Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Жирэмслэх ба амаржих

  • Home
  • Жирэмслэлт ба хүүхэд бойжуулах
  • Жирэмслэх ба амаржих

Жирэмслэх ба амаржих

01Хүүхэдтэй болох бэлтгэл

Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эхнэр нөхөрт хэрэгтэй шинжилгээ
  • Жирэмсэн эх болон ургийн эрүүл мэндийн тулд жирэмслэхээс өмнө шинжилгээ өгөх болон урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх хэрэгтэй.
임신 전 검사 표 : 구분, 검사 필요성, 예방처치를 포함한 표입니다.
Ангилал Шинжилгээ хийлгэхийн ач холбогдол Урьдчилан сэргийлэх
Салхин цэцэг Жирэмсний эхэн үед халдвар авахад ургийн гажиг үүсэх магадлалтай Салхин цэцэгний эсрэг дархлаа тогтоогүй бол салхин цэцэг(MMR*) вакцинийг дор хаяж 1 удаа хийлгэнэ.
  • Вакцин хийлгэснээс хойш 3 сарын дараа жирэмсэлбэл зохистой
Элэгний В хэлбэрийн вирусийн үрэвсэл Жирэмсэн эх элэгний в вирусын халдвар авах тохиолдолд хүүхэд төрөхдөө халдвар авах магадлал өндөр байдаг
  • Дархлаа тогтоогүй бол жирэмслэхээс өмнө элэгний в вирусын эсрэг вакцин(0, 1, 6 сарын зайтай нийт 3 удаа) хийлгэнэ
  • Жирэмсэн эх элэгний в вирусын үрэвсэлтэй бол төрсний дараа хүүхдэд нь урьдчилан сэргийлэх тариа хийнэ.
  • 2. Нярай хүүхдийн эрүүл мэндийн хяналт → Төрөхийн өмнөх болон төрсний дараах элэгний В хэлбэрийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөс үзнэ үү
  • MMR: Улаанбурхан, гахайн хавдар, салхин цэцэгний холимог вакцин
  • Өмнө нь вакцин хийлгэж байсан ч салхин цэцэгний эсрэг биетийн шинжилгээний хариу эерэг гараагүй тохиолдолд 1 удаа дахин хийлгэх хэрэгтэй ба нийт 3-аас дээш удаа уг вакцинийг хийхгүй.
Төрөлхийн шинжтэй зика вирусын синдром
  • Жирэмсэн эх төрөхөөсөө өмнө зика вирусын халдвар авахад хүүхэд давхар халдвар авч, төрөхдөө жижиг толгойтой төрөх зэрэг тархины гажиг дагуулах мэдрэлийн гэмтэл авдаг.
  • Зүүн өмнөд Ази зэрэг зика вирусын гаралтай орнуудад хил нэвтэрсэн хүн(эр, эм бүгд) бэлгийн харилцаанд орохгүй байх, орох тохиолдолд бэлгэвч хэрэглэх ба 6 сарын хугацаатайгаар жирэмсэхээ хойшлуулах хэрэгтэй

02Жирэмсэн эхийн хийлгэх ёстой шинжилгээ

Жирэмсэн эмэгтэй эрүүл мэндийнхээ байдлыг хянахын тулд дараах үндсэн шинжилгээнүүдийг хийлгэсэн байх ёстой. Эдгээр шинжилгээнээс гадна тухайн эх болон ургийн эрүүл мэндийн байдлаас хамааран илүү нарийн шинжилгээг хийлгэж болно.

