Солонгосын их дээд сургуулиудад дөрвөн жилийн хугацаатай их дээд сургууль, 2-3 жилийн коллежууд багтдаг. 4 жилийн коллежид мэргэжлийн боловсролоос илүүтэй үндсэн сургалт орж, 2 жилийн коллеж нь ажлын байртай холбоотой мэргэжлийн ур чадвар эзэмшүүлдэг. Их сургуульд элсэхэд өргөдлийг дүнг үндсэн сонгон шалгаруулалт болгон ашигладаг ээлжийн элсэлт, мөн коллежийн суралцах чадварын шалгалтын оноог сонгон шалгаруулалт болгон ашигладаг тогтмол элсэлтээр хүлээн авдаг. Оюутны сонгон шалгаруулах арга нь сургууль, сонгон шалгаруулах үйл явц, элсүүлэх нэгжээс хамааран ялгаатай байдаг тул оюутнууд өргөдөл гаргахаасаа өмнө их дээд сургууль бүрээс танилцуулсан элсэлтийн удирдамжтай танилцах ёстой. Зарим их, дээд сургуулиуд "хоёр гадаадын иргэн эцэг эхтэй гадаадын иргэн", "гадаадад байгаа солонгос иргэн", гадаадын иргэн, Солонгост бага, дунд сургуулийн боловсролтой тэнцэх хэмжээний сургалтын хөтөлбөрийг(12 жил) дүүргэсэн иргэншил авах зөвшөөрөлтэй хүн зэрэг "олон соёлт гэр бүлийн хүүхдүүд"-д "гадаадад байгаа солонгосчууд болон гадаадын иргэдэд зориулсан тусгай элсэлт"-д хамрагдах боломжтой элсэлтийн процессыг хэрэгжүүлдэг.
Их дээд сургууль нь 4 жилийн сургалттай ба худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, боловсролын их сургууль, мэдээлэл технологийн их сургууль болон цахим дээд сургууль , 2~3 жилийн мэргэжлийн дээд сургууль, коллеж гэж бас бий.
Ангилал | Агуулга |
---|---|
Их сургууль | Дотроо мэргэжлийн олон салбарыг хамарсан тэнхим факультеттай энэ сургуульд ахлах сургууль төгссөн сурагчид хамгийн ихээр элсэн ордог. |
Үйлдвэрлэлийн дээд сургууль | Голчлон аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг сургууль |
Боловсролын(Багшийн) дээд сургууль | Бага болон дунд сургуулийн багшийг бэлтгэдэг дээд сургууль |
Мэргэжлийн дээд сургууль | Нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэдэг сургууль |
Зайны сургалттай дээд сургууль | Зурагт, компьютер гэх мэт харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хаана ч хичээл хийж болох зайны сургалттай дээд сургууль |
Техник технологийн дээд сургууль | Үйлдвэрийн ажилчин нь үйлдвэрий н талбар дээр мэргэжлийн мэдлэг, технологий г эзэмших боломжтой дээд сургууль |
Их дээд сургуулийн төлбөр нь улсын, нийтийн, хувийн их дээд сургууль эсэхээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд төлбөрийг оюутан өөрөө хариуцдаг журамтай. Харин эдийн засгийн хүндрэлээс болж сурахад бэрхшээлтэй байгаа оюутнуудад оюутнуудад туслах зорилгоор улсаас болон тухайн их дээд сургуулиас нь сургалтын тэтгэлэг олгодог. Улсаас олгодог гол тэтгэлэгт улсын тэтгэлэг, улсын хөдөлмөрийн тэтгэлэг байдаг бөгөөд дотоодын их дээд сургуульд сурч байгаа, солонгос улсын иргэн оюутанд олгодог. Тус тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын сургалтын тэтгэлгийн сангийн цахим хуудаснаас (www.kosaf.go.kr) орж үзээрэй. Их сургуулиас олгодог болон бусад байгууллагаас олгодог сургалтын тэтгэлэгийг авахын тулд сурч байгаа сургуулийнхаа тэтгэлэг хариуцсан албанд очиж лавлавал ямар төрлийн сургалтын тэтгэлэг байдаг тухай, тэтгэлэг авахын тулд хэрхэн өргөдөл гаргах тухай мэдээлэл өгнө.
Ангилал | Үндсэн болон хоёрдогч орлоготой | 1-р доод хэсэг | 2-р доод хэсэг | 3-р доод хэсэг | 4-р доод хэсэг | 5-р доод хэсэг | 6-р доод хэсэг | 7-р доод хэсэг | 8-р доод хэсэг | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрөл I | 700 (2 дахь хүүхдэд бүтэн дүн) | 520 | 520 | 520 | 390 | 390 | 390 | 350 | 350 | |
Олон хүүхэдтэй өрх | 1дэх, 2дох хүүхэд | 700 (2 дахь хүүхдэд бүтэн дүн) | 520 | 520 | 520 | 450 | 450 | 450 | 450 | 450 |
3-аас олон хүүхэдтэй | Бүрэн дүн |