Ажилтан жирэмсэн болсон тохиолдолд төрөхийн өмнө болон төрсний дараа жирэмсний амралт авна. Мөн сургуулийн бага насны хүүхэдтэй бол хүүхдээ өсгөх амралт эсвэл ажлын цаг багасгах тогтолцоог ашиглаж болно.
- Жирэмсэн эмэгтэй ажилчдад хүүхэд асрах чөлөө олгоно
01Төрөхийн өмнөх болон төрсний дараах амралт
(1)Хамрагдах хүн
- Хөдөлмөрийн стандартын хуулиар зохицуулсан 1-ээс дээш ажилтантай аж ахуйн нэгжид ажилладаг эмэгтэй ажилтан хөдөлмөрийн гэрээний төрөл (байнгын, түр ажлын байр гэх мэт)-өөс үл хамааран жирэмсний амралтаа авч болно.
(2)Төрөхийн өмнөх болон төрсний дараах амралтын хугацаа
Хэвлий дэх хүүхдийнх нь өсөлт бойжилт хэвийн явагдаж байгаа жирэмсэн эхчүүдийн төрөх болон төрсний дараах амралтын хугацаа нийлээд 90 хоног байна.
Төрөхийн өмнөх амралтын хугацаа нь төрөхөөс өмнө 45 хоногоос дээш байна
- ①Ажилчин өмнө нь үр зулбаж байсан бол, ② Ажилчин 40-өөс дээш настай бол, ③ Ажилчин үр зулбах магадлалтай гэсэн эмнэлгийн байгууллагын бичигтэй тохиолдолд төрөхийн өмнөх 44 хоногийн амралтаа жирэмсний эхэн үед ашиглаж болно.
Төрөхийн өмнөх болон төрсний дараах амралт нь тухайн ажлын байранд ажиллаж буй ажилчинд олгогддог учир амарч байх хугацаанд нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээ дуусгавар болсон үеэс эхлэн төрөхийн өмнөх болон төрсний дараа амралт ч бас дуусна.
- Нэг дор хоёр ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн(ихэр хүүхэд) эмэгтэйчүүдэд 120 хоногийн амралт олгоно. Төрсний дараах амралт нь 60 хоног буюу түүнээс урт байх ёстой.
(3)Төрөхийн өмнөх болон төрсний дараах амралтын цалин
- Жирэмсний амралтын үеэр авсан жирэмсний чөлөө нь цалинтай байх болно.
- Томоохон корпорацийн хувьд 60 хувийг компаний зүгээс 100%-ийн үндсэн цалингаар тооцон олгох бол үлдсэн 30 хувийг Хөдөлмөрийн даатгалын сангаас олгоно(сард 2,100,000 хүртэл вон).
- Жижиг, дунд компаний хувьд 90 хоногийн цалинг ажилгүйдлийн даатгал(сард 2,100,000 хүртэл вон)-аас олгох ба компани нь энгийн цалин болоод жирэмсний амралтын цалингийн зөрүүг жирэмсний эхний 60 хоногийн хугацаанд төлөх болно.
- Богино хугацааны болон илгээлтийн ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа жирэмсний амралтаар дуусгавар болсон тохиолдолд үлдсэн амралтын хугацааны цалинг хөдөлмөрийн даатгалаас авах боломжтой.
- Нэг дор хоёр ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн(ихэр хүүхэд) эмэгтэйчүүдэд том корпорациуд энгийн цалинг 75 хоногийн дотор 100% олгох бөгөөд үлдсэн 45 хоногийн цалинг даатгалын компани (сард 2,100,000 хүртэл вон) олгоно. Жижиг, дунд компаний хувьд даатгалын компани жирэмсний чөлөөний цалинг 120 хоногийн турш олгоно. (сард 2,100,000 хүртэл вон хүртэл вон)
(4)Төрөхийн өмнөх болон төрсний дараах амралтын цалинг бодох аргачлал
Жирэмсний өмнөх болон дараах амралтынхаа мөнгийг бодуулан авах гэж буй ажилтан нь ажлынхаа газраас Жирэмсний өмнөх болон дараах амралт нь мөн болохыг тодорхойлсон бичгийг аваад, цалин хүссэн өргөдлийн хамт өөрийн болон тухайн компаний харьяа ажилчдын төвд өгөхөд болно.