Жирэмсэн эмэгтэйн хийлгэвэл зохих шинжилгээ
임산부가 받아야 하는 일반적인 검사항목과 검사 내용 표 : 검사별 설명을 포함한 표입니다.
Цусны шин- жилгээ Цусны ерөнхий шинжилгээ Жирэмсэн эхийн эрүүл мэндийн байдлыг ажиглан ямар нэг хүндрэл байхгүй гэдгийг мэдэхийн тулд цусны шинжилгээ (гемоглобин, цусны ялтас, цусан дахь улаан бөөм гэх мэт) ДОХ, салхин цэцэг гэх мэтийн халдварт өвчтэй эсэхийг шинжилнэ.
Цусны бүлгийн шинжилгээ ABO цусны бүлэг болон Rh цусны бүлгийг шинжилдэг. Rh негатив жирэмсэн эхэд жирэмсний 28 долоо хоногт Rh иммуноглобулин тарина.
Тэмбүүгийн шинжилгээ Ургыг үхэлд хүргэдэг гол шалтгаан болдог, урагт халдварлаж хордуулдаг тэмбүүгийн вирус байгаа эсэхийг шинжилдэг
Элэгний үрэвслийн шинжилгээ Элэгний үрэвсэлтэй эсэхийг шалгана. Ялангуяа B элэгний вирус нь жирэмсэн байх хугацаандаа бүр муудах тохиолдол их ба эхсээр дамжиж халдварлах юм уу хөхөөр хооллох үед урагт халдварлаж болдог байна
Шээсний шинжилгээ Чихрийн болон уургын шинжилгээ хийснээр жирэмсний хордлого болон чихрийн шижин зэргийг оношилж шээсний замын халдвар буй эсэхийг тогтооно.
Эхо шинжилгээ Савны дотор талыг харж ургийн өсөлт, байршил, хэлбэр болон хөгжил хэвийн хэмжээнд явагдаж байгаа эсэхийг шинжилдэг.

03Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд анхаарах зүйлс

  • Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө
    Та хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа байгаа өөрөө эрүүл байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн өвчин эмгэгтэй бол эмчид үзүүлж эмчлүүлээрэй.
  • Эм бэлдмэл хамаагүй хэрэглэж болохгүй.
    Хөл хүнд байх хугацаандаа болж өгвөл эм уухаас зайлсхийх хэрэгтэй. Эм болон эмийн бүтээгдэхүүн нь дөнгөж төрсөн хүүхдэд ноцтой нөлөө үзүүлж болох юм. Ялангуяа жирэмсний эхний үед ургийн гар, хөл, зүрх, гол мэдрэл нь хөгждөг үе учраас анхааралтай байх хэрэгтэй. Чихрийн шижин, өндөр даралт зэрэг хууч өвчин юм уу янз бүрийн халдварт өвчнөөс болж удаан хугацаагаар өндөр халуурах үед анзаарахгүй орхиж болохгүй. Хэрвээ ингэж халуурах нь жирэмсэн эх болон урагт их хэмжээгээр нөлөөлөх магадлалтай бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн эм уух буюу бусад тохирох эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай.
  • Архи, тамхи огт хэрэглэж болохгүй.
    Архи нь алкохолын агууламж өндөртэй учраас урагт нөлөөлөх аюултай. Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүй бөгөөд тамхи нь ургийн хөгжилд муугаар нөлөөлөн дутуу жинтэй хүүхэд төрөхөд хүргэдэг. Тиймээс жирэмслэхээс өмнө тамхинаас гарах хэрэгтэй.
  • Калори ихтэй, уураг, эрдэс бодис, витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
    Өдөр тутам ном ёсоор нь хооллох юм бол нэмэлт тэжээл хэрэглэх шаардлагагүй. Шим тэжээл хангалттай авч байгаа тохиолдолд жирэмсний эхний 4 сард 1 кг, дараагийн саруудад тус бүр 2 кг нэмэгдсээр нийт 13 кг орчим жин нэмдэг. Харин төмрийн бэлдмэлийг жирэмсний 5 сартайгаас эхлэн уух хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг өлөн дээрээ уувал биенд сайн шингэдэг. Мөн жирэмсний эхний саруудад ургийн мэдрэлийн системд өөрчлөлт орохоос урьдчилан сэргийлэх үүднээс фолийн витамин уух хэрэгтэй.
  • Жирэмсний үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурч өтгөн хатуурдаг. Мөн умай томорч гэдсийг дарснаас болж өтгөн хатна. Иймээс шинэхэн жимс ногоо идэж, ус сайн уух болон тогтмол дасгал хийх нь өтгөн хатахаас сэргийлэхэд туслана.
  • Хэт их хөдөлгөөнтэй байж болохгүй.
    Жирэмсэн боллоо гээд хөдөлгөөнөө хязгаарлачихаж болохгүй. Өдөр тутам хийдэг байсан зүйлээ хийж, хөнгөн дасгал тогтмол хийж занших хэрэгтэй. Харин биеийн тамирын шинэ төрлөөр хичээллэж эхлэх юм уу хэт огцом ширүүн хөдөлгөөн хийж болохгүй.
  • Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинийг жирэмсэн эсэхийг харгалзахгүйгээр хийлгэхийг зөвлөж байна. Жирэмсэн эх томуугийн халдвар авах тохиолдолд уушигний хатгаа зэрэг хам өвчин гарах магадлал ердийн хүнээс өндөр тул урьдчилан сэргийлэх шаардлагатай бөгөөд урьдчилан сэргийлэх тариа хийлгэнэ.
  • Жирэмсэн эх удаан хугацаагаар суугаагаараа аялах тохиолдолд цаг тутамд хөлөө идэвхтэй хөдөлгөн цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй.
  • Жирэмсний үед доод мөчний венийн судас болон аарцагны судас дарагдсанаас болж хөл хавагнадаг. Хөлөө өндөрт өргөвөл хаван багасна. Мөн даралт ихэссэнээс болж хавагнадаг тул жирэмсний сүүлийн саруудад хавантай байвал даралтаа үзүүлэх хэрэгтэй.
  • Жирэмсэн үед үтрээний шүүрэл нэмэгдэнэ.
    Энэ нь эм бэлгийн гормоний ялгарал ихэ ссэнээс үүдэн умайн хүзүүний сувгийн салстаас салиархаг шүүрэл ялгарч байгаа явдал бөгөөд ямар нэгэн өвчин биш юм.
  • Тогтмол эмчид үзүүлнэ.
    Эмчийн зааврын дагуу тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Жирэмсэн үедээ эмнэлэгийн хяналтанд байх нь гэдсэнд байгаа хүүхдэд учирч болох элдэв өвчин ослоос урьдчилан сэргийлэх найдвартай арга юм.
Мэдэхэд илүүдэхгүй
Солонгосын хүүхэд тээх уламжлал

Солонгосчууд жирэмсэн эхийн сэтгэл санааны байдал, биеэ авч явах байдал нь хэвлий доторх хүүхдийнх нь оюун санаа болон бие махбодид нөлөөлдөг гэж үзсээр ирсэн юм. Эрүүл чийрэг хүүхэдтэй болохын тулд эх нь аливаа зүйлд хянамгай байж муу санаа, буруу явдлыг тэвчин, уужим тайвуу ярьж, удаан аажуу хөдлөхийг эртнээс сургаж захиж иржээ. Жирэмсэн хүн идэж уух, явах гишгэхдээ ч анхаарал болгоомжтой байх хэрэгтэй төдийгүй хийж, харж, бодож болохгүй хориотой зүйл ч өчнөөн байдаг. Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн хувьд хадмууд нь бэрдээ дээрх сургаалийг хэлж захих үед өөрийнх нь хувийн амьдралд нь хэтэрхий оролцож байгаа мэт санагдаж сэтгэл санааны дарамтанд орох явдал байдаг. Энэ нь улс орон тус бүрийн соёлын ялгаанаас үүдэлтэй зүйл тул хоорондоо сайн ярилцаж ойлголцох нь зүйтэй. Нөхөр нь ч жирэмсэн эхнэртээ анхаарал тавьж, аз жаргалтай байж, хүүхдээ төрүүлэхэд туслах хэрэгтэй.

