Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Тэтгэвэр

  • Home
  • Нийгмийн хамгааллын тогтолцоо
  • Тэтгэвэр

Тэтгэвэр

Насан өндөр болсноос ажил хийж амьдралаа залгуулах боломжгүй болох, гэнэтийн ослоор тахир дутуу болох юм уу нас барах зэрэг тохиолдолд тэтгэврийн даатгуулагч өөрт нь юм уу түүний гэр бүлийнхэнд тэтгэвэр, тусламж олгож тэдний амьжиргааг баталгаажуулах зорилготойгоор, Солонгос улс нийгмийн хангамжийн бодлогынхоо хүрээнд өндөр настны тэтгэврийн тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцооны дагуу тэтгэвэр тэтгэмж авахын тулд тэтгэврийн даатгалд даатгуулагч сар бүр тодорхой хэмжээний шимтгэлийг даатгалын байгууллагад төлдөг

01Хамрагдах хүн

Солонгост оршин сууж буй гадаадын иргэн нь Солонгос иргэний адилаар үндэсний тэтгэвэрийн даатгалд хамрагдана. 18-60 насны гадаадын иргэн үйлдвэр компанид ажилладаг бол ажлынхаа газрын шугамаар ажилтны тэтгэврийн даатгалд даатгуулах ба түүнээс бусад гадаадын иргэд нь орон нутгаасаа даатгуулж болно. Хэрвээ гадаадын иргэний төрлөх улсад БНСУ-ын иргэнийг тэтгэврийн даатгалд хамруулдаггүй бол уг гадаадын иргэнийг тэтгэврийн даатгалд хамруулахгүй. Харин тухайн гадаадын иргэний төрлөх улстай ‘Нийгмийн баталгааны тухай тусгай хэлэлцээр’ байгуулсан бол түүнд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

  • 18-аас доош настай ч ажил хөдөлмөр хийж байгаа бөгөөд даатгалд хамрагдахыг хүсвэл ажил хийж байгаа газрын даатгуулагчаар даатгуулах боломжтой.
Тэтгэврийн тогтолцоонд хамаарахгүй улс (23 улс)

Гүрж, Нигер, Өмнөд Африк, Непал, Зүүн Тимор, Малайз, Мальдив, Мьянмар, Бангладеш, Вьетнам, Беларус, Бруней, Саудын Араб, Свазиланд, Сингапур, Армени, Этиоп, Иран, Египт, Камбож, Тонга, Пакистан, Фижи

02Даатгалын шимтгэл төлөх

  • Үйлдвэр компанид ажиллагсадын хувьд түүний орлогын түвшингийн жишгээр ажилчин өөрөө болон ажил олгогч тус бүр ажилчны сарын орлогын 4.5%-тай тэнцэх шимтгэлийг сар бүр төлнө.
  • Орон нутгаас даатгуулагч(хувиараа хөдөлмөр эрхлэгч)-ийн хувьд даатгуулагчийн олж буй сарын орлогын 9%-тай тэнцэх шимтгэлийг сар бүр өөрөө төлнө.

03Тэтгэврийн хэлбэр

Даатгуулагч гадаадын иргэн нь тэтгэвэр авах(өндөр настны, тахир дутуугийн, нас барагчийн ар гэрийн тэтгэмж) авах нөхцөл шаардлагыг хангасан бол өндөр настны, тахир дутуугийн, нас барагчийн ар гэрийн тэтгэмж авна.

Өндөр настны тэтгэвэр

10-аас дээш жил өндөр настны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвэр авах насанд хүрсэн иргэн өндөр настны тэтгэвэр авах боломжтой.

