Данури дуудлагын төв : 1577-1366
가족상담전화 : 1644-6621
21, давхар, 173 Toegye-ro, Jung-gu, Seoul (Chungmuro 3-ga). Намсан талбайн барилга)
Copyright ⓒ KOREA INSTITUTE FOR HEALTHY FAMILY. All Rights Reserved
Эрүүл мэндийн төв нь бүс нутгийн ард иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд улсаас байгуулсан эрүүл мэндийг хамгаалах байгууллага юм. Эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийг сахин хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, эмчлэх, туршилт болон шинжилгээ хийх, хүнсний эрүүл ахуй, эм эмийн бүтээгдэхүүн хэрэглэхэд зөвлөгөө заавар өгөх, бусад захиргааны үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Энд архаг хууч өвчний эмчилгээ, төрөл бүрийн шинжилгээ, физик эмчилгээ, шүдний эмчилгээ, уламжлалт эмчилгээ хийдэг. Эрүүл мэндийн төвийг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга байгуулж, үйл ажиллагааг нь хөтлөн явуулдаг болохоор төв бүрийн эмчилгээний хамрах хүрээ, төрөл зүйл, төлбөр харилцан адилгүй байдаг тул очихоосоо өмнө харьяа эрүүл мэндийн төвөөсөө асууж лавлах шаардлагатай.
Ангилал | Агуулга |
---|---|
Эмчилгээ | Үндсэн 1-р шатны эмчилгээ, цусны өндөр даралт, чихрийн шижин зэрэг архаг хууч өвчний эмчилгээ, төрөл бүрийн шинжилгээ, физик эмчилгээ |
Уламжлалт эмчилгээ | Зөвлөгөө болон уламжлалт эмчилгээ |
Шүдний эмчилгээ | Амны хөндийн үзлэг болон зөвлөгөө, урьдчилан сэргийлэх эмчилгээ, цоорхой шүдийг эмчлэх эмчилгээ, шүд авах зэрэг |
Эмчилгээний төлбөр | Эрүүл мэндийн төвийн эмчилгээний төлбөр болон шимтгэлийн хэмжээг 「Орон нутгийн эрүүл мэндийн хууль」-ийн 25-р зүйлд заасны дагуу орон нутгийн өөрөө удирдах байгуулгаас гаргасан журмаар тогтооно. |
Сувилагч, физик эмчилгээний эмч, шим тэжээлийн мэргэжилтэн зэрэг Эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн эмч эрүүл мэнд, хяналтын үйлчилгээг ашиглах боломжгүй нийгэм, соёл, эдийн засгийн сул давхарга болон 65-аас дээш насны ганц бие хөгшин, 75-аас дээш насны эхнэр нөхөр бүхий өндөр настны гэрээр очиж архаг өвчинд нь хяналт тавих зэрэг эрүүл мэндийн хяналтын үйлчилгээг үзүүлдэг хөтөлбөр юм.
Сэтгэцийн эрүүл мэнд, халамжийн төв нь сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгтэй өвчтөнг илрүүлэх, зөвлөгөө болон нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа зэрэг ажлыг явуулдаг олон нийтийн эрүүл мэндийн байгууллага юм. Гансрах, сэтгэцийн тайван бус байдал, эмэнд донтох зэрэг байдал шинж тэмдэг мэдэгдвэл үед ойролцоох сэтгэцийн эрүүл мэнд, халамжийн төвд хандаж зөвлөгөө авч болдог.