04Жирэмсэн эхэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ

Жирэмсэн эмэгтэйчүүд (гэрлэсэн цагаачдыг оруулаад) эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой.
Ялангуяа эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэйчүүд аль ч улсын эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад заавал эмчлүүлэх шаардлагатай байдаг.

  • Өндөр эрсдэлтэй жирэмсэн эх : Залуу болон ахимаг настай жирэмсэн эмэгтэй(20-иос доош, 35-аас дээш насны), эрт өвдөлт өгсөн, төрөлттэй холбоотой цус алдалт, хүнд хэлбэрийн жирэмсний хордлого зэрэг жирэмсний эмгэгтэй тохиолдолд, мөн урьд өмнө нь дутуу төрж байсан, төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлж байсан жирэмсэн эхчүүд энэ ангилалд хамрагдах бөгөөд эдгээр эхчүүдэд эрүүл мэндийн онцгой хяналт шаардлагатай байдаг

(1)Жирэмсний хяналт

Жирэмсэн эх нь эрүүл мэндийн төвд жирэмсний эхний үеийн шинжилгээ, шээсний шинжилгээ, (цусан дахь сахар, уургийн шинжилгээ), цусны ерөнхий шинжилгээ (гемоглобин, цусан дахь улаан бөөм, цусан дахь цагаан бөөм, цусны даралт,элэгний үрэвсэл, цусны ерөнхий шинжилгээ)гэх зэргийг шинжлүүлж болно. Жирэмсэн эхийн төрөхийн өмнөх үзлэг шинжилгээнүүдийг өрхийн эмнэлэгтээ бүртгүүлвэл үнэгүй хийлгэнэ.(Хийж буй шинжилгээний нэр төрөл нь эрүүл мэндийн төв тус бүрт харилцан адилгүй байдаг)

(2)Төрөхийн өмнөх сургалт

  • Хүүхдээ хөхөөр хооллох, биеийн тамирын, төрөхөд бэлтгэх, хүүхдийн массаж зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Зарим бүс нутагт жирэмслэлт, ураг тээлт, төрөлт зэрэгтэй холбоотой ном сурах бичиг, CD, дүрс бичлэгийн хуурцаг зэргийг зээлээр өгч хэрэглүүлдэг.
    • Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтыг орон нутгийн өөрөө удирдах байгууллага зохион байгуулдаг бөгөөд хөтөлбөрүүд нь өөр хоорондоо ялгаатай байдаг.

(3)Үнэгүй төмрийн бэлдмэл

Жирэмсний 16 долоо хоногоос дээш хугацаанд нийгмийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүд 5 сарын турш төмрийн бэлдмэл авах эрхтэй.

(4)Үнэгүй фолийн витамин

Нийгмийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд жирэмслэлтийн өмнө болон дараах 3 сарын хугацаанд фолийн хүчлийн бэлдмэл авах эрхтэй.

(5)Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхэд эмчилгээний төлбөр олгох

Өндөр эрсдэлтэй, жирэмсний 19 төрлийн эмгэгийн оноштойгоор эмнэлгээр хэвтэж эмчлүүлсэн жирэмсэн эхэд эрүүл мэндийн даатгалд ордоггүй эмчилгээний төлбөрийн 3 сая хүртэл вонтой тэнцэх төлбөрийг олгодог тэтгэмжийн хөтөлбөр юм.

