Дараах ангилалд хамаарч байгаа болон холбогдох ангиллын шаардлагыг хангаж байгаа гадаадын иргэд нь 19 цагаачлалын алба болон иргэний харьяаллын асуудлыг хариуцдаг гадаадын төрийн байгууллагад иргэншил авахтай холбоотой асуудлаар хандаж болно. Өргөдөл гаргагч нь харьяалах цагаачлалын албанд хандахдаа гадаадын иргэдэд зориулсан цахим засгийн газар (www.hikorea.go.kr)-ын Мэдээлэл солилцох булан (иргэний харьяалал/иргэншил)-д хандаж, шаардлагатай бүхий л баримт бичгийг бэлдсэн байна.
01Хамрагдах хүн
- 1「Иргэний хууль」-иар насанд хүрсэн бөгөөд БНСУ-д 5-аас дээш жил оршин суугаа байнгын оршин суух визтэй хүн.
- 2Эцэг, эсхүл эх нь Солонгосын иргэншилтэй гадаадын иргэд, Солонгост төрсөн гадаадын иргэд, эцэг, эсхүл эх нь Солонгост төрсөн гадаадын иргэд, хуульд заасан насанд хүрснийхээ дараа Солонгосын иргэнд үрчлүүлсэн гадаадын иргэд
- 3Солонгос иргэнтэй гэрлэж байгаа эсхүл гэрлэсэн хүн(Дэлгэрэнгүй агуулгыг дор дурдсан Солонгос иргэнтэй гэрлэсэн гадаад хүн хөнгөвчилсөн нөхцөлтэй (Гэрлэх)харьяат болох тухай харна уу)
- 4Эцэг болон эх нь БНСУ-ын иргэн бол
- Эцэг болон эх нь Солонгосын харьяат бол хүүхэд нь нас, гэрлэсэн эсэх, түүнчлэн Солонгост оршин суусан хугацаанаас хамаарахгүйгээр тусгай харьяат болох хүсэлт гаргах боломжтой(Гагцхүү насанд хүрсний дараа үрчлэгдсэн хүн үүнд хамаарахгүй).
- 5БНСУ-д онцгой гавьяа байгуулсан хүн
- 6Онцгой чадвартай бөгөөд БНСУ-ын хөгжилд хувь нэмэр оруулна гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн
Солонгос хүнтэй гэрлэсэн цагаач хөнгөвчилсөн нөхцөлтэй (Гэрлэх) харьяат болох
- 1Солонгос иргэнтэй гэрлээд тэр байдлаараа Солонгос улсад 2-оос дээш жил тасралтгүй амьдарсан байх
- 2Солонгосын иргэнтэй гэрлээд тэр байдлаараа 3 жил болсон бөгөөд 1-ээс дээш жил нь Солонгос улсад тасралтгүй оршин суусан байх
- 3Солонгос иргэнтэй гэрлэсний дараа солонгос эхнэр/нөхөр нь нас барсан, сураггүй алга болсон буюу мөн өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар гэр бүлийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон хүн дээрх 1, 2-р зүйлд заасан оршин суух хугацааг хангасан байх
- 4Солонгос иргэнтэй гэрлэж төрүүлсэн бага насны хүүхдийг өсгөн бойжуулж байгаа буюу өсгөн бойжуулах ёстой хүн дээрх 1, 2-р зүйлд заасан оршин суух хугацааг хангасан байх
02Тавигдах шаардлага
- 1Хууль тогтоомжийг сахих зэргээр Хууль зүйн яамнаас тогтоох шаардлагыг хангасан байх
- 2Өөрийн хөрөнгө, чадвараар амьдардаг эсхүл амьдралаа хамт залгуулдаг гэр бүлийнхээ дэмжлэгээр амьдралаа авч явах чадвартай байх
- 3Солонгос хэлний чадвар ба Солонгосын зан заншлын талаар ойлголттой байх зэрэг Солонгосын иргэний хувьд суурь мэдлэгтэй байх
- 4Солонгосын харьяат болохыг зөвшөөрлийг өгөхдөө Улсын аюулгүй байдлыг хамгаалах болон дэг журмыг сахих мөн нийтийн халамжид тэрслэхгүй гэж үзэж Хууль зүйн яамны сайд хүлээн зөвшөөрөх
03Дэмжлэгтэй байдлаар (гэрлэлт) иргэншил авахад шаардлагатай баримт бичиг
- Дэмжлэгтэй байдлаар (гэрлэлт) иргэншил авахад шаардлагатай баримт бичгийн талаарх мэдээллийг гадаадын иргэдэд зориулсан цахим засгийн газар (www.hikorea.go.kr)-ын цахим хуудасны Мэдээлэл солилцох булан (иргэний харьяалал/иргэншил)-д хандаж авна уу.
