Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Солонгосын боловсролын систем

  • Home
  • Хүүхдийн боловсрол
  • Солонгосын боловсролын систем

Солонгосын боловсролын систем

01Боловсролын ерөнхий тогтолцоо

Солонгос улсын боловсрол бага сургууль (6 жил), дунд сургууль (3 жил), ахлах сургууль (3 жил), их дээд сургууль (4 жил) (мэргэжлийн дээд сургууль 2 жил) гэсэн тогтолцоотой. Бага сургуулийн 6 жил, дунд сургуулийн 3 жилийн сургалт нь албан ёсны сургалт хэмээн тооцогдох бөгөөд үнэ төлбөргүй байдаг

02Боловсролын менежмент

Солонгост хичээлийн жилийг хоёр семестрт хуваадаг. Эхний семестр нь 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хичээлийн өдрүүд, амралтын өдрүүд, сургалтын хөтөлбөрийг харгалзан сургуулийн захирлын тогтоосон өдрийг хүртэл үргэлжилнэ. Хоёр дахь семестр нь эхний улирлын сүүлийн өдрийн маргааш эхэлж дараа жилийн 2-р сарын сүүлчийн өдөр дуусна. Ерөнхийдөө эхний семестр 3-р сарын эхээр эхэлдэг бол 2-р семестр 8-р сарын сүүлээс 9-р сарын эхээр эхэлдэг. Бага, дунд, ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр нь стандарт сургалтын хөтөлбөр, өөрөө санаачилсан бүтээлч сургалтын үйл ажиллагаа гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

03Олон соёлт сурагчийн боловсролыг дэмжих

Солонгосын боловсрол (Солонгосын боловсролд зочлох нь)

Цагаачлан ирээд удаагүй байгаа болон солонгос хэлний мэдлэг тааруу гадаадын сурагчид (сургуулийн өмнөх насны хүүхдүүд)-д солонгос хэлний боловсрол олгох зорилгоор цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуульд солонгос хэл, соёлын боловсролыг дэмжих зорилготой солонгос хэлний анги нээж байна. Улсын хэмжээнд 291 сургуульд 444 солонгос хэлний анги хичээллэж байгаа (2022 оны байдлаар) бөгөөд хэрэв таны хүүхдийн сургууль солонгос хэлний хичээл заадаггүй бол солонгос хэлний боловсролыг "Биеэр очих Солонгос хэлний боловсрол"-оор дамжуулан авах боломжтой. Та харьяа дүүргийнхээ Боловсролын алба эсвэл олон соёлт боловсролын портал (www.edu4mc.or.kr)-аар дамжуулан өөрт ойр байрлах солонгос хэлний хичээлийг сонирхоорой.

Хос хэлний сургалт

Хос хэлний боловсролыг хөнгөвчлөх, сайжруулахын тулд хос хэлний сурах бичиг, цахим ном боловсруулж, түгээдэг. Хос хэлээр илтгэх тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Та MiraeAsset Парк Хён Жү сан (foundation.miraeasset.com) эсвэл Олон соёлт боловсролын үндэсний төвийн портал (www.edu4mc.or.kr)-д зочилж, хос хэлний сурах бичгийн цахим номын хувилбарыг (Ээж, аавтай хамт сурах хэл* гэх мэт) татаж авах боломжтой. Хос хэлээр илтгэх тэмцээн оролцогчдоо сургуулийн болон орон нутгийн тэмцээнүүдээр шалгаруулдаг бөгөөд үндэсний тэмцээн жил бүрийн 12-р сарын эхээр зохиогддог.

  • Мирае Асет Пак Хён Жү санд хятад, вьетнам, япон, тагалог дөрвөн хэлийг суулгасан, харин олон соёлт боловсролын портал дээр орос, камбож, тайланд, монгол, индонези таван хэлийг суулгасан.
Олон соёлт сурагчид оюутан сургагч багш туслах

Бид сурагчдад сургуульд дасан зохицох, суралцахад нь туслах үүднээс коллежийн оюутнууд сурагч нэг бүрт зөвлөн туслах хөтөлбөрийг дэмждэг. Коллежийн оюутан зөвлөгчид олон соёлт сурагчдын сурдаг сургуулиудад хичээлийн дараа эсвэл улирлын амралтаар очиж суралцахад нь тусалдаг. Та өөрийн сургууль болон орон нутгийн хүүхдийн төвд анкет илгээж хамрагдах боломжтой.

