Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Хөдөлмөрийн даатгал

  • Home
  • Ажилд орох болон хөдөлмөр эрхлэлт
  • Хөдөлмөрийн даатгал

Хөдөлмөрийн даатгал

Хөдөлмөр эрхлэлтийн даатгал нь ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлтийг хөнгөвчлөх, ажилчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, сайжруулах, ажилгүй иргэдийн амьжиргааг тогтвортой байлгах, дахин ажилд ороход дэмжлэг үзүүлэх нийгмийн даатгалын тогтолцоо юм. Ажил олгогч, ажилчид сар бүр нөхөн олговрынхоо тодорхой хэсгийг хөдөлмөрийн даатгалын шимтгэл болгон төлдөг. Ажилчид ажлаасаа халагдсан тохиолдолд ажлын байранд сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг бол ажил олгогчид ажлын байрны дэмжлэг, боловсрол, сургалтын зардлыг хүлээн авдаг.

01Нийгмийн даатгал

  • Солонгос улсын иргэншилтэй хүн ажилд орохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалд (үндэсний тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн даатгал) хамрагдах шаардлагатай.
  • Солонгос улсын харьяалалгүй гадаадын иргэд оршин суух зөвшөөрлийн хэлбэрээсээ хамааран нийгмийн даатгалд хамрагдах боломжтой.

02Ажилгүйдлийн тэтгэмж

Ажилчин ажилгүй болсон үед тодорхой хугацаанд тэтгэмж олгосноор ажилгүйдсэний улмаас үүссэн амьжиргааны тогворгүй байдлыг давж гархад нь туслаж, дахин ажилд орох боломж олгодог тогтолцоо юм.

  • Ажилгүйдлийн тэтгэмж нь ажилгүй болсон иргэдийн сэтгэл санааг тайтгаруулах гэсэн мөнгөн тэтгэмж, хөдөлмөрийн даатгалын шимтгэл төлснийх нь төлөө олгож байгаа төлөөс мөнгө огт биш.
  • Ажилгүйдлийн тэтгэмж нь дахиж ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог мөнгөн тусламж юм.
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсаны дараа өдрөөс эхлэн 12 сар хэтрэх юм бол олгогддоггүй.

(1)Хамрах хүрээ

Доорх бүх шаардлагыг хангаж байвал ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдана.

  • Ажлаас гарахын өмнө 18 сарын хугацаанд түүнээс 180 хоногоос дээш даатгал төлсөн тохиолдолд
  • Өөрийн хүсэл сонирхлоос үл харгалзан ажилгүй болсон бол
  • Ажилд орж чадаагүй байж байгаад дахин ажилд орох гэж буй тохиолдолд (Харин, өөрөө ажлаасаа гарсан юм уу, ажилдаа томоохон хохирол учруулж ажлаас халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй.)
Мэдэхэд илүүдэхгүй
Хөдөлмөрийн даатгалд хамрагдах

Та хөдөлмөрийн даатгалд хамрагдах эсэх нь таны оршин суух зөвшөөрлийн хэлбэрээс хамаарч өөр өөр байдаг.

  • Хөдөлмөр эрхлэлтийн даатгалд хамрагдахгүй оршин суух зөвшөөрлийн хэлбэр: A1~A3, B1~B2, C1~C3, D1~6, D10, F1, F3, G1, H1
  • Хөдөлмөр эрхлэлтийн даатгалд шаардагдах оршин суух зөвшөөрлийн хэлбэр: E9, F2, F5, F6, H2
  • Харилцан ашигтай байх зарчмаас хамаарах оршин суух зөвшөөрлийн хэлбэр: D7~D9
  • Зөвхөн хамрагдахыг хүссэн үед хамаарах оршин суух зөвшөөрлийн хэлбэр: C4, E1~E8, E10, F4

(2)Ажилгүйдлийн тэтгэмж

  • Ажилгүйдлийн тэтгэмж = Ажлаас халагдахын өмнөх дундаж цалингийн 60% × олгох хоног(1 өдрийн дээд талын хөлс 66,000 вон, доод талын хөлс нь цалингийн доод хэмжээний 80%)
  • Ажилгүйдлийн тэтгэмж олгох хоног: Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсан тухайн үеийн нас, хөдөлмөрийн даатгалд хамрагдсан цаг үеээс хамаарч доод тал нь 120 хоногоос дээд тал нь 270 өдөр хүртэл авч болно. Ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах.
Ажилгүйдлийн тэтгэмж олгох хоног (тогтоосон хоног)
실업급여 지급일수 : 연령 및 가입기간, 1년 미만, 1년 이상~3년 미만, 3년 이상~5년 미만, 5년 이상~10년 미만 및 10년 이상을 포함한 표입니다.
Ангилал Даатгалын хугацаа
1 жил болон түүнээс бага 1-3 жил 3-5 жил 5-10 жил 10 болон түүнээс дээш жил
Ажлаа солих үеийн нас 50 ба түүнээс доош 120өдөр 150өдөр 180өдөр 210өдөр 240өдөр
50 ба түүнээс дээш 120өдөр 180өдөр 210өдөр 240өдөр 270өдөр
  • Жич: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нөхөн сэргээх тухай хуулийн 2.1-д заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 50 ба түүнээс дээш насанд харгалзуулан дээрх хүснэгтийг хэрэглэнэ.