Солонгос улсын иргэний харьяат болгохыг хүссэн өргөдөл(3.5 см х4.5 см хэмжээтэй өнгөт цээж зураг 1 хувийг наана. Маягтыг цахим хуудаснаас авах боломжтой)
Пасспортын хуулбар, үндсэн харьяалах улсын иргэний үнэмлэхийн хуулбар (Хятад улсын иргэдийн хувьд оршин суугаа бүртгэл мөн хамаарна)
- Эх хувийг өргөдөл гаргахдаа заавал үзүүлэх шаардлагатай.
Өөрийн эх орны засгийн газраас (гуравдагч талын улс) олгосон апостиль бүхий гэмт хэргийн бүртгэлийн гэрчилгээ эсвэл тухайн улсад суугаа Солонгосын ЭСЯ-ны консулын баталгаа)
Солонгос гэр эхнэр/нөхрийн гэр бүлийн гишүүдийн лавлагаа, үндсэн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа(дэлгэрэнгүй), иргэний бүртгэлийн лавлагаа тус бүр 1хувь
- Гэрлэсний дараа хүүхэд төрүүлсэн бол хүүхдийн нэр багтсан гэр бүлийн гишүүдийн лавлагааг нэмж өгнө.
Та болон таны гэр бүлийн гишүүд амьжиргаагаа залгуулах чадвартай болохыг нотлох баримт бичиг (доорх жишээнүүдийн аль нэгнийх нь баталгаа)
- 30 сая вон буюу түүнээс хэмжээний санхүүгийн хөрөнгөтэй болохыг гэрчлэх баримт (банкны дансны үлдэгдэл, хадгаламж, хувьцаа)
- арилжааны банкнаас зарласан, эсхүл арилжааны бодит дүн, эсхүл үл хөдлөх хөрөнгө түрээсийн 30 сая воноос дээш үнийн дүнтэй гэрээгээр тогтоогдсон, стандарт үнийн дүнгээс дээш үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
- Хууль зүйн яамнаас хүлээн зөвшөөрсөн дээрхтэй адилтгах баримт бичиг
Дээд шүүхэд хүргүүлэх гэр бүлийн тодорхойлолт(www.hikorea.go.kr цахим хуудаснаас татаж авах боломжтой) болон өөрийн төрөлх нутагт амьдарч буй гэр бүлийн гишүүдийн холбоо хамаарлыг нотлох баримт бичиг(солонгос хэлээр орчуулсан хувийг хавсаргах)
- Тус тодорхойлолт нь иргэний харьяат болохыг хүсэж буй хүний эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд нь хэн болох, гэрлэсэн, гэрлээгүй эсэх, үрчлэгдсэн эсэх зэрэг гэр бүлийн байдлыг тусгасан баримт бичиг бөгөөд хятад иргэд ургийн бичиг, аав ээж, ах дүүсийн холбоог тодорхойлсон баталгаат бичиг(Хятадын Гадаад хэргийн яамаар баталгаа хийлгэх шаардлагатай) өгнө.
