Дунд сургуулийн сургалт 3 жил байдаг. Дунд сургуульд элсэн орох сурагчийг нутаг, сургууль бүрээр сугалагаар таарсан сургуульд нь хуваарилдаг ч зам тээврийн нөхцлийн хувьд маш бэрхшээлтэй нутгийн хувьд сургуулийн захирлын тогтоосон дунд сургуулийн бүсийн хүрээнд элсэх сургуулийг хуваарилна. Дунд сургууль бага сургуультай адилаар заавал эзэмших боловсрол бөгөөд үнэ төлбөргүй байдаг. Хэрвээ эцэг эх нь хүүхдээ дунд сургуульд сургахгүй бол торгууль төлнө.
Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр нь бага сургуулийн сургалтын үр дүнд үндэслэх ба сурагчийн өдөр тутмын амьдрал, хичээлд шаардлагатай үндсэн чадварыг суулгаж, зөв зан чанартай болон ардичлсан иргэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн байдаг. Сурагчид хичээлийн улирал бүрт 8 төрлийн дараах хичээлийг үздэг.
Хичээл | 1~3 ангийн хичээлийн цаг | Хичээлийн агуулга |
---|---|---|
Эх хэл | 442 | сонсох • ярих, унших, бичих, хэлзүй, уран зохиол |
Нийгэм(түүх багтана)/Ёс зүй | 510 | улс төр, хууль, газарзүй, түүх, өөртэйгөө харилцах харилцаа |
Математик | 374 | тоо болон тоо бодлого, үсэг ба томъёо, тэгшитгэл, магадлал ба бүртгэл тооцоо, геометр |
Байгалийн шинжлэх ухаан/ Хөдөлмөр · Гэр ахуй/Мэдээлэл | 680 | хүч тамир ба хөдөлгөөн, бодис, амьд биет ба дэлхий ертөнц, гэр бүл, технологи ашиглалт, мэдээлэл соёл |
Биеийн тамир | 272 | эрүүл мэнд хөдөлгөөн, сорилт, өрсөлдөөн, өөрийгөө илэрхийлэх, чөлөөт цаг |
Урлаг(Дуу хөгжим/ Дүрслэх урлаг) | 272 | өөрийгөө илэрхийлэх, урлагийн бүтээл таашаан мэдрэх, ойлгох, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх, |
Англи хэл | 340 | сонсох, ярих, унших, бичих |
Сонгон суралцах хичээл | 170 | Хятад ханз, байгаль орчин, гадаад хэл (герман, франц, испани, хятад, япон, орос, араб, вьетнам), нийгмийн эрүүл мэнд, ажил мэргэжлийн зөвлөгөө, мэргэжлийн сургалт гэх мэт |
Бүтээлч, танин мэдэхүйд суурилсан үйл ажиллагаа нь танхимын хичээлээс гадуурх үйл ажиллагаа бөгөөд ирээдүйн мэргэжилтэй танилцах үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагаа, чөлөөт үйл ажиллагаа, дугуйлангийн үйл ажиллагаа гэсэн 4 хэсгээс бүрдэх ба сурагчийн хөгжлийн үе шат, сургалтын шаардлага зэргийг харгалзан үзэж сургууль үйл ажиллагааг уян хатан явуулж болно. Дараах хүснэгтэд дунд сургуулийн бүтээлч танин мэдэхүйн үйл ажиллагааг харуулав.
Ангилал | Үйл ажиллагаа | Агуулга |
---|---|---|
Бие даасан үйл ажиллагаа |
| Сургуулийн найз нөхөдтэйгээ хэвийн харилцааг бүрдүүүлэх, бие дааж оновчтойгоор асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, олон талын өргөн сэдвээр эрэл хайгуул хийх танин мэдэхүйн үйл ажиллагаа |
Дугуйлан |
| Урлагийн талаар мэдлэгтэй болох, бие сэтгэлийн зөв хүмүүжил, эрэл хайгуул хийх чадвар ба асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, олон янзын соёлын талаар ойлгох болон шинийг эрэлхийлэх, нийгэмд удирдан манлайлах чадварыг хөгжүүлэх |
Сайн дурын үйл ажиллагаа |
| Сурагчийн сонирхол, онцлогыг ашигласан сайн дурын үйл ажиллагааг явуулах |
Явцын байдал |
| Өөрийнхөө талаар эерэг ойлголтыг нэмэгдүүлэх, ирээдүйн ажил мэргэжлээ судлах |
“Сургуулийн хүчирхийлэл” гэдэг нь сургуулийн дотор эсвэл гадна сурагчдын биед гэмтэл учруулах, биед нь халдах, хорих, айлган сүрдүүлэх, хулгайлах, уруу татах, гүтгэх, доромжлох, шантаажлах, албадах, албадан даалгавар өгөх, бэлгийн хүчирхийлэл, дээрэлхэх, цахимаар дээрэлхэх гэх мэтээр бие махбодын болон оюун санааны хохирол, эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдлийг хэлнэ. Бие, оюун санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан аливаа үйлдлийг сургуулийн хүчирхийлэл гэж үзэж болно.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухайгаа сургуулийн хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагад мэдээлсэн бол хүчирхийллийн хохирогч болсон, дээрэлхсэн хэрэг анх батлагдсанаас хойш 48 цагийн дотор Боловсролын газарт мэдэгддэг. Дараа нь Боловсролын газрын (тусламж) Сургуулийн хүчирхийллийг тэглэх төвийн "сургуулийн хүчирхийллийн мөрдөн байцаагч" сурагчид, эцэг эхчүүдтэй шууд уулзаж, асуудлыг шалгана.