  • Дэмжлэг авах нөхцөл: Жирэмсний үеийн эрсдэл өндөртэй 19 өвчний аль нэгээр оношлогдсон, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж буй жирэмсэн эмэгтэйчүүд
    • Эрт өвдөлт өгсөн, төрөлттэй холбоотой цус алдалт явагдсан, жирэмсний хүнд хэлбэрийн хордлоготой, ургийн хальс эрт хагарах, ихэс ховхрох, ихэс түрүүлэлт, зулбалтын шинж тэмдэг илрэх, ургийн ус ихсэх, ургийн ус багасах, савны амсар эрт нээгдэх, төрөхийн өмнөх цус алдалт, ихэр хүүхэд тээх, сахарын өвчин, бодисын солилцооны алдагдалтай жирэмсний үеийн хэт бөөлжилт, бөөрний өвчин, зүрхний дутагдал, умайн доторх ургийн хөгжил саатах, сав болон савны дагалдах эрхтний өвчин)
  • Тэтгэмжийн хэмжээ : Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өндөр эрсдэлтэй жирэмсэн эх өөрөө бүхэлд нь төлөх ёстой эмчилгээний төлбөр болон даатгалаас төлөх эмчилгээний төлбөр(Хэвтэн эмчлүүүлэх зардал, өвчтөнд зориулсан тусгай хоол ороогүй болно)-ийн 90%(3 сая хүртэлх вон олгоно)
  • Өргөдөл гаргах журам: Хүүхэд төрснөөс хойш зургаан сарын дотор шаардлагатай бичиг баримтыг бэлтгэн, жирэмсэн эмэгтэйн оршин суух хаяг харьяалагддаг нийгмийн эрүүл мэндийн төв, цахим эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн портал эсвэл Aimajung (төрсний өмнөх/төрсний дараах) аппликейшнийг ашиглан онлайнаар өргөдөл гаргана.
  • Бүрдүүлэх бичиг баримт: Өргөдлийн маягт 1 хувь, эрүүл мэндийн гэрчилгээ 1 хувь (өвчний нэр, өвчний кодыг агуулсан), эмнэлэгт хэвтсэн/эмнэлгээс гарсны баталгаа, эмчилгээний зардлын баримт, эмчилгээний зардлын дэлгэрэнгүй хуулга 1 хувь, оршин суугчийн бүртгэлийн гэрчилгээ 1 хувь, тэтгэмж авах хадгаламжийн данс 1 хувь (тусламж авах хүний ​​нэр), өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэх гэх мэт.

(6)“Нэмэлт хүнс тэжээл” хөтөлбөр

Хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдэд зориулсан хүнс тэжээлийн сургалт, зөвлөгөөг явуулж, нэмэлт хүнсийг багцаар хангаж тэдгээрийн хүнс тэжээлийн эрсдэлт хүчин зүйлийн асуудлыг шийдвэрлэх болон өөрсдөө хоол хүнснийхээ асуудлыг зохицуулдаг болоход нь туслах зорилготой сургалт болон нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр туслах хөтөлбөр юм.

영양플러스 사업 표 : 구분, 지원내용을 포함한 표입니다.
Ангилал Олгох тусламж
Хамрагдах хүн
Хамрах хүрээ :
Бага насны хүүхэд(6-аас доош насны хүүхэд, төрснөөс хойш 72 сар хүртэл), жирэмсэн болон хөхүүл эх
Оршин суугаа газар :
Тухайн хөтөлбөрийг хэргэжүүлж буй Эрүүл мэндийн төвийн хамаарах тойрогт оршин суудаг байх
  • Гэрлэсэн цагаачийн хувьд, эхнэр нөхрийн аль нэг нь солонгосын иргэншилтэй байх ёстой.
Орлогын түвшин :
Өрхийн хэмжээгээр тогтоосон жишгийн дагуу дундаж орлого нь 80%-иас доош
Хүнс тэжээлийн дутагдлын шалтгаан :
Цус багадалт, жингийн дутагдал, өсөлт зогсох зэрэг шинж тэмдгээс 1-ээс дээш шинж тэмдэг илэрсэн хүн.
Хөтөлбөрийн агуулга
Нэмэлт тэжээллэг хүнсний багцаар хангах