Хэрэв иргэншил хүсэгч нь Солонгос-Хятадын иргэн бол (эцэг эх, эхнэр, нөхөр нь Солонгос-Хятад хүн байх тохиолдол орно), Солонгос-Хятад (Солонгос-Хятад) гэдгээ нотолсон хүчинтэй иргэний үнэмлэх (иргэний үнэмлэх, өрхийн бүртгэл гэх мэт)
Хураамж : 300,000 вон(улсын тэмдэгтийн үнэ)
Солонгос эхнэр/нөхөртэйгээ хамт амьдрахгүй байгаа тохиолдолд, түүнийг батлах бичиг баримт
현황 : 명칭, 주소, 운영시간, 상담언어 및 상담내용을 포함한 표입니다. Эхнэр нөхөр нь ор сураггүй алга болсон, нас барсан, гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд | Солонгос эхнэр/нөхөр нь ор сураггүй алга болсон тохиолдолд сураггүй алга болсныг мэдэгдсэн шүүхийн шийдвэр, нас барсан тохиолдолд нас барсан тухай лавлагаа, гэрлэлтээ цуцалсан буюу тусдаа амьдарч буй тохиолдолд солонгос эхнэр/нөхөр нь буруутай гэдгийг баталсан шүүхийн шийдвэр |
Хүүхэд өсгөж буй тохиолдолд | Солонгос хүүхдийн нэр дээр ам бүлийн тодорхойлолт, хүүхдийг өсгөж байгаа болон өсгөх ёстойг тодорхойлсон бичиг |
Гэр бүлээ цуцлуулсан юм уу тусдаа амьдрах болсон нь гэрлэсэн цагаач иргэнээс шалтгаалаагүй тохиолдолд, тухайн гадаадын иргэн нь оршин суух хугацаагаа сунгах, байнга оршин суух эрх хүсэх, БНСУ-ын харьяат болохыг хүсэх үедээ нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог ба тэдгээрийг доор дурдав. (Доорх баримт бичгээс 1-ээс доошгүйг бүрдүүлэх шаардлагатай.)
- Эрүүгийн шүүхийн шийдвэр эсвэл гэр бүл цуцалсан тухай шүүхийн шийдвэр(гэр бүл цуцалсан тухай шүүхийн шийдвэр гаргуулсан тохиодолд нөхөр нь буруутай болохыг тодорхойлсон байх)
- Эхнэр/нөхөр нь хүчирхийлсэн хэргээр шүүхэд хандсан тохиолдолд: Прокуророос хэргийг хүчингүйд тооцсон шийдвэр(ялыг түдгэлзүүлэх юм уу ял тулгах эрхгүй)
- Эхнэр/нөхөр нь зодсон бол : эмнэлгийн тодорхойлолт(эхнэр/нөхөртөө зодуулсан гэдгийг тодорхойлсон байх), гэмтэл шархны зураг
- Гэр бүлийн хүн нь эдийн засгийн чадваргүй болсон тохиолдолд: Гэр бүлийн хүн нь дампуурсан тухай холбогдох шийдвэр
- Эхнэр/нөхрийгөө хаана байгааг мэдэхгүй тохиолдолд: Сураггүй алга болсон нь үнэн гэсэн тодорхойлолт
- Эхнэр/нөхрийн 4 үеийн доторх хамаатан садны бичиж үйлдсэн гэр бүлийн амьдрал эцэс болсон шалтгааныг бичсэн тодорхойлолт Гэр бүлийн амьдрал эцэс болох шалтгаан нь солонгос эхнэр/нөхөрт байгааг тайлбарласан тодорхойлолт.
- Тус тодорхойлолтыг уг гэр бүлийн амьдрал эцэс болох үед амьдарч байсан хороо, багийн дарга гаргаж өгнө. (Гэр бүлийн амьдрал эцэс болсон шалтгаан болон үйл явцыг нарийн тодорхой тайлбарласан байх)
- Мөн дээр дурьдсан бичиг баримттай холбоотой баримт бичиг : ‘Итгэмжлэгдсэн байгууллагын нотлох тодорхойлолт’
(1)БНСУ-ын харьяат болох үе шат
-
1Солонгосын харьяат болох хүсэлт гаргах
- Иргэншил авах зөвшөөрөл авахын тулд та дээрх шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, 19 иргэний харьяалал/цагаачлалын албанаас таны хаяг харьяалагдах албыг шалгах ёстой. Hi Korea иргэний өргөдлийн мэдүүлэг (иргэншил олгох зөвшөөрлийн өргөдөл)-д цаг авсны дараа өргөдөл гаргагч нь өргөдлөө өгөх, хүлээн авахын тулд заасан өдөр ирэх ёстой.
-
2Солонгосын харьяат болгохтой холбоотой шалгалт шалгуур
- Хүсэлт гаргасны дараа бичиг баримтын шалгалт, нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн нэгдсэн үнэлгээ, ярилцлага, бодит байдлын судалгаа зэрэг шалгалт шалгуурыг шат дараалан гүйцэтгэнэ.
