : Паспортод хилээр орж гарсан тэмдэглэл
зэрэг үнэмлэх гаргасан улсад 90-ээс дээш өдөр оршин суух тодорхойлолттой байх
хэрэгтэй
- Иргэний үнэмлэх эх хувь (Гадаад улсын харьяат солонгос угсаатай
иргэн нь Солонгос улсад амьдарч байгааг баталсан тодорхойлолт)
- 6 сарын дотор авахуулсан өнгөт зураг 3 хувь
- Үнэмлэхийг элчин сайдын яамнаас баталгаажуулсан баримт, апостиль
гэрчилгээ
- Хилээр орж гарсан тухай тодорхойлолт (Төрсөн оноос эхлээд
өнөөдрийг хүртэл бүх тэмдэглэл)
- Хураамж : 18,000 вон(Эмнэлгийн үзлэгийн төлбөр тусдаа)
|
- ЭСЯ-ны баталгаа: Гадаад жолооны үнэмлэхний жинхэнэ эсэхийг нь баталгаажуулахын тулд
холбогдох орны Солонгос дахь ЭСЯ болон холбогдох оронд суугаа БНСУ-ын элчин сайдын яамнаас солонгос
болон англи хэлээр гаргаж өгдөг бичиг, апостиль гэрчилгээ: Апостилийн гэрээнд нэгдсэн улс (Тухайн
улс)орнуудаас солонгос англи хэлээр гаргаж өгдөг бичиг
- Жолооны үнэмлэхийг баталгаажуулсан ЭСЯ-ны бичиг, апостиль гэрчилгээ нь
олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Хэрвээ баталгаа бичигт заасан
хүчинтэй хугацаа 1 жилээс доош байвал тухайн заасан хугацаанд л хүчинтэй байна.
- БНСУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яам, Их Британий Элчин сайдын яам, Финланд
улсын Элчин яам, Хонконг улсад суугаа Солонгос улсын консул нь жолооны үнэмлэхний баталгаа
олгохоо зогсоосон тул оронд нь Апостил баталгаа гаргаж өгөх ёстой.
- Үнэмлэхт элчин сайдын яамны тодорхойлолт бичигт “үнэн худлыг гэрчлэх бичиг
биш гэж заасан тохиолдолд” олгогдохгүй.
- Солонгос дахь АНУ-ын Элчин Сайдын Яам/Британийн Элчин Сайдын Яам/Хонг
Конг/Финляндын Элчин Сайдын Яам/Австри дахь Солонгос улсын Ерөнхий консулын газар жолооны
үнэмлэхэнд ЭСЯ-ны баталгаажуулалт хийхээ больсон тул жолооны үнэмлэх авахын тулд
баталгаажуулсан апостиль өгөх шаардлагатай.
- Хэрвээ гадаад жолооны үнэмлэхэн дээр жолооны үнэмлэх олгосон өдөр, хүчинтэй хугацааг
бичээгүй бол эдгээр мэдээллийг бичсэн “жолооны үнэмлэхний лавлагаа”-г тухайн жолооны үнэмлэхийг
олгосон холбогдох байгууллагаас гаргуулан авч өгөх ёстой.
- Паспорт болон хилээр орж гарсан тухай тодорхойлолт: Хилээр орж гарсан тухай
тодорхойлолт болон гадаад паспортон дээрх хилээр орж гарсаныг батлах тамганаас тухайн иргэн жолооны
үнэмлэх авсан улс орондоо 90-ээс дээш хоног амьдарсан буюу жолооны үнэмлэх авч байх үедээ тус улс
оронд амьдарч байсан гэдгийг нь мэдэх боломжтой байх ёстой.
- Гадаад паспорт, хилээр орж гарсан тухай тодорхойлолтоос тухайн хүнийг 90-ээс дээш
хоног оршин суусныг батлах боломжгүй тохиолдолд 90-ээс дээш хоног оршин суусныг нь батлах сургуулийн
буюу ажлын тодорхойлолт, татварын тодорхойлолт зэргийг үндэслэн батлах боломжтой. Харин өөр хүний
баримт бичгээр батлагаажуулах боломжгүй.