Шаардлагатай бичиг баримт
- Ажлын газраасаа авах нь жирэмсний өмнөх болон дараах амралтын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, цалингийн дэвтэр гэх мэт
- Хөдөлмөрийн яамны цахим хуудас болон ажил олгох төвөөс авах нь : Жирэмсний өмнөх болон дараах амралтыг хүссэн өргөдөл
02Зулбах болон амьгүй ураг төрсөн тохиолдолд олгох амралт
(1)Хамрагдах хүн
- Зулбалт, амьгүй төрөлттэй холбоотой чөлөөг зөвхөн үр хөндүүлээгүй үед олгодог (Үр хөндөлтийн тухайд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу чөлөө олгодог) бөгөөд амралтын хугацаа жирэмсний хугацаанаас хамаарч өөр байна.
- Хөдөлмөрийн хуулийн дагуу 1-ээс дээш ажилтантай ажлын байранд ажиллаж буй эмэгтэй ажлын гэрээний нөхцлөөс(үндсэн ажилтан мөн бишээс үл хамааран) үл хамааран уг амралтыг авах эрхтэй.
(2)Зулбах болон амьгүй ураг төрүүлсний амралтын хугацаа
Дутуу төрсөн буюу амьгүй ураг төрүүлэхээс өмнө хэр хугацаагаар жирэмсэн байснаас нь шалтгаалж уг хугацааг тогтооно.
- Жирэмсний 11 долоо хоног дотор : Дутуу төрсөн буюу амьгүй ураг төрүүлсэн өдрөөс эхлэн 5 хүртлэх хоног амрана.
- Жирэмсэний 12~15 долоо хоног дотор: Дутуу төрсөн буюу амьгүй ураг төрүүлсэн өдрөөс эхлэн 10 хоног хүртлэх амрана.
- Жирэмсний 16~21 долоо хоногийн дотор : Дутуу төрсөн юм уу амьгүй ураг төрүүлсэн өдрөөс эхлэн 30 хүртлэх хоног амрана.
- Жирэмсний 22~27 долоо хоногийн дотор : Дутуу төрсөн юм уу амьгүй ураг төрүүлсэн өдрөөс эхлэн 60 хүртлэх хоног амрана.
- Жирэмсний 28 долоо хоногоос дээш : Дутуу төрсөн юм уу амьгүй ураг төрүүлсэн өдрөөс эхлэн 90 хүртлэх хоног амрана.
(3)Зулбах болон амьгүй ураг төрүүлсний амралтын тэтгэмж
- Дутуу төрөлт ба амьгүй ураг төрүүлсний амралтын тэтгэмж нь төрөхийн өмнө болон төрсний дараах амралтын адил хэмжээгээр олгогдоно.
- Том аж ахуй нэгжийн хувьд амралтын хугацааны доод тал нь 60 өдрийг компаниас, 60 өдрөөс хэтэрсэн 30 хоногийг хөдөлмөрийн даатгалын сангаас олгоно (сард 2,100,000 хүртэл вон).
- Тэтгэмж олгох нэн шаардлагатай том аж ахуйн нэгж(жижиг дунд аж ахуйн нэгж)- ийн хувьд нийт амралтын хугацаа буюу 90 хоногийг хөдөлмөрийн даатгалын сангаас олгоно. (сард 2,100,000 хүртэл вон).
(4)Зулбах болон амьгүй ураг төрүүлсний амралтын тэтгэмж хүсэх
- Цалинтай чөлөө авах гэж байгаа ажилчид компаниасаа баталгаажуулсан баримт бичгийг авч, чөлөө хүссэн хүсэлт, зулбалт, амьгүй төрөлтийн бүртгэлийн хуулбарын хамт оршин суугаа газрынхаа хөдөлмөр эрхлэлтийн төвд ирүүлнэ.
03Хүүхэд асрах чөлөө
Жирэмсэн болон 8 ба түүнээс доош насны, бага сургуулийн хоёрдугаар ангид суралцаж буй хүүхэдтэй эмэгтэй ажилчид хүүхэд асрах зорилгоор нэг жилийн чөлөө авч болно.
(1)Хамрагдах хүн
- Жирэмсэн эмэгтэй ажилчид, 8-аас доош насны, эсвэл бага сургуулийн хоёрдугаар ангид суралцаж буй хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй ажилчид компанидаа 6 сараас дээш хугацаагаар ажилласан бол хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргаж болно.