- Ярилцлага хийх өдрөөс 2~4 долоо хоногийн өмнө мэдэгдэх хуудас илгээдэг учир хүсэлт гаргаснаас хойш оршин суугаа газрын хаяганд өөрчлөлт орсон бол харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд холбоо барих хаяг, оршин суух газраа өөрчилсөн тухай мэдэгдэнэ.
- Солонгос эхнэр/нөхөртэйгөө гэр бүлийн хэвийн амьдралаар амьдарч байгаа гэрлэсэн цагаач иргэнийг нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн нэгдсэн шалгалтаас чөлөөлнө. Харин ярилцлага шалгалтаар дамжуулан солонгос хэлний мэдлэг, Солонгос улсын иргэний хувьд зохих суурь мэдлэг эзэмшсэн эсэхийг шалгах болно.
- Гэр бүлийн амьдрал нь эцэс болсон бол нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн нэгдсэн шалгалтаас чөлөөлөгдөхгүй.
- 1 дэх удаагийн ярилцлага шалгалтад тэнцээгүй тохиолдолд дахин 1 удаа ярилцлаганд орж болно. (Нийт 2 удаа ярилцлаганд орох боломжтой.)
-
3Иргэний тангараг өргөх, иргэний харьяаллын гэрчилгээ хүлээн авах арга хэмжээ
- Иргэншил олгох асуудлыг нягтлан судалсны дараа гэрчилгээ олгох бөгөөд тухайн иргэн нь иргэний харьяаллын гэрчилгээ олгох арга хэмжээнд заавал оролцоно. (Тухайн өдрийг холбогдох цагаачлалын алба болон харьяалах гадаадын засгийн газрын байгууллагаас урьдчилан мэдэгдэнэ. Иргэний тангаргаа өргөж, иргэний харьяаллын гэрчилгээ гардан авах арга хэмжээнд оролцсоны дараа Солонгос улсын иргэншлийг олгох болно. Иргэншил олгох асуудлыг судлан үзэх хугацааг сар бүр цахим засгийн газрын цахим хуудас (www.hikorea.go.kr), Солонгосын цагаачлалын алба, эсхүл Kakao Talk Plus Friend-ийн иргэний харьяаллын цогц мэдээллийн хэсгээр тогтоон зарлах болно. .
- Иргэний харьяаллын гэрчилгээг авсныхаа дараа түүн дээрх нэр, төрсөн огноо зэрэг мэдээллийг нягтлан шалгах хэрэгтэй.
-
4Өөрийн үндсэн харьяаллаас татгалзах(үндсэн харьяат улсын элчин сайдын яам) буюу гадаад иргэний эрхээ эдлэхгүй байхыг амласан амлалт (Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)
БНСУ-ын харьяат болохыг зөвшөөрсөн өдрөөс эхлэн 1 жилийн дотор өөрийн өөрийн харьяаллаас татгалзах юм уу Солонгос улсад гадаад иргэний эрхээ эдлэхгүй гэдгээ Хууль зүйн яамны сайдад амлах хэрэгтэй.
- Хэрэв өргөдөл гаргагч нь Солонгосын иргэншлийг авснаас хойш нэг жилийн дотор өөрийн улсын иргэншлээс гараагүй эсхүл уг иргэншлээ ашиглахгүй байх тухай тангаргыг өгөөгүй бол Солонгосын иргэншил нь хүчингүй болно. Солонгосын иргэншлийг дахин авахын тулд өргөдөл гаргагч нь иргэншлээс гарсан тухайгаа мэдэгдэж, Солонгосын иргэншлийг дахин авах эсхүл сэргээхээр дахин хандах шаардлагатай.
Уугуул иргэншлээсээ гарах гэж байгаа өргөдөл гаргагчид нь өөрийн элчин сайдын яам, консулын газраас өгсөн иргэншлээс гарсан тухай албан ёсны гэрчилгээг цагаачлалын алба, харьяалах гадаадын засгийн газрын байгууллагад өгч, баталгаажуулах баримт бичгийг авна.