Мэдэхэд илүүдэхгүй!
Олон соёлын тусгай сургууль

Сургууль завсардсан, хувийн онцлогт тохирох сургалтыг хүсэх олон соёлт сурагчид зориулсан тусгай сургууль байдаг

다문화 대안학교 : 학교명, 학교급, 특징, 교육비, 문의처를 포함한 표입니다.
Сургуулийн нэр Сургуулийн түвшин Онцлог Сургалтын төлбөр Лавлах утас
Жигүчун сургууль (Сөүл Гүру дүүрэг) (www.globalsarang.com) Бага сургууль · Дунд сургууль · Ахлах сургууль
  • Солонгос, англи, 2 дахь гадаад хэлийг зэрэг сурах олон хэлний тусгай сургалт явуулдаг
Төлбөргүй 02-6910-1004
Сөүл Дасум аялал жуулчлалын ахлах сургууль (Хуучнаар Сөүл Дасум сургуульш Сөүл Жунну дүүрэг) (www.sds.hs.kr) Ахлах сургууль
  • Ажилд орох чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн сургалт болон солонгос хэлний сургалт явуулж, аялал жуулчлалын контент, аялал жуулчлалын үйлчилгээний хичээл заадаг
Төлбөргүй 070-8685-7798
Солонгосын Политек Дасум ахлах сургууль (Чүнбүг Жэчон) ( dasom.kopo.ac.kr) Ахлах сургууль
  • Технологи эзэмших, ажилд орох чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн сургалт явуулж, компьютер техник, , ухаалаг цахилгааны хичээл заадаг. Нийт сурагч дотуур байранд байрладаг.
Төлбөргүй (Дотуур байр төлбөргүй) 043-649-2800
Инчон Ханнүри сургууль (Инчон Намдун дүүрэг) (www.hanuri.icesc.kr) ·Бага ·дунд ·ахлах сургууль
  • Солонгос хэлний сургалт болон төрөл бүрийн тусгай хөтөлбөр(сурлага сайжруулах, мэргэжилтэй танилцах, танин мэдэхүйн үйл ажиллагаа) явуулдаг
  • Бага сургуулийн 5-р ангиас эхлэн дотуур байранд байрлах боломжтой
Бага, дунд сургууль : Төлбөргүй Ахлах сургууль : төлбөртэй (Дотуур байрны төлбөр тусдаа) 032-442-2104
032-442-2109
Хэймиль сургууль (Ганвон муж, Хунчон сум) (haemillschool.com) Дунд сургууль
  • Дотуур байртай жижиг сургууль(Анги бүрт 20 хүн)
  • Олон соёлт сурагч ба олон соёлт бус сурагчдийн нэгдсэн сургалт
  • Солонгос хэлний сургалт болон хос хэлний сургалт(хятад хэл, япон хэл)
  • Ногооны талбайд ногоо тарих зэрэг үйл ажиллагаа
Төлбөргүй (Дотуур байрны төлбөр тусдаа) 033-433-8761
Гадаад хүүхдүүдийн сургууль

Гадаад иргэдийн хүүхдүүд, гадаадад 3-аас дээш жил амьдарч байгаад буцаж ирсэн солонгос иргэдийн хүүхэд, солонгос хэлний чадвар муу зэргээс шалтгаалан энгийн сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй Солонгосын харьяат болсон иргэний хүүхдийг сургах сургуулийг гадаад хүүхдүүдийн сургууль гэж нэрлэдэг. Одоо гадаад хүүхдүүдэд зориулсан 39 сургууль үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүнээс Сөүлд 18, Гёнги аймагт 6, Бүсанд 5, Инчонд 2, Гённамд 2, Дэгүд 2, Дэжон, Гуанжү, Үльсан, Ганвонд тус бүр 1 сургууль байдаг

Элсэхэд тавигдах шаардлага
  • Эцэг эх болон эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн байх тохиолдолд
  • Гадаадад 3-аас дээш жил оршин суусан солонгос улсын иргэн(давхар иргэншилтэй хүн хамаарна)
  • Дараах шалтгааны улмаас энгийн сургуульд үргэлжлүүлэн сурахад хүндрэлтэй Солонгосын харьяат гадаад иргэний хүүхэд(Сургуулийн зохион байгуулалтын хорооны шалгалтаар тогтоогдсон байх хэрэгтэй)
    • Солонгос хэлний чадвар дутмагаас хичээлийг гүйцэж чадахгүй байгаа сурагч
    • Соёлын ялгааны улмаас сургуульд дасан зохицож чадахгүй байгаа сурагч
    • Бусад шалтгаанаар тухайн сургуульд үргэлжлүүлэн суралцах бололмжгүй сурагч
Элсэлтийн журам
  • Элсэлтийн журам нь сургууль бүр өөр боловч ерөнхийдөө бүрдүүлсэн материалыг шалгах ба ярилцлага хийж авна. Жилийн турш элсэлт хийдэг.
  • Элсэлтэнд шаардлагатай баримт бичиг нь сургууль бүр өөр боловч ихэнх сургуулиуд хилээр орж гарсныг тодорхойлох бичиг, гадаад паспорт, эрүүл мэндийн дэвтэр, өмнөх сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар, тус улсын хэлний шалгалт өгсөн дүнгийн хуулбар зэргийг шаарддаг болохоор өмнө нь бэлдэж байх хэрэгтэй.
Гадаадын сургалтын байгууллага болон гадаад хүүхдүүдийн сургуулийн нэгдсэн мэдээллийн цахим хуудас
  • Гадаадын сургалтын байгууллага болон гадаад хүүхдүүдийн сургуулийн нэгдсэн мэдээллийн цахим хуудас(www.isi.go.kr)-аас сургууль тус бүрийн элсэлтийн журам болон сургалтын төлбөр гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”