Өрхийн орлого зарлага гэдэг нь өрхөд орж ирж буй мөнгө болон гарч буй мөнгийг хэлнэ. Бага орлоготой ч гэсэн хэрхэн зарцуулж байгаагаас шалтгаалж өрхийн орлого нэмэх(+) дүнтэй, бас хасах(-) дүнтэй ч болж болно
Солонгост 10 вон, 50 вон, 100 вон, 500 воны зоосон мөнгө болон 1,000 вон, 5,000 вон, 10,000 вон, 50,000 воны цаасан дэвсгэртийг гүйлгээнд хэрэглэдэг. Мөн 100,000 болон түүнээс дээш воноос хэмжээний чек ашигладаг.
Солонгосын 1,000 вон, 5,000 вон, 10,000 вон, 50,000 воноор юу худалдаж авч болох талаар өөрийн орны мөнгөний үнэ цэнэтэй байнга харьцуулан бодож байх хэрэгтэй. Бас солонгос барааны үнийн тухай бодолцож байх нь илүүдэхгүй.
кофены машины кофе 1 аяга 300 ~ 500 вон
1 уут жигнэмэг юм уу зайрмаг 1,000 ~ 2,000 вон
хачиртай будаа юм уу хүйтэн гоймон 6,000 ~ 8,000 вон
Гахайн мах 500 гр 10,000 вон
1 шуудай цагаан будаа(20 кг) 55,000 вон
Төлөвлөгөөгүй худалдан авалт хийх юм бол хэрэгцээгүй барааг хүртэл худалдан авч, орлогоосоо зарлага нь ихсэж данс хөтлөхөд тань хүндрэл учрах тул заавал аливааг төлөвлөн худалдан авалт хийх нь зүйтэй юм.
Бараа худалдаж авахын өмнө юу худалдаж авахаа бичнэ.
Хаанаас хэр хэмжээгээр худалдаж авахаа шийднэ.
Хүнсний бүтээгдэхүүнээс эхлэн төрөл бүрийн бараа худалддаг 24 цагаар ажилладаг дэлгүүр. Бага талбайтай учир яарсан үед хайсан бараагаа олж авахад хялбар бөгөөд яарсан үед ганц хоёр зүйл худалдаж авахад хүндрэлгүй амар байдаг.
Хүнс, хувцас, ойр зуурын ахуйн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн бараа худалддаг захын барааны үнэ нь ерөнхийдөө хямд, худалдан авах хэмжээ, үнийг тохиролцож болдог. Эндээс Солонгосын эгэл жирийн иргэдийн амьдралын дүр зургийг харж болно.
Ихэвчлэн печень амттан, хүнсний ногоо, мах, ус ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн голчлон худалддаг бөгөөд гэрийн ойролцоо байдгаараа онцлог байдаг.
Хувцас, хүнс, цахилгаан бараа, гоо сайхны бараа, гоёл чимэглэл зэрэг маш олон төрлийн бараа худалдаалдаг ба тоноглол, үйлчилгээ, барааны чанар дээд зэрэглэлийнх байдаг учраас үнэтэй байдаг. Хямдрал байнга явагддаг тул ттухайн үеийг хүлээж байгаад ашиглах нь зүйтэй
Энд их дэлгүүртэй адил хүнс, хувцас, цахилгаан бараа, ахуйн хэрэглээний зүйлс зэрэг олон төрлийн бараа худалдаалдаг. Барааны чанар, тоноглол үйлчилгээ ч бас сайн.
Зурагтаар бараа бүтээгдэхүүний зарыг үзээд шууд утсаар, эсвэл интернетээр захиалж болох ба хувцас, хоол хүнс, гоо сайхны бараа, цахилгаан хэрэгсэл, даатгал гэх мэт олон зүйлийг худалдан авдаг.
Гэрээсээ захиалан авах нь хэдий хялбар ч гэлээ хэрэгцээгүй зүйлсийг яарч авдаг тул анхаарна уу.
Интернетээр дуртай бүтээгдэхүүнээ захиалан авч болдог үйлчилгээг интернэт дэлгүүр гэх ба маш олон төрлийн бараа интернэтээр дамжин худалдаалагддаг. Гэвч зарим тохиолдолд компьютерийн дэлгэцээр харсан бодитоор харсан хоёр өнгө, размерийн хувьд ялгаатай байж болох тул анхааралтай ажиглах юмуу худалдагчаас асуух нь зүйтэй
Бэлэн мөнгө, чек, зээлийн карт, төлбөрийн карт, бараа худалдан авах эрхийн бичиг зэрэг хэлбэрээр төлбөр хийдэг.
Барааг худалдан авахдаа үнэ, чанарыг хооронд нь харьцуулах хэрэгтэй ба хүнсний барааны хүчинтэй хугацааг шалгана. Худалдан авсан барааны үнийг зөв тооцсон эсэхийг шалгах хэрэгтэй. Худалдан авсан баримтаа хадгалж байх хэрэгтэй бөгөөд дараа бараагаа солих юм уу буцаах шаардлагатай үед баримтаа үзүүлдэг.