Мөрдөн байцаалтын үр дүнг хүлээн авдаг тусгай байгууллага нь тухайн сургуулийн захирал эрх мэдлээрээ асуудлыг шийдвэрлэх эсэхийг хэлэлцдэг. Өөрөө шийдвэрлэх шаардлагыг хангасан бөгөөд хохирогч болон түүний эцэг эх/асран хамгаалагч нь зөвшөөрсөн бол захирал асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой. Харин захирал өөрөө шийдвэрлэх шаардлагыг хангаагүй, хохирогч болон түүний асран хамгаалагчид санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын газраас байгуулагдсан Сургуулийн хүчирхийллийн хариу арга хэмжээг хянан шалгах хороогоор хэлэлцүүлэх хүсэлт гаргана.
Олон төрлийн шалтгаанаар сургуульд явахад бэрхшээлтэй байгаа сурагчдад зориулж сургуульд байгуулсан 1-р шатны зөвлөгөө өгөх байгууллага бөгөөд сургуульд дасан зохицоход нь туслах үүднээс зөвлөгөө өгөх болон сэтгэлзүйн дэмжлэгийн мэдээлэл авчболно.
Сургуулийн хүчирхийллийг шүүн шалгах хороо нь сургуулийн хүчирхийллээс сэргийлэх болон авах арга хэмжээтэй холбогдох зүйлийг шүүн шалгах Боловсролыг дэмжих газрын хууль ёсны хороо юм. Шүүн шалгах хороо нь сургуулийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон арга хэмжээ авах, хохирсон сурагчийг хамгаалах, хохирол учруулсан сурагчийн сургалт, шийтгэл, хохирогч болон хохирол учруулагч сурагчдын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ.
Сургуулиас чиглүүлэх болон эмчлэх хэцүү хохиролд учирсан сурагчийг дэмжихийн тулд Боловсролыг дэмжих газарт байгуулсан 2-р шатны зөвлөгөө өгөх байгууллага бөгөөд мэргэжлийн түвшинд оношлох, зөвлөгөө өгөх, эмчлэн засах үйлчилгээг авч болно.
Сургуулиас завсардсан зэрэг байдлын улмаас урт хугацааны эмчилгээ, сургалт шаардлагатай өндөр эрсдэлт бүлгийн сурагчийг дэмжиж ажиллахын тулд хот, мужийн Боловсролын газарт байгуулагдсан 3-р шатны зөвлөгөө өгөх байгууллага бөгөөд орлуулах сургалтын хөтөлбөр зэрэг төрөл бүрийн зөвлөгөө, засал эмчилгээ, сургалтын үйлчилгээг авч болно.
Пүрэн Намү сангаас ажиллуулдаг сургуулийн хүчирхийлэлтэй тэмцэх SOS дэмжлэгийн баг нь сургуулийн хүчирхийлэлд өртсөн сурагч болон хохирол учруулсан сурагч, тэдний гэр бүл, сургуульд сургуулийн хүчирхийллээс сэргийлэх, асуудлыг шийдвэрлэх, хэвийн байдалдаа ороход нь туслах төрөл бүрийн хөтөлбөр явуулж, суурин утас (☎1588-9128) болон онлайн(www.btf.or.kr)-аар ашиглах боломжтой
Хүүхдэд зөвлөгөө өгөх 1388 нь Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас ажиллуулдаг зөвлөгөө өгөх үйлчилгээ юм. Сургуулийн хүчирхийллийн хохирогч юмуу сурагчдийн харилцааны асуудал зэргийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх багштай 365 өдөр 24 цагаар холбогдож зөвлөгөө авах боломжтой. Суурин утас(☎1388), онлайн(www.cyber1388.kr), мессеж, какаоталк(#1388) ашиглаж болно.
Сандами сэйм нь Боловсролын яам, KB Күүкмин баг, kakao, Нээлттэй эмч нарын нийгэмлэг хамтран сургуулийн хүчирхийлэлтэй холбоотой зөвлөгөө, эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх мобайл сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ юм. ‘Какао талк’-аас “Сандами сэйм” гэж хайн найзаар нэмсний дараа мессеж илгээвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно(Зөвлөгөө авах цаг : Ердийн өдөр 10:00~24:00, Амралтын өдөр/Бүх нийтээр амрах тэмдэглэлт өдөр орохгүй). Зөвлөгөө авсан хохирогч болон хохирол учруулагч сурагч, өндөр эрсдэлт сурагчдаас сар бүр 10 сурагч шалгаруулан 800.000-аас доошгүй воны сэтгэлзүйн эмчилгээний зардлыг нь хариуцдаг.
『Wee』 : “We(Бид)+education(Боловсрол)”, “We(Бид)+emotion (Сэтгэл хөдлөл)”гэсэн үгний товчлол юм