- Оршин суугч гадаадын иргэнээр бүртгүүлээгүй, 90 ба түүнээс доош хоногийн хугацаатай
оршин суугч гадаадын жолооны үнэмлэхийг дотоодын жолооны үнэмлэхээр солих боломжгүй (гадаадын
иргэний бүртгэлээс чөлөөлөгдсөн хүмүүс хамаарахгүй).
- Уугуул оршин суугч гэдэгт Бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Солонгос
улсын иргэний бүртгэлд бүртгүүлсэн хүн хамаарна.
- Сольж олгох жолооны үнэмлэх
- Гадаад жолооны үнэмлэхний оронд олгох солонгос жолооны үнэмлэх нь 2-р
төрлийн энгийн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх байна.
- Бельги, Польш, Испани, Итали зэрэг тусгай гэрээтэй улс орны жолооны
үнэмлэхийг харгалзах төрлийнх нь үнэмлэхээр сольж олгож болно.
- Бусад : Зөвхөн өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. (Хонг Конг, Тайвань, Гуам гэх мэт бие
даасан тусгай зөвшөөрөл олгох системтэй улс орнууд тухай ангилалд багтсан байна.)
- Анхаарах зүйл: Өмнө нь солонгос жолооны үнэмлэхээ цуцлуулж байсан бол Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын 6 цагийн сургалтад хамрагдах ёстой.(Гагцхүү эрүүл мэндийн үзлэгт
хамрагдах хугацаа хэтэрснээс цуцлуулсан тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтанд
хамрагдах шаардлагагүй).
Олон улсын жолооны үнэмлэх
국제면허증 표 : 항목, 내용을 포함한 표입니다.
Ангилал |
Агуулга |
Бэлтгэх зүйлс |
- Биечлэн хүсэлт гаргах тохиолдолд: Паспорт (хуулбарыг зөвшөөрнө),
жолооны үнэмлэх, сүүлийн 6 сарын дотор авахуулсан паспортын хэмжээтэй 1 цээж
зураг (3.5х4.5 см, зөвхөн паспортын зургийг зөвшөөрдөг)
- Төлөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргах тохиолдолд: Хүсэлт
гаргагчийн үнэмлэх (эх хувь), сүүлийн 6 сарын дотор авахуулсан паспортын
хэмжээтэй 1 цээж зураг (3.5х4.5 см, зөвхөн паспортын хэмжээтэй зураг
зөвшөөрөгддөг), төлөөлөгчийн үнэмлэх (эх хувь), итгэмжлэлийн баталгааг авчирна.
- Хэрэв төлөөлөгч гадаадад байгаа бол нэвтэрснийг
баталгаажуулах гэрчилгээг мөн өгөх ёстой.
- Солонгос улсын паспорттой солонгосчууд Олон нийтийн мэдээлэл
хуваалцах сувгийг ашиглахыг зөвшөөрснөөр паспорт (хуулбар) оруулахгүй байж
болно.
- Солонгос улсын жолооны үнэмлэхтэй гадаадын иргэншилтэй иргэнд
олон улсын жолооны үнэмлэх олгох тухай мэдээлэл
- Шаардлагатай бичиг баримт: Паспорт, жолооны үнэмлэх, гадаадын
иргэний үнэмлэх эсвэл Дотоодын оршин суугаа бүртгэлийн гэрчилгээ, сүүлийн 6
сарын дотор авахуулсан паспортын хэмжээтэй 1 цээж зураг (3.5х4.5 см, зөвхөн
паспортын хэмжээтэй зураг зөвшөөрөгддөг)
|
Авах газар |
Жолооны шалгалтын бүх төв болон Цагдаагийн газар |
Хүчинтэй хугацаа |
Олгосон өдрөөс хойш 1 жил |
Төлбөр |
8,500 вон |
Анхаарах зүйл |
- Олон улсын жолооны үнэмлэхний хүчинтэй хугацаа хараахан
дуусаагүй байсан ч олон улсын гэрээ, тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн
дагуу тухайн улсын хэлээр нэвтэрснээс хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд олон улсын
жолооны үнэмлэхийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нь бий. Иймээс олон улсын
жолооны үнэмлэх эзэмшигч нь өөрийн биедээ солонгос жолооны үнэмлэх, гадаад
паспортыг байнга авч явж байх хэрэгтэй.