- Хүүхэд асрах асуудлаас болж ажлаасаа гарах явдлаас сэргийлж ажлын байраа хадгалахын зэрэгцээ хувийн аж амьдралаа өөд нь татах боломжийг олгодог энэ цалинтай чөлөөг бага насны хүүхэдтэй ямар ч эцэг эх авах эрхтэй.
(2)Хүүхэд асрах чөлөөний хугацаа
- Хүүхэд асрах чөлөөний хамгийн дээд хугацаа нь 1 жил байна.
(3)Хүүхэд асрах чөлөөний тэтгэмж
- Хүүхдээ харах амралт цалингүй хэдий ч ажилчдын даатгалын газраас хүүхдээ өсгөн бойжуулахад нь туслах зорилгоор хүүхдээ харах амралтын мөнгийг*олгож байна.
- Сарын үндсэн цалингийн 80% (дээд тал нь 1,5 сая вон, доод тал нь 700000 вон)
- 12 ба түүнээс доош сартай хүүхэдтэй ээж, аав нь хүүхэд асрах чөлөөг санамсаргүйгээр эсвэл дараалан авах тохиолдолд эцэг эхийн сарын дундаж цалингийн 100 хувь нь эхний 3 сарын хүүхэд асрах тэтгэмжид (хамгийн ихдээ 2 эсвэл 3 сая вон) харгалзана. (3+3 эцэг эхийн хүүхэд асрах чөлөөний систем).
- Ээжийн 3 сар + аавын 3 сар: Сар бүр хамгийн ихдээ 3 сая вон (сарын дундаж цалингийн 100%) ээжийн 2 сар + аавын 2 сар: Хамгийн ихдээ 2,5 сая вон тус бүр (сарын дундаж цалингийн 100%) ээжийн 1 сар + аавын 1 сар: Сар бүр хамгийн ихдээ 2 сая вон тус бүр (сарын дундаж цалингийн 100%)
→ Хамгийн ихдээ эцэг эхэд тус бүрд нь 7,5 сая воны дэмжлэг
- Хүүхэд асрах чөлөөний тэтгэмжээс гадна төрөлт, хүүхэд асрах хугацаанд хөдөлмөрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хөнгөлөлттэй дэмжлэг үзүүлж буй компанийн эзэмшигчдэд урамшуулал олгодог (сард 2 сая вон онцгой нөхцөл хэрэглэх үед нэмэлтээр сард 300000 вон).
- (Чөлөөлөлт) 12 ба түүнээс доош сартай хүүхэдтэй ажилчдад 3 сараас дээш хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгодог бизнес эрхлэгчдэд эхний 3 сард сар бүр 2 сая вон олгоно.
(4)Хүүхэд асрах чөлөөний тэтгэмж хүсэх
Чөлөө авахаас 30 хоногийн өмнө ажил олгогчид хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл гаргана.
Бага насны хүүхэдтэй нь үнэн гэсэн тодорхойлолт, өргөдөл мөн эмнэлгийн тодорхойлолт зэргийг харьяа ажил олгох төвд аваачин өгснөөр энэхүү амралтаа авч болох юм.
бичиг баримт
- Ажлын газраасаа авах нь : бага насны хүүхэдтэй хүн д амралт олгосон тухай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, гэх мэт
- Хөдөлмөрийн яамны цахим хуудас болон ажил олгох төвөөс авах нь : бага насны хүүхэдтэй бөгөөд амралт хүссэн өргөдөл
04Бага насны хүүхэдтэй ажилчин ажлын цагаа богиносгох
- Сургуулийн өмнөх нас буюу 6-аас доош насны хүүхэдтэй ажилчин хүүхдээ асран бойжуулахын тулд нийт ажлын цагаа долоо хоногт 15~35 цаг хүртэл богиносгож болно.
(1)Хамрагдах хүн
- Тухайн аж ахуйн нэгжид нэгжид 6-аас дээш сар ажилласан, 8-аас доош насны хүүхэдтэй, мөн бага сургуулийн 2-р ангиас доош ангид сурдаг хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй ажилтан ажлын цагаа богиносгох хүсэлт гаргаж болно.
- Ажлын цаг богиносгох тогтолцоо нь ажлаа хийнгээ хүүхдээ асарч бойжуулах боломжийг олгож, ажилтны ажлын намтар тасалдах, ажлын дадлага чадвар муудахаас хамгаалах сайн талтай.
