Дараах хүмүүс оршин суух визний ангилалынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлэн оршин суугаа газрын харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)-т Байнга оршин суух (F-5) визийг хүссэн өргөдлийг өгч болно.
01Хамрагдах хүн
- 1БНСУ-ын 「Иргэний хууль」-д заасны дагуу насанд хүрсэн, *Xавсралт хүснэгт 1-ийн 2-ын 10. Суурин төлөөлөгч(D-7) 20 хүртэлх ангиллаар оршин суух эрхтэй, мөн хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 24. Оршин суух(F-2) визний ангиллаар 5-аас дээш жил БНСУ-д амьдарч байгаа хүн
- 2Солонгосын иргэн мөн байнгын оршин суух(F-5) визтэй хүний эхнэр(нөхөр), насанд хүрээгүй хүүхэд нь Солонгос улсад 2-оос дээш жил оршин сууж байгаа тохиолдолд мөн Солонгост төрсөн гэдэг шалтгаанаар Хуулийн 23-т заасны дагуу оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бөгөөд төрөх үед нь түүний эцэг(эх) нь байнгын оршин суух виз(F-5)-тэй бөгөөд Солонгост амьдарч байгаа хүний хувьд Хууль зүйн яамны сайдлын зөвшөөрөл олгосон хүн
- 3「Гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хууль」-д заасны дагуу 500.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч бөгөөд 5-аас дээш тооны солонгос иргэнийг ажлаар хангаж буй хүн
- 4Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 26. Гадаадын иргэншилтэй солонгос үндэстэн(F-4) бөгөөд Солонгос улсад 2-оос дээш жил үргэлжлүүлэн амьдарч байгаагийн хувьд Солонгос улсад үргэлжлүүлэн амьдрах шаардлагатай гэж үзэж Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- 5Хилийн чанад дахь солонгосчуудын цагаачлалын хяналт ба эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т заасан гадаадын иргэншилтэй, гэхдээ Иргэншлийн тухай хуулийн дагуу иргэншил авах шаардлагыг хангасан хүн (энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт заасан шаардлагыг эс тооцвол)
- 6Өмнөх 「Хилээр орж гарах тухай хуулийн мөрдлөг」(Ерөнхийлөгчийн 17579 тоот зарлигаар хэсэгчлэн өөрчлөлт оруулж 2002 оны 4 сарын 18-ны өдөр зарлигдсанㆍмөрдлөг болгохоос өмнөхийг хэлнэ) хавсралт хүснэгт ийн 1-27-д заасан оршин суух(F-2) ангилалтай(Үүнд хамаарах өмнөх мөрдлөгөөр оршин суух ангиллаар байсан хүн хамаарна) байсан, Солонгос улсад үргэлжлүүлэн амьдрах шаардлагатай гэж үзэж Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- 7Дараах зүйлийн аль нэгт хамаарах бөгөөд Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- а.Гадаадад докторын зэрэг авсан бөгөөд байнгын оршин суух(F-5) виз авах хүсэлт гаргах үедээ Солонгосын компанид ажилд орсон хүн
- б.Солонгосын их дээд сургуулийг дүүргэж, докторын зэрэг авсан хүн.
- 8Хууль зүйн яамны сайдын заасан ангиллын бакалавраас дээш зэрэгтэй диплом, мөн Хууль зүйн яамны сайдын заасан мэргэжлийн үнэмлэхтэй хүн бөгөөд Солонгост 3-аас дээш жил амьдарсан, байнгын оршин суух виз(F-5) авахдаа дотоодын компанид ажилд орж, Хууль зүйн яамны сайдын тогтоосон мөнгөн дүнгээс дээш хэмжээний цалин авч буй хүн ⑨ ⑩ ⑪ ⑫ ⑬ ⑭ ⑮ ⑯ ⑰ Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 116. Компаний хөрөнгө оруулалт виз(D-8)-ийн “га” ангилалд
- 9Шинжлэх ухаан, менежмент, боловсрол, соёл урлаг, биеийн тамир зэрэг тусгай салбарын чадварлаг хүн бөгөөд Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- 10Солонгос улсад онцгой гавьяатай гэж үзэж Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- 1160-аас дээш насны, Хууль зүйн яамны сайдын тогтоосон мөнгөн дүнгээс дээш хэмжээний тэтгэвэр тэтгэмжийг өөрийн орноос авдаг хүн
- 12Хавсралт 1-2-ын 29. Ажилласан хугацаа, ажиллаж байсан газар, үйлдвэрлэлийн чиглэл, ажиллах хүчний хомсдол, үндэсний хөдөлмөр эрхлэлтийн давуу байдал зэргийг харгалзан түр ажил эрхлэлтийн (H-2) статустай, Хууль зүйн сайдын хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн.