- Америк мэтийн ихэнх улс орнуудад олон улсын жолооны үнэмлэхтэй
хамт солонгос жолооны үнэмлэх, гадаад паспортыг авч явж байхгүй бол жолооны
үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэн торгодог. Тиймээс машин
жолоодох үедээ олон улсын жолооны үнэмлэх, солонгос жолооны үнэмлэх, гадаад
паспортыг байнга авч явж байх хэрэгтэй.
- Мөн Амеик, Канад зэрэг улсад тухайн газар нутгийн зам тээврийн
хуулийн дагуу олон улсын үнэмлэх олгох зөвшөөрлийн хэм хэмжээ өөр байж болох тул
өөрийн орны элчин сайдын яамаар дамжуулан тухайн газарт олон улсын жолооны
үнэмлэхээр жолоо барьж болох эсэхийг лавлана уу.
- Олон улсын жолооны үнэмлэх дээрх англи нэр, гадаад паспортон
дээрх англи нэртэй зөрж байвал, мөн олон улсын жолооны үнэмлэхэн дээрх гарын
үсэг, гадаад паспортон дээрх гарын үсгээс өөр байвал олон улсын жолооны
үнэмлэхийг хүчин төгөлдөр бус гэж үздэг.
- Солонгос жолооных нь үнэмлэхийг хүчингүй болгосон байхад гадаад
жолооны үнэмлэхээр Солонгос улс дотор машин жолоодож болохгүй (Хуулийн үндэслэл:
Замын хөдөлгөөний тухай хуулийн 96-р дугаар зүйлийн 3-р заалт)
- Солонгос улсад зөвхөн ‘International Driving Permit’ загварын
олон улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрнө. ‘International Driving License’
загварын олон улсын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.
- Солонгос улс нь Женевийн конвенцын гишүүн орон бөгөөд Женевийн
конвенцын гишүүн орноос олгосон олон улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхээр
Солонгос улсын хилээр орж ирснээс хойш 1 жилийн турш машин жолоодох боломжтой.
Түүнчлэн 2002 оны 1-р дүгээр сараас эхлэн Венийн конвенцийн гишүүн орноос
олгосон олон улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхээр Солонгос улсын хилээр орж
ирснээс хойш 1 жилийн турш машин жолоодох боломжтой болжээ.
- Солонгос улсаас олгосон олон улсын жолооны үнэмлэхээр
Женевийн конвенцын гишүүн орнуудад жолоо барихыг зөвшөөрдөг.. (Зөвхөн
Вьетнамд жолоо барихыг хориглодог )
- Женев ба Венийн конвенцийн гишүүн орнуудаас олгосон
олон улсын жолооны үнэмлэхээр Солонгос улсад машин жолоодохыг
зөвшөөрдөг.
- Хятад улс нь Женев, Венийн конвенцын гишүүн
орон биш боловч Хятадын 1 улс, 2 тогтолцооны дагуу Англи улсаас
буцаагдаж Хонг Конг улсаас олгосон(1997 оны 7 дугаар сарын 1-ний
өдөр ) болон Португал улсаас буцаагдаж Макао улсаас ологосон
олон улсын жолооны үнэмлэхийг урдын адил хүлээн зөвшөөрдөг
бөгөөд тус үнэмлэхээр Солонгост машин жолоодож болно.
- Тусдаа гэрээ, хэлэлцээрээс хамааран Вьетнам,
Тайваньд олон улсын жолооны үнэмлэхтэй жолоодох боломжтой боловч
элчин сайдын яамнаас эсвэл "Аюулгүй жолоодлогын нэгдсэн иргэний
өргөдөл"-өөс олон улсын жолооны үнэмлэхийг хэрхэн ашиглах,
зөвшөөрөгдсөн жолоодох төрлүүдийн талаар мэдээллийг аваарай.
|
IC жолооны үнэмлэх
IC жолооны үнэмлэх гэж юу вэ?