: Будаа, төмс, өндөг, лууван, сүү, хар буурцаг, далайн байцаа, лаазалсан тахианы цээж мах, мандарин гэх мэтийг амьдралын мөчлөгийн онцлогоор нь 6 багцад хувааж, тохирох хоол хүнсийг үнэ төлбөргүйгээр олгоно (Сард 1 эсвэл 2 удаа гэрээр хүргэж өгнө).
Нэмэлт хүнс тэжээлийн талаар сургалт хийх болон зөвлөгөө өгөх
  • Сургалтанд хамрагдагчийн хүнс тэжээлийн дутагдлыг тогтоож ганцаарчлан болон хамт олноор нь зөвлөгөө өгнө. Гэрээр сургалт явуулах, онлайн сургалт явуулах
  • Хамгийн багадаа сард 1 удаа зохиогдоно.
Хөтөлбөрт хамрагдах
Хүлээн авах газар :
Оршин суугаа газрынхаа эрүүл мэндийн төвд очиж эсвэл онлайнаар хүсэлт гаргана уу (тэтгэмж 24) (Хэрэв таны оршин суугаа газар таны оршин суугчийн бүртгэлээс өөр бол, эсвэл өвөө эмээ эсвэл бусад хамаатан хүсэлт гаргасан бол биечлэн ирж өргөдөл гаргах шаардлагатай)
Шаардлагатай бичиг баримт
  • Өрхийн ам бүлийн тоог тодорхойлох бичиг: Иргэний бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн гишүүдийн лавлагаа
  • Орлогын хэмжээг тодорхойлох бичиг: Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баримт • эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах хөтөлбөрт хамрагддаг буюу доод түвшний амьжиргаатай гэдгийг батлах бичиг баримт(хамрагддаг бол)
  • Бусад бичиг баримт: Жирэмсэн•амаржсан гэдгийг батлах ээжийн хувийн хэрэг, эмчийн онош•тодорхойлолт(амаржихын өмнө), хүүхдийн төрсний тодорхойлолт(амаржсаны дараа) зэрэг баримт бичиг(2-оос доошгүй бичиг)
Солонгосын бүх Эрүүл мэндийн төв дээр уг хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд (зөвхөн Инчоны Унжин сум, Хойд Гёнсан аймгийн Үллөн арал хамрагдахгүй) хөтөлбөрийн талаар оршин сууж буй газрын харьяа Эрүүл мэндийн төв дээр очиж асуух буюу утсаар лавлаж болно.

(7)Жирэмсэн эхчүүдэд зориулсан томуугийн урьдчилан сэргийлэх вакциний хөтөлбөр

Жирэмсэн эхэд томуугийн урьдчилан сэргийлэх вакцин хийснээр жирэмсэн эх болон ураг томуугийн халдвар тусахаас сэргийлэх хөтөлбөр юм.

  • Хамрах хүрээ : Жирэмсэн эх(Жирэмсний хэдэн долоо хоногтойгоос хамаарахгүйгээр вакцин хийлгэх боломжтой)
    • Жирэмсэн болохыг нотлох бичиг баримт(Жирэмсэн эхийн тэмдэглэлийн дэвтэр) бүрдүүлсэн тохиолдолд олгогдоно.
  • Тэтгэмжийн хэмжээ : 1 удаагийн томуугийн вакцин
  • Вакцин хийх газар : Эрүүл мэндийн төв болон улсаас итгэмжилсэн эмнэлэг
    • Оршин суугаа газар хамаарахгүйгээр Эрүүл мэндийн төв болон улсаас итгэмжилсэн эмнэлэгт вакцин хийлгэх боломжтой бөгөөд итгэмжлэгдсэн эмнэлгийн мэдээллийг урьдчилан сэргийлэх вакциний мэдээллийн сайт(https://nip.cdc.go.kr) → Хүүхдийн вакцин → Эмнэлэг хайх гэсэн хэсгээс харна уу(утасны аппликейшнаас ч харах боломжтой)

