01Солонгост ирээд удаагүй байгаа цагаач иргэдэд зориулсан
хөтөлбөр
Гадаадын иргэдэд Солонгосын нийгэмд өдөр тутмын амьдралдаа тогтвортой суурьшихад нь туслахын тулд Солонгосын
хууль эрх зүйн үндсэн тогтолцоо, нийгмийн дасан зохицох/зохицуулалтын талаар мэдээлэл өгөх “Цагаачдад
зориулсан анхны дасан зохицох хөтөлбөр”-ийг солонгос зэрэг 18 хэлээр хүргэдэг. Үүнийг цагаачлалын алба,
Анхны дасан зохицолтыг дэмжих төв удирдан явуулдаг. Та Нийгмийн Интеграцийн Мэдээллийн Сүлжээний вэбсайт (www.socinet.go.kr) -аар дамжуулан өргөдөл гаргаж
болно.
Ангилал бүрээрх сургалтын агуулга
유형별 주요 교육내용 : 참여대상, 특수과목, 공통과목 및 교육시간을 포함한 표입니다.
Хамрагдах хүрээ |
Тусгай хичээл |
Нийтээр үзэх хичээл |
Хичээлийн цаг |
Гадаад оюутан |
- Солонгост амжилттай суралцах тухай зөвлөмж
- Мэргэжлээ сонгох, мэргэжил судлах
|
- Амьдралд хэрэгтэй амин чухал мэдээлэл
- Суурь, хууль, дэг журам, соёл
- Хилээр орж гарах болон оршин суухтай холбогдох тогтолцоо
|
3 цаг (Төвлөрсөн газруудад : 2 цаг) |
Төвлөрсөн газарт оршин суугаа гадаад иргэн |
|
Гадаадын жүжигчин |
- Хүний эрхэнд халдах үйлдлээс өөрийгөө хамгаалах арга болон тусламж авах
үйл ажиллагаа
|
Солонгос иргэнтэй гэр бүл бологсод |
- Эхнэр нөхөр, гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол
- Түрүүлж ирсэн, гэрлэлтээр цагаачлагчийн зөвлөгөө
|
Цагаач залуус |
- Сургуулийн боловсролын тогтолцоог танилцуулах
- Хүүхэд залуучуудын соёл, халамжийн байгууламжийн танилцуулга
|
Гадаадын иргэншилтэй солонгос үндэстэн (Хятад, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн
орнууд) |
- Хууль сахих ухамсар, амьдралд хэрэгтэй хууль тогтоомж
- Оршин суух, байнгын оршин суух зөвшөөрөл авах тогтолцоо, иргэншил авах
|
Улирлын чанартай цагаач ажилчид |
- Хөдөө аж ахуйн ажлын үүрэг, хөдөө аж ахуйн хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааны дүрэм гэх мэт;
- Орон нутгийн мэдээлэл, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах арга,
холбоо барих мэдээлэл, хүний эрхийг хамгаалах гэх мэт.
|
Гадаад ажилчид |
- Аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн стандартын хууль гэх мэт;
- Цалин олгоогүй, биед халдсан зэрэг хүний эрхийг зөрчсөн тохиолдолд
тусламж үзүүлэх журам, хариу арга хэмжээ авах арга
|
Нүүлгэн суурьшуулсан дүрвэгсэд |
- Дүрвэгсдийн статус, эрх, үүрэг, дүрвэгсдэд хандах хандлага
- Байнгын оршин суух болон иргэншилд тавигдах шаардлага
|
Солонгост ирээд удаагүй байгаа цагаач иргэдэд зориулсан хөтөлбөрт хамрагдахын давуу тал
- Гэрлэлтээр цагаачлагч Солонгос иргэн гадаад иргэний бүртгэл хийлгэхэд оршин суух хугацааг 2
жилээр олгоно(Хилээр орж ирэхэд хориг тогтоолгосон хүнд хамаарахгүй)
- Нийгмийн цогц хөтөлбөрт оролцоход сургалтад суух цаг* 2 суусанд тооцно(Нийтлэг)
- Хамгийн анх тогтоосон үе шат( 0 шат үүнд хамаарахгүй)-ыг 2 цаг суусан гэж тооцно.
02Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP)
Нийгмийн нэгдсэн хөтөлбөр гэдэг нь Солонгост амьдарч буй цагаач иргэнийг нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг
болохын хувьд дасан зохицох, биеэ даахад нь туслах хөтөлбөр бөгөөд Хууль зүйн яамны сайдын хүлээн зөвшөөрсөн
сургалтанд (Солонгос хэл болон Солонгосын нийгмийн тухай ойлголт) хамрагдсан цагаач иргэн БНСУ-ын харьяат
болох, оршин суухыг зөвшөөрөл авах тохиолдолд цагаачлалтай холбоотой бодлого чиглэлд нийцүүлэн тодорхой
хэмжээний хөнгөлөлт үзүүлэх тогтолцоо юм.
Сургалтын зорилго : Цагаач иргэдэд Солонгосын нийгэмд хурдан дасан зохицох, тогтвор суурьшихад нь туслах
Сургалт
- 1Солонгос хэл ба соёлын сургалт
- 2Солонгосын нийгмийн тухай ойлголт өгөх
сургалт
Агуулга
사회통합프로그램 내용 : 구분에 의한 단계, 한국어와 한국문화의 0단계부터 4단계, 한국사회 이해에 관한 5단계를 포함한 표입니다.
Ангилал |
Солонгос хэл, солонгос соёл |
Солонгосын нийгмийн тухай ойлголт |
Үе шат |
0 шат |
1-р шат |
2-р шат |
3-р шат |
4-р шат |
5-р шат |
Түвшин |
Суурь |
Анхан 1 |
Анхан 2 |
Дунд 1 |
Дунд 2 |
Үндсэн |
Гүнзгийрүүлсэн |
Нийт үзэх цаг |
15 цаг |
100 цаг |
100 цаг |
100 цаг |
100 цаг |
70 цаг |
30 цаг |
Үнэлгээ |
Байхгүй |
1 шатны үнэлгээ |
2-р шатны үнэлгээ |
3-р шатны үнэлгээ |
Дундын үнэлгээ |
Байнгын оршин суух виз авахад нэгдсэн үнэлгээ гаргах |
Солонгосын иргэншилтэй болоход нэгдсэн үнэлгээ гаргах |
Тайлбар |
Үндсэн сургалтад суусны дараа(Сургалтыг дүүргэсэн нь хүлээн
зөвшөөрөгдсөн, ирц бүрэн тохиолдолд) 5-р шатны гүнзгийрүүлсэн сургалтад суух боломжтой
- Байнгын оршин суух эрх авахад үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд суурь
сургалтад суулгүйгээр гүнзгийрүүлсэн сургалтад сууна.
|
Хичээллэх хугацаа: Боловсролын байгууллагууд сургалт явуулах хугацааг өөрсдөө тогтоодог.
Сургалт явуулах байгууллага: 355 сургалтын төв бий(2024 оны 3-р сарын байдлаар)
Сургалтад суусны давуу тал
- БНСУ-ын харьяат болох хүсэлт гаргахын давуу тал
- БНСУ-ын харьяат болох хүсэлт гаргагчид Солонгосын харьяат болоход өгөх нэгдсэн
шалтгалтад тэнцсэн гэж үзнэ(Солонгосын цагаач, харьяатын сургалтыг дүүргэсэн тохиолдолд)
- Иргэншил авах ярилцлагаас чөлөөлөгдөх (Солонгосын цагаачлалын 5 шатлалтай иргэншил
авах журамд хамрагдаж, иргэншил авах үнэлгээнд тэнцсэн хүмүүс)
- Байнаг оршин суух эрх авах хүсэлт гаргахад үзүүлэх хөнгөлөлт
- Ерөнхий шаардлагыг хангасан гэж үзнэ
- Бусад оршин суух эрх авах хүсэлт гаргахад үзүүлэх хөнгөлөлт
- Онооны виз(D-8-4 технологи, гарааны бизнесийн оноо, D-9-1 худалдааны визний оноо,
D-10-1 ажил хайх визний оноо, E-7-4 чадварлаг хүн хүчний оноо, F-2-7 чадварлаг мэргэжилтний оноо)
- Солонгос хэлний чадварыг нотлох бичиг баримт бүрдүүлэхээс чөлөөлөгдөнө.
- Виз(VISA) хүсэхэд үзүүлэх хөнгөлөлт
- Солонгос хэлний чадвар зэрэг нотлох бичиг баримт бүрдүүлэхээс чөлөөлөгдөнө.
Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн үе шат
Нийгэмд дасан зохицох хөтөлбөрийн байгууллагуудыг Нийгэмд дасан зохицуулах мэдээллийн сүлжээний цахим
хуудсаар (www.socinet.go.kr) дамжин үзнэ үү ▶ Нийгэмд дасан зохицох хөтөлбөр ▶ Үйл ажиллагаа хариуцсан
байгууллагуудын одоогийн статус
2019 оноос хойшхи сургалт болон шалгалтын мэдээллийн вэбсайт
Сургалтад бүртгүүлэх : Нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээ(www.socinet.go.kr)-д гишүүнээр элссний дараа
ашиглах боломжтой.
