Солонгос хүмүүс олуулаа нэг дор цугларч, хоол хүнсээ хуваалцан идэх дуртай. Зочин урьсан бол түүнийг ердийн үеийг бодвол илүү нарийн, гоц амттай хоол ундаар дайлдаг. Солонгос үндэсний хоол нь будаа, шөл, хачраас бүрддэг. Шөл нь тан, жигэ зэрэг олон төрөл байх бөгөөд хачрыг ногоогоор болон төрөл бүрийн идээг жигнэж, шарж, хуурч, хайрч бэлтгэнэ. Хамгийн гол хачир бол кимчи юм. Будаанаас гадна янз бүрийн нарийн гоймон, гурилтай шөл, дог зэргийг иддэг. Ажил хийх гэрийн эзэгтэй нар ихсэх болон гэр бүлийн хэв маяг өөрчлөгдснөөр 1 хүний хоол, хөнгөн хоол, хүргэлтийн хоол ч ихэсч байна.
Солонгос хүмүүстэй хамт хоолловол амархан дотносдог. Солонгос хоол идэж сурах нь солонгос хэл, соёлыг сурахад тань маш сайнаар нөлөөлөх бөгөөд ингэснээр Солонгос оронд ажиллаж амьдрахад илүү амар хялбар болно.
Солонгост ундны усыг санаа зоволтгүй ууж болно. Тэд өөрсдөө усаа цэвэршүүлж бас цай чанаж хөргөж уух нь ч бий. Крантны усыг зүгээр уух нь хэдий аюулгүй ч буцалгаж, эсвэл цэвэршүүлж уудаг хүмүүс их байдаг. Солонгост анх ирсний дараа ундны ус өөрчлөгдсөнөөс гэдэс өвдөх тохиолдол байдаг. Ихэнхдээ энэ байдал нь хэд хоног өнгөрөхөд зүгээр болдог ч гэсэн хэрэв байдал хүндэрвэл эмнэлэгт хандах нь зүйтэй. Гуанз, хоолны газар усыг хүссэн хэмжээгээрээ ууж болох бөгөөд шаардлагатай бол дэлгүүрээс авч ууж болно.
Будааг усархаг агшаадаг учир зүүн өмнөд азийн орнуудын агшаасан будаанаас нялцгай байдаг. Анхандаа сайн шингэхгүй байх юм уу гүйлгэж магадгүй. Долоо хоног өнгөрөхөд солонгос агшаасан будааг сайн идэж чаддаг болно.
Будаан дээр олон янзын ногоо, үхрийн мах, амтлагч гэх мэтийг хийж гүнжидийн тос болон халуун ногооны амтлагчийг хольж хийдэг Солонгосын онцлох хоол юм. Бүс нутгаараа бол гол төлөөлөх хоол нь ‘Чонжү бибимбаб’ гэдгээрээ алдартай. Дэлхийн алдартай одуудын мөн дуртай хоол нь юм.
Солонгосчууд ихэвчлэн ногоо, загас, мах орсон шөлтэй хоол хийж будаатайгаа хамт иддэг. Хоолны орцноос хамааран ○○гүг, ○○ тан, ○○ жигэ, ○○ жоньгул гэж нэрлэдэг.
Солонгос хүмүүсийн хоолыг кимчигүйгээр төсөөлшгүй. Кимчи нь маш сайхан амттай, тэжээллэг, бас удаан хадгалж болдог. Кимчийг хийхдээ цагаан манжин, байцаа, өргөст хэмх зэрэг хүнсний ногоог давсалж, халуун улаан чинжүү, сармис, сонгино, гаа, загасны дарш зэрэг амтлагч туслах материалуудыг хольж тавина. Түүний дараа агаар орохгүй битүү саванд хийгээд тохирох температурт тодорхой хугацаагаар исэлдүүлэн дардаг. Өвөл байцаа тарьж болдоггүй учир 11-р сарын сүүлээс 12-р сарын эхэн хүртэл төрөл бүрийн кимчиг удаан хугацаанд идэж болохоор их хэмжээгээр дарж авдаг бөгөөд үүнийг “кимжан” гэж нэрлэдэг. Кимжан хийхэд их хэмжээний кимчи дарах хэрэг гардаг тул ойр орчны хамаатан саднаа бүгдийг нь цуглуулж хамтдаа дарах бий.
Солонгос нь хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улиралтай. Улирал бүхэн өөр өөрийн шинэ ургацын амтлаг жимснүүдтэй. Сүүлийн үед жимсийг хүлэмжинд ургуулдаг болсон болохоор улирал харгалзалгүй 4 улирлын турш жимс идэх боломжтой болсон ч тухайн улиралд гарсан жимс хамгийн амттай байдаг.Солонгост ургадаггүй, өөрийн төрсөн нутагт иддэг байсан жимсээ идэхийг хүсвэл хямд үнэтэй том супер маркет болон их дэлгүүрээс худалдаж аваарай.