(2)Ашиглах хугацаа
- Бага насны хүүхэдтэй хүмүүс хамгийн дээд тал нь 1 жил ажлын цагаа богиносгох боломжтой. Хэрэв бага насны хүүхэд харах цалинтай чөлөөний амралтаа аваагүй бол тэр ашиглаагүй хугацаатай нийлүүлэн тооцож, дээд тал нь 2 жил хүртэл ашиглах боломжтой.
(3)Бага насны хүүхэдтэй хүмүүс ажлын цагаа богиносгосон тохиолдолд авах цалин
- Ажлын цагийг багасгах хугацаанд цалинг бизнес эрхлэгч зохих ажлын цагаар нь төлдөг бөгөөд ажлын цагийн нэмэгдэл (өдөрт 1 цаг: үндсэн цалингийн 100% (сард хамгийн ихдээ 2 сая вон), багасгасан цагийн цалингийн үлдсэн хэсэг: багасгасан цагтай пропорционалиар үндсэн цалингийн 80% (сард хамгийн ихдээ 1,5 сая вон)-ийг хөдөлмөрийн даатгалаас төлдөг.
- Хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажлын цагийн хөлсийг бууруулахаас гадна ажил олгогчдод хөнгөлөлттэй дэмжлэг (сар бүр 300000 вон, урамшуулал* үйлчлэх үед сар бүр 400000 вон), мөн өөр ажил эрхлэлтийн тэтгэмж (сард 800000 вон, ажил хүлээлцэх хугацаанд 1,2 сая вон) олгодог.
- (1-3-р урамшуулал) Ажил олгогчдод хүүхэд асрах эхний амралтаас гурав дахь чөлөө хүртэл ажилчдад ажлын цагийг багасгахад сар бүр 100000 воны нэмэлт тэтгэмж олгодог.
(4)Үр хүүхдээ өсгөхийн тулд ажлын цагаа богиносгосон ажилчдад олгогдох цалин
Ажлын цагаа богиносгох гэж буй хүмүүс 30 өдрийн өмнө энэ тухай хүсэлтээ гаргана.
Цалингаа авахдаа ажлын цагаа богиносгосон тухай тодорхойлолтыг аван цалин хүссэн өргөдлийн хамт харьяа ажил олгох газар өгөхөд болно.
Бичиг баримт
- Ажлын газраасаа авах нь : Ажлын цагаа багасгасан тухай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, цалингийн дэвтэр гэх мэт
- Хөдөлмөрийн яамны цахим хуудас болон ажил олгох төвөөс авах нь : Ажлын цагаа багасгасан цалинг хүссэн өргөдөл
- Ажилчид жирэмсэн үедээ төрөхөөс өмнө болон дараа нь чөлөө авч болно. Түүнчлэн 8 ба түүнээс доош насны, бага сургуулийн хоёр болон түүнээс доош ангид суралцдаг хүүхэдтэй ажилчид эцэг эхийн чөлөө авах боломжтой (хүүхдийг асрах хугацаанд ажлын цагийг багасгана). (Хүүхэд асрах чөлөөнд жирэмсэн эмэгтэй ажилчид хамаарна).
05Хөдөлмөрийн даатгалгүй хүний төрсний тэтгэмж
(1)Хөтөлбөрийн зорилго
- Орлогын үйл ажиллагаа явуулдаг ‘Хөдөлмөрийн даатгалд хамрагддаггүй хүн’ төрсний дараа орлого нь буурахад эхийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих зорилгоор төрсний тэтгэмж олгодог’2019 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөнө)
(2)Хамрах хүрээ
Орлогын үйл ажиллагаа явуулдаг, ганцаараа бизнес эрхлэгч, тусгай мэргэжлийн ажил, чөлөөт гэрээтэй ажиллагч(прилансер), хөдөлмөрийн даатгалаас авах шаардлага(180 өдөр) хангаагүй хүн тэтгэмж авах боломжтой.
