Данури дуудлагын төв : 1577-1366
가족상담전화 : 1644-6621
21, давхар, 173 Toegye-ro, Jung-gu, Seoul (Chungmuro 3-ga). Намсан талбайн барилга)
Copyright ⓒ KOREA INSTITUTE FOR HEALTHY FAMILY. All Rights Reserved
Хими, тайралт, үс будах, хумс засах, нүүр будах зэрэг үйлчилгээ хийдэг. Үнэ нь ямар үйлчилгээ хийлгэснээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Энгийн үс засалт ихэвчлэн 10.000 ~ 30.000 орчим вон байдаг. Үс буржийлгах үйлчилгээ нь 20,000 воноос дээш ба 100,000 вон хүртэл маш олон янз байдаг.
Солонгосын халуун усны газрыг халуун усны газар(мугюгтан), саун, халуун уурын газар (жимжилбан) хэмээн ангилж болно.
Солонгос бол усанд орох соёл онцгой хөгжсөн газар. Ихэнх Солонгосчууд 1-2 долоо хоногт нэг удаа нийтийн халуун усны газарт очиж биеэ зүлгэж хирээ арилгадаг. Халуун усны танхим руу орохдоо бүх хувцасаа тайлдаг. Солонгост хамтдаа халуун усанд орохоор явна гэдэг нь төдий хэмжээгээр дотно харьцаатай гэдгийн илэрхийлэл болдог. Дотно биш бол чармай нүцгэлчээд хамт усанд орно гэдэг амаргүй ажил. Ийм соёл байхгүй орны хүмүүст энэ нь их эвгүй санагдаж дасахад хэцүү байж болох юм. Зарим үед халуун усанд орохоор очсон гадаад хүмүүс дотуур хувцастайгаа усанд орж Солонгосчуудыг гайхшруулдаг. Олон хүмүүсийн дунд нүцгэн зогсож усанд орох нь хэдийгээр эвгүй байж болох ч Солонгос халуун усны газраар үйлчлүүлэхийг хүсвэл ёс дүрмийг нь дагахаас өөр аргагүй юм.
Эрүүл мэндийн хувьд хэвийн хүн байлаа ч халуун газарт хэтэрхий удаан унтах нь сайн зүйл биш юм.
Нэн ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд аюултай тул огт орж болохгүй.
Саунд суухад хөлс их гардаг тул 30 минут тутамд 1 аяга ус ууж шингэнээ нөхөж байх хэрэгтэй. Дотроо ундны ус үнэгүй байдаг бөгөөд хийжүүлсэн ундааг худалдан авч ууж болно. Хааяа нэг, шөнө архи их уусны дараа жимжилбан юм уу саунд очиж хоноод маргааш өглөө нь тэндээсээ шууд ажилдаа явдаг хүмүүс бий. Гэвч архи уух үед биеийн доторх шингэний хэмжээ багасдаг тул жимжилбанд орж хөлсөө их гаргах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн арьсны өвчтэй юм уу халдварт өвчтэй хүн байх юм бол хэзээ ч нийтийн халуун усанд орж болохгүй.
Дотуур хувцастайгаа угаах өрөөнд орж болохгүй. Усан сан дотор биеэ үрж болохгүй. Халуун ус болон саван байгаа гээд хувцасаа угааж болохгүй.
Хүний өвчин эмгэгийг эмчлэх, өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг газар юм. Дагнасан эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, ардын эмнэлэг зэрэг олон төрлийн эмнэлэг байдаг. Өвчний байдал, эмчилгээний аргаас шалтгаалан эмчилгээний төлбөр нь харилцан адилгүй байдаг. Эмнэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг '7-р бүлэг. Эрүүл мэнд ба эмчилгээ үйлчилгээ>3. Эмнэлгийн байгууллага' хэсгээс авна уу.
Эм олгодог газар бөгөөд эрүүл мэндийг дэмжих эм, эмчилгээнд зориулагдсан эм зэргийг худалдаалдаг газар юм. Эмийн санг улсаас зөвшөөрөл авсан эм зүйч л ажиллуулахаар хуулиар зохицуулагдсан эм олгохоос гадна эм хэрхэн уух аргыг зааж өгдөг. Эмчийн өгсөн жорыг эмийн санд өгсөнөөр эмийг худалдаж авна..
Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааг худалдаалдаг. Бага хэмжээний дэлгүүрээс авахуулаад том хэмжээний дэлгүүр байдаг. Таатай орчныг бүрдүүлсэн, чанар, үйлчилгээ сайн байдаг тул үйлчлүүлэгчид олон байдаг. Зарим тохиолдолд барааг хямдралтай үнээр худалдан авч болох тул эдийн засгийн хэмнэлттэй юм.
Кино үзвэрийн газар юм. Сүүлийн үед кинотеатр бүр өөрийн онцлогтой бөгөөд 3D, 4D кино танхимтай бөгөөд үзэгчдийн тав тухыг хангахын тулд төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг. Өглөөнөөс орой хүртэл кинотеатр ажилладаг
Тосгоны иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн юм. Тухайн газрын нөхцлөөс шалтгаалан томхон эсвэл багахан хэмжээний байдаг бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, насанд хүрэгсдэд зориулсан дасгалын төхөөрөмж суурилагдсан байдаг. Цэцэрлэгт хүрээлэн нь оршин суугчдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд тус дэмтэй юм.