05Амаржих

Солонгост жирэмсэн эхчүүд эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж амарждаг. Эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтанд байсан ч гэсэн хүүхдээ эмнэлэг болон хүүхэд эх барьж авдаг эмнэлгийн бусад байгууллагад очиж гаргах ёстой. Хүүхэд төрүүлэхийн өмнө төрөхөд шаардлагатай зүйлүүдийг урьдчилан бэлтгэсэн байх нь сэтгэл тайван энх мэнд амаржихийн үндэс болно. Хүүхэд төрүүлэх хоёр төрлийн арга байдгыг энд танилцуулъя

(1)Өөрөөрөө төрөх

  • Эм тариа, бусад багаж хэрэгсэл ашиглахгүйгээр байгалийн жамаар эх нь өөрөө хүүхдээ төрүүлэх аргыг өөрөөрөө төрөх гэдэг. Энэ үед төрөх үйл явцыг хөнгөвчлөх үүднээс хярзанг сэтлэх мэс хагалбар хийдэг.
  • Төрөх хугацаа нь хэтэрчээд байхад хүүхэд гарахгүй байх тохиолдолд сав агшаадаг эм тариа хэрэглэх нь бий. Анхны төрөлтийн хувьд өвдөлт 10 цагаас дээш, 2 дахь болон түүнээс хойшхи төрөлтийн хувьд өвдөлт 5 цаг орчим үргэлжилдэг
  • Хүүхэд гарахаас өмнө дунших өвдөх нь хэцүү болохоос биш төрсний дараа уг өвдөлт ор мөргүй алга болдгоороо энэ арга эмэгтэй хүний хувьд хамгийн тохиромжтой хэлбэр юм. Мөн эмнэлэгт 3 өдөр орчим болох тул зардалд ч хэмнэлттэй.

(2)Мэс заслын аргаар төрөх

  • Өөрөөрөө төрөх боломжгүй үед мэс заслыг аргаар төрдөг. Ахимаг настай буюу аарцагны яс нь хавчиг эхчүүд юм уу, хүүхэд нь буруу байрласнаас болж төрөхийн хүндрэл учрах аюултай үед энэ аргыг хэрэглэдэг.
  • Мэс засал хийх үед үүнээс болж бусад дагалдах өвчин сэдэрч болзошгүй тул зайлшгүй тохиолдлыг эс тооцвол өөрөөрөө төрөх нь илүү тохиромжтой .
  • Мэс заслын аргаар төрсөн үед нэг долоо хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэх шаардлага гардаг тул зардал ч нэмэгддэг.
Данүри лавлах төв (☎1577-1366) болон ойролцоох Олон соёлт гэр бүлийг дэмжих төв, өрхийн эмнэлэг, Гадаад ажилчдыг дэмжих төв, Цагаач эмэгтэйчүүдийг дэмжих төв зэрэг тусламжийн байгууллагуудад хандвал аман болон бичгийн орчуулгын үйлчилгээг авах боломжтой

06Анхны уулзалтын эрхийн бичгийн дэмжлэг

Шинээр төрсөн хүүхдэд нярай хүүхэд асрахаас үүсэх санхүүгийн ачааллыг бууруулахын тулд анхны уулзалтын эрхийн бичгийн 2 сая воныг олгодог.