Төрсөн он бүрээрх өндөр настны тэтгэвэр олгох нас
출생연도별 노령연금 지급연령 : 구분, ~52년생, 53~56년생, 57~60년생, 61~64년생, 65~68년생, 69년생~ 포함한 표입니다.
Ангилал ~ 52 онд төрсөн 53~56 онд төрсөн 57~60 онд төрсөн 61~64 онд төрсөн 65~68 онд төрсөн 69 оноос хойш төрсөн
Өндөр настны тэтгэвэр 60нас 61нас 62нас 63нас 64нас 65нас
Тахир дутуугийн тэтгэвэр

Тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлж байх хугацаандаа(18 наснаас өндөр настны тэтгэвэр авах наснаас өмнөх хүртэл) өвдөх буюу гэмтэж эмчлүүлээд бүрэн эдгэрсэн ч гэсэн(хэрэв өвчтэй байгаа бол, өвчний анхны онош тогтоосноос 1 жил 6 сар өнгөрсний дараа) хожим түүнээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон бол хөгжлийн бэрхшээлийн хэмжээнээс хамаарч 1~3 зэрэгтэй бол тэтгэвэр хэлбэрээр, 4-өөс дээш зэрэгтэй бол нөхөн төлбөр хэлбэрээр авч болно.

Тэжээгчээ алдсаны тэтгэмж

Тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлж байх хугацаандаа мөн тэтгэвэртэтгэвэр(өндөр настны, 1~2 зэргийн хөгжлийн бэрхшээлтэй) авч байхдаа нас барсан хүн түүнтэй хамт амьдарч байсан ар гэрт нь сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно.

Даатгалын шимтгэлийг эргэн төлөх

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөгч гадаад иргэн нутаг руугаа буцаж явах юм уу нас барсан бол мөн 60 нас хүрсэн үед тэр үеийг хүртэл хугацаанд төлсөн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний мөнгийг тодорхой хэмжээний хүүгийн хамтаар тооцож олгодог. Даатгалын шимтгэлийг эргэн төлөх журам зөвхөн дараах болзолд хамаарах гадаадын иргэдэд үйлчилнэ.

  1. 1Тухайн гадаад иргэний төрлөх улсад амьдарч байгаад буцсан БНСУ-ын иргэнд Солонгос улсад олгодог буцаан олголтын мөнгөн дүнтэй дүйцэх хэмжээний мөнгийг эргэн олгодог бол
  2. 2БНСУ болон тухайн гадаадын улсын хооронд байгуулсан нийгмийн халамжийн хэлэлцээртэй холбогдох дүрэм журам байгаа бол
  3. 3Солонгост оршин суух E-8(дадлагажигч ажилчин), E-9(мэргэжлийн бус ажилчин), H-2(айлчин ажилчин) ангилалын зөвшөөрөлтэй гадаадын ажилчин бол
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг эргэн олгодог орнууд(46 улс)

Тайланд, Филиппин, Малайз, Индонез, Шриланка, Казакстан, Хонконг, Белиз, Гренада, Сант Винсент Гранадин, Зомбави, Камерон, Гана, Вануату, Бермуд, Судан, Эль Сальвадор, Иордан, Кеня, Тринидад ба Табаго, Бутан, Колумб, Уганда, Тунис(Эдгээр 24 оронтой харилцан тохиролцсоны үндсэн дээр буцаан олголт хийнэ.)

Герман, АНУ, Канад, Унгар, Франц, Австрали, Чехословак, Бельги, Польш, Словак, Болгар, Румын, Австри, Энэтхэг, Турк, Швейцарь, Бразил, Перу, Швейцарь, Турк, Энэтхэг, Люксембург, Словени, Хорват, Уругвай (Нийгмийн даатгалын гэрээнд үндэслэн төлбөрийг нэг дор авах эрхтэй 22 улс)

  • E-8, E-9, H-2 визтэй бол ямар улсын иргэн байхаас үл хамааран олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний тэтгэврийн даатгалын албаны салбарууд дээр биеэр очиж лавлах юм уу 1355 дугаараас лавлана уу.
    Жич : Үндэсний тэтгэврийн даатгалын албаны цахим хуудас (www.nps.or.kr)
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”