(3)Ажилгүйдлийн тэтгэмж хүсэх үе шат

  • Хэрэв та ажилгүй болсон бол Хөдөлмөр эрхлэлт 24-өөр дамжуулан онлайнаар ажил хайгчаар бүртгүүлж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн төвд иргэний үнэмлэхтэйгээ очиж, ажилгүйдлийн тухай нэн даруй мэдэгдэх ёстой.
  • Ажилгүй байх үеийн цалингийн өргөдлийг мөн бичиж явуулна.
  • 14 хоногийн дотор ажилгүй байх үеийн цалинг олгох хүлээн зөвшөөрсөн эсэх хариу ирнэ.
  • 1~4 долоо хоног тутам тусгайлан тогтоосон өдөр хөдөлмөрийн төв дээр очиж ажилгүй байгаа гэдгээ баталгаажуулна.
  • Үүнтэй адил дахин ажилд орох өргөдөл гэх мэт явуулан зохих хариуг нь авахад болно.

03Хувиараа бизнес эрхлэгчийн даатгал

(1)Даатгалд хамрагдах журам

Сайн дураараа даатгуулах (даатгуулагч өөрийн хүсэлтээр)

(2)Даатгалд хамрагдах хүн

① Бизнесийн бүртгэлийн гэрчилгээ эсвэл ② гэртээ өдөр өнжүүлэх, хувийн асрамжийн газар, ахмад настны урт хугацааны асрамжийн төв ажиллуулах бизнес эрхэлдэг өвөрмөц дугаарын карттай хувиараа бизнес эрхлэгч, эсвэл 50-иас доош ажилтан ажиллуулж буй хувиараа бизнес эрхлэгч.

  • Хөдөлмөрийн даатгалын хуулиар заагаагүй бизнес(хуулийн этгээд бус 5-аас доош тооны газар тариалан, ойн аж ахуй, загас агнуур, бага хэмжээний барилгын ажил, гэр орны үйлчилгээний ажил) ба үл хөдлөх хөрөнгөний түрээсийн бизнес эрхлэгч нь үүнд хамрагдахгүй
  • 65 наснаас хойш хувиараа бизнес эрхлэх болсон хүн хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал, ажил мэргэжлийн чадвар хөгжүүлэх хүрээнд хамрагдах боломжтой

(3)Стандарт нөхөн төлбөр, даатгалын шимтгэл

  • Стандарт нөхөн төлбөр: Даатгалын шимтгэл, ажил хайгчийн тэтгэлэгийг тооцох үндэс болгон 7 зэрэглэлээс сонгох боломжтой (жилд нэг хүртэлх удаа өөрчлөх боломжтой)
  • Даатгалын шимтгэл: даатгуулагчийн сонгосон стандарт хураамжийн 2.25%
Үндсэн цалингийн ангилал бүрээрх сар бүрийн даатгалын шимтгэл болон сарын ажил хайх тэтгэмж
(Нэгж: вон)
기준보수에 따른 월 보험료 및 월 구직급여 : 구분, 1등급, 2등급, 3등급, 4등급, 5등급, 6등급 및 7등급을 포함한 표입니다.
ангилал 1-р зэрэглэл 2-р зэрэглэл 3-р зэрэглэл 4-р зэрэглэл 5-р зэрэглэл 6-р зэрэглэл 7-р зэрэглэл
Жишиг цалин 1,820,000 2,080,000 2,340,000 2,600,000 2,860,000 3,120,000 3,380,000
Сард төлөх даатгалын шимтгэл 40,950 46,850 52,650 58,500 64,350 70,200 76,050
Ажил хайгчдад олгох тэтгэмж 1,092,000 1,248,000 1,404,000 1,560,000 1,716,000 1,872,000 2,028,000

(4)Олгох тэтгэмжийн хэмжээ

  • Ажилгүйдлын тэтгэмж : Сайн дураар бус бизнесээ зогсоож, бизнесээ зогсоосноос өмнөх 24 сарын хугацаанд 1-ээс дээш жил даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд үндсэн цалингийн 60%-тай тэнцэх хэмжээний тэтгэмж(сард 1,092,000~2,028,000) 120~210 өдөр олгоно.
혜택 : 구분, 가입 기간(피보험기간)안에서 1~3년, 3~5년, 5~10년 및 10년이상을 포함한 표입니다.
Ангилал Даатгалд даатгуулсан хугацаа(Даатгалд хамрагдсан хугацаа)
1-3 жил 3-5 жил 5~10 жил 10 жилээс дээш
Тэтгэмж авах өдөр 120 өдөр 150 өдөр 180 өдөр 210 өдөр
  • (Ур чадвар эзэмших сургалтанд суух) Нэйл Пэүм картын дансаар сургалтын зардлыг олгоно.
    • Нэйл Пэүм картын тогтолцоо : Данс нээлгэсэн өдрөөс 5 жилийн хугацаанд дээд тал нь 5 сая хүртэл воны сургалтын зардлын тэтгэмж олгоно.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”