Тавигдах шаардлага :
2022 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн, төрөлтөө бүртгүүлсэн ердийн бүртгэлийн дугаартай хүүхдүүд;
  • Солонгосын иргэншилтэй байх* (Дүрвэгсдийн тухай хуулийн дагуу олон иргэншилтэй болон дүрвэгчийн статустай хүмүүс** орно); 
    • Эцэг эх нь хоёулаа гадаадын иргэн байсан ч шинээр төрсөн хүүхэд Солонгос улсын иргэншилтэй бол шаардлагыг хангасан гэж үзнэ
    • Дүрвэгчийн статусыг хүлээн зөвшөөрөх өргөдөл нь хянагдаж байгаа бол хасна
    • Гадаадад төрсөн хүүхдийн хувьд Солонгост оршин суусан байдлыг нь шалгасны дараа бүртгэлийн дугаар олгоно (2020 онд оршин суух бүртгэлийн газрын гарын авлага).
  • БНСУ-д оршин суугаа гадаадын иргэдтэй харилцах тухай хуулийн дагуу "тусгайлан томилогдсон шимтгэл төлөгчид";
  • Төрсний бүртгэлд хамрагдахаас өмнө нийгмийн халамжийн компьютерийн удирдлагын дугаар авсан хүүхэд, хэрэв Хүүхдийн халамжийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасны дагуу хүүхдийн асрамжийн газарт эсвэл 52 дугаар зүйлийн 1-ийн 4-д заасны дагуу нийтийн орон сууцанд хамгаалалтанд байгаа бол
Дэмжлэгийн хэмжээ :
Шинээр төрсөн хүүхдэд 2 сая воны үнэ бүхий иргэний аз жаргалын карт (оноо) олгодог боловч зарим зайлшгүй тохиолдолд өөр зүйл (бэлэн мөнгө) олгодог;
Өргөдөл гаргах арга :
(өөрийн биеэр) Юп, Мён, Донг дахь захиргааны халамжийн төвүүд, (онлайн) Засгийн газрын 24, Бокжирогийн нүүр хуудас; 
Хүчинтэй байх хугацаа :
хүүхэд төрсөн өдрөөс хойш нэг жил (Оршин суугчийн бүртгэлийн огноо; 
  • Сунгаагүй оноо нь хүчинтэй хугацаа дуусахад автоматаар дуусч, дараагийн үе рүү шилжихгүй;
    • (жишээ нь) 2022 оны 4-р сарын 27-нд төрсөн хүүхдийн эрхийн бичгийг 2023 оны 4-р сарын 26-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой бөгөөд 2023 оны 4-р сарын 27-ны өдрийн 00:00 цагт автоматаар хүчингүй болох болно
  • Дидим Сийд банкны дэвтэрээр бэлэн мөнгө авсан асрамжийн газрын хүүхдүүдээс бусад;
  • Төлбөрийг 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс төлж эхлэх тул 2022 оны 1-р сараас 3-р сарын хооронд төрсөн бол 2022 оны 4-р сарын 1-ээс 2023 оны 3-р сарын 31 хүртэл ашиглах боломжтой.
Хэрэглэх хүрээ :
Татваргүй дэлгүүр, мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн салбараас бусад бүх бизнест (онлайн худалдан авалт орно) ашиглах боломжтой* 
  • Эрхийн бичиг нь шинээр төрсөн хүүхэдтэй гэр бүлийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой тул дээрх бизнесүүдээс бусад газарт ашиглах боломжтой.
  • (Хасагдсан бизнесүүд) Зугаа цэнгэлийн бизнес (паб, бүжиг, ундны танхим, шар айрагны газар, архины бусад дэлгүүр), мөрийтэй тоглоомын бизнес (казино, сугалаа, тоглоомын өрөө), ариун цэврийн байгууламж (массажны газар, нүүрний массаж, саун), чөлөөт цагаа өнгөрөөх газар (видео өрөө, дууны өрөө гэх мэт), бусад (насанд хүрэгчдийн бүтээгдэхүүн, бэлгийн гэрчилгээ), татваргүй дэлгүүр, цахим бэлгийн карт гэх мэт.
  • Солонгосын стандарт аж үйлдвэрийн хуулийн гурван ангиллын дагуу төрийн байгууллагын цэвэр картын хэрэглээнд нийцсэн
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”