-
Гар утасны жолооны үнэмлэх олгох функц бүхий жолооны үнэмлэх.
-
Үүнийг үнэмлэхний зургийн доор байрлах гар утасны ID дүрс бүхий стандарт жолооны
үнэмлэхээс харж болно.
IC운전면허증 : 항목, 내용을 포함한 표입니다.
Зүйл |
Агуулга |
Хүсэлт гаргах газар |
- Жолооны үнэмлэхний шалгалтын үндэсний төв, цагдаагийн хэлтэст
очиж өргөдөл гаргана
- Зам тээврийн корпорацийн Аюулгүй жолоодлого иргэний өргөдлийн
нэгдсэн төвөөр дамжуулан хүсэлт гаргана (Дээрх шалгалтын төв болон цагдаагийн
газруудыг шаардлагатай хүлээн авах газар гэж заасан бол)
|
Тавигдах шаардлага |
- Жолооны үнэмлэх (хэрэв жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн бол иргэний
үнэмлэх шаардлагатай.)
- Хүсэлт гаргагч өөрөө хүсэлт гаргавал гар утасны жолооны
үнэмлэхийг зөвшөөрнө.
- Газар дээр нь олгох хүсэлт гаргахад үнэмлэхний зураг нь
гар утасны жолооны үнэмлэхэд тохиромжгүй тул дахин олгох хүсэлт гаргах
шаардлагатай байж магадгүй юм. Энэ тохиолдолд сүүлийн 6 сарын хугацаанд
авахуулсан паспортын хэмжээтэй 1 цээж зураг (3.5X4.5 см) (чадварын
шалгалт өгөх эсвэл сунгалт хийх бол 2) ирүүлнэ.
|
Төлбөр |
Ур чадварын шалгалт өгөхөд 21,000 вон / сунгах, дахин олгох, шинээр олгох
өргөдөл гаргах үед 15,000 вон. |
Бусад |
- Гар утасны жолооны үнэмлэхэд хоёроос дээш гар утас зэрэг ашиглах
боломжгүй.
- Ухаалаг гар утсыг өөрчлөх, гар утасны ID аппликейшнийг устгах,
жинхэнэ жолооны үнэмлэх өөрчлөгдсөн, гар утасны жолооны үнэмлэх ашиглах хугацаа
дууссан (3 жил) бол утасны жолооны үнэмлэхийг ашиглахад IC жолооны үнэмлэх дахин
олгох, эсвэл газар дээр нь олгох хүсэлт шаардлагатай.
|
Гар утасны жолооны үнэмлэх
Гар утасны жолооны үнэмлэхийг газар дээр нь олгох гэж юу вэ?
-
Жолооны үнэмлэхээ өөрчлөхгүйгээр гар утасны жолооны үнэмлэх авах арга.
-
Жолооны шалгалтын төвд зочилж, гар утасны жолооны үнэмлэх аваарай
모바일면허증 : 항목, 내용을 포함한 표입니다.
Зүйл |
Агуулга |
Хүсэлт гаргах газар |
- Сөүл Собу жолооны шалгалтын шалгах төв, Дэжон хотын жолооны
шалгалтын төв
|
Тавигдах шаардлага |
- Жолооны үнэмлэх (хэрэв жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн бол иргэний
үнэмлэх шаардлагатай)
- Хүсэлт гаргагч өөрөө хүсэлт гаргавал гар утасны жолооны
үнэмлэхийг зөвшөөрнө
- Газар дээр нь олгох хүсэлт гаргахад үнэмлэхний зураг нь
гар утасны жолооны үнэмлэхэд тохиромжгүй тул дахин олгох хүсэлт гаргах
шаардлагатай байж магадгүй юм. Энэ тохиолдолд сүүлийн 6 сарын хугацаанд
авахуулсан паспортын хэмжээтэй 1 цээж зураг (3.5X4.5 см) (чадварын
шалгалт өгөх эсвэл сунгалт хийх бол 2) ирүүлнэ
|
Төлбөр |
1000 вон
- Зөвхөн газар дээр нь олгох хүсэлт гаргахад үнэмлэхний зураг нь
гар утасны жолооны үнэмлэхэд тохиромжгүй тул дахин олгох хүсэлт гаргах
шаардлагатай байж магадгүй юм. Энэ тохиолдолд нэмэлт үйлчилгээ шаардлагатай тул
төлбөр ногдуулж болно.