- 13Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 24. Оршин суух виз (F-2)-ийн “жа” ангилалд хамаарах оршин суух эрхэй бөгөөд Солонгост 3-аас дээш жил амьдарч байгаа, Солонгос улсад үргэлжлүүлэн амьдрах шаардлагатай гэж үзэж Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- 14Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 24. Оршин суух виз(F-2)-ийн “ча” ангилалд хамаарах оршин суух эрх авснаас хойш 5-аас дээш жил тасралтгүй хөрөнгө оруулалт хийж буй бөгөөд Солонгос улсад үргэлжлүүлэн амьдрах шаардлагатай гэж үзэж Хууль зүйн яамны сайлын зөвшөөрсөн хүн ба түүний эхнэр(нөхөр), хүүхэд(Хууль зүйн яамны сайдын заасан шаардлагыг хангасан хүүхдэд хамаарна)
- 15Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 11. Компаний хөрөнгө оруулалт(D-8) –ийн “да” ангилалд хамаарах оршин суух эрхтэй, Солонгос улсад 3-аас дээш жил тогтвортой оршин сууж буй бөгөөд хөрөнгө оруулагчаас 300 сая воны хөрөнгө оруулалт татаж, 2-оос дээш солонгос иргэнийг ажлаар хангах зэргээр Хууль зүйн яамны сайдын заасан шаардлагыг хангасан хүн
- 165-аас дээш жил хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр Хууль зүйн яамны сайдын тогтоосон мөнгөн дүнгээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, Хууль зүйн яамны сайдын заасан шаардлагыг хангасан хүн
- 17Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 116. Компаний хөрөнгө оруулалт виз(D-8)-ийн “га” ангилалд хамаарах оршин суух эрхтэй, 「Гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хуулийн мөрдлөг болгох захирамж」-ийн 25-р зүйлийн 1-4-т заасны дагуу судалгааны байгууламжид шаардлагатай мэргэжилтэн бөгөөд Солонгос улсад 3-аас дээш жил тогтвортой амьдарч байгаа, Хууль зүйн яамны сайдын зөвшөөрсөн хүн
- 18Хавсралт хүснэгт 1-ийн 2-ын 24. Оршин суух виз(F-2)-ний “да” ангилалд хамаарах ба 2-оос дээш жил Солонгос улсад амьдарч буй хүн
- Хавсралт 1-ийн 2 : Хилээр орж гарах тухай хуулийн мөрдлөг
- 19Бүгд Найрамдах Солонгос Улсад 2-оос дээш жил оршин суусан хүн Хавсралт 1-2-ын 24. Оршин суух (F-2) хүснэгт (к)-д тохирсон оршин суух зөвшөөрлийн хэлбэртэй.
02Байнга оршин суух эрх авахад бүрдүүлэх материал
Хууль зүйн яам Hi Korea (www.hikorea.go.kr) – Мэдээллийн плаза – Оршин суух зөвшөөрлийн хэлбэрийн мэдээллийн гарын авлага – Оршин суух зөвшөөрлийн хэлбэрийн мэдээллийн гарын авлага – Байнгын оршин суухыг (F-5) баталгаажуулалт шаардлагатай.
Оршин сууж буй газрыг тодорхойлох бичиг
Хураамж : 200,000 вон (Гадаад иргэний үнэмлэхний хураамж 30,000 вон тусад нь төлнө)
- Гэр бүл нь салж сарнисан иргэн, мөн солонгос улсын иргэнтэй(солонгосын харьяат болох болзол хангасан солонгос угсаатай гадаадын иргэн) гэр бүл болсон солонгос угсаатай гадаадын иргэний бүрдүүлэх баримт бичих, тэдэнд тавигдах шаардлага өөр тул Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төв(1345)-өөс лавлах шаардлагатай.
03Байнга оршин суух эрх цуцлах (Хилээр орж гарах тухай хуулийн 89-р зүйлийн 2)
Байнга оршин суух эрх авсан ч дараах шалтгаанаар байнга оршин суух эрх нь цуцлагдана.
- Хуурамч, зохисгүй аргаар байннга оршин суух эрх авсан
- 「Эрүүгийн хууль」, 「Хүчингийн хэргийн шийтгэлтэй холбоотой тусгай хууль」 зэрэг хууль тогтоомжид заасан хэргийг үйлдэн 2-оос дээш жилээр хорих шийтгэл мөн мөнгөн торгууль шийтгэл авсан
- Сүүлийн 5 жилийн дотор уг хууль болон өөр хууль тогтоомжийг зорчин ял шийтгэл, мөнгөн торгууль авсан нийт хугацаа 3-аас дээш жил болсон тохиолдолд
- Солонгос улсад зохих хэмжээнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр байнга оршин суух эрх авсан хүн зэрэг ерөнхийлөгчийн заасан хүн уг нөхцлийг зөрчсөн тохиолдолд
- Солонгос улсын аюулгүй байдал, дипломат харилцаа, улсын эдийн засаг зэрэг Солонгос улсын ашгийг зөрчсөн тохиолдолд
Байнга оршин суух эрх авсны давуу тал
- Өөрийн улсын харьяаллаас гарахгүй байж болно.
- Байнга оршин суух эрх авсан өдрөөс 3 жилийн дараа харьяа орон нутгийн сонгуулд оролцож болно.
- Хилээр гарсан өдрөөс хойш 2 жилийн дотор хилээр дахин орж ирэх гэж буй тохиолдолд хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авах шаардлагагүй.
- Үйл ажиллагааны цар хүрээ, оршин суух хугацаанд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”