Эмнэлгийн байгууллага нь цар хүрээ, ашиглах дараалал, үйлчилгээний дагуу ангилагдана. Ханиад болон хоол боловсруулах эрхтэн зэрэг бага зэрэг өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэх, өвчин илааршихгүй удвал нарийн шинжилгээг эмнэлэгт өгч эмчилгээ хийлгэнэ.
Сувилал | 1-р шат | 2-р шат | |
---|---|---|---|
Сувилал | Сувилал Эрүүл мэндийн н эгдэл | Эмнэлэг, нэгдсэн эмнэлэг | Нэгдсэн эмнэлэг |
Эмчилгээний төрөл | Амбулторын эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга, эрүүл мэндийн хяналт | Нэгдсэн шинжилгээ, хэвтэж эмчлүүлэх | Нарийвчилсан шинжилгээ, архаг өвчин, гэмтэл согогийн эмчилгээ, хяналт |
Хамаарах эрүүл мэндийн байгууллага | Амбулторын эмчилгээ, урьдчилан сэргийлэх вакцин, эрүүл мэндийн хяналт | Төрөл бүрийн эмчилгээний тасаг бүхий нэгдсэн эмнэлэг | Их сургуулиудын эмнэлэг |
Төрөл | Эмчилгээний чиглэл |
---|---|
Дотор | Дотор эрхтэнг мэс заслын бус аргаар эмчлэх Улаан хоолой, ходоод, хоол боловсруулах систэм, уушигны хорт хавдар, бөөр, зүрх, цусны даралт, чижрийн шижин зэргийн эмчилгээ |
Хүүхэд | 18 наснаас доош бүх насны хүүхдийн өвчин эмгэгийг эмчилнэ. Мөн дутуу төрсөн хүүхэд, дөнгөж төрсөн хүүхэд тохиолдох бүх төрлийн эмгэгийг эмчилнэ. |
Эмэгтэйчүүд | Жирэмсэн болон амаржсан эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бусад өвчин эмгэгийг эмчилнэ. |
Сэтгэл мэдрэлийн эрүүл ахуйн тэнхим | Сэтгэцийн өөрчлөлтийг оношилж эмчлэх |
Мэдрэл | Тархины судас нарийсах, татаж унадаг өвчин, зөнөх өвчин, мэдрэлийн өвчин зэрэг мэдрэлтэй холбоотой өвчний эмчилгээ |
Өрхийн эрүүл мэнд | Нас хүйс, өвчний төрлөөс хамааралгүйгээр өрх бүлийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, эмчлэх гэх мэт өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг |
Арьс өнгө | Батга, үс унах, харшил зэрэг арьстай холбоотой өвчний эмчилгээ |
Мэс засал | Мухар олгойн үрэвсэл, элэгний үрэвсэл, хоол боловсруулах систем зэрэг мэс ажилбар шаардлагатай өвчний эмчилгээ |
Гэмтэл согог | Яс, булчингийн өвчнийг мэс засал болон мэс заслийн бус аргаар эмчилнэ. |
Гоо сайхны мэс засал | Нүдэнд давхраа хийх, түлэгдэл болон өвчний урхагийг эмчлэх гэх мэт биеийн галбир төрх, чадамжийг сайжруулах эмчилгээг хийнэ. |
Нөхөн сэргээх эмчилгээ | Нарийн мэргэжлийн эмч физик эмчилгээний эмчийн хамтаар хийх булчин, яс, мэдрэлийн эмчилгээ |
Урологи | Бөөр, давсаг гэх мэт урологийн дотор эрхтэн, төмсөг, эр бэлэг эрхтэнд бий болдог өвчинг эмчилнэ. |
Нүд | Нүдний цагаан, ойрын хараа засах мэс ажилбар мэт нүд болон нүдний мэдрэлтэй холбогдох эмчилгээ |
Чих хамар хоолой | Чих, хамар, хоолойн эмгэгийг оношлож эмчилнэ. |
Шүд | Шүдний хэвийг засах, муруй шүд засах, шүдний пааланг өнгөлөх, шүдний мэдрэлийн эмчилгээ хийнэ. |
Түргэн тусламж | Түргэн тусламж хэрэгтэй өвчтөнд шуурхай онош тогтоож, эмчилгээ хийнэ. |
Төрөл | Эмчилгээний чиглэл |
---|---|
Уламжлалт дотрын, эмэгтэйчүүдийн, хүүхдийн тасаг | Дорнын анагаах ухаанаар бүх салбарын өвчнийг эмчилдэг бөгөөд эмчилгээний арга хийгээд эм хийх арга барилын хувьд бусад эмнэлэгээс ялгаатай. |
Бүртгэлийн цонхон дээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ өгнө.
Нэрийг тань дуудвал үзлэгийн өрөө рүү орж эмчид өөрийнхөө өвчний зовиурын талаар тодорхой ярина.
Эмчийн зөвлөгөөнөөс дахин тодруулах зүйл байвал асууна.
Үзлэг дууссаны дараа эмчилгээний төлбөр тушааж эмийн жор авна.
Эмнэлэгийн ойр байх эмийн санд очин эмийн жороо өгч эмээ авна.
1-р шатны эрүүл мэндийн байгууллагаас эмчийн магадлагаа авна.
Цагаасаа бага зэрэг эрт очоод 1, 2-a шатны эрүүл мэндийн байгууллагаас өгсөн эмчийн магадлагааг өгнө.
Холбогдох эмчилгээний тасагт очиж эмчлүүлнэ.
Эмийн жор авч, шаардлагтай тохиолдолд дараагийн эмчилгээнийхээ цагийг авна.
Бүртгэлийн цонхон дээр эмчилгээний төлбөрөө тушаана.
Эмийг эмчид үзүүлсний дагуу эмчийн жороор авах ба эмийн сангаас авч болох мэргэжлийн эм, эмчийн жоргүйгээр авч болох энгийн эм ч байдаг. Энгийн эм нь ханиадны эм, хоол боловсруулах эм, халуун намдаагч, өвин намдаагч, шархны түрхлэг, гүйлгэлт зогсоох зэрэг олон төрөл байдаг. Мөн шавьж устгагч, дамск, эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн, бэлгэвч зэргийг ердийн 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүр болон жижиг түц зэргээс авч болох ба өвчний хөнгөн шинж тэмдгийн үед хэрэглэхээр дор хаяж өвчин намдаагч, халуун бууруулагч, ханиадны эм, хоол боловсруулах эм, өвчин намдаагч наалт зэрэг 13 бүтээгдэхүүнийг 24 цагийн үйлчилгээтэй дэлгүүрээс авч болно.
Гэнэт өвдөх юм уу гэнэтийн осол гэмтлийн үед хэрэглэх анхны тусламжийн эмийг гэртээ байнга бэлэн байлгах хэрэгтэй. Зарим нэг эм бэлдмэлийг 24 цагийн дэлгүүрээс авч болох хэдий ч эмийн сан хаасан үеэр гэнэтийн явдал тохиолдож болзошгүй тул шаардлагатай эмээ урьдчилан авч тавиарай.Ялангуяа эмнэлэгээс хол зайтай амьдардаг хүмүүс анхны тусламжийн эм заавал авч тавих хэрэгтэй. Доор гэрт заавал байх ёстой эм, хэрэгсэлийг жагсаав.