|
Бусад |
- Гар утасны жолооны үнэмлэхэд хоёроос дээш гар утас зэрэг ашиглах
боломжгүй.
- Ухаалаг гар утсыг өөрчлөх, гар утасны ID аппликейшнийг устгах,
жинхэнэ жолооны үнэмлэх өөрчлөгдсөн, гар утасны жолооны үнэмлэх ашиглах хугацаа
дууссан (3 жил) бол утасны жолооны үнэмлэхийг ашиглахад IC жолооны үнэмлэх дахин
олгох, эсвэл газар дээр нь олгох хүсэлт шаардлагатай.
|
БНСУ-ын жолооны үнэмлэхний загвар
Олон улсын жолооны үнэмлэхний загвар
Дэлгэрэнгүй мэдээллийг Замын хөдөлгөөний газрын Жолооны шалгалт өгөх төвийн цахим
хуудас (www.koroad.or.kr) болон лавлах
утаснаас(☎1577-1120) авна уу.
05Галт тэрэг
Галт тэрэг нь нисэх онгоцны дараа орох хамгийн хурдан тээврийн хэрэгсэл юм. Дийлэнх том хотууд галт тэрэгний
зогсоолтой бөгөөд галт тэрэгнээс буугаад автобус, метроны аль алинд дамжин сууж болдог тул элдэв төвөг
учирдаггүй. Хурдны галт тэрэг(KTX,SRT), Сэмауль, Мүгүнхуа зэрэг хурдны галт тэрэг байдаг.
(1)Хурдны галт тэрэг(KTX)-ний тасалбар худалдаж авах
арга
KTX буюу хурдны галт тэрэгний тасалбарыг интернет (www.letskorail.com) болон korail talk аппликэйшнаар захиалан авах боломжтой. Мөн
галт тэрэгний буудлын тасалбар түгээх цэг, жуулчны компани, автомат тасалбар худалдаалах төхөөрөмж зэргийг
ашиглан захиалж болно. Захиалгыг интернетээр 24 цагийн турш өгөх боломжтой бөгөөд галт тэргэнд суухаас 1
сарын өмнө захиалга өгөх боломжтой. Галт тэргэнд суухдаа суудал заасан галт тэргэнд суух тасалбарыг биедээ
авч явах хэрэгтэй.
(2)Хурдны галт тэрэг(KTX∙SRT) ашиглах арга
Хурдны галт тэрэг(KTX∙SRT) нь маш хурдтайгаар Солонгосын орон нутгуудыг 2 цагын дотор холбох тохь тухтай,
байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл юм. Энгийн, люкс өрөөтэй, суудалтай ба бие засах өрөө, хүүхэд хөхүүлэх
өрөө, хөнгөн зууш худалдаалах автомат төхөөрөмж зэрэг байгууламжтай. Мөн утасгүй интернет сүлжээ, тог
цахилгаан ашиглах боломжтой.
Мэдэхэд илүүдэхгүй
- KTX Хурдны галт тэрэгний чиглэл(Гёнбү, Хунам, Гёнжон, Жолла, Каннэн чиглэл)-ийн
мэдээллийг ‘Летс корэйл(www.letskorail.com)' сайтын ‘Галт тэрэгний буудлын мэдээлэл, эсвэл ‘Корэйл
туг‘ аппликэйшнээс авна уу.
