Данури дуудлагын төв
1577-1366
Гэр бүлийн зөвлөгөө өгөх дуудлага
1577-4206
한국생활안내 정보더하기 사이트로 이동

Олон нийтийн байгууллага

  • Home
  • Солонгосчуудын аж амьдрал ба ахуй соёл
  • Олон нийтийн байгууллага

Олон нийтийн байгууллага

01Засаг захиргааны байгууллага

Зарим үед ямар нэг ажлаар хот, дүүрэг, хорооны захиргаа, иргэдэд үйлчлэх төвийг зорих шаардлага гардаг. Эдгээр байгууллагууд нь тус нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудал болон нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд иргэд төрөл бүрийн баримт бичиг авах, өргөдөл хүсэлт гаргах үедээ энд ирж үйлчлүүлдэг. Хорооны захиргаа, хорооны иргэдэд үйлчлэх төв дээр иргэдэд зориулсан соёлын болон бусад төрлийн сургалт хөтөлбөрүүдийг зохион явуулдаг. Сүүлийн үед төрөл бүрийн лавлагаа, бичиг баримтыг захиргаан дээр биечлэн очихгүйгээр метроны томоохон буудлууд дээр байрлуулсан бичиг баримтын автомат төхөөрөмжнөөс эсвэл Засгийн газрын 24 цагаар иргэдэд үйлчлэх цахим хуудас(www.minwon.go.kr)- наас хэвлэн авах боломжтой болсон. Гэхдээ автомат төхөрөмжнөөс юм уу интернэтээр авах боломжгүй бичиг баримт ч бас бий. Интернэтээс бичиг баримт авах гэж буй бол компьютер тань заавал принтертэй холбогдсон байх ёстой ба өөрөө мөн гэдгийг нотлох онлайн баталгаа шаардах тохиолдол ч байдаг. Хэрвээ ямар нэгэн чухал бичиг баримт авах шаардлага гарсан бол хаанаас яаж авах ёстойг урьдчилан асууж тодруулах хэрэгтэй.

02Цагдаагийн газар (☎112)

Залилан, хүчирхийлэл, дээрэм зэрэгт өртсөн үед мөн автын осолд өртөх буюу осол гарсныг харсан бол 112 дугаар луу утасдаж хэлэх юм уу цагдаагийн газар очиж мэдэгдэнэ. Таксфоноос ярих бол улаан товчийг дарж 112 дугаарт залгахад болох ба энгийн утас, гар утаснаас залгах бол шууд 112 дугаарыг дарахад л болно. Гэмт хэргийн хохирогч болсон үед мэдээлэгчийн хаяг, нэр, утасны дугаарыг хэлээд хэзээ, хаана, юу тохиолдсоныг тайлбарлаж, гэмт этгээдийн төрх байдал, онцлог, зугтаж явсан зүг чиг, хэрхэн зугтсаныг мэдэгдэх хэрэгтэй.

03Гал команд (☎119)

Гал гарах юм уу хэн нэгэн хүнийг эмнэлэгт хүргэх шаардлагатай үед, мөн иймэрхүү тохиолдлыг харсан бол 119 дугааранд залгаж мэдэгдэнэ. Таксфоноос ярих бол улаан товчийг дарж 119 дугаарт залгахад болох ба энгийн утас, гар утаснаас залгах бол шууд 119 дугаарыг дарахад л болно. Гал гарсан тухай мэдээлэхдээ гэрийн байршил, давхар, байшингийн төрөл, ойр орчмын тэмдэгтэй байшинг тайлбарлан хэлж, хэн нэгнийг эмнэлэгт яаралтай хүргэх шаардлага гарсан тохиолдолд өвчтөний тухай үндсэн мэдээллийг тодорхой хэлж өгч, 119 аврах багийнхан ирэх хүртэл утсаар мэргэжилтэнтэй холбогдон гэнэт үүсч болох хүндрэлд бэлэн байна.

04Шуудан

Гэрийн ойролцоох шуудангийн салбараар захиа, илгээмж явуулж болно. Шуудан нь дотоодын болон олон улсын шуудангийн үйлчилгээг эрхлэн явуулдаг бөгөөд банктай адил мөнгөн санхүүгийн үйлчилгээ ч бас үзүүлдэг. Гадаад руу захиа, илгээмж явуулах бол олон улсын шуурхай шуудан(EMS)-гаар үйлчлүүлээрэй.