- Гадаадын улсын иргэншлээс гарах тухай асуудлаар шаардлагатай баримт бичгийн тухай элчин сайдын яамтайгаа холбогдож мэдээлэл авна уу.
Солонгос улсад гадаад иргэний эрхээ эдлэхгүй гэдэг амлалт бичгийг зөвхөн гэрлэлт хүчинтэй байх тохиолдолд л үйлдэж болох ба энэхүү амлалтын бичгийг зохих байгууллагад өгсний дараа ”Гадаад иргэний эрхээ эдлэхгүй гэсэн амлалт өгснийг тодорхойлсон албан бичиг” гаргуулан авна.
- Гадаад иргэний эрхээ эдлэхгүй гэсэн амлалт өгсөн тохиолдолд өөрийн үндсэн харьяаллаа хэвээр хадгалж болох хэдий ч Солонгос улсад солонгос хүн хэмээн тооцогдоно. Жишээ нь хилээр орж гарахдаа зөвхөн солонгос паспорт ашиглана.
- Олон иргэншил хүлээн зөвшөөрдөггүй орон (Хятад гэх мэт улс орон)-ы хувьд үндсэн харьяат улсын хуулийн дагуу үндсэн харьяалал нь хүчингүй болж болох юм.(Давхар харьяалал зөвшөөрдөг эсэхийг үндсэн харьяалалтай орны элчин сайдын яамнаас лавлах)
-
5БНСУ-ын иргэний бүртгэлд бүртгүүлэх
- өөрийн үндсэн харьяаллаас татгалзсан тухай тодорхойлолт, мөн Солонгос улсад гадаад иргэний эрхээ эдлэхгүй гэсэн амлалт өгснийг тодорхойлох албан бичиг, цээж зураг 2 хувь (3 см x 4 см хэмжээтэй)- ийг оршин суугаа газрынхаа хороо, багийн захиргаанд өөрийн биеэр аваачин өгч бүртгүүлэн БНСУ-ын иргэний үнэмлэх гаргуулан авна.
-
6Гадаад иргэний үнэмлэхээ буцаан тушаах (амлалт (Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар(алба)– Шуудангаар ч мөн илгээх боломжтой)
- Иргэний бүртгэлд бүртгүүлснээс хойш 30 хоногийн дотор гадаад иргэний үнэмлэхээ эргүүлэн тушаана (30 хоног өнгөрвөл торгуультай)
- Хувь хүн хүсвэл өөрийн үндсэн харьяаллаас татгалзсан тухай тодорхойлолт, мөн Солонгос улсад гадаад иргэний эрхээ эдлэхгүй гэсэн амлалт өгснийг тодорхойлох албан бичгээ авахдаа гадаад иргэний үнэмлэхээ урьдчилан тушааж болно.
(2)Иргэний үнэмлэх авах
БНСУ-ын харьяат болж иргэний бүртгэлд бүртгүүлсний дараа Солонгос улсын иргэний үнэмлэх авдаг. Тус иргэний үнэмлэх нь Солонгос улсын иргэн гэдгийг нотлох бичиг болдог. Засаг захиргааны байгуулагад төрөл бүрийн өргөдөл хүсэлт гаргах, бүртгэл хийлгэх, бичиг баримт гаргуулан авах зэрэг тохиолдолд шаардлагатай болдог.
Иргэнийхээ үнэмлэхийг бусдад хэрэглүүлэх, бүртгэлийн дугаараа бусдад зааж өгөх нь гэмт хэрэгт ашиглагдах эрсдлийг дагуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Иргэний үнэмлэх дахин авах: Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн бол 1 хувь цээж зураг(сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3 см х 4 см хэмжээтэй)-аа оршин суугаа газрын хороо, багийн захиргаа, мөн Иргэдэд үйлчлэх төвд аваачин өгч үнэмлэх дахин авах өргөдөл гаргана.
- Нүүсэн бол: Нүүж очсноос хойш 14 хоногийн дотор шинэ нүүж очсон газрынхаа хороо, багийн захиргаа, мөн Иргэдэд үйлчлэх төвд очин шилжилтийн бүртгэл хийлгэнэ.
Амьдарч буй газартаа бүртгүүлэхгүй бол иргэний бүртгэл нь цуцлагддаг болохыг анхаарах хэрэгтэй.