- SRT галт тэрэгний чиглэл(Гёнбү, Хунам чиглэл)-ийн талаар 'SR(etk.srail.co.kr)' сайтын 'Ашиглах
заавар>Галт тэрэгний буудлын мэдээлэл>Төмөр замын чиглэл’-ээс авч болно.
06Агаарын тээвэр
Агаарын тээврийн хэрэгсэл нь хол замыг богино хугацаанд туулдгаараа цаг их хэмнэдэг. Гэхдээ төлбөрийн хувьд
бусад тээврийн хэрэгслүүдээс үнэтэй. Солонгост голчлон Сөүл-Бүсань, Сөүл-Жэжү, Сөүл-Үлсань, Сөүл-Гуанжү,
Сөүл-Сачонь, Сөүл-Ёосү зэрэг маршрутаар нислэг хийдэг. Онгоцны билетийг нисэх онгоцны буудлаас худалдан авч
болох ба утас болон интернэтээр аялал жуулчлал, агаарын тээврийн компаниудаас захиалан авч болно.
(1)Олон улсын нисэх буудал
(2)Дотоодын нисэх буудал
(3)Гадаадын гол агаарын тээврийн компаниудын утас
주요 항공사 연락처 표 : 나라명, 항공사명, 전화번호를 포함한 표입니다.
Улсын нэр |
ОУ-ын Агаарын Тээвэр |
Утасны дугаар |
Улсын нэр |
ОУ-ын Агаарын Тээвэр |
Утасны дугаар |
Тайвань |
Жүнхуа Агаарын Тээвэр |
02-317-8888 |
Хятад |
All Nippon Air(ANA) Агаарын Тээвэр |
02-2096-5500 |
Солонгос |
Солонгосын Агаарын Тээвэр |
1588-2001 |
Хятад |
Гилсан Агаарын Тээвэр |
051-463-0093 |
Солонгос |
Асиана Агаарын Тээвэр |
1588-8000 |
Хятад (Гонконг) |
Кэсэй драгон |
1644-8003 |
Солонгос |
Бүсаны Агаарын Тээвэр |
1666-3060 |
Хятад |
Хятадын Олон улсын Агаарын Тээвэр |
02-774-6886 |
Солонгос |
Иста Агаарын Тээвэр |
1544-0080 |
Хятад |
Хятадын Намбан Агаарын Тээвэр |
1899-5539 |
Солонгос |
Жэжү Агаарын Тээвэр |
1599-1500 |
Хятад |
Хятадын Дунбан Агаарын Тээвэр |
1661-2600 |
Солонгос |
Жин Агаарын Тээвэр |
1600-6200 |
Хятад |
Шанхай Агаарын Тээвэр |
1661-2600 |
Солонгос |
Ти вэй Агаарын Тээвэр |
1688-8686 |
Хятад |
Хятадын Олон улсын Агаарын Тээвэр |
02-774-6886 |
Лаос |
Лао Агаарын Тээвэр |
02-6357-0808 |
Хятад |
Хятадын Намбан Агаарын Тээвэр |
1899-5539 |
Орос |
Якутын Агаарын Тээвэр |
02-335-6944 |
Хятад |
Хятадын Дунбан Агаарын Тээвэр |
1661-2600 |
Монгол |
Монголын Иргэний Агаарын Тээвэр |
02-756-9761 |
Хятад |
Шанхай Агаарын Тээвэр |
1661-2600 |
Вьетнам |
Вьетнамын Агаарын Тээвэр |
02-757-8920 |
Камбож |
Скай Анкор Иргэний Агаарын Тээвэр |
02-752-2633 |
Вьетнам |
Виэтжэт Агаарын Тээвэр |
02-319-4560 |
Тайланд |
Тай Агаарын Тээвэр |
02-3707-0114 |
Япон |
Пичи Иргэний Агаарын Тээвэр |
02-2023-6764 |
Филиппин |
Сэбү Пасипик Агаарын Тээвэр |
02-6105-2037 |
Япон |
Японы Агаарын Тээвэр |
02-757-1711 |
Филиппин |
Филиппиний Агаарын Тээвэр |
1544-1717 |