  • Шуудан үйлчилгээний лавлах утас : ☎1588-1300, 02-2108-9895(англи хэл боломжтой), 82-42-609-4295(гадаадаас)
  • Санхүүгийн үйлчилгээний лавлах утас : ☎1588-1900
  • Шуудангийн үйлчилгээний удирдах төв байгууллага : www.koreapost.go.kr
  • Интернет шуудан : www.epost.go.kr

(1)Дотоодын шуудангийн үйлчилгээ

Ердийн шууданг 3 хоногийн дотор хүлээн авч, хүргэнэ. Арал эсвэл уулархаг бүсэд шуудан удаж ирж болно. Шууданг хаана хүргэхээс шалтгаалж үнэ харилцан адилгүй байна. Жин, хэмжээ нь стандартаас хэтэрсэн шуудан илгээх үед илүү төлбөр гардаг.

  • Энгийн мэйл хураамж
통상우편물요금표 : 구분, 중량, 우편요금을 포함한 표입니다.
Ангилал Жин Үнэ
Жишиг хэмжээ 3-5 гр хүртэл
(Ил захидал 2-5 гр байдаг)
400 вон
5 гр - 25 гр хүртэл 430 вон
25 гр – 50 гр хүртэл 450 вон
Жишиг хэмжээнээс бусад 50 гр хүртэл 520 вон
50 гр илүү – 1 кг хүртэл Илүү 50 гр тус бүр 120 вон нэмж тооцно
1 кг илүү – 2 кг хүртэл Илүү 200 гр тус бүр 120 вон нэмж тооцно
2 кг илүү – 6 кг хүртэл Илүү 1 кг тус бүр 400 вон нэмж тооцно

(2)Шуудангийн илгээмж

Шуудангийн илгээмжийн хувьд ирсэн илгээмжийг өөрийн биеэр очиж авах шуудангийн цонхтой. Хүсэлтийн дагуу ажлын байр, гэрээр нь хүргэж өгөх үйлчилгээтэй.

  • Гар утасны болон интернет ашиглан хандах: Шуудангийн байгууллагын апп эсхүл www.epost.go.kr (Жилийн бүхий л хугацаанд өдөр бүр 24 цаг)
  • Утсаар хандах : ☎1588-1300
    (Ажлын өдөр 09:00~18:00 цаг, Бямба, Ням гариг, нийтээр амрах баярын өдрүүдэд хаалттай.)
  • Хураамжийн мэдээлэл
Цонхон илгээмж (бүртгэлийн илгээмж) : үйлчлүүлэгчид шуудангийн салбарт шууд ирэх
Цонхон илгээмж
Ангилал ∼3kg
(80㎝)
∼5kg
(100㎝)
∼7kg
(100㎝)
∼10kg
(120㎝)
∼15kg
(120㎝)
∼20kg
(120㎝)
∼25kg
(120㎝)
∼30kg
(160㎝)
Дараа өдөрт хүргэх 4,000 4,500 5,000 6,000 7,000 8,000 10,000 12,000
Жэжү
Дараагийн өдөрт хүргэх
6,500 7,000 7,500 8,500 9,500 10,500 12,500 14,500
Жэжү
+2 өдөр
4,000 4,500 5,000 6,000 7,000 8,000 10,000 12,000
Зочлох үйлчилгээ : Үйлчлүүлэгч хүсвэл шуудангийн ажилтан ажлын байр, эсхүл гэрт очиж үйлчилгээ үзүүлнэ.
Зочлох үйлчилгээ
Ангилал ∼5kg
(80㎝)
∼10kg
(100㎝)
∼20kg
(120㎝)
∼30kg
(160㎝)
Дараа өдөрт хүргэх 5,000 8,000 10,000 13,000
Жэжү
Дараа өдөрт хүргэх
7,500 10,500 12,500 15,500
Жэжү
+2 өдөр
5,000 8,000 10,000 13,000
  • Шуудангийн илгээмжийг хүлээн авсны маргааш нь, Чежүгийн хувьд (D+2) хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор хүргэнэ.

(3)Олон улсын шуудан

Олон улсын шуудан дотроо агаарын шуудан, далайн шуудан, олон улсын буухиа шуудан EMS, EMS премиум гэсэн төрөлтэй байдаг.
'EMS' гэж нэрлэдэг олон улсын буухиа шуудангаар 30 кг хүртлэх жинтэй захиа, бичиг баримт, бараа бүтээгдэхүүнийг дэлхийн 99 оронд түргэн шуурхай, найдвартай хүргэж өгдөг. Энэ шуудангаар захиа, бичиг баримт, төлбөрийн баталгаа, ном, санхүүгийн байгууллага хоорондын чек, бүтээгдэхүүний дээж, дуу бичлэг болон видео кассет гэх мэт олон төрлийн эд зүйлийг илгээдэг. Аргентин, Бангладеш зэрэг зарим улсууд руу 20 кг-аас доош ачаа илгээх заавартай байдаг. Мөн зарим улсад оруулахыг хориглосон бараа ч бас байдаг тул энэ талаар урьдчилан тодруулах хэрэгтэй.