Хууль зүйн яамны шалгалтад бүртгүүлэх : Шалгалтын вэбсайт 「Нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн
шалгалт」(www.kiiptest.org) – д гишүүнээр элссний дараа ашиглана.
- Гагцхүү, шалгалтын сайтад нийгмийн нэгдсэн мэдээлллийн сүлжээний нэвтрэх нэрээр орж
гишүүнээр элсэх тул нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээнд гишүүнээр элссний дараа шалгалтын сайтад гишүүнээр
элсэх хэрэгтэй.
-
-
2Үе шат хуваарилах (Урьдчилсан
шалгалт)
Үе шатыг шалгах (Үе шат хуваарилах хүчинтэй хугацаа : Үе шат хуваарилах өдрөөс
хойш 2 жил)
-
Нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээ 「Сургалтад бүртгүүлэх」
-
4Сургалтад бүртгүүлэх, үе шат
хуваарилах
Нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээ 「Сургалтад бүртгүүлэх」
-
5Солонгос хэл ба солонгос соёл
(0~3)-ын үе шатчилсан сургалт
(1~3)-р шатны шалгалт(Удирдах байгууллагаас зохион байгуулна)
-
6Солонос хэл ба солонгос соёлын
4-р шатны сургалт
Нэгдсэн шалгалт(Хууль зүйн яамнаас зохион байгуулна) ◀ (Хосолсон сургалтад
оролцох боломжтой
-
7Солонгосын нийгмийн тухай
ойлголт өгөх 5 үе шаттай сургалт
Байнга оршин суух виз авахад өгөх нэгдсэн шалгалт(Хууль зүйн яам зохион
байгуулна)
-
8Солонгосын нийгмийн тухай
ойлголт өгөх 5 шатны гүнзгийрүүлсэн сургалт
Солонгосын иргэншил авахад өгөх нэгдсэн шалгалт(Хууль зүйн яам зохион
байгуулна)
- Нэгдсэн шалгалт, дундын шалгалт, байнга оршин суух виз хүсэгчийн нэгдсэн шалгалт, Солонгосын
иргэншил авахд өгөх нэгдсэн шалгалт өгөхдөө нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээний сайтад гишүүнээр элссний
дараа шалгалтын сайтад бүртгүүлнэ.
Мэдэхэд илүүдэхгүй
Гадаадын иргэдэд зориулсан Цахим Засгийн Газрын цахим хуудас “(Hi Korea)”
Солонгос, Англи, Хятад зэрэг гурван хэл дээр ажилладаг 'Hi Korea' вэб сайтаар дамжуулан оршин суух
хугацааг сунгах виз мэдүүлэх, оршин суугаа газраа өөрчилсөн тухай иргэний цахим өргөдөл гаргах,
эсвэл Солонгосын Цагаачлалын албанд (цагаачлалын алба) зочлохоор цаг авах боломжтой.
Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн төв : Урд код оруулахгүйгээр 1345
Гадаад иргэдэд Солонгосын ахуй амьдралд дасан зохицоход шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгдөг
бөгөөд солонгос хэл болон бусад 20 орны хэлээр харилцаж болно. Ажиллах цагийн хуваарь : Ажлын
өдөр09:00~22:00(18:00 цагаас хойш солонгос, англи, хятад хэлээр)
Нийгмийн нэгдсэн мэдээллийн сүлжээ(soci-net)цахим хуудас
Нийгмийн нэгдлийн хөтөлбөрүүд, олон улсын гэрлэлтийн талаарх мэдээлэл, хөтөлбөрүүд, гэрлэлтийн
цагаачдад эрт дасан зохицох хөтөлбөрүүд, байнгын оршин суугчид болон иргэншилтэй иргэдэд тохирсон
иргэний боловсролын нэгдсэн боловсролын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн болно. Та веб сайтаар
дамжуулан хүссэн сургалтын хөтөлбөртөө шууд хамрагдах боломжтой.
- Ашиглах заавар
(www.socinet.go.kr) вэбсайт руу нэвтрэх → Гишүүнээр бүртгүүлэх → Нийгмийн
нэгдлийн олон төрлийн сургалтанд хамрагдах хүсэлт гаргах, үр дүнг шалгах зэрэг үйлчилгээнд хамрагдах
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”