Эд хөрөнгө хуримтлуулах, болзошгүй аюул гамшигт бэлэн байх, өндөр насны амьдралдаа бэлтгэх, өөрийн орон гэртэй болох, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бэлтгэхийн тулд хадгаламжтай болох хэрэгтэй. Тиймээс банкинд хадгаламжийн данс нээлгэж мөнгөө хадгалуулах нь хамгийн зөв зүйтэй арга юм.
Ухаалаг утас зэрэг үүрэн холбооны хэрэгсэл ашиглан банкны үйлчилгээг авах юм. Гадуур явахдаа ч ашиглаж болох бөгөөд интернет банкны үйлчилгээг бодвол орон зайд хязгаарлагддаггүй давуу талтай.
Мөнгө гуйвуулах хамгийн найдвартай арга зам бол банк, шуудан зэрэг санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх явдал юм. Хувийн байгууллагаар дамжуулан мөнгө гуйвуулах нь хурдан, шимтгэл хураамж бага гэж бодож болох боловч тэдгээр газрууд гуйвуулсан мөнгийг замаас нь бултуулан авч зугтах явдал байнга гарч байдаг. Нэгэнт алдсан мөнгийг эргүүлж авах нь боломжгүй байдаг учир эхнээсээ хувийн мөнгө шилжүүлэгч байгууллагаар үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй.
Ихэвчлэн үйлчлүүлэгчдэд утас буюу мессежээр худал мэдээлэл өгч дансны шилжүүлэг хийлгэх буюу бэлэн мөнгө шилжүүлэн авах аргаар хийдэг залилан.
Хүүхэд болон түүний эцэг эхийн утасны дугаарыг мэддэг гэмт хэрэгтэн аав ээж рүү нь хүүхдийнх нь дугаарыг ашиглан хүүхдийг осолд орсон юм уу барьцаалагдсан болгон холбоо барьж мөнгө авдаг арга. Хичээлдээ явсан хүүхэд барьцаалагдсан, цэрэгт явсан хүүхэд осолд орсон, гадаадад сурч байгаа хүүхэд барьцаалагдсан зэргээр залилан хуурдаг байна.
Бусдын интернэт мессенжерийн нэр ба нууц дугаарыг хакердаж нэрээр нь нэвтэрсний дараа мессенжерт байгаа гэр бүлийнхэн болон найзууд руу нь мөнгө илгээхийг, мөн авто машины осолд орсон тул төлбөрийн мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж илгээж мөнгийг нь залилан авах арга.
Санхүүгийн байгууллага болон Санхүүгийн хянан шалгах албаны нэрээр анхааруулга мессеж(шилжүүлгийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээлэл алдагдсан тул шалгах зэрэг) мессеж илгээн фишинг цахим хуудас руу оруулж, санхүүгийн арилжаа хийхэд шаардагддаг мэдээллийг нь авсны дараа тухайн мэдээлийг нь ашиглан зээл авах зэргээр мөнгийг нь залилан авах арга.
50~70 настай ахмад хүмүүстэй утсаар ярьж телебанкны үйлчилгээнд бүртгэх юм уу бүртгэлтэй байгаа эсэхийг нь лавласны дараа хувийн мэдээлэл нь алдагдсан байна, бусдад ашиглагдсан байна, гэмт хэрэгт холбогдсон байна гэх зэргээр хуурч телебанкны үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг нь олж мэдээд(иргэний үнэмлэхний дугаар, шилжүүлэг хийх нууц дугаар, дансны нууц дугаар, хамгаалалтын картны серийн дугаар, хамгаалалтын картны код зэрэг) данснаас нь өөрийн дансанд мөнгийг нь шилжүүлэн авдаг арга.
Мөрдөн байцаах газраас ярьж байна гээд, данс нь гэмт хэрэгт холбогдсон тул хамгаалалт хийх шаардлагатай гэж бэлэн мөнгөний автомат машин руу хуурч аваачаад мөнгийг нь шилжүүлэн авах арга.
Залилагч хохирогчийг хувийн мэдээлэл нь алдагдсан байна, бусдад ашиглагдсан байна, гэмт хэрэгт холбогдсон байна гэх зэргээр хуурч зээлийнх нь картны мэдээллийг(картны дугаар, нууц дугаар, CVC дугаар) мэдэж авсны дараа автомат хариулагчийн тусламжтайгаар хохирогчтой холбогдон хуурамч данс руу мөнгийг нь шилжүүлэн авах залилан.
Цагдаагийн ерөнхий газрын ☎112(бүсийн дугаар оруулахгүй), Интернэтийн хөгжлийн хүрээлэн ☎118(бүсийн дугаар оруулахгүй), Санхүүгийн хянан шалгах алба ☎1332(бүсийн дугаар оруулахгүй)-т залгаж мэдэгдэнэ.