Илгээмж өгөх, гаалийн бүрдүүлэлт хийх, тээвэрлэлтийн явцыг харах, гадаад улс орнуудад мөрддөг журам, ачаа хүргэлттэй холбоотой мэдээ мэдээллийг ☎1588-1300 дугаар утсанаас лавлах юм уу EMS олон улсын буухай шуудангийн цахим хуудас(ems.epost.go.kr) буюу EMS премиум үйлчилгээний цахим хуудас(www.emspremium.com) руу орж үзэх боломжтой

  • EMS буюу олон улсын тусгай зэрэглэлийн шуудангийн олон соёлт гэр бүлд зориулсан хөнгөлөлтийн тогтолцоо
    Солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад хүн болон Солонгосын иргэншил авсан хүн Солонгост суурьшихад нь туслах үүднээс олон улсын тусгай зэрэглэлийн шуудан(EMS) хүргэлтийн үйлчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэх тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл өөрийн оронд байгаа гэр бүлийнхэндээ явуулах барааг олон улсын тусгай зэрэглэлийн шуудан(EMS)-гаар явуулах тохиолдолд олон соёлт гэр бүл болохыг батлах баримт бичгийг бүрдүүлж өгснөөр шуудангийн зардлаас хөнгөлөлт эдлэх боломжтой.
    • Хөнгөлөлтөд хамрагдах хүн
    1. 1Гадаад иргэний үнэмлэхэд “Солонгос иргэний гэр бүл” мөн F-6-1, F-6-2, F-6-3 ангиллын визтэй хүн
    2. 2Олон соёлт гэр бүлийг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн цагаач гэдгээ нотлох боломжтой эсвэл иргэншил авах зөвшөөрөл авсан хүн.
    3. 3Солонгосын иргэншилтэй хүний хувьд иргэний үнэмлэх болон гэр бүлийн лавлагаагаар шалгуулах боломжтой хүн

(4)Шуудангийн санхүүгийн үйлчилгээний цагийн хуваарь

금융서비스 표 : 구분, 이용가능일, 이용시간, 비고를 포함한 표입니다.
Ангилал Ажиллах өдөр Ажлын цаг Тайлбар
Шуудангийн үйлчилгээний цонх Иргэдэд үйлчлэх Ажлын өдөр (Даваа~баасан гараг) 09:00~16:30 Амралтын өдөр үйлчлүүлэх боломжгүй
CD/ATM* Ажлын өдөр (Даваа~баасан гараг) 09:00~18:00 Амралтын өдөр үйлчлүүлэх боломжгүй
365 бэлэн мөнгөний автомат машин Жилийн бүх өдөр (Даваа~ням) (ихэнхдээ)
07:00~23:30
Зарим газар 05:00~ дараа өдрийн 04:00(23 цаг)
  • Шуудан дотор байрлуулсан бэлэн мөнгөний автоамат машин

05Номын сан

Номын санд иргэдийн боловсрол мэдлэгт тус нэмэр болох төрөл бүрийн ном сэтгүүл, видео, аудио хэлбэрийн материалууд байдаг. Ихэнх хот, сум, дүүргүүд өөрсдийн номын сантай ба ном унших, аудио, видео материал үзэж сонсох, тэдгээрийг зээлээр авах зэрэг үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангадаг. Гэртээ ойрхон номын сангийн тухай мэдээллийг хот, сум, дүүргийн захиргаанаас газраас асууж лавлаарай.

Мэдэхэд илүүдэхгүй
Улсын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Улсын төв номын сан (☎535-4142) гэж бий.
  • Ажлын цагийн хуваарь : Номын танхим : Даваа~Ням 09:00~18:00 (оройн танхим 18:00~22:00)
  • Амралтын өдөр : Сар бүрийн 2, 4 дэх даваа гариг, мөн ням гарагаас бусад олон нийтийн амралтын өдөр, номын сангийн даргын шаардлагатай гэж үзсэн бусад өдөр
  • Бичгийн хэрэгслээс бусад эд зүйлсээ хадгалах хайрцганд хийж орно.
  • Бүртгүүлэх(Цахим хуудасад нэвтэрч нэрээ баталгаажуулсны дараа гишүүнээр бүртгүүлнэ) > үнэмлэх хүсэх > үнэмлэх авах > орох > номын танхимаар үйлчлүүлэх > үйлчлүүлж дуусах > үнэмлэх хураалгах
  • Хэрхэн очих : Метро : Сөүлийн 2-р шугамны Сочу буудлын 6-р гарцаар гараад явган 10 минут, 3·7·9-р шугамны Хурдны автобусны терминал буудлын 5-р гарцаар гараад явганаар 15 минут алхана.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”