- Ажилчингүй дангаар болон хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүн(Үл хөдлөх хөрөнгө түрээсийн бизнес хамаарахгүй)
- Төрөхөөс өмнө 18 сарын хугацаанд 3-аас дээш сар орлогын үйл ажиллагаа явуулсан тусгай хэлбэрийн ажилчин, чөлөөтэй гэрээт ажилчин
- Хөдөлмөрийн даатгалд хамрагддаггүй хөдөлмөр эрхлэгч
Хөдөлмөрийн даатгалд даатгуулсан ч төрөхөөс өмнө хойно амралтын тэтгэмж авах шаардлага ‘Даатгалын нэгж хугацаа 180 өдөр’-ыг хангаагүй хөдөлмөр эрхлэгч
Хөдөлмөрийн даатгалын хуулиар заагаагүй төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч мөн хөдөлмөрийн даатгалын хуулиар заагаагүй хүн
хөдөлмөрийн даатгалд хамрагдаагүй бизнесийн үйл ажиллагаа явуулдаг газрын даатгалгүй хөдөлмөр эрхлэгч
(3)Тэтгэмжийн хэмжээ болон хүсэлт гаргах хугацаа
- Та хүүхдээ төрснөөс хойш 1 жилийн дотор нийт 1,5 сая вон хүсэх боломжтой. Тус дэмжлэгийг 1 жилийн дотор хүсээгүй тохиолдолд дараагийн жил рүү шилжүүлэхгүй.
(4)Хөдөлмөрийн даатгалгүй тохиолдолд амаржсны тэтгэмж авах хүсэлт гаргах арга
- Амаржсны тэтгэмж авах хүсэлтэй хүн хөдөлмөрийн даатгалын сайт(www.ei.go.kr)-д гишүүнээр элссний дараа хүсэлт гаргах юмуу хүсэлт гаргагчийн оршин суугаа газар мөн ажлын газар хамаарах Ажил олголтын төвд биеэр орчих юмуу шуудангаар хүсэлт гаргана.
- Шаардлагатай бичиг баримт: Төрсний гэрчилгээ, (Солонгос гаралтай гэр бүлийн ургийн харьцааны бүртгэл), орлого нотлох баримт бичиг, бизнесийн бүртгэл гэх мэт.
- Ажил олголтын төвийн ажилтан шаардлагатай бичиг баримтнаас гадна амаржсны тэтгэмж олгоход шаардлагатай нэмэлт бичиг баримт шаардаж болно
06Гэр бүлийн хүний жирэмсний амралт
Эхнэр нь хүүхэд төрүүлсэн эрэгтэй ажилтнууд 10 хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй.
(1)Эрх бүхий хүмүүс
- Эхнэр нь хүүхэд төрүүлсэн эрэгтэй ажилтан
- Эхнэр нь хүүхэд төрүүлсний дараа ажилтнуудад чөлөө олгосноор эхнэр, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд асрах ажилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.
(2)Гэр бүлийн хүний жирэмсний амралтын хугацаа
- 10 хоногийн цалинтай чөлөө (Хүүхэд төрснөөс хойш 90 хоногийн дотор ашиглах ёстой).
(3)Гэр бүлийн хүний жирэмсний амралтын тэтгэмж
- Хөнгөлөлттэй дэмжлэг авах эрхтэй компаниудын ажилчид амралтын эхний 5 өдөр хөдөлмөр эрхлэлтийн даатгалаас ердийн цалингийн 100% (дээд тал нь 401,910 вон) авах боломжтой.
- Эхний 5 хоногт ажил олгогч дээд хязгаарыг давсан энгийн цалин, үлдсэн 5 хоногт энгийн цалинг олгох ёстой.
(4)Гэр бүлийн хүний жирэмсний амралтын тэтгэмж авах өргөдөл гаргах алхамууд
Гэр бүлийн хүний жирэмсний амралтын тэтгэмж авах хүсэлтэй ажилтнууд тэтгэмж авах өргөдлийг ажил олгогчоос гэр бүлийн хүний жирэмсний амралтын тэтгэмжийг баталгаажуулсан бичгийн хамт өргөдөл гаргагчийн оршин суугаа газар эсвэл ажлын байрны харьяалалтай хөдөлмөрийн төвд ирүүлнэ.
Шаардлагатай бичиг баримт
- Компаниас хүлээн авсан баримтууд: Гэр бүлийн хүний жирэмсний амралтыг баталгаажуулсан бичиг, цалингийн хуудас, хөдөлмөрийн гэрээний хуулбар гэх мэт цалинг баталгаажуулсан баримт бичиг.
- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам эсвэл хөдөлмөр эрхлэлтийн төвийн вэбсайтаас хүлээн авсан баримт бичиг: "Гэр бүлийн хүний жирэмсний амралтын тэтгэмж авах өргөдөл"